| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Очбадрах |
| Хэргийн индекс | 185/2024/0709/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/731 |
| Огноо | 2024-07-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/731
2024 07 31 2024/ШЦТ/731
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Очбадрах даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Х,
улсын яллагч Э.Мөнхболд /томилолтоор/,
хохирогч Э.С,
шүүгдэгч О.Э нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Эт- холбогдох **************дугаартай хэргийг 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг:
Шүүгдэгч О.Э нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 59 дүгээр гудамжид хохирогч Э.Стай маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохиж баруун нүдний ухархай ясны дотор ханын хугарал, баруун дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хохирогч Э.С нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо барагдуулж авмаар байна. Цаашид гарах зардал болон шилээ солиулах зардлаа гаргуулмаар байна. Мөн сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна. Бүх хохирлоо авсан тохиолдолд надад гомдол саналгүй. Эрүүл мэндийн хувьд баруун нүдний дотор ухархайн яс хугарсан. Шилнээсээ болоод нүдний зовхи дээрээ зүсэлт их хийлгэсэн. Анх эмнэлэг дээр очих үед оёдол тавина гэж байсан. Шүүх эмнэлэг, томографаар явж байгаад ир гэсэн. Тэгээд үзүүлж харуулчихаад ирэх үед оёдол тавихаа больсон. Гэрээрээ тос түрх гэж зөвлөснөөр түрхсэн. 6 дугаар сарын 22-ны өдөр нүдэндээ хагалгаа хийлгэсэн. 3 оёдол тавиулсан. Одоогийн байдлаар хагалгаа хийлгэсэн учраас дотор ханаараа өвдөөд, нулимс гоожоод зовиуртай байгаа” гэв.
Шүүгдэгч О.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тухайн өдөр манай найз ирээд машинд нь 2-3 лааз пиво уугаад сууж байсан. Миний таньдаг дүү нар урдуур явж байхаар нь “ахын дүү нар орой болсон байна, гэр лүүгээ харь” гэхэд цаашаа гүйгээд яваад өгсөн. Эгч нь ирээд хараагаад, ээж нь ирээд уурлаад ганц хоёр алгадаад байж байхад цаанаас нь приус 20 машинтай ах ирээд маргалдсан. Би найзынхаа машиныг налаад зогсож байхад Э.С гарч ирээд машины хамар дээр хэвтүүлж байгаад хэд хэд цохисон. Тэгээд би зөрүүлээд цохисон” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Эрүүгийн **************дугаартай хэргээс:
Улсын яллагч хохирогч Э.Сгийн мэдүүлэг /хх-ийн 6, 8-р хуудас/, гэрч Т.Хын мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн №7113 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-х хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч О.Э нь “нэмэлтээр шинжлэн судлуулах нотлох баримт байхгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах тухай хүсэлтийг талууд гаргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хассан, хязгаарласан байдал тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч О.Эт холбогдох хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Шүүгдэгч О.Э нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж дараах дүгнэлтүүдийг хийж шийдвэрлэв.
1.Гэм буруугийн талаар:
1.1. Шүүгдэгч О.Э нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 59 дүгээр гудамжид хохирогч Э.Стай маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохиж баруун нүдний ухархай ясны дотор ханын хугарал, баруун дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь:
- Хохирогч Э.Сгийн: “... Би гэрийнхээ урд талд байдаг сагсны талбай дээр найз Буян-Арвижихын хамт пиво уугаад сууж байтал бид хоёрын хажуугаар эрэгтэй, эмэгтэй 2 жоохон хүүхдүүд явж байхаар нь ахын дүү нар одоо гэртээ хариач ээ орой болсон байна гүйгээрэй гэж хэлсэн. Тэгсэн чинь удалгүй ах эгч нар нь гээд 5-6 хүн нөгөө 2 хүүхэдтэй хамт ирсэн. Тэгээд нэг эмэгтэй намайг чи яахаараа 2 хүүхэд тэгж хэлдэг юм гээд хэрэлдээд байсан. Тэгээд байж байтал нэг нүдний шилтэй залуу гуйж ирээд намайг өргөөд машины хар дээр хэвтүүлээд нүүр лүү 5-6 удаа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүр лүү нь нэг удаа гараapaa цохисон чинь нүдний шил хагараад шалны хэлтэрхий нүдний дээд талыг зүссэн. Би дахиж цохиогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-р хуудас/,
-Хохирогч Э.Сгийн дахин өгсөн: “...Миний нүдний шилний рам нь зүгээр цилиндртэй шил хагарсан. 32,000 төгрөгөөр янзлуулсан тул 32,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,
- Гэрч Т.Хын: “...7 настай дүү над руу залгаад араас хүн хөөгөөд пизда минь гээд хөөгөөд байна гээд орилоод уйлаад хэлэхээр нь би яваад очтол манай дүүг айлгасан гээд байгаа хүн машинаасаа буугаад шээж байсан чинь би “чи одоо юу гээд байгаа пизда вэ” гээд намайг тэгээд бид хоёр маргалдаад байсан чинь С машинаасаа бууж ирээд чи ямар атаман юм бэ гээд нөгөө танихгүй залуутай зууралдаад С нөгөө залууг тэврээд машинтай тулаад зогсож байсан чинь нөгөө залуу нь Сгийн баруун нүд рүү нь цохисон чинь нүдний шил нь хагараад нүднээс аймаар их цус гараад байсан тэгээд Чүлтэмсүрэн цагдаа, эмнэлэг дуудсан тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирсэн. Тухайн зодоонд өөр хүмүүс оролцоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,
- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 7113 дугаартай: “Э.Сгийн биед баруун нүдний ухархай ясны дотор ханын хугарал, баруун дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Баруун нүдний ухархай ясны дотор ханын хугарал, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь мохоо, баруун дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, ир ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/ зэрэг болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Хэрэгт цугларсан баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч О.Э нь 2024 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 59 дүгээр гудамжид хохирогч Э.Стай маргалдаж улмаар нүүрэн тус газар гараараа цохиж баруун нүдний ухархай ясны дотор ханын хугарал, баруун дээд, доод зовхинд зүсэгдсэн шарх, баруун дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон ба энэ талаар Сүхбаатар дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч О.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
1.2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор Эрүүгийн хуульд тодорхойлсон бөгөөд хохирогч Э.Сд гэмт хэргийн улмаас 2,679,174 төгрөгийн хохирол учирсан байна.
Шүүгдэгч О.Э нь гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогч Э.Сд 1,500,000 төгрөгийн хохирол нөхөн төлсөн талаар баримт гаргаж өгсөн ба энэ талаар хохирогч нь мөн адил маргаагүй болно.
Харин гэмт хэргийн улмаас хохирогч Э.Сд гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох 1,179,174 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүгдэгч О.Эоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3, 5 дахь хэсэгт зааснаар хохирлыг нөхөн төлөх санал гаргаж шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргасан.
Тиймээс эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг завсарлуулж 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр шүүх хуралдааны үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд дээрх хугацаанд шүүгдэгч О.Э нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл болох 1,179,174 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн хохирлыг барагдуулж авсан талаарх хохирогчийн бичгээр гаргасан баримтаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар улсын яллагчаас “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” саналыг гаргасан.
Шүүх шүүгдэгч О.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болон түүний хувийн байдал зэргийг харгалзан үзээд торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзсэн болно.
Учир нь Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийгэмшүүлэхэд орших хэдий ч мөн хохирогчийн гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх зорилготой тул шүүгдэгч О.Эын хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, цаашид хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөд санаачлагатай хандаж байгаа болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.
Иймд шүүгдэгч О.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг дурдав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйл 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х ургийн овогт О-Эы-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугааар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Эт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгчийн эдлэх ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг түүний оршин суух газрын харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар тооцсон болон битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЧБАДРАХ