Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 2024/ШЦТ/629

 

                                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батцэцэг хөтлөн,

улсын яллагч Г.Ариунзул,

шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг,  

хохирогч Я.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Боржгин овогт *******гийн *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305029980722 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******976 оны *******2 дугаар сарын 25-нд Булган аймгийн ******* суманд төрсөн, 48 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин ажилтай, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт Булган аймгийн ******* сумын ******* дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:Г376*******22505/, Боржгин овогт *******гийн *******.

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн товч агуулга:

Шүүгдэгч Б.******* нь 2023 оны 8 дугаар сарын 03-нд Баянгол дүүргийн ************** дүгээр хорооны ******* ******* ийн 2 дугаар гудамжны ******* тоот хашааны гадна хохирогч Я.*******тай хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар толгой хэсэг рүү нь чулуу шидэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.******* мэдүүлэхдээ “Нөхөр бид хоёр 2023 оны 8 дугаар сарын 2-ны өдөр Улаанбаатар хотод ирсэн. Би найзуудтайгаа уулзах гээд гараад явсан хойгуур , хоёр бааранд орж хамт ууж идсэн байсан. Би нөхөр ын утсыг нь аваад үзсэн чинь “яанаа хайраа харьсан юм уу” гэсэн зурвас ийн дугаараас ирсэн байхаар нь би ийн нөхөр *******т утсаар энэ тухай хэлсэн. Тэгтэл ******* намайг “чи наад байгаа газраа хэл би яваад очъё” гэхээр нь би Баянгол дүүргийн ************** дүгээр хорооны ******* ******* ийн 2 дугаар гудамжны ******* тоот хашаанд байсан бөгөөд тэр хаягаа хэлсэн. Удалгүй ******* ирээд манай нөхөр ыг ташуураар цохиж зодсон. Үнэндээ манай нөхөр *******ын өөдөөс яагаа ч үгүй. Тэгээд аас тэй хаана хамт орсныг нь асуугаад орсон гэх караоке руу нь *******, бид гурав караокед очоод камер шүүж үзэх тэр караоке үзүүлээгүй. Тэгээд ******* гэр рүүгээ явсан. Би Баянгол дүүргийн ************** дүгээр хорооны ******* ******* ийн 2 дугаар гудамжны ******* тоотод байдаг ах дүүгийндээ очоод байж байсан чинь над руу залгаад “чи дээр хүрээд ир” гэхээр нь би “ хөдөөний хүн г чинь мэдэхгүй ээ өөрөө хүрээд ир” гэж хэлсэн. Тэгээд орой болж бид нар амарч байсан чинь миний байсан айлд , ******* нар ирээд хашааны хаалгыг нь том чулуугаар нүдээд байсан. Тэгэхээр нь манай дүү , бид гурав гарсан. Тэгээд дөнгөж гарангуут өөдөөс чулуу шидсэн. ыг түлхсэн учраас залуу хүн болохоор ийг зөрүүлээд түлхсэн. Ингэж түлхэхэд бол газар унаагүй.  өөдөөс чулуу шидээд байсан, миний толгой руу бол оноогүй, харин хөл рүү оноод няцарсан л байсан, тэрийг нь би тоогоо ч үгүй юм. Тухайн маргаан болоход манай машины цонхыг *******, нар  хагалсан байсан.   Би , ******* нарыг явуулахын тулд айлгах гээд санаандгүйгээр газраас чулуу аваад шидсэн нь чинь *******ыг оносон байсан. Ер нь бол би өөрөө сэтгэл санаагаараа хохирсон. Одоо ч амьдрал хэцүү л байна.  Би ч хохирсон хүн шүү дээ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Я.******* мэдүүлэхдээ “Тухайн өдөр над руу ******* утасдаад танай эхнэр байна уу гэхээр нь дасгалдаа явсан гэсэн чинь манай нөхөр танай эхнэр хоёр уулзсан байна мэдсэн үү гэхээр нь мэдээгүй гэдгээ хэлсэн. Тэгээд ******* байгаа газраа хэлж өгөхөөр нь яваад очтол  машиныхаа урд сууж байсан. Тэгэхээр нь би ыг “чи яахаараа хүний эхнэртэй уулздаг замбараагүй юм бэ”  гээд ташуур бариад машинаас буулгаж ирээд хаана уулзсан газрыг нь заалгаад , ******* бид гурав тэр газар нь очсон. Тэгээд би , ******* хоёрыг та нар хоорондоо учраа олцгоо гэж хэлээд харьсан. Намайг очиход , ******* нар хоорондоо зодолдсон шинжтэй байсан.  Нүүр ам нь ч энэ тэндээ хавдсан байдалтай харагдаж байсан. Тэгсэн орой унтах гэж байхад эхнэр ******* намайг доромжлоод байна очъё гэхээр нь хоорондоо буруу ойлголцсон байна гэсэн чинь манай эхнэртэй хоорондоо маргалдаад байхаар нь би эхнэрээ авч яваад эхнэрийнхээ ард явж байсан чинь гэнэт араас чулуу толгой оносон. Хооронд нь эвлэрүүлэх санаатай очсон. Уг нь бид *******0 гаруй жилийн найз нөхдийн харилцаатай  улсууд болохоор *******ыг надаас уучлалт гуйх байх гэж бодсон. Эмчилгээний зардлаа, сэтгэл санааны хохиролтой хамт нэхэмжилж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2305029980722 дугаартай хэргээс

*******. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.*******ын өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 03-нд эхнэр Б. нь өдөр *******3 цагийн гэрээсээ гараад *******9 цагийн үед ирсэн. Миний утас дугараад автал Дүүрэнжаргал залгаад танай эхнэр манай нөхөр хоёр уулзаад пиво уусан байна гэхээр нь би эхнэрийгээ дагуулаад чи яахлаараа хүний нөхөртэй архи уудаг юм гээд Дүүрэнжаргалын байгаа газрыг заалгаад дугаар сургуулийн хойно очсон. Тэгээд би тэй муудалцаад чи яахлаараа хүний эхнэр дуудаж пиво уудаг юм гэхэд юм хэлэхгүй дугарахгүй байсан. Би ийг хаана уусан тэр газраа зааж өг гээд , , Дүүрэнжаргал бид дөрөв Бичил хорооллын зам дагуу “” гэх караокед очоод камерыг чинь шүүж үзнэ гэхэд манай камер шүүдэг хүн байхгүй байна гээд шүүж өгөөгүй. Тэгээд би эхнэрээ дагуулж хариад байж байхад Дүүрэнжаргал манай эхнэр рүү залгаад нөхрөө дагуулаад хүрээд ир би унтъя гээд байхаар нь би эхнэрээ дагуулаад хооронд нь эвлэрүүлчих санаатай , Дүүрэнжаргал хоёрын байгаа газар дээр эхнэртэйгээ ирэхэд Дүүрэнжаргал, нар хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь би эхнэрээ дагуулаад буцаад явах гэтэл Дүүрэнжаргал араас чулуу шидээд миний толгойг хагалсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан. Маргаан Баянгол дүүргийн *******6 дугаар хороо дугаар сургуулийн хойно гэр хороололд байхад болсон. Би гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2*******-22 дахь тал)

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Я.*******ын дахин өгсөн: “Миний толгойг хагалсан хүний бүтэн нэр гэвэл эхнэрийг нь *******, нөхрийг нь гэдэг юм билээ. Би дахин шүүх шинжилгээнд үзүүлэхгүй нэмэлтээр гарсан шинжээчийн дүгнэлтийн хүлээн зөвшөөрч байна. 3.000.000 гаруй төгрөгийн эмчилгээний зардал өөрөөсөө гаргасан, эмчилгээний баримтууд байгаа. ******* эмчилгээний зардлын мөнгө өгөөгүй байгаа. Эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна. Гомдолтой байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал)

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.ийн өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 02-нд Сонгинохайрхан дүүргийн эмээлтэд нөхөр Я.*******, охин - нарын хамт хуримд байж байхад над руу мессеж бичээд эхнэр гадуур юманд явсан би гэртээ ганцаараа байна уулзмаар байна гэхээр нь би хурим нь дээр байна маргааш гэртээ харина гэсэн. 2023 оны 8 дугаар сарын 03-нд гэртээ байж байгаад фитнесийн дасгалдаа явах гээд хувцсаа бэлдээд фитнестээ явж байхад залгаад би -р сургуул дээр байна хүрээд ир гэхээр би очоод уулзахад за хоёулаа нэг караокетой газар оръё гээд бид хоёр -р сургуулийн баруун талд нэг караокед *******6 цагийн үед ороод нэг пиво ууя гээд хүний нэг пиво ууж байгаад за явъя гэхэд за хоёулаа тусгай өрөөнд орж ууя гээд нэмээд хоёр хоёр пиво тусгай өрөөнд ууж байгаад тооцоо хийх болсон чинь мөнгө байхгүй гэхээр нь би **************4.000 төгрөгийн тооцоо хийгээд *******9 цагийн үед караокеноос гараад би шууд гэр рүүгээ харьсан. Би 20 цагийн орчим гэртээ ирээд байж байхад ын эхнэр ******* над руу утасдаад намайг хэл амаар гутаан доромжлоод чи миний нөхөртэй явалдлаа чи нөхрийгөө дагуулаад хүрээд ир би одоо нөхөртэй чинь унтмаар байна гээд байхаар нь би өөрийг чинь цуг байгаа юм байх гэж бодоод очсон шүү уучлаарай гэж хэлсэн. Намайг зогсоо зайгүй утсаар доромжлоод байхаар нь би нөхөртэй хэлээд , ******* нарын байгаа газар болох -р сургуулийн хойно дүүгийнд нь очоод хаалгыг нь тогштол нэг эгч гарч ирэхээр нь ******* байна уу гэж асуухад байхгүй гээд цээж рүү түлхсэн. Тэгээд хаалгаа хаахаар нь хаалгыг татахад хаалганы нугас салаад байж байтал ******* цаанаас нь гарч ирээд хэл амаар доромжлоод маргалдаад байж байхад гэрээс нэг залуу гарч ирээд намайг түлхэж унагахад ******* нөгөө залуутай нийлж намайг цохисон. Тэгээд манай нөхөр намайг салгаад явах гэж байхад нөхөр гэнэт миний толгой хагарчихлаа би та нарыг эвлэрүүлэх гэж ирсэн шүү дээ гээд толгойгоо бариад байж байтал цагдаа ирээд аваад явсан. Би нөхөр *******тай хөдөөгүүр явж малын наймаа хийдэг. Тэгээд Булган аймгийн ******* суманд мал авч яваад танилцаж байсан. тай танилцаад *******0 гаруй жил болж байна. Тухайн өдөр би нөхөртэйгөө цааш явж байсан болохоор хараагүй, нөхөр толгой хагарчихлаа гэхээр нь эргээд хартал яг оноох хүнээ оносонгүй гээд хашааны цаанаас ******* хараад байж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал)

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр Э.ы өгсөн: “Би гэртээ байж байтал шөнийн 0******* цагийн орчим гэрийн хаалга хүчтэй балбахаар сэрээд хашааны хаалга онгойлготол эрэгтэй, эмэгтэй хоёр хүн байсан...Тэгтэл араас манай ******* эгч гарч ирээд хаалга нүдсэн эгчтэй маргалдаад би тэр ирсэн эгчийг яв гээд түлхтэл тэр эгч газар унаад нөхөр нь цаашаа аваад явж байхад ******* эгч араас нь чулуу шидэхэд тэр эрэгтэйн толгой хагарсан. Тэгээд дуудлагаар цагдаа нар ирээд аваад явсан. Уг маргаанаас болж надад бэртэж гэмтсэн зүйл байхгүй. ******* нь ээжийн эгчийн хүүхэд юм. Булганы сайхан суманд амьдардаг хөдөөнөөс ирэхээрээ манайд байдаг. Манай ээж , ******* эгч, тэгээд хаалга нүдээд байсан хоёр эрэгтэй, эмэгтэй хоёр байсан өөр хүн байгаагүй. Би бусдын биед гэмтэл учруулахгүйгээр халдсан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал)

5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Р.гийн өгсөн: “2023 оны 8 дугаар сарын 03-ны орой 23 цагийн үед гэртээ унтаж байхад хашааны хаалга цохиж байснаа түлхсээр байгаад эвдэж орж ирэхээр манай хүүхэд юун хүмүүс бэ гээд гартал *******, хоёрыг дуудаад гаргаад ир гээд орилоод байсан. ******* гараад уулзаж байтал хоорондоо маргалдаад тэр ирсэн авгай, нөхөр хоёрын авгай нь манай гэр рүү чулуу аваад шидээд байсан. Тэгтэл ******* буцаагаад чулуу аваад шидтэл нөхрийг онох шиг болсон. Удалгүй дуудлагаар цагдаа ирээд аваад явсан. ын машины цонх өмнө хагархай байсан тухайн үед хагараагүй. Уг маргаанд орж зодолдоод байсан юм байхгүй больцгоо гээд салгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал)

6. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 9870 дугаартай “Я.*******ын биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал)

7. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 2*******-ны өдрийн 787 дугаартай “Я.*******ын биед дахин шинжилгээ хийлгэсэн дүгнэлт: Урьд гаргасан  хүний биед хийсэн шүүх шинжилгээ №9870 тоот шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. Гэмтлийн зэргийг тогтоох шүүх эмнэлгийн шинжилгээний объектэд хүн, цогцос, хэргийн материал, эмнэлгийн бичиг баримт (өвчний түүх, эмчлүүлэгчдийн карт, шинжилгээний хариу зэрэг)-ыг заасан байдаг ба гэрэл зургийн үзүүлэлтээр гэмтлийн зэрэг тогтоох боломжгүй юм. Я.*******ын биед зулайн хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал, баруун шуунд цус хуралт, сарвуунд зулгаралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эдгээр гэмтэл нь шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.*******-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. 2023 оны 08 дугаар сарын 04, 09-ний өдрүүдийн толгойн компьютер томографи, соронзон үелзүүрт томогрйфийн шинжилгээгээр хоёр нүдний ухархайн дотор хана, хамрын ясны хуучин хугарал, хамрын таславчийн муруйлт гэмтэл нь хэдий хугацааны өмнө үүссэн болохыг нарийвчлан тогтоох боломжгүй.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 5*******-54 дэх тал)

8. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “Хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал нь нэг удаагийн мохоо зүйлээр үүсгэгдсэн, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-7******* дэх тал)

9. Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч Б.*******ын өгсөн: “Би *******, нартай маргалддаг өдөр гадуур Барс худалдааны төвөөс хүнсний хэрэглээний зүйлсээ аваад дүүгийнд *******9 цагийн орчим дүүгийнд ирэхэд нөхөр гадагшаа гараад явсан байсан. Удалгүй 20 цагийн үед гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсэн. Тэгээд гар утсыг нь аваад үзтэл 9**************4**************90 гэсэн ийн дугаараас хайраа гэртээ харьсан уу гэсэн мессеж ирсэн байхаар нь би ийн нөхөр ******* руу залгаад танай эхнэр манай нөхөр рүү ийм зүйл бичсэн байна гээд хэлтэл удалгүй манай дүү сайханы гадаа ******* манай нөхрийг зодохоор суран ташуур барьж ирээд манай нөхөр машинд сууж байхад нь нүүр нүдгүй ороолгоод байсан. Тэгэх явцдаа манай приус 4******* машины урд шил хагарсан. , ******* бид гурав , ын сууж архи уусан гэх пабад хяналтын камер шүүхээр очиход тухайн газрын хүмүүс хяналтын камераа шүүлгээгүй. ******* харихаар явсан би нөхрийн хамт сайханы гэрт очоод амрах гээд очоод байж байтал над руу залгаад чи хаана байна байгаа газар чинь очиж ална хаягаа хэл гэхээр нь би мэдэхгүй ээ танай нөхөр ******* мэдэж байгаа гэхэд шөнө , нөхөр *******тай бид хоёрын байсан айлын жижиг хаалгыг эвдэж орж манай нөхөр Дүвчин бид хоёртой маргалдаж намайг хэлэх хэлэхгүй үгээр хэлж байгаад цаашаа явахаар нь би араас нь чулуу аваад шидтэл *******ын толгойг оноход цагдаа дуудаад удалгүй цагдаа нар ирээд цагдаагийн хэлтэс рүүгээ аваад явсан..” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 86-87 дахь тал)

*******0. Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 90 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 88 дахь тал) зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******6.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.*******4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэлээ.

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хохирогч, гэрч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлгүүд зэргийг үндэслэн гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэргийн үйл баримтыг шүүх дүгнэвэл;

Шүүгдэгч Б.*******, хохирогч Я.******* нар нь ажил хэргийн шугамаар *******0 гаруй жилийн хугацааны өмнөөс эхлэн гэр бүлийн найз нөхдийн харилцаатай байсан бөгөөд 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр шүүгдэгчийн нөхөр н., хохирогчийн эхнэр Б. нар нь хоорондоо уулзаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байх ба нөхөр ын гар утсанд ээс “харьсан уу яанаа хайраа” гэсэн зурвас ирснийг уншсан Б.******* нь өөрийн нөхөр ыг Б.тэй хардаж уурласны улмаас Б.ийн нөхөр Я.******* руу утасдаж энэ байдлын талаар хэлсэн байна. Үүнээс үүдэлтэйгээр Я.*******, ыг айлын эхнэртэй замбараагүй байдал үүсгэлээ гэх шалтгаанаар түүнийг ташуураар цохих, Б.******* нь Б.ийг хүний нөхөртэй явалдлаа гэх зэргээр хэрүүл маргаан үүсэж, бие биеэ зохисгүй үг хэллэгээр хэлж доромжлох үг үйлдэл даамжирч, улмаар ******* газраас чулуу аван шидэхэд *******ын толгойн ар хэсэгт онож хөнгөн гэмтэл учруулсан нөхцөл байдал байна.

Энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Я.*******ын өгсөн: “...,   нар хоорондоо маргалдаад зодолдоод байхаар нь би эхнэрээ дагуулаад буцаад явах гэтэл ******* араас чулуу шидээд миний толгойг хагалсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 2*******-22 дахь тал), хохирогч Я.*******ын дахин өгсөн: “Миний толгойг хагалсан хүний бүтэн нэр гэвэл эхнэрийг нь *******, нөхрийг нь гэдэг...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), гэрч Б.ийн өгсөн: “...Тэгээд манай нөхөр намайг салгаад явах гэж байхад нөхөр гэнэт миний толгой хагарчихлаа би та нарыг эвлэрүүлэх гэж ирсэн шүү дээ гээд толгойгоо бариад байж байтал цагдаа ирээд аваад явсан. Би нөхөр *******тай хөдөөгүүр явж малын наймаа хийдэг. Тэгээд Булган аймгийн ******* суманд мал авч яваад танилцаж байсан. тай танилцаад *******0 гаруй жил болж байна. Тухайн өдөр би нөхөртэйгөө цааш явж байсан болохоор хараагүй, нөхөр толгой хагарчихлаа гэхээр нь эргээд хартал яг онох хүнээ оносонгүй гээд хашааны цаанаас ******* хараад байж байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал), гэрч Э.ы өгсөн: “...нөхөр нь цаашаа аваад явж байхад ******* эгч араас нь чулуу шидэхэд тэр эрэгтэйн толгой хагарсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 39-40 дэх тал), гэрч Р.гийн өгсөн: “...******* буцаагаад чулуу аваад шидтэл нөхрийг онох шиг болсон. Удалгүй дуудлагаар цагдаа ирээд аваад явсан. ын машины цонх өмнө хагархай байсан тухайн үед хагараагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 9870 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 47-48 дахь тал), Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 8 дугаар сарын 2*******-ны өдрийн 787 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 5*******-54 дэх тал), шинжээч эмч Ц.Бадралын өгсөн: “Хуйханд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал нь нэг удаагийн мохоо зүйлээр үүсгэгдсэн, энэ нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 70-7******* дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ

Гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналыг, 

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Миний үйлчлүүлэгч нь санаатайгаар бусдын эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор чулуу шидээгүй. Хохирогчийн эхнэр чулуу шидээд байсан учраас биеэ хамгаалах зорилгоор чулуу шидсэн. Гэмт хэргийн бодит байдлыг тогтоогоогүй байна. Дээрх хэрэгт авагдсан баримтууд нь эргэлзээтэй байх тул цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий санал дүгнэлт тус тус гаргаж оролцлоо.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримтуудаас үзвэл шүүгдэгч Б.******* нь өөрийн нөхөр ыг  Б.тэй хардсаны улмаас маргаан үл ойлголцол үргэлжилж улмаар чулуу авч шидсэн нь Б.ийн нөхөр Я.*******ын толгойн ар хэсэгт онож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирчээ.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэмт хэрэг мөн хэдий ч бодит агуулгаараа Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан хөндлөнгийн хууль бус аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж бусдад хохирол учруулах байдлаар илэрдэг.

Хууль зүйн хувьд гарцаагүй байдлын улмаас хийсэн үйлдлийг хуулиар хамгаалсан ашиг сонирхолд бодит аюул тулгарсан үед хуулиар хамгаалсан өөр ашиг сонирхолд хохирол учруулахыг зөвшөөрсөн ойлголт бөгөөд энэ нь хувь хүний эрх юм.

Энэ эрхийг хэрэгжүүлж байгаа хүний үйл ажиллагаа нь нийгмийн ашиг сонирхол, тодорхой этгээдийн хуулиар хамгаалсан амь нас, эрүүл мэнд гэх мэт бусад эрх ашгийг тулгарсан аюулаас хамгаалах зорилготой байдаг тул зохих нөхцөлийн дагуу хийсэн бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн *******-д зааснаар гэмт хэрэгт тооцохгүй.

Аюул тулгарсан нь бодитой үүссэн, аюул нэгэнт эхэлсэн дуусаагүй үргэлжилж байгаа, аюул тулж ирээгүй боловч хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд бодитойгоор шууд заналхийлсэн байхыг ойлгодог. Харин хараахан тулгараагүй, ирээдүйд бий болох, эсхүл таслан зогсоогдсон /өнгөрсөн/, холуур өнгөрөх нь тодорхой байгаа аюул гарцаагүй байдлын нөхцөлд хамаарахгүй юм.

Энэхүү хэргийн тухайд Б.*******, Б., Я.******* нарын хоорондоо маргалдсан шалтгаан нөхцөл, Б.******* нь хохирогч Я.*******ын эрх чөлөөнд халдсан үйл явдлын бодит дүр төрх, дэс дараалал, маргаанд оролцсон этгээдүүдийн оролцоо, үйлдэл зэргийг тодорхой зааж мэдүүлсэн хохирогч Я.*******, гэрч Б., Э., Р.  нарын мэдүүлгүүдээр маргааныг таслан зогсоох зорилгоор Я.******* нь цааш эхнэр Б.ийн хамтаар явж байхад тэдгээрийн араас Б.******* чулуу шидсэн үйлдэл нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдал үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

Тухайн үйл явдал болсон нөхцөл байдлаас дүгнэхэд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу гарцаагүй байдалд хохирол учруулсан гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар нотлогдон тогтоогдоогүй.

Мөн гэрч Р.гийн “....ын машины цонх өмнө хагархай байсан тухайн үед хагараагүй. Уг маргаанд орж зодолдоод байсан юм байхгүй больцгоо гээд салгасан.” (хавтаст хэргийн 36-37 дахь тал)-д авагдсан мэдүүлгээр шүүгдэгчийн “...машины цонх хагалсан учраас гомдолтой байна...” гэж мэдүүлсэн нь няцаагддаг.

Хэргийн хохирогч Я.*******ын эрүүл мэндэд учирсан  гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.*******ын гэм буруутай үйлдлээс үүссэн ба, түүний үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...цагаатгаж өгнө үү...” гэсэн агуулга бүхий хүсэлтийг шүүхээс хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

Харин гэм буруугийн талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт нь хууль зүйн үндэслэл бүхий байна. 

Иймд хяналтын прокуророос Б.*******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, түүний хууль бус үйлдэл нь тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Дөрөв: Хохирол төлбөрийн талаар. 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

Хохирогч Я.*******ын биед учирсан хөнгөн гэмтэл нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдоно.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийх үндэслэл, журмыг хуульчилсан бол дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батлахаар, нөхөн төлбөрийн хэмжээг Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8.9-д заасан бүрэн эрхийн хүрээнд Улсын дээд шүүхээс баталсан жишиг аргачлалыг баримтлан шийдвэрлэхээр зохицуулжээ.

Уг жишиг аргачлалд Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2023 оны А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралт болох “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх заалтад заасан гэмт хэрэг нь хоёрдугаар зэрэглэлд хамаарч байх бөгөөд хохирогчоос тухайн жишиг зэрэглэлийг хүлээн зөвшөөрч тусгайлсан маягтад гарын үсэг зурж, сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ гэжээ.

Сэтгэцэд учирсан гэм хорын хоёрдугаар зэрэглэлийн нөхөн төлбөрийн хэмжээ нь Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралт болох “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-д зааснаар Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-аас *******2.99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээтэй байхаар тогтоогджээ.

Шүүхээс хохирогчид учирсан гэмтлийн зэргийг харгалзан үзэж  хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг энэ гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанд буюу 2023 оны хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох *******0.000 төгрөгийг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 2.750.000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгч Б.*******аас гаргуулж хохирогч Я.*******т олгохоор шийдвэрлэв.

Хохирогчоос эмчилгээтэй холбоотойгоор хавтаст хэргийн *******3-*******6 дахь талд нийт *******.266.000 төгрөгийн баримтыг гаргаж хэрэгт хавсаргуулсан байх ба энэ нь хэрэгт хамаарал бүхий нотлох баримтын шаардлага хангасан байх тул шүүгдэгч Б.*******аас *******.266.000 төгрөгийг гаргуулж хохирогч Я.*******т олгох нь зүйтэй.

Тав: Эрүүгийн хариуцлагын талаар.

Эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар найман зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах,

-шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ар гэрийн нөхцөл хүүхдүүдийн насны байдал зэргийг харгалзан тухайн зүйл хэсгийн  хамгийн бага хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү...” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргаж оролцлоо.

“Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, хэргийн бодит байдалтай нийцэх учиртай.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.

Шүүхээс шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан “торгох...нийтэд тустай ажил хийлгэх...зорчих эрхийг хязгаарлах...” гэсэн гурван төрлийн ялаас таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэв.

Зургаа: Бусад асуудлын талаар.

Хэрэгт шүүгдэгч Б.******* цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.4.2, 36.6, 36.7, 36.8, 36.*******0 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                    

ТОГТООХ нь:

*******. Боржгин овогт *******гийн *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.   

2. Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр ял шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн *******60 дугаар зүйлийн *******60.******* дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

5. Б.*******аас нийт 4.0*******6.000 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.*******, 505 дугаар зүйлийн 505.*******, 5************** дүгээр зүйлийн 5**************.3 дахь хэсэгт зааснаар хохирогчийн сэтгэцийн хор уршгийн зардалд 2.750.000 төгрөг, хохиролд *******.266.000 төгрөг гаргуулж  Я.*******т олгосугай.

6.  Хэрэгт шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.*******0 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн  4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш *******4 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.******* дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ДАЙРИЙЖАВ