| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0257/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/582 |
| Огноо | 2024-07-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ган-Эрдэнэ |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 2024/ШЦТ/582
2024 07 08 2024/ШЦТ/582
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Ган-Эрдэнэ,
шүүгдэгч Б.Ба, түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр *** аймагт төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** олон улсын их сургуулийн оюутан, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, *** дугаар хороо, *** дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамжны *** байрны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Б овогт Б.Ба /РД: ***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Б.Ба нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** дүгээр орц *** тоотод өөрийн найз охин болох иргэн Б.Н-той хардалтын улмаас маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар хамарсан цус хуралт, нүдний доод зовхи, хацар, зулай орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ба мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэв /шүүх хуралдааны тэмдэглэл/,
мөрдөн байцаалтад хохирогч М.Н-н өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр би найз залуу болох Б-тэй уулзаад бид хоёр Б-н найзтай уулзаад бид гурав *** дугаар сургуулийн Х.Б талбайн хажууд байрлах автомашины зогсоол дээр зогсоод шөнөжингөө Б-н машинд юм ярьж суусан. Тэгээд өглөө 7 цагийн орчимд Б-н найз болох *** дугаар байрны тоотыг нь санахгүй байна А-ын гэрт нь орохоор явсан. Тэгээд А-ын гэрт ороод А өрөөндөө ороод шууд унтчихсан Б бид хоёр том өрөөнд унтаж байсан Б унтчихсан миний нойр хүрэхгүй утсаа оролдоод хэвтэж байсан, Тэгээд Б-н утсыг аваад бичсэн чатнуудыг нь уншиж байтал өөр охидуудтай биччихсэн байсан, өмнө нь ч ийм зүйл болж байсан. Тэгээд би Б-г сэрээх гээд сэгсэртэл сэрэхгүй байсан, тэгэхээр нь би нүүр рүү нь 2-оос 3 удаа алгадаж сэрээсэн. Сэрэхээр нь би асуусан "...энэ чинь юу юм..." гээд бичсэн чатыг нь харуултал чи ингээд унтаж байхад хамаг юм үзээд утас ухаад байдаг байхгүй юу гэж хэлээд над руу уурлаад миний толгой хэсэг рүү маш олон удаа цохисон тэгээд нэг мэдсэн миний дээр гарчихсан намайг цохиж байсан, А гээд найз нь тухайн үед боль гээд цаанаас нь орилоод байсан, гэхдээ гарч ирж салгасан зүйл бол байхгүй. Тэгээд Б намайг гаръя гээд орц руу аваад гарсан. Гараад Б намайг элдвээр хэлээд доромжилсон, би уйлаад угаасаа өөдөөс нь юм хэлээгүй тэгээд би явмаар байна гэхэд Б намайг хашиж зогсчхоод явуулахгүй байсан, тэр үед миний толгой руу 3 удаа цохисон, тэгээд би явуулахгүй болохоор нь ээж рүүгээ залгасан, тэгсэн чинь Б өөрийгөө гэмтээх гээд миний гарыг барьж байгаад толгой руугаа цохиод мөн шатан дээр явган сууж байгаад хойшоогоо өөрөө унасан, Тэгээд ээж рүү хаана байгаагаа хэлтэл удалгүй аав ирээд тухайн үед миний хамраас цус гарчихсан, доошоо хараад сууж байсан тэгээд аав намайг харчхаад уурандаа Б-г нэг удаа өшиглөж байхыг нь харсан өөрөөр цохиж зодсон зүйл харагдаагүй. Аав хэлэхдээ орцноос гараад 2 удаа нэмж цохисон гэж хэлсэн. Тэгээд 102 луу дуудлага өгөөд Б-г аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Д.М-н өгсөн:“...Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагийн орчимд гэртээ унтаж байтал эхнэр рүү манай охин залгасан гэсэн. Охиныг хүн зодоод байна гэнээ Баянгол дүүргийн *** хорооны ертөнцийн зүгээр зүүн талын байрны хойд талын орцонд зодоод байна гээд эхнэр хэлсэн. Тэгээд би өглөө гэрээс гараад тэр байр руу нь яваад очтол манай охин нэг залуутай 1-2 давхрын дунд шатан дээр сууж байсан манай охин уйлчихсан нүүрний зүүн шанаа нь хавдаад хөхөрсөн, нэг талын нүднийх нь доогуур бас хөхрөлттэй байсан, би тэгээд тэр залууг нь яагаад хүүхэд зодож байгаа юм гээд тэр залууг нэг удаа гар руу нь өшиглөсөн, тэгэхэд юм дуугарахгүй надтай юм ярихгүй суугаад байсан. Би тэгээд шууд 102 дуудсан. Тэгэхэд нөгөө залуу цагдаа иртэл сууж байгаад цагдаа ирээд тэр залууг аваад явсан 2023 оны хавар байх хэзээ гэдгийг нь яг сайн санахгүй байна, манай бага охин орж ирчхээд гадаа Н эгч машинд найзтайгаа сууж байна, уйлчихсан гэж хэлсэн, тухайн үед нь би гарч очоод охиноо аваад тэр залууд нь чи муу миний охиныг битгий уйлуулаад бай гэж хэлчхээд орж байсан тэрнээс өөр надад охин маань нээх юм ярьдаггүй. Манай бага охин бас нэг удаа хэлэхдээ Н эгчийг тэр найз нь машинаараа дайрна гэж хэлсэн гэсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч А.А-н өгсөн:“... Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би ажлаа тарж ирээд хэдэн цагийн үед билээ дээ санахгүй байна. Б, Н хоёртой уулзсан, тэгээд гадуур юм идчихээд манай гэр рүү орсон, тухайн үед 02-03 цагийн орчимд л байх цагийг нь сайн санахгүй байна. Тэгээд би гэрт орж ирээд өрөөндөө ороод л шууд амарсан, Н, Б хоёр манай том өрөөнд унтсан. Тэгээд өглөө цагийг нь санахгүй байна гэнэт Н Б хоёр хэрэлдээд эхэлсэн би сонсоход маргалдсан шалтгаан нь Н Б-г унтаж байх хойгуур нь утсыг нь үзсэн гээд бичсэн чатаас нь болоод л маргалдаад байсан байх. Би өрөөнөөсөө сонссон нэлээн хэрэлдээд байхаар нь би босоод тэр хоёр дээр очоод больцгоо эсвэл гэртээ харь гэж хэлсэн, тэгээд тэр хоёр удалгүй манай гэрээс өглөө гараад явсан, тэрнээс цааш би юу болсныг мэдэхгүй сүүлд сонсоход Б Н-н ээж аавтай нь уулзсан гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14671 тоот: 1. М.Н-н биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар хамарсан цус хуралт, 2 нүдний доод зовхи, хацар, зулай орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлэгдсэн байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.Ба нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 6 дугаар байрны 1 дүгээр орц 8 тоотод өөрийн найз охин болох иргэн Б.Н-тэй хардалтын улмаас маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар хамарсан цус хуралт, нүдний доод зовхи, хацар, зулай орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Б.Ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах...” гэх дүгнэлт,
Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугийн тал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байгаа...” гэх санал, дүгнэлтийг гаргажээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:
шүүгдэгч Б.Ба нь 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах *** дугаар байрны *** дүгээр орц *** тоотод өөрийн найз охин болох иргэн Б.Н-тэй хардалтын улмаас маргалдан улмаар биед нь халдаж эрүүл мэндэд нь баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар хамарсан цус хуралт, нүдний доод зовхи, хацар, зулай орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулж "Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн болох нь:
мөрдөн байцаалтад хохирогч М.Н-н өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр...чи ингээд унтаж байхад хамаг юм үзээд утас ухаад байдаг байхгүй юу гэж хэлээд над руу уурлаад миний толгой хэсэг рүү маш олон удаа цохисон тэгээд нэг мэдсэн миний дээр гарчихсан намайг цохиж байсан, А гээд найз нь тухайн үед боль гээд цаанаас нь орилоод байсан, гэхдээ гарч ирж салгасан зүйл бол байхгүй. Тэгээд Б намайг гаръя гээд орц руу аваад гарсан. Гараад Б намайг элдвээр хэлээд доромжилсон, би уйлаад угаасаа өөдөөс нь юм хэлээгүй тэгээд би явмаар байна гэхэд Б намайг хашиж зогсчихоод явуулахгүй байсан, тэр үед миний толгой руу 3 удаа цохисон, тэгээд би явуулахгүй болохоор нь ээж рүүгээ залгасан, тэгсэн чинь Б өөрийгөө гэмтээх гээд миний гарыг барьж байгаад толгой руугаа цохиод мөн шатан дээр явган сууж байгаад хойшоогоо өөрөө унасан, Тэгээд ээж рүү хаана байгаагаа хэлтэл удалгүй аав ирээд тухайн үед миний хамраас цус гарчихсан, доошоо хараад сууж байсан тэгээд аав намайг харчхаад уурандаа Б”г нэг удаа өшиглөж байхыг нь харсан өөрөөр цохиж зодсон зүйл харагдаагүй. Аав хэлэхдээ орцноос гараад 2 удаа нэмж цохисон гэж хэлсэн. Тэгээд 102 луу дуудлага өгөөд Б-г аваад явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-11 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч Д.М-ын өгсөн:“...Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өглөө 08 цагийн орчимд гэртээ унтаж байтал эхнэр рүү манай охин залгасан гэсэн. Охиныг хүн зодоод байна гэнээ Баянгол дүүргийн *** хорооны ертөнцийн зүгээр зүүн талын байрны хойд талын орцонд зодоод байна гээд эхнэр хэлсэн. Тэгээд би өглөө гэрээс гараад тэр байр руу нь яваад очтол манай охин нэг залуутай 1-2 давхрын дунд шатан дээр сууж байсан манай охин уйлчихсан нүүрний зүүн шанаа нь хавдаад хөхөрсөн, нэг талын нүднийх нь доогуур бас хөхрөлттэй байсан, би тэгээд тэр залууг нь яагаад хүүхэд зодож байгаа юм гээд тэр залууг нэг удаа гар руу нь өшиглөсөн, тэгэхэд юм дуугарахгүй надтай юм ярихгүй суугаад байсан. Би тэгээд шууд 102 дуудсан... Манай бага охин бас нэг удаа хэлэхдээ Н эгчийг тэр найз нь машинаараа дайрна гэж хэлсэн гэсэн гэж байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,
мөрдөн байцаалтад гэрч А.А-ын өгсөн:“... Би 2023 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр би ажлаа тарж ирээд хэдэн цагийн үед билээ дээ санахгүй байна. Б, Н хоёртой уулзсан, тэгээд гадуур юм идчихээд манай гэр рүү орсон, тухайн үед 02-03 цагийн орчимд л байх цагийг нь сайн санахгүй байна. Тэгээд би гэрт орж ирээд өрөөндөө ороод л шууд амарсан, Н, Б хоёр манай том өрөөнд унтсан. Тэгээд өглөө цагийг нь санахгүй байна гэнэт Н Б хоёр хэрэлдээд эхэлсэн би сонсоход маргалдсан шалтгаан нь Н Б-г унтаж байх хойгуур нь утсыг нь үзсэн гээд бичсэн чатаас нь болоод л маргалдаад байсан байх. Би өрөөнөөсөө сонссон нэлээн хэрэлдээд байхаар нь би босоод тэр хоёр дээр очоод больцгоо эсвэл гэртээ харь гэж хэлсэн, тэгээд тэр хоёр удалгүй манай гэрээс өглөө гараад явсан, тэрнээс цааш би юу болсныг мэдэхгүй сүүлд сонсоход Б Н ээж аавтай нь уулзсан гэж сонсож байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2024 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14671 тоот: 1. М.Н-н биед баруун зүүн нүдний дээд доод зовхи, баруун зүүн хацар хамарсан цус хуралт, 2 нүдний доод зовхи, хацар, зулай орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт хавтаст хэргийн 51-52 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр илэрдэг өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Ба нь өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн субьектив санаа зорилготой байжээ. Шүүгдэгч Б.Ба нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан идэвхтэй үйлдлээ хохирогчийн халдашгүй байх эрхэд халдан цохиж хэрэгжүүлснээр гэмт хэргийн объектив талын шинжийг хангаж байна.
Иймд Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Ба-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Б.Ба нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.
Хохирлын талаар
Хохирогч М.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хохирогч хохирлын баримт гаргаж өгөөгүй, мөн шүүх хуралдааны тов мэдэгдэхэд гомдол саналгүй шүүх хуралдаад оролцохгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Улсын яллагч: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлийг харгалзан анх удаа гэмт хэрэгт холбогдож сайн дураараа гэмт хэргээ хүлээн зөвшөөрсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогүй гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн хэрэглэхэд татгалзах зүйлгүй...” гэх санал,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл мөн хуулийн 6.7 дугаар зүйлийг үндэслэн эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү...”тус тус саналыг гаргав.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхэд хохирол төлсөн байдал нь эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөлд хамаарч байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Б.Ба эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Ба-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ