Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/581

 

                                                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,            

улсын яллагч Г.Түвшинбаяр,    

шүүгдэгч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Б.Т-т холбогдох эрүүгийн 2405000000774 тоот дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, **** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар

хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, "***" ХХК-нд механикч ажилтай, ам бүл 3, эх, эгч нарын хамт Налайх дүүргийн *** дугаар хороо, *** дугаар байр *** тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, М овогт Б.Т /РД:***/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах "М" дэлгүүрээс Г.Б-ийн эзэмшлийн 17,6 граммтай, 916 сорьцтой алтан гинж 1 ширхэг, 23,7 граммтай, 916 сорьцтой алтан гинж 1 ширхэг, 26,3 граммтай, 916 сорьцтой алтан гинж 1 ширхгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан хохирогч Г.Б-т нийт 19,266,000 төгрөгийн хохирол учруулж, "Дээрэмдэх" гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:  

 

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Т мэдүүлэхдээ: “...Намайг үнэхээр уучлаарай. Өөрийн гэм буруугаа ойлгож тухайн өдөр авсан зүйлээ буцаан өгсөн...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-ийн өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х.Б-ын баруун талд байрлах *** худалдааны төвд ажилаа хийж байхад өдөр 15:30 цагийн орчимд үл таних 1***-1***см өндөртэй шөвгөр царайтай туранхай гадуураа *** гэсэн бичиглэлтэй хувцас өмссөн, цагаан өнгийн саравчтай малгай өмссөн, нүдний шил зүүсэн 20-25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд алтан гинж худалдаж авах гэсэн юм грамм ихтэй эрэгтэй хүзүүний эрэгтэй гинж үзье гэхээр нь би өөрийнхөө лангуун дээр худалдан борлуулж байсан 17,6 грамм, 23,7 грамм, 26.3 граммын хэмжээтэй алтан гинж авч өгч үзүүлсэн тухайн үед гинж худалдан авах гэж байсан эрэгтэй ахдаа үзүүлэх гэсэн юм гээд зургийг нь аваад гар утсаа гаргаж ирээд видео калл хийж хүнтэй ярьж байгаад гинжээ худалдан авалгүй танай дэлгүүр хэдэн цагт хаах юм гэж асуухаар нь 18:30 цагт хаана гэж хэлэхэд гараад явсан. Орой 17:00 цагийн орчимд нөгөө залуу буцаж орж ирээд эгчээ гинжээ худалдаж авахаар боллоо гинжээ үзье гэхээр нь авч өгөхөд гар утсаараа Видео калл хийж байгаад виза карт гаргаж ирээд карт уншуулъя гэж байсан манайх карт уншдаггүй болохоор карт уншуулах боломжгүй гэхэд гараад АТМ ороод ирье гэж гараад буцаж орж ирээд худалдаж авах гээд бариад зогсож байсан алтан гинжээ аваад зугтаагаад явчихаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. БНСУ болон Сингапураас оруулж ирж зардаг. Манай дэлгүүрт орж ирдэг үнэ 1 грамм 260,000 төгрөгөөр орж ирээд зарах үнэ 285,000 төгрөгөөр худалдан борлуулдаг манай лангуун дээр худалдан борлуулж байгаа үнэ нь сорьцоосоо хамаараад гинж нь янз бүрийн үнэтэй байдаг. 17,6 граммын гинж 5,016,000 төгрөг 23,7 грамм нь 6,754,000 төгрөг, 26,3 грамм нь 7,495,000 төгрөг нийт манай лангуунаас 19,266,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг алтан гинжээ алдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-14 дүгээр хуудас/,

 

-гэмт хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч эмч Б.Баатархүүгийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3 дугаартай 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ...2.Шинжилгээнд тэнцэх 1,2,3 дугаартай 3 ширхэг мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-924/9559 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/,   

 

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дугаар хуудас/,

- оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/

- нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тодорхойлолт /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.  

 

Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.

 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** дэлгүүрээс Г.Б-ийн эзэмшлийн 17,6 граммтай, 916 сорьцтой алтан гинж 1 ширхэг, 23,7 граммтай, 916 сорьцтой алтан гинж 1 ширхэг, 26,3 граммтай, 916 сорьцтой алтан гинж 1 ширхгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан хохирогч Г.Б-т нийт 19,266,000 төгрөгийн хохирол учруулж, "Дээрэмдэх" гэмт хэргийг үйлдсэн хэргийн үйл баримт тогтоогдож байна.

  

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай байна гэв. “...шүүгдэгч Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,

 

шүүгдэгч Б.Т нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...”  гэх саналыг тус тус гаргажээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

 

Шүүгдэгч Б.Т нь 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах *** дэлгүүрээс Г.Б-ийн эзэмшлийн 17,6 граммтай, 916 сорьцтой алтан гинж 1 ширхэг, 23,7 граммтай, 916 сорьцтой алтан гинж 1 ширхэг, 26,3 граммтай, 916 сорьцтой алтан гинж 1 ширхгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч зугтаан хохирогч Г.Б-т нийт 19,266,000 төгрөгийн хохирол учруулж, "Дээрэмдэх" гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

мөрдөн байцаалтад хохирогч Г.Б-ийн өгсөн: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х.Б-ын баруун талд байрлах *** худалдааны төвд ажлаа хийж байхад өдөр 15:30 цагийн орчимд үл таних 1**-1**см өндөртэй шөвгөр царайтай туранхай гадуураа *** гэсэн бичиглэлтэй хувцас өмссөн, цагаан өнгийн саравчтай малгай өмссөн, нүдний шил зүүсэн 20-25 орчим насны эрэгтэй хүн орж ирээд алтан гинж худалдаж авах гэсэн юм грамм ихтэй эрэгтэй хүзүүний эрэгтэй гинж үзье гэхээр нь би өөрийнхөө лангуун дээр худалдан борлуулж байсан 17,6 грамм, 23,7 грамм, 26.3 граммын хэмжээтэй алтан гинж авч өгч үзүүлсэн тухайн үед гинж худалдан авах гэж байсан эрэгтэй ахдаа үзүүлэх гэсэн юм гээд зургийг нь аваад гар утсаа гаргаж ирээд видео калл хийж хүнтэй ярьж байгаад гинжээ худалдан авалгүй танай дэлгүүр хэдэн цагт хаах юм гэж асуухаар нь 18:30 цагт хаана гэж хэлэхэд гараад явсан. Орой 17:00 цагийн орчимд нөгөө залуу буцаж орж ирээд эгчээ гинжээ худалдаж авахаар боллоо гинжээ үзье гэхээр нь авч өгөхөд гар утсаараа Видео калл хийж байгаад виза карт гаргаж ирээд карт уншуулъя гэж байсан манайх карт уншдаггүй болохоор карт уншуулах боломжгүй гэхэд гараад АТМ ороод ирье гэж гараад буцаж орж ирээд худалдаж авах гээд бариад зогсож байсан алтан гинжээ аваад зугтаагаад явчихаар нь цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. БНСУ болон Сингапураас оруулж ирж зардаг. Манай дэлгүүрт орж ирдэг үнэ 1 грамм 260,000 төгрөгөөр орж ирээд зарах үнэ 285,000 төгрөгөөр худалдан борлуулдаг манай лангуун дээр худалдан борлуулж байгаа үнэ нь сорьцоосоо хамаараад гинж нь янз бүрийн үнэтэй байдаг. 17,6 граммын гинж 5,016,000 төгрөг 23,7 грамм нь 6,754,000 төгрөг, 26,3 грамм нь 7,495,000 төгрөг нийт манай лангуунаас 19,266,000 төгрөгийн үнэ бүхий 3 ширхэг алтан гинжээ алдсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

 

-таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-14 дүгээр хуудас/,

 

-гэмт хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 15-23 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн шинжээч эмч Б.Баатархүүгийн “...1. Шинжилгээнд ирүүлсэн 1,2,3 дугаартай 3 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ...2.Шинжилгээнд тэнцэх 1,2,3 дугаартай 3 ширхэг мөр нь санд бүртгэлтэй хүмүүсийн гарын дардас болон эзэн холбогдогч нь тогтоогдоогүй хэргийн газраас ирүүлж бэхжүүлсэн гарын мөрүүдтэй тохирохгүй байна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/,

 

“Ашид билгүүн” ХХК-ийн хөрөнгө, даатгалын 2024 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-924/9559 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 44-46 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Т-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай ялын саналаа танилцуулж ирүүлсэн боловч шүүгдэгч Б.Т-т Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/528 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасныг журамлан ял оногдуулах хууль зүйн үндэслэл бий болж байна.

 

Ийм учраас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Б.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирлын талаар:      

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-т 19,266,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд /хавтаст хэргийн 68 дугаар хуудаст/ “....Манай дэлгүүрээс 3 гинж авч явсан маргааш нь буцааж авч ирсэн тул гомдол санал байхгүй. Сэтгэл санааны хохирлын үнэлгээ гаргуулахгүй гэсэн тодорхойлолт...” бичиж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах тус ялын бүсчлэлийг шүүгдэгчийн оршин суух ***, *** дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох саналыг гаргаж байна...” гэсэн санал,

 

шүүгдэгч Б.Т шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн тус тус санал, хүсэлтийг тус тус гаргажээ.

 

 Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар ***, *** дүүргийн бүсчлэлээс гарахгүй зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ..

 

Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч М овогт Б.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. . Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т-ийг ***, *** дүүргийн бүсчлэлээс 6 сарын хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Т нь зорчих эрхийг хязгаарлах ял биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай. 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024/ШЦТ/528 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Т-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.МӨНХ-ЭРДЭНЭ