| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Замбалын Баярмаа |
| Хэргийн индекс | 101/2021/04255/И |
| Дугаар | 101/ШШ2021/03447 |
| Огноо | 2021-10-29 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 10 сарын 29 өдөр
Дугаар 101/ШШ2021/03447
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Б******* овогт С*******ийн Э******* /*******/, Ш******* овогт П*******ийн О******* /*******/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдөр төрсөн охин Э.У******* //, 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр төрсөн хүү Э.Ц // нарыг эцэг С.Э*******н асрамжид үлдээсүгэй.
3.Хариуцагч П.О******* нь сөрөг нэхэмжлэлийн шаардлага болох 26,550,000 төгрөгийн 1,550,000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 25,000,000 төгрөгийг нэхэмжлэгч С.Э******* нь 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр төлөхийг, охин Э.У*******ад улсаас олгогдох хүүхдийн мөнгөн тэтгэмжийг авах эрхийг С.Э*******н нэр дээр шилжүүлж өгөхийг хариуцагч П.О******* хүлээн зөвшөөрч харицлан тохиролцож эвлэрсэн эвлэрлийг баталсугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Буянжаргалд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БАЯРМАА