| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дайрийжав |
| Хэргийн индекс | 106/2024/0573/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/624 |
| Огноо | 2024-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/624
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,
улсын яллагч Г.Ариунзул /томилолтоор/
шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Б.Шихихутаг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт овогт *******ын *******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2*******0500*******770299 дугаартай хэргийг 202******* оны 7 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны дугаар сарын 07-нд Завхан аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, операторч мэргэжилтэй,”*******” ХХК-нд операторч ажилтай, ам бүл *******, эхнэр, 2 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн ******* дүгээр хороо, ******* *******гийн ******* дугаар гудамжны ******* тоотод оршин сууж байгаа урьд нь:
2022 оны ******* дүгээр сарын 1*******-ний өдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 282 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн,
2023 оны 5 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 3*******1 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэг мянга таван зуун нэгжтэй хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдсэн, /РД:ИП920071*******/, овогт *******ын *******.
Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 12 дугаар сарын 23-наас 2*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “*******” бааранд Б.ийн нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* мэдүүлэхдээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 2.500.000 төгрөг өгсөн. Дахиж ийм үйлдэл гаргахгүй.” гэв.
Хоёр: Эрүүгийн 2*******0500*******770299 дугаартай хэргээс
1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.ийн өгсөн: “Би 2023 оны 12 дугаар сарын 23-наас 2*******-нд шилжих шөнө өөрийн найз -, ын найз нэрийг нь сайн мэдэхгүй байна, мөн үл таних эмэгтэйн хамтаар бид дөрөв Баянгол дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ******* нэртэй бааранд шөнийн 00 цаг өнгөрч байхад орсон. Бид дөрөв тухайн бааранд ороод 0.75мл хэмжээтэй архи, ус ундаа зэрэг зүйлс аваад ууцгаасан. Тэгээд эсрэг талд ширээн дээр сууж байсан, хэдүүлээ явж байсныг нь сайн мэдэхгүй байна нэгэн үл таних залуу манай сандал дээр ирж суугаад байсан. Тухайн залууг нь “чи ширээ андуураад байна ширээн дээрээ суу” гээд явуулсан. Удалгүй ын найз болох үл таних эмэгтэйг бүжгийн талбай дээр үл таних намайг цохисон гэх залуу биед нь наалдаад бүжиглээд байх шиг байсан. Би тухайн залуу дээр очоод миний дүү боль цаашаа суу гээд шаардлага тавьтал тухайн залуу миний нүүрэн тус газарт гараараа цохисон. Миний нүүр манараад би газарт доош хараад унатал миний дээрээс хүмүүс хөлөөрөө өшиглөөд байсан би доош хараад хэвтэж байсан болохоор намайг яг хэн хэн дэвслээд байсныг хараагүй. Эхлээд миний нүүр рүү ******* гэх залуу цохиж миний нүүрэнд гэмтэл учруулсан. Би дунд зэргийн согтолттой байсан би болсон зүйлийг сайтар санаж байна. Би уг залууг өмнө нь огт таньдаггүй байсан. Тухайн хэрэг болсноос хойш таньдаг болсон. Тухайн залууг ******* гэдэг. ******* нь гараараа миний нүүрэн тус газарт 2 удаа цохисон би доош хараад газарт унатал миний дээрээс хөлөөрөө дэвсэлсэн би доош хараад хэвтэж байсан болохоор хэдэн хүн хэрхэн дэвсэлсэн талаар хараагүй ямар ч байсан нэг хүний хөл биш байсан. ******* намайг цохих үед миний хамар хугарч цус гарсан би *******ийн биед халдсан зүйл байхгүй энэ болсон зүйлийг ын найз гэх үл таних эмэгтэй харсан. Би мөрдөгчийн тогтоолын дагуу шүүх эмнэлэг дээр очсон очоод үзүүлэх гээд дугаар аваад зогсож байсан. Энэ үед намайг цохисон ******* нь дугаараас залгаад та битгий шүүх эмнэлэгт үзүүлээрэй би таны хохирлыг барагдуулж өгье гээд гуйгаад байсан мөн ******* нь та шүүх эмнэлэгт үзүүлэх юм бол би ажилгүй болоод хэрэгтэн болох гээд байна гээд гуйгаад байсан болохоор би үзүүлээгүй юм. ******* нь одоог хүртэл миний хохирлыг барагдуулаагүй байгаа тул шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэргийг тогтоолгомоор байна. Би Гэмтлийн эмнэлэг, Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлсэн эмчилгээ хийлгээгүй байгаа. Би ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй миний хамрыг тэгшлэх зардал “МЖЖ” гэх хувийн эмнэлэгт ойролцоогоор 3.800.000-*******.800.000 төгрөг болно гэж надад утсаар хэлсэн би тухайн буруутай хүнээс уг мөнгийг гаргуулж хамраа эмчлүүлмээр байна...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-2******* дэх тал)
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгч Д.Гантуяагийн өгсөн: “2023 оны 12 дугаар сарын 23-2*******-ны шилжих шөнө Баянгол дүүргийн 0 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "*******" нэртэй бааранд иргэн Б. нь бусдад зодуулсан гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б. нь ослын газраас ГССҮТ-д хүргэгдэн эмчилгээ хийлгэхэд 120.000 төгрөгийн зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Г.*******оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 10*******00020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 72-73 дахь тал)
3. Таньж олуулах ажиллагаа явуулсан “Хохирогчид А-******* цаасан дээр 5 хүний зураг дугаарлан харуулахад хохирогч нь өөрийн биед гэмтэл учруулсан хүнийг заав. Дээрх зургуудыг 3 дугаараар дугаарласан зураг нь тухайн хэргийн сэжигтэн бөгөөд хохирогч шууд таньж байв.” гэсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 8-17 дахь тал)
*******. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 202******* оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаартай “Б.ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.*******.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн *******0-*******1 дэх тал)
5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Г.*******ийн өгсөн: “Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд тухайн эрэгтэй нь манай эмэгтэй найзтай бүжиглээд байсан би өмнө өгсөн сэжигтний мэдүүлгээр бүх зүйлийг хэлсэн байгаа. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 51-52 дахь тал)
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3*******.1******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.
Дөрөв: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Г.******* нь 2023 оны 12 дугаар сарын 23-наас 2*******-нд шилжих шөнө Баянгол дүүргийн дугаар хороо “*******” бааранд найз нарын хамтаар үйлчлүүлж байхдаа тухайн цаг хугацаанд мөн бааранд үйлчлүүлж байсан үл таних Б.ийн нүүр рүү гараараа цохиж эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Б.ийн өгсөн: “...2023 оны 12 дугаар сарын 23-2*******-ний шилжих шөнийн 00 цаг өнгөрч байхад ******* гэх залуу цохиж миний нүүрэнд гэмтэл учруулсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-2******* дэх тал), Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 8-17 дахь тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 202******* оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 220 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн *******0-*******1 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******ийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...тухайн эрэгтэй нь манай эмэгтэй найзтай бүжиглээд байсан би өмнө өгсөн сэжигтний мэдүүлгээр бүх зүйлийг хэлсэн...” гэсэн мэдүүлэг нь (хавтаст хэргийн 51-52 дахь тал)-д давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх хуулийн үндэслэл болно.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргасныг шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруу болон хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцээгүй хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Хохирогч Б.ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч нь хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохисон гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хамар ясны хугарал, таславчийн мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.
Шүүгдэгч Г.******* нь хохирогч Б.тэй маргалдсаны улмаас түүний бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал тогтоогдсон ба хяналтын прокуророос Г.*******ид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.
Тав: Хохирол төлбөрийн талаар.
“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.
Хохирогч Б.ийн биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн *******0 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.
Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.
Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/28, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.
Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас 12.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.
Шүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.750.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Г.*******оос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид хохиролын баримтгүйгээр төлсөн 2.500.000 төгрөгийг хасаж тооцон, үлдэх 250.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Б.т олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч Б. мөрдөн шалгах ажиллагааны явцад хамрын хагалгааны мэс засалд ороход 3.800.000-*******.800.000 төгрөг нэхэмжилнэ гэж байгааг ирээдүйд гарч болзошгүй зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүйн учир хэлэлцэхгүй орхив.
Хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба дээрх гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлтэй холбогдуулан гарсан зардлын баримтаа бүрдүүлж шүүгдэгчээс иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.
Зургаа: Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3*******0 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.
“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдалд хамаарах урьд нь энэ төрлийн гэмт хэрэгт шүүхээс хоёр удаа торгох ял шийтгэгдэж байсан атлаа өөртөө дүгнэлт хийгээгүй зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн . дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус тогтоогдоогүй.
Шүүхээс шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас /3*******0/ гурван зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэв.
Долоо: Бусад асуудлын талаар.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.2, 3.*******.2, 3., 3.7, 3.8, 3.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. овогт *******ын *******ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г. *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт /3*******0/ гурван зуун дөчин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг мэдэгдсүгэй.
*******. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн *******97 дугаар зүйлийн *******97.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******оос сэтгэцийн хор уршгийн зардалд төлөгдөөгүй үлдсэн 250.000 төгрөг гаргуулж хохирогч Б.т олгосугай.
. Хохирогч Б. өөрт учирсан хохиролтой холбогдох гарсан зардлын баримтаа бүрдүүлж иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7. Хэрэгт шүүгдэгч Г.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн болон хураагдсан эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.10 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ