Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 2024/ШЦТ/35

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Л. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2*******4 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ирүүлсэн .......... дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.      

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ...... аймгийн ......суманд төрсөн, ..... настай, .........й, ........... боловсролтой, .......... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт .........аймгийн ............сумын .............баг ....... хэсгийн ...............тоотод байнга оршин суух хаягтай, урьд Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 36 дугаартай шийтгэх тогтоолоор 20******* оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар засарч хүмүүжихийг даалгаж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овгийн ******* *******, регистрийн дугаар РЕ97063011.

Шүүгдэгч Л.******* нь 2*******4 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Завхан аймгийн Тэлмэн сумын "Өвөгдий" багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улсын дугаартай цагаан өнгийн "Toyota crown" маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ дэмжиж байна...” гэв.

Улсын яллагч Б.Чулуунхүү шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Б.Чулуунхүү би Прокурорын тухай хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Л.*******д холбогдох эрүүгийн .............. дугаартай хэрэгт улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь Л.******* нь 2*******4 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын "Өвөгдий" багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улсын дугаартай цагаан өнгийн "Toyota crown" маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон болох нь гэм буруугийн санаатай хэлбэртэй байна. Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуугаар замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг хянахад, Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна. Ингээд түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  3 жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргаж байна. Түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хучин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна...” гэв.

Эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-2 дугаар хуудас/,

-2*******4 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 3-4 дугаар хуудас/,

-Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 27-29 дүгээр хуудас/,

- Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

-Завхан аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б.Сандагдоржийн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, зөрчилд холбогдогч Л.*******д Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д заасан зөрчил үйлдсэнд тооцож, хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай *******73901 дугаартай шийтгэлийн хуудсаар 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах шийтгэл оногдуулсан талаарх бүртгэлийн 1100006230003732 дугаартай хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн 2*******3 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн материалын хуулбар /хх-ийн 7-24 дүгээр хуудас/,

-Гэрч "...Завхан аймгийн Улиастай сумын төвд байрладаг "Хоногийн тал" гэх нэртэй зоогийн газарт найз хамт тухайн газарт очсон. Тэгтэл тухайн газарт хуурай ах *******, ахын улсын дугаартай цагаан өнгийн Toyota crown маркийн тээврийн хэрэгсэлтэй зоогийн газрын зогсоолд ирсэн. Тухайн газрын үүдэнд бид 4 уулзаад цай унд уучхаад тэндээсээ шууд Завхан аймгийн Тэлмэн сум руу 2*******4 оны 04 дүгээр сарын 30-ны 10.00 цагийн үед хөдөлсөн. Тэгээд Завхан аймгийн Тэлмэн сумын төвд 11 цаг өнгөрч байхад ирсэн. Ирээд сумын төвийн дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр гэх нэртэй пиво 2 ширхэг аваад сумын төвийн урд талд байх голын эргийн хажууд очиж машинаа зогсоогоод тэндээ би, , ******* нарын хамт ууж уусан. Харин найз тухайн пивоноос уугаагүй. Би болон , ******* нарын хамт тухайн пивыг ахын машинд ууж дуусгасан юм. Түүний дараагаар хуурай ах ******* тамхи дуусчихлаа гэж хэлэхэд 17 цаг болж байсан. Тэгтэл ах ууж болсон гэж хэлээд машины арын суудал дээр унтаад өгсөн. Жолоочийн суудал дээр ******* ах сууж байсан. Түүний хажууд урд талын суудал дээр би сууж байсан. Миний чанх ард талын суудал буюу машины арын суудал дээр найз сууж байсан. Манай найзын сууж байсан суудлын баруун гар талд ах унтаж байсан. Тэгээд ******* ах тамхи дууссан байна, сумын төвийн дэлгүүрээс тамхи авъя гэж хэлээд ахын машиныг жолоодон замын цагдаагийн байшингийн хажуугийн шороон замаар яваад сумын төвийн дэлгүүрүүд байрладаг газарт очиход сумын цагдаа дохиур модоороо дохиод зогсоосон. Тухайн цагдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхээ шалгуулна уу гэж хэлэхэд ******* ах машины гэрчилгээг нь машины голын хайрцагнаас гаргаж өгсөн. Мөн жолоочийн үнэмлэх байхгүй байна гэж хэлээд өөрийнхөө регистрийн дугаар цагдаад хэлсэн. Замын цагдаа машины гэрчилгээг аваад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгана гэж хэлээд замын цагдаагийн пост руу явсан. Тэнд очоод драгер багаж үлээлгэхэд ******* ахаас 1.54%-ийн согтолттой байна гэж гарсан. ******* ахын унаж явсан гэх машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байр буюу хашаа руу хийсэн. Бид нар Завхан аймгийн Тэлмэн сумын асфальтан замын хажууд байрладаг буудалд амарсан. Би болон ах, найз нар нь Завхан аймгийн Тэлмэн сумын хаана, хаана юу байдаг, пиво уусан гэх газрын тухайн голын нэр зэргийг мэдэхгүй. Зам дагуу сум гэдгээр нь Тэлмэн сумыг мэднэ...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

-Гэрч У. "...Над руу ******* найз залгаад Завхан аймгийн Тэлмэн сум руу хүргээд өгөөч, замын бензинийг нь хийгээд өгнө гэсэн. Тэгэхлээр би за тэгье гэж хэлсэн. Тэгээд би өөрийн эзэмшлийн улсын дугаартай цагаан өнгийн Toyota crown маркийн тээврийн хэрэгслийг жолоодон найз *******ийн гэр болох баазын Баянбүрдийн хэсгээс очиж авсан. Авсны дараагаар найз ******* нь сумын төвд байрладаг Хоногийн тал гэх нэртэй зоогийн газрын зогсоолд очсон. Би очихоосоо өмнө найз , нар руу залгаад ханиндаа явчхаад ирье. Хоногийн тал гэх нэртэй зоогийн газарт хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд тухайн зоогийн газрын үүдэнд , нар бид хоёрыг хүлээж байсан. Тухайн зоогийн газрын үүдэнд бид 4 уулзаад цай унд уучхаад тэндээсээ шууд Завхан аймгийн Тэлмэн сум руу 2*******4 оны 04 дүгээр сарын 30-ны 10 цагийн орчимд хөдөлсөн. Завхан аймгийн Тэлмэн сумын төвд 11 цаг өнгөрөөд ******* цаг болж байхад ирсэн. Ирээд сумын төвийн дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр гэх нэртэй пиво 2 ширхгийн ******* аваад сумын төвийн урд талд байх голын эргийн хажууд очиж машинаа зогсоогоод тэндээ би, , ******* нарын хамт ууж уусан. Харин найз тухайн пивоноос уугаагүй. Би , ******* нарын хамт тухайн пивыг миний машинд ууж дуусгасан юм. Тэгсний дараагаар би ууж болсон гэж хэлээд машиныхаа арын суудал буюу жолоочийн ард талын суудал дээр унтсан. Тэгтэл намайг найз сэрээсэн. Тэгэхлээр би юу болов гэж асуухад ******* чиний машиныг унаж явахдаа цагдаад баригдсан. Тухайн цагдаа чамайг өрөөндөө ороод ир гэж байна гэсэн. Тэр үед би их гайхсан юм. Ортол тухайн цагдаа нь миний машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байр буюу хашаа руу хийсэн гэж надад хэлсэн. Тэр үед найз *******ийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 1.54% -ийн согтолттой байна гэж драгер багаж нь дээр гарсан гэж цагдаа надад хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх- ийн 43-45 дүгээр хуудас/,

- Гэрч О. “... руу ах залгаад та хоёр завтай байна уу, Завхан аймгийн Тэлмэн сум руу явчхаад ирье гэж хэлсэн. Тэгэхлээр бид хоёр за гэж хэлсэн. Тэгээд Завхан аймгийн Улиастай сумын төвд байрладаг Хоногийн тал гэх нэртэй зоогийн газрын үүдэнд би, найз хүлээж бай гэж хэлсэн. Тухайн газарт очоод байж байтал ах улсын дугаартай цагаан өнгийн Toyota crown маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ******* ахтай зоогийн газрын зогсоолд ирсэн. Тухайн газрын үүдэнд бид 4 уулзаад цай унд уучхаад тэндээсээ шууд Завхан аймгийн Тэлмэн сум руу 2*******4 оны 04 дүгээр сарын 30-ны 10 цагийн орчимд хөдөлсөн. Тэгээд Завхан аймгийн Тэлмэн сумын төвд 11 цаг өнгөрч байхад ирсэн. Ирээд сумын төвийн дэлгүүрээс 2.5 литрийн хэмжээтэй Сэнгүр гэх нэртэй пиво 2 ширхгийг ******* аваад сумын төвийн урд талд байх голын эргийн хажууд очиж машинаа зогсоогоод тэндээ , , ******* нарын хамт уусан. Харин би тухайн пивоноос уугаагүй. , , ******* нарын хамт тухайн пивыг ахын машинд ууж дуусгасан юм. Түүний дараагаар ******* ах тамхи дуусчихлаа гэж хэлэхэд 17 цаг болж байсан. Тэгтэл ах ууж болсон гэж хэлээд машины арын суудал дээр миний хөлийг дэрлээд унтаад өгсөн. Жолоочийн суудал дээр ******* ах сууж байсан. Түүний хажууд урд талын суудал дээр сууж байсан. Тэгээд ******* ах тамхи дууссан байна, сумын төвийн дэлгүүрээс тамхи авъя гэж хэлээд ахын машиныг жолоодон замын цагдаагийн байшингийн хажуугийн шороон замаар яваад сумын төвийн дэлгүүрүүд байрладаг газарт очиход сумын цагдаа дохиур модоороо дохиод зогсоосон. Тухайн цагдаа тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхээ шалгуулна уу гэж хэлэхэд ******* ах машины гэрчилгээг нь машины голын хайрцагнаас гаргаж өгсөн. Мөн жолоочийн үнэмлэх байхгүй байна гэж хэлээд өөрийнхөө регистрийн дугаараа цагдаад хэлсэн. Замын цагдаа ахын машины гэрчилгээг аваад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгана гэж хэлээд замын цагдаагийн пост руу явсан. Тэнд очоод драгер багаж үлээлгэхэд ******* ахаас 1.54% -ийн согтолтой байна гэж гарсан. ******* ахын унаж явсан гэх машиныг тээврийн хэрэгсэл түр саатуулах байр буюу хашаа руу хийсэн...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 48-50 дүгээр хуудас/,

-Гэрч “...Би Завхан аймгийн Тэлмэн сум Өвөгдий багийн нутаг дэвсгэр Тэсийн гол дэлгүүрийн уулзвар дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед улсын дугаартай цагаан өнгийн Toyota crown маркийн тээврийн хэрэгслийг 2*******4 оны 04 дүгээр сарын 30-ны 17 цаг 30 минутад би зогсоон шалгахад иргэн ******* ******* нь жолоодож явсан. Тухайн жолоочийн тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолоочийн үнэмлэхээ шалгуулна уу гэхэд тухайн жолооч нь тээврийн хэрэгслийн гэрчилгээг машиныхаа голын хайрцагнаас гаргаж үзүүлсэн. Харин жолоочийн үнэмлэх биед байхгүй байна. Регистрийн дугаараа хэлээд шалгуулж болох уу гэж асуухаар би болно гэсэн. Тэгтэл Л.******* нь 2*******3 онд жолоодох эрхээ хасуулсан байсан. Тэгэхлээр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор тээврийн хэрэгслийг гэрчилгээг авч Тэлмэн сумын замын цагдаагийн пост руу авч явсан. Тэгээд би албаны хэрэгцээнд ашигладаг согтуурал шалгах багаж буюу драгер /alcotest 7510/-аар шалгахад 1.54%-ийн согтолтын зэрэгтэй байсан. Түүний тээврийн хэрэгслийг замын хяналтын постны тээврийн хэрэгсэл түр саатуулах байр руу хийсэн. Тухайн зөрчлийг би илрүүлж зөрчлийг таслан зогсоосон юм..." гэсэн мэдүүлэг, /хх-ийн 51- 54 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Л.******* нь 2*******4 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр буюу тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ Завхан аймгийн Тэлмэн сумын "Өвөгдий" багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж улсын дугаартай цагаан өнгийн "Toyota crown" маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт хангалттай нотлогдож байна.

Түүнчлэн шүүгдэгч Л.******* нь 2*******3 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан болох нь Цагдаагийн ерөнхий газрын жолоочийн мэдээллийн лавлагаагаар нотлогдож байх ба өөрийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.

Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй юм. 

Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм нь хуульд нийцүүлэн гаргасан, бүх нийтээр дагаж мөрдөх, захиргааны хэм хэмжээний акт бөгөөд шүүгдэгч нь энэ дүрмийг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.       

Иймд Л.*******ийн дээрх үйлдлийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.        

Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.

 Иймд шүүгдэгч Л.*******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.       

Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 300 цаг нийтэд тустай ажил хийлгэхээр ял, албадлагын арга хэмжээг тохиролцсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар ирсэн зүйлгүй байхгүй болохыг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн ******* *******ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.      

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2/хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 300 /гурван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.*******д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Завхан аймгийн Улиастай сумын Засаг даргын тамгын газарт хариуцуулан эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар эдлүүлэхийг тэмдэглэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг ажлын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

6. Шүүгдэгч Л.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.   

7. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй болохыг тус тус дурдсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг тэмдэглэсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                           Б.УРТНАСАН