Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2021/03009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б******* овгийн Г*******ын Б******* /*******/, Д******* овгийн Ж*******ы О******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Т, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.С*******, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Е нарыг эх Ж.Октябрийн асрамжид үлдээсүгэй.

 3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус заасныг баримтлан 2009 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн хүү Б.Тд 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн охин Б.С*******, 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдөр төрсөн охин Б.Е нарт 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Б*******гоор тэжээн тэтгүүлсүгэй.

4. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.1-т заасныг баримтлан хариуцагч Г.Б*******гоос 62-30УБО дугаартай Тоёота приус маркийн суудлын авто машин болон 47,980,772 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Ж.Октябрийн өмчлөлд шилжүүлэхийг хариуцагчид даалгасугай.

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.Октябрийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 731,513 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Б*******гоос 731,513 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.О*******т олгосугай.

 6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Буянжаргалд даалгасугай.

 7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

                                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА