Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 153

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал, 

улсын яллагч Н.Булганчимэг,

            иргэний хариуцагч, нэхэмжлэгч Г.Жавзансүрэн,    

шүүгдэгч Р.Бадарч, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн,  

шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж, түүний өмгөөлөгч нарыг Б.Бат-Ерөөлт оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Бадарч,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Дэмбэрэлдорж нарт холбогдох 2015 2400 1169 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1981 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр Төв аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал овоо 31 дүгээр гудамжны 01 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Монгол овогт Рагчаагийн Бадарч РД:МЙ81090714,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 24 настай, дээд боловсролтой, механик инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-5, эцэг эх дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Толгойт хотхон 32 байр 28 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, Нарванчин гэгээн овогт Гүрбазарын Дэмбэрэлдорж РД:УБ92112719

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Р.Бадарч нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг Улаан чулуутын хогийн цэг рүү явах замд “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшлийн Daewoo ВS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. 6.1 “хурд хэмжүүр ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас замын хашлага, автобусны буудал, түц мөргөсний улмаас хохирогч Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироон, иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацрал, Я.Доржсүрэн, С.Батжаргал, Т.Баярнэмэх, Г.Амаржаргал, О.Батсайхан, Т.Тэгшжаргал, Ш.Цогтбаатар, Ү.Энхтөр, Б.Эрдэнэтуяа, А.Ган-Эрдэнэ, Ж.Баасанцэрэн нарын биед тус тус хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Болормаад 1.694.529 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт 1.322.000 төгрөгийн шууд, “Сутайн буянт” ХХК-д 1.655.000 төгрөгийн шууд хохирол тус тус учруулан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн,

шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь “Сутайн буянт” ХХК-нд шалгах механик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараах үүргийг хүлээнэ. а.Стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчин Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжүүр ажиллахгүй, байхгүй, илт бүрэн биш тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хохирогч Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироон, иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацрал, Я.Доржсүрэн, С.Батжаргал, Т.Баярнэмэх, Г.Амаржаргал, О.Батсайхан, Т.Тэгшжаргал, Ш.Цогтбаатар, Ү.Энхтөр, Б.Эрдэнэтуяа, А.Ган-Эрдэнэ, Ж.Баасанцэрэн нарын биед тус тус хөнгөн гэмтэл, иргэний нэхэмжлэгч Г.Болормаад 1.694.529 төгрөгийн, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын тамгын газарт 1.322.000 төгрөгийн шууд, “Сутайн буянт” ХХК-нд 1.655.000 төгрөгийн шууд хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдснээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:  

 

Шүүх тус хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:  

- хэргийн газрын үзлэгээр:...зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны баруун урд замд үйлдэгдсэн байх ба уг зорчих хэсгийн өргөн 7.10 м, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний гарцтай, явган хүний замтай цастай, хальтиргаатай, тахир, тэгш уруу, өгсүүр, хатуу хучилттай асфальтан хайсгүй, хашлагатай, зорчих хэсэгтэй байна...тэмдэглэл хэмжилтийн бүдүүвч схем зураг, гэрэл зураг /1х, хх-2-7/,     

- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-14/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батбуянгийн:...Талийгаачийн ээж байгаа юм. Талийгаачийг Баянжаргал овогтой Мөнхгэрэл гэдэг. 1998 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 17 настай эрэгтэй хүүхэд байсан...Талийгаач маань миний төрсөн дүү Батжаргалын гэрт амьдардаг байсан. Би тухайн үед 10 хоногийн өмнө Улаанбаатар хотод ирчихсэн цуг байж байсан. Осолд орох үедээ манай хүргэн ахынхаас хувцасаа авах санаатай явж байгаад зам тээврийн осолд орсон байсан...төрсөн дүү Батжаргалыг энэ хэрэгт оролцуулна...гэх мэдүүлэг /1х, хх-48/,

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Батжаргалын:...”Сутайн буянт” ХХК-наас 500.000 төгрөг, сүүлд хүмүүс нутаг буцахад 800.000 төгрөг өгсөн. Жолооч Бадарч нь 7.000.000 төгрөг өгсөн. Ингээд нийт 8.300.000 төгрөг өгсөн байгаа...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-53/,

- шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлт :...талийгаачийн цогцост тархины 2 тал бөмбөлөгийн баруун тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, өлөн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалт 1000 мл, зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, хоёр уушигны дээд дэлбэнгийн авчилт, зүүн уушигны доод дэлбэнгийн цус хуралт, няцрал, хуйхны шарх, цус хуралт, дух, хүзүү, зүүн мөр, зүүн дал, цээж зүүн ташаа, ууц баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.../1х, хх-55-59/,

-  иргэний нэхэмжлэгч Т.Тэгшжаргалын:...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Улаан чулуутын хогийн эцсээс 10-р хороолол орохоор хамаатныхаа хүүхэд болох Цогтбаатартай хамт автобусанд суусан. Тэгээд автобус эцсээсээ уруудаад нарийний буудал дээр хүн байгаагүй учир зогсолгүй шууд хорооны буудал руу явсан. Тэгээд явж байтал эхлээд нэг тоормос гишгэсэн. Тэр үед автобус 2 тийшээгээ бөгсөө 5-6 удаа савлаад жолооч рулээ баруун гар тал руугаа дараад тэр чигээрээ яваад буудал болон ТҮЦ-ийг мөргөөд цаашаа тонгойгоод хашааг мөргөөд зогссон. Тэгээд нэг мэдсэн баахан уйлаан майлаан болоод байж байсан. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-71/,

 - шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17033 дугаартай шинжээчийн:...Тэгшжаргалын биед тархи доргилт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-73/,

   -  иргэний нэхэмжлэгч Ш.Цогтбаатарын:...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хамаатныхаа Тэгшжаргалын хамт 10-р хороолол орох гээд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутын хогийн цэгийн эцсээс шар өнгөтэй нийтийн тээврийн автобусанд суугаад хамгийн арын суудал дээр суугаад доошоо уруудаад хорооны буудлын наад талд хурд сааруулагчны орчим замд гэнэт тоормос гишгэсэн. Тэгээд автобус гэнэт л хоёр тийшээгээ бөгсөө савлаад яах ийхийн зуургүй чигээр яваад автобусаны буудал болон ТҮЦ-ийг урд талаараа мөргөөд жалга руу хамраараа тонгойгоод айлын хашаа мөргөөд зогссон. Тэгээд л баахан хүмүүс орилолдоод л байсан. Удалгүй түргэн хүрээд ирсэн. Одоо ямар нэгэн гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-76/,

- шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17034 дугаартай шинжээчийн:...Цогтбаатарын биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-78/,

- насанд хүрээгүй гэрч Ү.Энхтөрийн:...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн нутаг улаан чулуутын хогийн цэгийн эцсийн автобусны буудлаас шар өнгийн автобусанд суугаад хамгийн арын суудал дээр суусан. Тэгээд доошоо уруудаад явж байтал гэнэт 2 тийшээгээ автобус ар хэсгээрээ дайвалзаж байгаад хорооны буудлын ТҮЦ-ийг мөргөөд цаашаа айлын хашаа мөргөөд зогссон...гэх мэдүүлэг /1х, хх-84/,

          - шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17407 дугаартай шинжээчийн:...Энхтөрийн биед тархи доргилт, баруун нүдний дээд, доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-86/,

 - иргэний нэхэмжлэгч Б.Эрдэнэтуяагийн:...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хороо Улаан чулуутын хогийн цэгийн эцсийн автобусаны буудал дээрээс 8-н сартай хүү Ган-Эрдэнийн хамт Улаанчулуут-Вокзал чиглэлийн шар өнгийн нийтийн тэврийн автобусанд суусан. Тэгээд автобусаны жолоочийн арын 2 дахь суудал дээр хүүгээ өвөр дээрээ аваад уруудаад явж байтал автобус гэнэт л 2 тийшээ дайвалзаж байгаад автобусаны буудал, ТҮЦ 2-ыг мөргөөд жалга руу тонгойгоод айлын хашаа мөргөөд зогссон...Өөрийн болон хүүгийнхээ эмчилгээнд 38.000 төгрөг зарцуулсан...гэх мэдүүлэг /1х, хх-97/,  

- шинжээчийн:...Эрдэнэтуяагийн биед тархи доргилт, зүүн хацар, зүүн өвдөгний цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-92/,

          - шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17572 дугаартай шинжээчийн:...Ган-Эрдэнийн биед тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /1х, хх-94/,

- иргэний нэхэмжлэгч Ж.Баасанцэрэнгийн:...Улаан чулуутын хогийн цэгийн эцсээс шар өнгийн нийтийн тээврийн автобусанд суусан. Тэгээд автобусанд суугаад арын хаалганы ар талд суудал дээр суугаад явж байтал түр тар гээд л явчихсан нэг мэдэхэд автобусаны шалан дээр унасан байсан...гэх мэдүүлэг /1х, хх-101/,

- шинжээчийн...Баасанцэрэнгийн биед тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /1х, хх-104/,

            - иргэний нэхэмжлэгч Н.Алтанцацралын:...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26-р хорооны автобусаны буудал дээр эмээ Доржсүрэнгийн хамт автобус хүлээгээд зогсож байтал автобус дээрээс буюу улаан чулуутын хогийн цэгийн талаас эвгүй дайвалзаад ирсэн. Тэгээд зогсох шинжгүй өөдөөс чиглээд ороод ирэхээр нь эмээгээ тэврээд л зогссон. Тэгээд л автобус ороод ирсэн юу болсныг мэдэхгүй байна хажуу талаас ТҮЦ нураад ороод ирсэн. Ингээд сэргэх үед ТҮЦ-энд дарагдчихсан эмээ бид 2 хэвтэж байсан. Нөгөө автобус жалга руу тонгойгоод айлын хашааг мөргөөд зогсчихсон байдалтай байсан. Тэгсэн автобусаны жолооч залуу эмээ бид 2-ыг татаад гаргаж авсан. Тэгээд удалгүй түргэн болон цагдаа ирсэн...тэр талийгаач болсон залуу сандал дээр ганцаараа бүр цаана сууж байсан. ТҮЦ-ний хажууд 2 хүн суугаад 1 залуу нь зогсчихсон, эмээ би гээд 6 хүн байсан...гэх мэдүүлэг /1х, хх-110/,

- шинжээчийн:...Алтанцацралын биед тархи доргилт, баруун мөр, шуу, зүүн өгзөг, гуянд цус хуралт, баруун бугуй баруун шилбэнд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-116/,

- иргэний нэхэмжлэгч Я.Доржсүрэнгийн:...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны автобусаны буудал дээр охин Алтанцацралын хамт автобус хүлээгээд зогсож байтал охин маань “эмээ нааш ир, нааш ир” гээд татаад тэврээд авсан. Тэгээд харахад автобус яах ийхийн зуургүй ороод ирсэн байсан. Нэг мэдэхэд ТҮЦ-ний модонд дарагдчихсан хэвтэж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-121/,

- шинжээчийн:...Доржсүрэнгийн биед тархи доргилт, цээж, баруун гуянд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-126/,

- иргэний нэхэмжлэгч С.Батжаргалын:...автобусны буудал дээр автобусанд суух гээд хүлээгээд буудлын сандал дээр сууж байгаа Улаан чулуутын эцэсээс автобус ирж яваа харагдахаар босоод зогсож байтал гэнэт л чиглээд ороод ирсэн. Тэгээд шууд орж ирээд автобусны буудлыг тэр чигээрээ хамж мөргөөд жалга руу тонгойгоод айлын хашаа мөргөөд зогссон. Би бол автобусанд мөргөгдөөгүй автобусаны буудал дээр байсан ТҮЦ болон буудал нурахад нурсан зүйлд нь цохигдоод хажуухан талд нь унасан...гэх мэдүүлэг /1х, хх-138/,

- шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17118 дугаартай шинжээчийн:...Батжаргалын биед баруун зулайд шарх, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун хацарт зулгаралт, оочинд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, цус хуралт, үүдэн дээд баруун зүүн 1-р шүдний ирмэг эмтрэл, сулрал гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /1х, хх-140/,

- иргэний нэхэмжлэгч Т.Баярнэмэхийн:...автобусаны буудал дээр хажуу айлынхаа Амаржаргалтай автобусанд суух гээд автобус хүлээгээд зогсож байтал хойд зүгээс шар өнгийн том оврын нийтийн тээврийн автобус хойд хэсэг нь шаравчихсан орж ирсэн. Тэгээд хүүе гээд л орилсон, юу болсныг мэдэхгүй байна нэг сэрэхэд автобусны хойд дугуйны харалдаа айлын хашааг мөргөчихсөн байдалтай хэвтэж байсан...гэх мэдүүлэг /1х, хх-146/,

- шинжээчийн:... Т.Баярнэмэхийн зүүн бугалга, баруун, зүүн гуянд цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-148/,

- иргэний нэхэмжлэгч Г.Амаржаргалын:...хажуу айлынхаа Баярнэмэхтэй автобусанд суух гээд автобус хүлээгээд зогсож байтал хойд зүгээс шар өнгийн автобус хүлээгээд зогсож байтал хойд зүгээс шар өнгийн автобус маш хурдтай орж ирээд автобусаны буудал болон ТҮЦ-ийг мөргөсөн. Тэгээд юу болсныг мэдэхгүй байна, нэг мэдсэн чинь л автобусаны доор хэвтэж байсан. Тэгээд өөрөө мөлхөж гарсан. Тархи толгой гэмтсэн, бөөр нуруугаар өвдөөд байгаа...гэх мэдүүлэг /1х, хх-152/,

- шинжээчийн:...Амаржаргалын биед тархи доргилт, нуруу зулгаралт, баруун гуя, тахим, шилбэний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-156/,

            - иргэний нэхэмжлэгч О.Батсайханы:...автобусны буудлын сандал дээр сууж байгаад зар авах гээд боссон. Тэгээд л юу болсныг мэдэхгүй байна. Нэг мэдэхэд автобусаны доод талд хэвтэж байсан, гомдолгүй...гэх мэдүүлэг /1х, хх-160/,

- шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 17176 дугаартай шинжээчийн:...Батсайханы биед баруун нүдний дээд, доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх дүгнэлт /1х, хх-165/,

            - иргэний нэхэмжилэгч Г.Болормаагийн:...16 цаг өнгөрч байхад хорооны Засаг дарга над руу утсаар залгаад автобус осол гаргаад буудал дээр байрлаж байсан ТҮЦ-ийг чинь дайрчихлаа гэж хэлсэн. Тэгээд яваад очиход осол болоод ТҮЦ-ийг мөргөөд нураачихсан байдалтай байсан. ...бараа материал байгаагүй ажиллуулж арай эхлээгүй байсан. Дөнгөж тогийг нь татуулаад тоолуур тавиулаад ард урд талд нь лангуугаа байрлуулчихсан байсан...гэх мэдүүлэг /1х, хх-193/,

 - Вендо ХХК-ийн №B15-156 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайланд: ...Уг ТҮЦ-ийн хохирол нь зардлын хандлагаар үнэлэгдэж барилгын төсвөөр тооцологдов. ...мөргүүлсэн ТҮЦ-ийн хохирол нь 1.490.029 төгрөг, түц доторх хөдлөх хөрөнгөнд үүссэн хохирол нь 204.500 төгрөгөөp тус тус үнэлэгдлээ. Үнэлгээний эцсийн дүнгээр тус ТҮЦ-д учирсан хохирол 1.694.529 төгрөгөөр үнэлэгдэнэ... гэх /1х, хх-173-190/,

  - иргэний нэхэмжлэгч С.Туулмаагийн:...Анх 2013 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр “Баяжих галуут” ХХК нь 7 сая төгрөгийн өртөгөөр тухайн буудлыг барьж өгсөн. Энэ буудал Сонгинохайрхан дүүргийн засаг даргын тамгын газрын эзэмшлийн буудал юм. Ослын улмаас буудалд 2.966.600 төгрөгний эвдрэл хохирол учирсан байсан...гэх мэдүүлэг /1х, хх-198/,

 - Мастер үнэлгээ ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд:..."Уг автобусаны буудлын 1.322.000 төгрөгний шууд 2.966.600 төгрөгний нийт хохирол учирсан...гэх /1х, хх-200-203/,

- иргэний нэхэмжлэгч Р.Баярмагнайн:...Daewoo ВS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобус нь “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшлийн автобус. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр манай компаний жолооч Бадарч нь нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгэж явсан. Жолооч Бадарчаас ямар нэгэн нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /1х, хх-209/,

- Вендо ХХК-ийн автомашины эвдрэл хохиролын үнэлгээнд:...Daewoo ВS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 1.655.000 төгрөгний шууд, 1.883.400 төгрөгний нийт хохирол учирсан байна...гэх /1х, хх-211-212/,

- гэрч Ж.Жамъяншаравын:...Осол болдогийн маргааш нь хашаагаа зассан. Жолооч нь 450.000 төгрөг өгсөн. Хашааныхаа эвдрэлийг үнэлүүлээгүй. Жолоочоос нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1х, хх-222/,

- гэрч Г.Төрбатын :...Би “Сутайн буянд” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын орчим жолоочоор ажилд орсон. 21-73 УНВ улсын дугаартай автобус жолоочгүй байсан ба автобусыг авахад хурд хэмжигч ажиллахгүй оронд нь бөөрөнхий толь наасан байсан...гэх мэдүүлэг /4х, хх-105/, 

- гэрч Б.Батсүхийн:...2012 онд би анх жолооч болж, 2015 оноос засварчин болсон...манай байгууллага ойролцоогоор 70 гаруй автобустай, үүнээс цөөхөн хэдийнх нь хурд хэмжигч ажилладаг, бусад нь огт ажилладаггүй...Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобусыг харахад хурд хэмжигчний оронд бөөрөнхий толь наасан байсан...Бараг бүх хүмүүс л автобусуудыг хурд хэмжигчгүйг мэднэ дээ гэх мэдүүлэг /4х, хх-121-122/,

- гэрч А.Даваажаргалын:...2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш дахин оношилгоонд Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобус ороогүй, хугацаа арай болоогүй байсан. Жилд 2 удаа ордог...гэх мэдүүлэг /4х, хх-108-110/,

- Р.Бадарчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг: Би Сутайн буянт компанид 2014 оны 12 сард ажилд орсон...анх тухайн автобусыг бариад ажилд гарах үед хурд хэмжигч буюу спидометр нь ажиллаж байгаагүй, хурд хэмжигч байдаг газар толь байхаар нь тэрнийг нь аваад цаг хийчихсэн...хурд хэмжигч байхгүй ерөнхий инженер Төмөрбаатар нар мэдэж байсан.../2х, хх-221, 23 /,

Г.Дэмбэрэлдоржийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг:...Би анх энэ ажилд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ороод шалгах механикаар ажилласан. Тэр үед тухайн автобусны хурд хэмжигч буюу спидометр нь байхгүй оронд нь цаг байдаг байсан  /2х, хх-26-28/,...тээврийн хэсгийн шуурхай дээр ерөнхий инженер, захирал менежер гэсэн хүмүүст хэлж байсан. Тэгэхэд тэд хөрөнгө мөнгө байхгүй байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /2х, хх-222/,

          - гэрч О.Сүхбатын:...Би 2015 оны 11 дүгээр сароын 28-ны өглөө 06 цагаас 13 цаг 50 минут хүртэл Daewoo ВS-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобустай нийтийн тээврийн үйлчилгээнд явсан. Надаас манай байгууллагын жолооч буюу миний эсмэн жолооч Бадарч ээлж хүлээн авсан...өглөө ажил үүргээ гүйцэтгэхээр гарах үед байгууллагын шалгах механик Дэмбэрэл автобусны бүрэн байдлыг шалгаж гарын үсэг зуруулсан. Шалгахдаа надаар бариулаад явуулж байгаад тоормос гишгэж шалгахад автобусны 4 дугуй тоормос барьж байсан, мөн гэрэл дохио зэргийг шалгасан. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч мөн гарын үсэг зуруулсан...хурд хэмжигч байгаагүй ажиллахгүй байсан...2, 3 удаа л явж байна. Тэр үеэс л хурд хэмжигч ажилладаггүй байсан..гэх мэдүүлэг /1х, хх-217/,  

- авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүргийн салбарын шинжээчийн №16/78031 дугаартай:... БНСУ-д үйлдвэрлэгдсэн Daewoo маркийн BS-106 загварын, шар өнгөтэй 21-73 УНБ улсын KL-5UM52BE9U000427 арлын дугаартай автобусыг 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 18 цаг 20 минутаас 18 цаг 50 минут хүртэл MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлийн техникийн байдалд тавих ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар стандартыг мөрдлөгө болгон үзэхэд: Уг автобус нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд салхины шил цуурч, бяцарсан, хагарсан, урд нүүр ба баруун булан хонхойсон, урд буфер гол хэсгээрээ чихэгдсэн, урд буфер зүүн болон баруун булан дэрвийсэн, дээвэр баруун буландаа хонхойсон, зүүн ба баруун гэрэл хагарсан, зүүн ба баруун урд нэмэлт гэрэл хагарсан, эвдрэл гэмтэл нь замын нөхцөл байдал хурд тохируулж яваагүй улмаас ямар нэгэн хатуу биетэй зүйл мөргөж үүссэн байж болно. Урд салхины шил цуурч, бяцарсан, хагарсан, урд нүүр ба баруун булан хонхойсон, урд буфер гол хэсгээрээ чихэгдсэн, урд буфер зүүн болон баруун булан дэрвийсэн, дээвэр баруун буландаа хонхойсон, зүүн ба баруун гэрэл хагарсан, зүүн ба баруун урд нэмэлт гэрэл хагарсан байгаа нь тухайн олын үед үүссэн, спидометр байхгүй, дугаарын гэрэл асахгүй байгаа нь ослын өмнө үүссэн байна...гэх дүгнэлт /1х, хх-236-239/,

          - шинжээч Х.Бат-Ирээдүйн:...Спидометр нь байхгүй спидометрийн оронд нь цаг хийчихсэн байсан. ...Автобусаны спидометр нь байхгүй тохиолдолд осолд нөлөөлөх боломжтой учир нь жолооч зам орчны нөхцөл байдалд хурдаа тохируулж явах хурдаа хянах боломж байхгүй байдлаар нөлөөлөх боломжтой...гэх мэдүүлэг /1х, хх-242/,  

           - шинжээчийн 19 дугаартай:...Хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримт болох Сиди дээрх дүрс бичлэг авто тээврийн оношилгооны төвийн дүгнэлт зэргээс үзэхэд Daewoo 88-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобусыг жолоодон явсан Р.Бадарч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт "Энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор, болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. 6.1 Хурд хэмжүүр ажиллахгүй болсон" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...гэн дүгнэлт /1х, хх-244/,

 - зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-2/,

- Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Daewoo маркийн  21-73 УНБ улсын дугаартай автобусаны камерийн бичлэгээс: Жолоочийн кабины зүүн дээд талын буланд тавигдсан камер нь автобусны урд хаалгыг харуулсан байсан. Эхний 2 минут, 34 секундын бичлэгт үзлэг хийхэд Улаанчулуутын автобусны буудал дээрээс 6 хүнийг суулгаж аваад дараагийн буудал орох үед  автобус осолд орж жолоочийн арын эгнээний 2 дах сандал дээр сууж явсан эмэгтэй, хүүхдийн хамт сандал дээрээс унаж урд талын хаалга дээр ирэх үед жолооч кабинаасаа гарч урд хаалган дээрээс хүүхдийг нь авч хойд хаалга руу явсан байна.

Дараагийн 2 минут 35 секундын бичлэгт автобусны урд талын замыг нь харуулж байна. Замын нөхцөл байдал тогтуун цаг агаар үзэгдэх орчин чөлөөтэй, хальтиргаа гулгаатай, хоёр эгнээтэй зам байна. Автобусны буудлаас 4 хүүхэд, хөгшин настай эмэгтэй, бага насны хүүхэд тэвэрсэн эмэгтэй автобусанд суусан. Автобусны буудлаас хөдлөөд Тоёота Пирус 20 автомашиныг урсгал сөрөн гүйцэж түрүүлж эгнээ байраа эзлэх үед автомашин гулгаж явсаар нэг нохой, 5 хүн, түргэн үйлчилгээний цэг болон саравч зэргийг дайрч мөргөөд урд салхины шил хагарч замаас гарч зогссон. Дараагийн 2 минут 28 секундын бичлэгт автобусны заал руугаа харсан камерт хойд талын сандал дээр хар өнгийн шубтэй настай эмэгтэй, жолоочийн эгц ар талын сандал дээр хүүхэд тэвэрсэн эмэгтэй, автобусны арын сандал дээр 4 хүүхэд сууж явсан байна. Дараагийн 2 минут 28 секундын бичлэгт автобусны хойд суудал дээр сууж явсан 4 хүүхэд автобус осолд орох үед урагшаагаа шидэгдээд автобус зогсох үед нэг хүүхэд нь хэсэг сууж байгаад автобуснаас гарч байв. Дараагийн 2 минут 28 секундын бичлэгт автобусны ард сууж явсан 4 хүүхэд автобус осолд орох үед урагшаагаа шидэгдээд автобус зогсох үед нэг хүүхэд нь хэсэг сууж байгаад автобуснаас гарч байв./ 1х, х-14/,

 - шүүгдэгч Р.Бадарч, Г.Дэмбэрэлдорж нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /2х, хх-50, 60/,

- Техникийн шинжээч нарын 998 дугаартай:...жолооч Р.Бадарч нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна”, Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт “Энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин, чиргүүл, мотоцикл, мопед, трактор болон өөрөө явдаг машин механизмыг ашиглахыг хориглоно. 6.1 “Хурд хэмжүүр ажиллахгүй болсон” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

Сутайн буянт ХХК-ийн шалгах механик Г.Дэмбэрэлдорж нь Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3. “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ. а/ Стандартын шаардлага хангаагүй буюу замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй мөн тогтоосон журмын  дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчсөн байх  үндэслэлтэй байна. Явган зорчигч Б.Мөнхгэрэл болон явган зорчигч, зорчигч нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна...гэх дүгнэлт /5х, хх-206-207/,  

- “Сутайн буянт” ХХК-ийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №01/09 дугаартай “Р.Бадарчийг автобусны жолоочоор томилох тухай” тушаал /4х, хх-89/,

- “Сутайн буянт” ХХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №Б/21 дугаартай “Г.Дэмбэрэлдоржийг шалгах механикаар томилох тухай” тушаал /4х, хх-91/,

- “Сутайн буянт” ХХК-ийн ажилчдын сургалтанд хамрагдсан байдал /4х, хх-202-230/,

- Автобусны өдөр тутмын шалгалтын хуудас /4х, хх-244-250, 5х, хх-1-48/,

- “Сутайн буянт” ХХК-ийн дотоод хяналт шалгалтын төлөвлөгөө /5х, хх-94-106/, - Монгол Улсын “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар, ерөнхий шаардлага” /5х, хх-197-216/,

- “Сутайн буянт” ХХК-ийн “жолоочийн ажлын байрны тодорхойлолт” /5х, хх-238-240/, 

- “Сутайн буянт” ХХК-ийн инженерийн ажлын байрны тодорхойлолт /5х, хх-243-244/,

- “Сутайн буянт” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам /5х, хх-250, 6х, хх-1-6/,

- зарим сэжигтэнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /6х, хх-40-43/,

            - шүүгдэгч Р.Бадарчийн:...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутын хогийн цэгийн эцсийн буудлаас ээлжээ хүлээж авчихаад Daewoo 88-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобустай нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргээ гүйцэтгээд хойноосоо урагшаа зүгт явж байгаад буудал дээрээс 6 хүн аваад урагшаа зүгт хөдөлсөн. Тэгээд явж байгаад урдаа явж байсан жижиг суудлын автомашиныг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэх гээд зүүн гар тал руугаа дарсан. Тэгээд л хальтираад яах ийхийн зуургүй автобусаны буудал руу давхиад орчихсон. Тас няс гээд явчихсан нэг мэдэхэд автобусны толгойгоороо айлын хашаа мөргөөд тонгойгоод зогсчихсон байсан...гэх мэдүүлэг /2х, хх-23/,

            - шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийн:...2015 оны 11 дүгээр сарын 27-ны орой ажлаас бууж ирэхэд нь Daewoo 88-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобусны бүрэн байдлыг шалгахад бүрэн бүтэн байдал нь хэвийн ажиллагаатай байсан. Энэ талаар шалгах хуудсан дээр тэмдэглэсэн. Тэгээд маргааш өглөө нь 2015 оны 11 дүгээр сарын 27-ны орой шалгах хуудсан дээрээ О.Сүхбатыг ажилдаа гарахад нь мөн бүрэн бүтэн байдлыг шалгаж аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөд гарын үсэг зуруулсан. 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагаас Бадарч ээлжээ хүлээж авсан байсан...Би спидометрээс бусад бүх техникийн бүрэн бүтэн байдлыг шалгаж ажилд гаргасан...гэх мэдүүлэг /2х, хх-26-28/ болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг болно.

 

            Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд:  

            Шүүгдэгч Р.Бадарч нь 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 13 цаг 40 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны нутаг Улаан чулуутын хогийн цэг рүү явах замд “Сутайн буянт” ХХК-ийн эзэмшлийн Daewoo ВS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусыг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан "жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна" гэх заалтыг, мөн хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашиныг...ашиглахыг хориглох тухай Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 6.1-д заасан “хурд хэмжүүр ажиллахгүй болсон” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас замын хашлага, автобусны буудал, түц мөргөн иргэн Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь...

            ...хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл:...зам тээврийн осол хэрэг болсон гэх газар нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хорооны баруун урд замд үйлдэгдсэн байх ба уг зорчих хэсгийн өргөн 7.10 м, үзэгдэх орчин чөлөөтэй, суурингийн доторх, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 2 эгнээтэй, явган хүний гарцтай, явган хүний замтай цастай, хальтиргаатай, тахир, тэгш уруу, өгсүүр, хатуу хучилттай асфальтан хайсгүй, хашлагатай, зорчих хэсэгтэй байна...хэмжилтийн бүдүүвч схем зураг, гэрэл зураг /1х, х-2-7/,      

- эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Daewoo маркийн  21-73 УНБ улсын дугаартай автобусны камерийн бичлэг:...Замын нөхцөл байдал тогтуун цаг агаар үзэгдэх орчин чөлөөтэй, хальтиргаа гулгаатай, хоёр эгнээтэй зам байна...Автобусны буудлаас хөдлөөд Тоёота Пирус 20 автомашиныг урсгал сөрөн гүйцэж түрүүлж эгнээ байраа эзлэх үед автомашин гулгаж явсаар нэг нохой, 5 хүн, түргэн үйлчилгээний цэг болон саравч зэргийг дайрч мөргөөд урд салхины шил хагарч замаас гарч зогссон.../ 1х, х-14/,

- шинжээчийн дүгнэлт:...талийгаачийн Мөнгэрэл...тархины 2 тал бөмбөлөгийн баруун тал бөмбөлөгийн зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, өлөн гэдэсний чацархайн урагдал, хэвлийн хөндийн хурц цус алдалт 1000 мл, зүүн эгэм ясны зөрүүтэй хугарал, хоёр уушигны дээд дэлбэнгийн авчилт, зүүн уушигны доод дэлбэнгийн цус хуралт, няцрал, хуйхны шарх, цус хуралт, дух, хүзүү, зүүн мөр, зүүн дал, цээж зүүн ташаа, ууц баруун шилбэ, зүүн шилбэнд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач дээрх хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ.../1х, хх-55-59/,  

- авто тээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүргийн салбарын шинжээчийн дүгнэлт:... БНСУ-д үйлдвэрлэгдсэн Daewoo маркийн BS-106 загварын, шар өнгөтэй 21-73 УНБ улсын KL-5UM52BE9U000427 арлын дугаартай автобусны спидометр байхгүй нь ослын өмнө үүссэн байна.../1х, хх-236-239/,

           - техникийн шинжээчийн дүгнэлт:...хавтас хэрэгт авагдсан гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлэг, ослын акт, хэргийн газрын үзлэг, эд мөрийн баримт болох Сиди дээрх дүрс бичлэг авто тээврийн оношилгооны төвийн дүгнэлт зэргээс үзэхэд Daewoo 88-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобусыг жолоодон явсан Р.Бадарч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 "Жолооч хөдөлгөөний эрчим тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна", Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт "энэ хавсралтанд заагдсан эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй автомашин…ашиглахыг хориглох…6.1. Хурд хэмжүүр ажиллахгүй болсон" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.../1х, хх-244/,

 - зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1х, хх-2/,

- “Сутайн буянт” ХХК-ийн захирлын 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн №01/09 дугаартай “Р.Бадарчийг автобусны жолоочоор томилох тухай” тушаал /4х, хх-89/,

- шүүгдэгч Р.Бадарчийн:...2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 14 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо Улаан чулуутын хогийн цэгийн эцсийн буудлаас ээлжээ хүлээж авчихаад Daewoo 88-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобустай нийтийн тээврийн үйлчилгээнд ажил үүргэээ гүйцэтгээд хойноосоо урагшаа зүгт явж байгаад буудал дээрээс 6 хүн аваад урагшаа зүгт хөдөлсөн. Тэгээд явж байгаад урдаа явж байсан жижиг суудлын автомашиныг зүүн гар талаар нь гүйцэж түрүүлэх гээд зүүн гар тал руугаа дарсан. Тэгээд л хальтираад яах ийхийн зуургүй автобусаны буудал руу давхиад орчихсон. Тас няс гээд явчихсан нэг мэдэхэд автобусны толгойгоороо айлын хашаа мөргөөд тонгойгоод зогсчихсон байсан...гэх мэдүүлэг /2х, хх-23/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч Г.Дэмбэрэлдорж нь “Сутайн буянт” ХХК-нд шалгах механик буюу тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын аюулгүй ажиллагааг хариуцсан ажилтнаар ажиллаж байхдаа 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дахь хэсгийн а/ заалт болох: стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй...тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх” гэсэн заалтыг зөрчин Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжүүр байхгүй тээврийн хэрэгслийг ажилд гаргасны улмаас хохирогч Б.Мөнхгэрэлийн амь насыг хохироосон гэж үзэх хууль зүйн хангалттай үндэслэл, баримтгүй байх тул түүнд холбогдох хэргийг дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгов. Үүнд:

1. “Сутайн буянт” ХХК-ийн Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ улсын дугаартай автобусны хурд хэмжүүр байхгүй байсан нь шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийг “Сутайн буянт” ХХК-нд ажилд орохоос өмнө үүссэн “нийтлэг, ноцтой зөрчил” байх ба тухайн зөрчлийг хэвийн үзэгдэл мэт хэвшүүлсэн тухайн компанийн бүх шатны өмнөх удирдлага, эрх бүхий хүмүүст хамаарах зөрчлийг хамгийн сүүлд ажилд орсон ажилтанд нь халдаан, хариуцлага тооцох нь үндэслэлгүй.   

Нотлох баримт:  

Гэрч Г.Төрбатын:...Би “Сутайн буянд” ХХК-д 2014 оны 10 дугаар сарын орчим жолоочоор ажилд орсон. 21-73 УНВ улсын дугаартай автобус жолоочгүй байсан ба автобусыг авахад хурд хэмжигч ажиллахгүй оронд нь бөөрөнхий толь наасан байсан...гэх мэдүүлэг /4х, хх-105/, 

Гэрч Б.Батсүхийн:...2012 онд би анх жолооч болж, 2015 оноос засварчин болсон...манай байгууллага ойролцоогоор 70 гаруй автобустай, үүнээс цөөхөн хэдийнх нь хурд хэмжигч ажилладаг, бусад нь огт ажилладаггүй...Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобусыг харахад хурд хэмжигчний оронд бөөрөнхий толь наасан байсан...Бараг бүх хүмүүс л автобусуудыг хурд хэмжигчгүйг мэднэ дээ...гэх мэдүүлэг /4х, хх-121-122/,

Гэрч А.Даваажаргалын:...2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс хойш дахин оношилгоонд Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобус ороогүй, хугацаа арай болоогүй байсан. Жилд 2 удаа ордог...гэх мэдүүлэг /4х, хх-108-110/,

Р.Бадарчийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг:...Би Сутайн буянт компанид 2014 оны 12 сард ажилд орсон...анх тухайн автобусыг бариад ажилд гарах үед хурд хэмжигч буюу спидометр нь ажиллаж байгаагүй, хурд хэмжигч байдаг газар толь байхаар нь тэрнийг нь аваад цаг хийчихсэн...хурд хэмжигч байхгүй ерөнхий инженер Төмөрбаатар нар мэдэж байсан.../2х, хх-221, 23/, 

Гэрч О.Сүхбатын:...Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобусыг эсмэн жолооч Бадарч ээлж хүлээн авсан...автобусны хурд хэмжигч ажиллаж байгаагүй...гэх мэдүүлэг /1х, хх-217/,

             Шинжээч Х.Бат-Ирээдүйн:... Daewoo BS-106 маркийн 21-73 УНБ дугаартай автобусны хянах самбарт спидометр нь ерөөсөө байгаагүй, спидометрийн оронд нь цаг хийчихсэн байсан…гэх мэдүүлэг /1х, хх-242/,  

Г.Дэмбэрэлдоржийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг:...Би анх энэ ажилд 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр ороод шалгах механикаар ажилласан. Тэр үед тухайн автобусны хурд хэмжигч буюу спидометр нь байхгүй оронд нь цаг байдаг байсан  /2х, хх-26-28/,...тээврийн хэсгийн шуурхай дээр ерөнхий инженер, захирал менежер гэсэн хүмүүст хэлж байсан. Тэгэхэд тэд хөрөнгө мөнгө байхгүй байна гэж хэлж байсан...гэх мэдүүлэг /2х, хх-222/,

“Сутайн буянт” ХХК-ийн захирлын 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн Б/21 дугаартай “Г.Дэмбэрэлдоржийг шалгах механикаар томилох тухай” тушаал /4х, хх-91/ зэрэг болно.

2. Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 3 дахь хэсгийн а/ заалт буюу “хурд хэмжүүр ажиллахгүй болсон” тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглох заалтыг “Сутайн буянт” ХХК огт хэрэгжүүлж байгаагүй, автотээврийн оношилгоо, үзлэг хангалтгүй, хэлбэрийн төдий хийгдэж байсан, мөн тухайн компанийн удирдах дээд албан тушаалтан нь өөрт захирагдан ажиллаж буй ажилтанд “тээврийн хэрэгслийн хурд хэмжүүр ажиллахгүй”-г эс харгалзан хөдөлгөөнд оролцуулахыг чиглэл болгон даалгасан шинжтэй нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар илэрч байх тул бусад албан тушаалтны хариуцлагын асуудлыг нэг мөр шалган тогтоохгүйгээр зөвхөн Г.Дэмбэрэлдоржид хариуцлага хүлээлгэх боломжгүй.        

3. Шүүгдэгч Р.Бадарчийн гэм буруутай үйлдэл, түүнээс учирсан хор уршигт шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржийг нэгэн зэрэг буруутгах үндэслэл, баримт хангалттай тогтоогдоогүй байна.

 

Иймд шүүгдэгч Р.Бадарчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах, харин шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.  

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжид хамаарахгүй буюу гэмт үйлдэлд тооцогдохгүй байхад яллах дүгнэлтэд “нэр бүхий иргэний нэхэмжлэгч нарт хөнгөн гэмтэл, мөнгөн хохирол учруулсан” гэх мэтээр гэмт үйлдэл болгон бичсэн нь хууль зүйн үндэслэлгүй болохыг тэмдэглэв.    

Хохирогчийн төлөөлөгчид 8.000.000 төгрөг, бусад иргэний нэхэмжлэгч нарт  4.730.600 нийт 12.730.600 төгрөг төлөгдсөн байх ба хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохоо мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн байх тул  шүүгдэгч Р.Бадарч, иргэний хариуцагч “Сутайн буянт” ХХК-ийг бусдад төлөх төлбөргүй байна.   

Шүүгдэгч Р.Бадарч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж буй нь тус тус ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.          

Шүүгдэгч  Р.Бадарчийн үйлдсэн хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн буюу ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.    

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, Р.Бадарчийн “ВСD” ангилалын №459031 тоот жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  хүргүүлэхээр шийдвэрлэв.   

            Шүүхийн өмнөх шатанд шүүгдэгч Р.Бадарч 55 хоног, Г.Дэмбэрэлдорж 40 хоног цагдан хоригджээ.  

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248, 283, 286, 290, 291, 297, 298 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон  

ТОГТООХ нь:   

 

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1-д зааснаар шүүгдэгчид Г.Дэмбэрэлдоржид холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 220 дугаар зүйлийн 220.2-д заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч Р.Бадарчийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3-т зааснаар шүүгдэгч Р.Бадарчийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 4 жил хорих ялаар шийтгэсүгэй. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т зааснаар шүүгдэгч Р.Бадарчид оногдуулсан 4 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Р.Бадарч бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Р.Бадарчид оногдуулсан 4 жил хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож, шүүгдэгчид хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.          

7. Шүүгдэгч Р.Бадарч 55 хоног, Г.Дэмбэрэлдорж 40 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.

         8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 48 дугаар зүйлийн 48.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Бадарчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

          9. Шүүгдэгч Г.Дэмбэрэлдоржид авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.  

         10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Р.Бадарчийн “ВСD” ангилалын №459031 тоот жолоочийн үнэмлэхийг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт  хүргүүлсүгэй.  

          11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн CD 1 ширхэгийг хэрэгт нь уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.  

12. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

13. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд уг тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн  давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

14. Давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Р.Бадарчид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.ГАНБААТАР