| Шүүх | Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Одцэрэнгийн Однямаа |
| Хэргийн индекс | 165/2020/0035/Э |
| Дугаар | 2020/ДШМ/15 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 20.15.1., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 2020/ДШМ/15
А.Н холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа, шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
Прокурор Ш.Б, шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар П.Э нарыг оролцуулан,
Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч А.Н холбогдох 2017000680036 дугаартай 1 хавтас 192 хуудас бүхий эрүүгийн хэргийг А.Н, түүний өмгөөлөгч Г.Э нарын гомдлыг үндэслэн Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Однямаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч А.Н нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Талхан цехийн 101 тоотод 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн бор шаргал зүсмийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Ц.Ц хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт А Н орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч А.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Н оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүгдэгч А.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, Шүүгдэгч А.Н нь хохирогч Ц.Ц 660 000 /зургаан зуун жаран мянга/ төгрөг төлсөн болохыг дурдаж, Хохирогч Ц.Ц нь шүүгдэгч А.Н хохирол болох 3 000 000 /гурван сая/ төгрөг нэхэмжилснээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дугаар зүйлийн 501.1 дэх хэсэгт тус тус зааснаар хасаж Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дугаар зүйлийн 501.1 дэх хэсэгт тус тус зааснаар 1 617 075 /нэг сая зургаан зуун арван долоон мянга далан тав/ төгрөгийг шүүгдэгч А.Н гаргуулж хохирогч Ц.Ц олгож, хохирол болох 1 382 925 /нэг сая гурван зуун наян хоёр мянга есөн зуун хорин тав/ төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэлэлцэхгүй орхиж, Хохирогч Ц.Ц нь цаашид гарах эмчилгээний зардлаа шүүгдэгч А.Н Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдаж, Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Н урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолын, тогтоох хэсгийн 7 дахь заалтанд өөрчлөлт оруулахаар гомдол гаргасан. Яагаад гомдол гаргасан гэхлээр хохирогч Ц нь хавтаст хэрэгт 2 283 075 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Үүнээс зарим зүйлүүд нь хэргийн бодит хохиролд хамаарахгүй байгаа учраас хохирлоос нь хасаж тооцож өнгө үү гэсэн үндэслэлээр гомдол гаргасан юм. Жишээлбэл NB27630326 Цитрамон П 500мг, Полдан Миг нийт 13 000 төгрөг, мөн ЕR92703193 Панангит 25мг зүрхний эм, Амлоденк 5мг даралтны эм нийт 38400 төгрөг, СМ77053292 нүдний тусаалга нийт 14700 төгрөг, МО50062782 Терафлю 2 ширхэг нь нийт 4800 төгрөг, 1 бүр нь 500 төгрөгний үнэтэй 1 удаагийн маск 10 ширхэг нийт 5000 төгрөг, 113,000 зарлагын баримт худалдан авагчийн нэр, регистрийн дугаар, тамга тэмдэггүй хавтаст хэргийн 86 дугаар хуудас, ВС вирүс тодорхойлох 65000 төгрөгний зардал байгаа. 335,000 төгрөгний зарлагын баримт байгаа үүн дээр худалдан авагчийн нэр, регистрийн дугаар байхгүй хавтаст хэргийн 88 дугаар хуудас, мөн 180,000 төгрөгний зарлагын баримт худалдан авагчийн нэр, регистрийн дугаар, тамга тэмдэг байхгүй хавтаст хэргийн 90 дугаар хуудас, хэрэг гархаас өмнө буюу 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 1 бүр нь 2000 төгрөгний үнэтэй солонгос вакус 3 ширхэгийг авсан байгаа нийт 6000 төгрөг хавтаст хэргийн 89 дүгээр хуудас, зан үйлийн зардал 6000 төгрөг зэрэг бүгд нийт 785 900 төгрөгний зардлыг бол 2 283 075 төгргөнд хамаарахгүй юмаа гэсэн дүгнэлт өмгөөлөгчийн зүгээс хийж байгаа. 785 900 төгрөгөнд дээр Ц төлсөн. 660 000 төгрөгийг нэмээд 1 445 900 төгрөг болж байгаа үүнийг 2 283 075 төгрөгнөөс хасахаар 837 100 төгрөг болж байгаа учраас Ц гаргуулахаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өнгө үү гэсэн гомдол гаргасан гэжээ.
Шүүгдэгч А.Н давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчтэй санал нэг байна. Төлбөр нь янз бүрийн эм тариа байгаа. Хохирлоосоо багасгуулахыг хүсэж байна гэжээ.
Прокурор Ш.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдолтой танилцлаа. Н нь амьдрах орчиндоо аюул учруулж болох буюу нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Ц хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан. Энэ гэмтлийнхээ улмаас Ц нь удаа дараа эмнэлэгийн байгууллагаар үйлчлүүлж хагалгаанд орсон. Энэ хагалгаанд нийт 3 000 000 төгрөгний хохирол гарсан буюу эм тариа, янз бүрийн тусламж үйлчилгээнд зарцуулсан гэдэг хавтаст хэрэгт хавсаргасан баримтаас шаардлага хангаж байгаа нь 2 283 075 төгрөгний баримт нь шаардлага хангаж байна гэж үзээд шүүхээс бодит хохирол байна гэж үзсэн. Үүнээс бол хохирогч Ц өгсөн 660 000 төгрөг, зан үйлд зарцуулагдсан 6000 төгрөгийг хасаж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн байдаг. Гэтэл шүүгдэгчийн өмгөөлөгчийн NB27630326 гэсэн нөтийн баримт Цитрамон П 500мг, Полдан Миг нийт 13000 төгрөг, FR92703193 дугаартай нөтийн баримт Панангит 25мг мг нийт 38400 төгрөг, СМ77053292 дугаартай нөтийн баримт нүдний тусаалга 14700 төгрөг, NU50062782 нөтийн баримтанд 1 бүр нь 500 төгрөгний үнэтэй нэг удаагийн маск 10 ширхэг нийт 5000 төгрөг, Терафлю ханиадны эм 2 ширхэг 4800 төгрөг нийт 9800 төгрөг болон 130,000 төгрөгний зарлагын баримт худалдан авагчийн нэр, регистрийн дугаар байхгүй, ВС вирүс тодорхойлох 65,000 төгрөгний баримт 335,000 төгрөгний зарлагын баримт худалдан авагчийн нэр, регистрийн дугаар байхгүй, 180,000 төгрөгний зарлагын баримт худалдан авагчийн нэр, регистрийн дугаар байхгүй гэх үндэслэлээр хохирлоос хасаж тооцуулая гэж байгаа нь үндэслэлгүй байна. Энэ нь хэрэгт авагдсан баримтууд байгаа. Энэ баримтууд нь шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Эдгээр баримтууд нь ямар үндэслэлээр, зөвхөн хохирогчийн нэр бичигдээгүй гэсэн үндэслэлээр хасуулах гэж байна гэж би ойлгож байна. Энэ худалдан авагч өөрөө биеийн байдал хүнд эмнэлэгт хэвтэж байсан учраас ар гэрийн зүгээс эмнэлэгийн тусламж үйлчилгээ үзүүлж эмийн сангуудаар үйлчлүүлж баримт бүрдүүлж паданыг бичүүлж авч байсан тэгэхлээр үүнийг хасах үндэслэлгүй байна гэж үзэж байгаа. Иймд анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж хохирогч Ц 1 617 075 төгрөгийг шүүгдэгч Н гаргуулж олгох шийдвэрийг хэвээр үлдээж өнгө үү гэсэн саналыг гаргаж байна гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч А.Н нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, Талхан цехийн 101 тоотод 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу өөрийн бор шаргал зүсмийн нохойг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас иргэн Ц.Ц хазаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл нь хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгч А.Н түүний өмгөөлөгчийн: ... бодит хохиролд хамаарахгүй байгаа учраас хохирлоос нь 780 400 төгрөгийг хасаж тооцож өгнө үү гэсэн гомдлын зарим хэсгийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.
Учир нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн хохиролоос хасуулахаар дурдсан 780 400 төгрөгний эм бэлдмэлээс... нүдний дусаалга /14000 төгрөг/, ханиадны эм терафлю 2ш 9800 төгрөг, вакус 3 ш 6000 төгрөг, 113 000 төгрөгний зарлагын баримт /тамга тэмдэггүй гэх/, 180 000 төгрөгний зарлагын баримт /тамга тэмдэггүй гэх/ зэрэг нийт 323 500 төгрөгний эм бэлдмэлийн баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байна.
Харин үлдэх 456 900 төгрөгний баримтуудыг бодит хохиролд хамааралгүй болохыг үгүйсгэсэн баримт байхгүй байх тул хохиролоос хасаж тооцох үндэслэлгүй байна гэж үзлээ.
Анхан шатны шүүх гэм хорын хохирлыг тооцож шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын 7 дах заалтад хохирогчийн нэхэмжилсэн хохирлоос хэдэн төгрөг хассан нь тодорхойгүй, хэлэлцэхгүй орхисон үнийн дүнд 660.000 төгрөг, 6000 төгрөг зэргийг оруулж тооцсон нь ойлгомжгүй болсон байна.
Иймээс хохирогч Ц.Ц нь шүүгдэгч А.Н гэм хорын хохирол гэж 3.000.000 төгрөг нэхэмжилснээс хохирогчид бэлэн төлсөн 660.000 төгрөг, зан үйлийн зардалд 6000 төгрөг, нийт 666.000 төгрөгийг хасаж, 1,293.575 төгрөгийг гаргуулахаар, үлдэх 1.040.425 төгрөгийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй байх тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолын 7 дах заалтанд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/39 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дугаар заалтыг “ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 501 дүгээр зүйлийн 501.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дах хэсэгт заасныг тус тус баримтлан гэм хорын хохиролоос 666.000 төгрөгийг хасаж, шүүгдэгч А.Н 1.293.575 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Ц олгож, 1.040.425 төгрөгийг хэлэлцэхгүй орхисугай” гэж өөрчилж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ТЭГШСУУРЬ
ШҮҮГЧИД Х.БАЙГАЛМАА
О.ОДНЯМАА