| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Х.Отгонжаргал |
| Хэргийн индекс | 156/2021/00230/И |
| Дугаар | 156/ШШ2021/00480 |
| Огноо | 2021-10-21 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2021 оны 10 сарын 21 өдөр
Дугаар 156/ШШ2021/00480
156/ШШ2021/00480
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
156/2021/00230/И
Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар Хэнтий аймгийн******* сумын 6 дугаар баг, Бүрд 02-209 тоотод оршин суух, ******* овогт*******ын******* /РД:СА97021303/-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн******* сумын 4 дүгээр баг, Жавхлант 02-215 тоотод оршин суух, Боржигон овогт************** /РД:СА94060533/-д холбогдох, эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, өөрийн болон хүүхдүүдийн баримт бичгийг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Г.Баярсайхан, хариуцагч, түүний өмгөөлөгч Б.Жавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буян-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэнтай хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 10 дугаар хороололд хамтран амьдарч эхэлсэн. Биднийг хамтран амьдрах хугацаанд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин нар төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ батлуулаагүй байсан.*******ын зан харилцааны таарамжгүй байдлын улмаас гэр бүлээрээ амьдрах боломжгүй болсон тул миний бие хоёр хүүхдээ авч тусдаа амьдрахаар 2021 оны 03 дугаар сарын 07-ны орой өөрийн төрсөн аав, ээжийнхээ гэрт ирэн тусдаа амьдрах болсон. 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн орой 20 цагийн орчим би ажил руугаа утлагын аппаратанд яваад ирэх хооронд******* архи ууж, согтуугаар гэрт очин халуун гэрт нүцгэн тоглож байсан хүү Анх-Эрдэнийг ээж Ц.Мөнхтөгсөөс булаан авч зугтаасан байсан.******* нь архи согтууруулах ундаа хэрэглэх нь нэмэгдэж, гэр бүлдээ халуун дулаан уур амьсгалгүй хэрүүл маргаан ихтэй байх болсон.*******ын гаргаж байгаа ааш авирууд тэвчихийн аргагүй болж бид цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Иймд миний бие хүү, нарын эцэг мөн болохыг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, өөрийн болон хүүхдүүдийн бичиг баримтыг эх хувиар нь гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч У.Угтахбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний биетэй 2018 оноос эхлэн гэр бүл болон амьдарсан юм. Бидний дундаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин нар төрсөн. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд бүх зүйлийг хэтрүүлж бичсэн байна. Амьдралд хэрэлдэж, муудах зүйл гаралгүй л яахав гэхдээ бидний амьдрал 2 хүүхдээ өнчрүүлж салах дээрээ тулаагүй гэж бодож байна. Эхнэрээ уурлуулж, гомдоож байсан бол уучлалт хүсмээр байна. Өөрийн алдаагаа засаж амьдрах болно. Эхнэр маань 2 хүүхэддээ яагаад эцэг тогтоолгоё гэснийг ойлгохгүй байна, эцэг тогтоолгох шаардлагатай гэж өөрөө бодож байгаа бол тогтоолгож болно миний хувьд гэр бүлээ салгаж, 2 хүүхдээ өнчрүүлмээргүй байна. Иймд уг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь хариуцагчт холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, өөрийн болон хүүхдүүдийн баримт бичгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Б.Батхишиг, нарын дундаас 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүү, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр охин нар төрсөн болох нь төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагч нар нь хүүхдийн асрамжин дээр маргадаг ба оролцогчийн хүсэлтээр шинжээч томилж, Хэнтий аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас 2021 оны 09 сарын 07-ны өдөр шинжээчийн дүгнэлт гаргаж ирүүлсэн. Хүүхдүүдийн асрамжийг эхийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэлээ. Учир нь хүү 2 нас 8 сартай, охин 1 нас 5 сартай буюу бага насны хүүхдүүд байх тул эхийн асрамжинд үлдээх нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд эерэгээр нөлөөлнө гэж үзлээ.
Хариуцагч нь хүүхдийн асрамжин дээр маргахдаа нэхэмжлэгчийг өөрийн гэсэн орон гэргүй, хүүхэд өсгөх боломжгүй гэж байх боловч хүүхдүүд нь эсэн мэнд, эрүүл саруул бойжиж байгаа нь Хэнтий аймгийн******* сумын эмчийн тодорхойлолт,******* сумын Дунд бүрд багийн Засаг даргын тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул хүүхдүүдийг эхийн асрамжинд үлдээж шийдвэрлэлээ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх, 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй болохыг зохицуулжээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, хариуцагч нар нь гэрлэлтээ бүртгүүлээгүй боловч тэдний дундаас 2019 оны 02 сарын 01-ний өдар хүү, 2020 оны 05 сарын 25-ны өдөр охин нар төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа / хэргийн материалын 9-10р тал/ -гаар тогтоогдож байх тул хүүхдүүдэд тэтгэлэг тогтоож эцэгаас сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь хүүхдүүдийн бичиг баримт болон өөрийн бичиг баримтыг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилжсэн боловч хариуцагч нь шүүх хуралдаанд хүүхдүүдийн төрсний гэрчилгээ байгаа, өөр бичиг баримт байхгүй гэж мэдүүлж байх тул хүү, охин нарын бичиг баримтыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ. Харин нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн бичиг баримтыг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэс болж байгаа нотлох баримтаа гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан ба нэхэмжлэгч нь өөрийн ямар баримт бичгийг хариуцагчид байгаа талаар нотлохгүй байх тул энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д зааснаар хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд оролцож байхыгт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыгт тус тус үүрэг болгож байна. Учир нь шүүх хуралдаан дээр талуудын хоорондын таарамжгүй харьцаа, нэгэндээ хандаж байгаа байдал зэргээс харахад цаашид үл ойлголцол үргэлжилэх байдал харагдаж байх боловч хүүхэд нь өөрийн эцэгтэйгээ уулзах, эцэг нь хүүхдүүдтэйгээ улзаж байх боломжоор хангах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д Шүүхээс эрх зүйн маргааныг шийдвэрлэхтэй холбогдсон үйлчилгээ үзүүлсэний төлөө зохигчоос төлж байгаа мөнгөн хөрөнгийг улсын тэмдэгтийн хураамж гэнэ, гэж нэхэмжлэл хангагдсан тохиолдолд хариуцагчаас нөхөн төлүүлэхээр, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д тогтомол хугацаанд төлөгдөх тэтгэвэр, тэтгэмж, тэтгэлэг, хохирол нөхөн төлбөр шаардсан нэхэмжлэлд тэдгээрийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөр зохицуулсан. Хүүхдийн асрамж тогтоолгох шаардлагад 70200 төгрөг, хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагат 1 хүүхдийнхэд 34833 төгрөг 2 хүүхдийн тэтгэлэгт 59666 төгрөг, бичиг баримт гаргуулах тухай шаардлагат 70200 төгрөг нийт 210 066 төгрөгийг төлөх ёстой ба нэхэмжлэгч нь 210600 төгрөг төлсөн байх тул хариуцагчаас 210 066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 119 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6, 21.5-д зааснаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин нарыг эхийн асрамжид үлдээсүгэй.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2- т зааснаар 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төрсөн хүү, 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн охин нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр /хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ сар бүр тэтгэлэг тогтоож, эцэгаас гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар хүү, охин нарын бичиг баримтыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас өөрийн бичиг баримтыг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.4-д зааснаар хүүхдүүдээ өсгөж хүмүүжүүлэхэд оролцож байхыгт, энэ үүргээ биелүүлэхэд нь саад болохгүй байхыгт тус тус үүрэг болгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210,600 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 210,066 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймаг дахь эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ОТГОНЖАРГАЛ