Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 16

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Номинтунгалаг,

Улсын яллагч: Т.Баярмаа,

Хохирогч: Ц.Эрдэнэтөгс,

Хохирогчийн өмгөөлөгч: Б.Энхбат,

Шүүгдэгч: Д.Лосол,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Лосолд холбогдох 201616010120 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 02-нд Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн. 49 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй. “Тавантолгой транс” ХХК-ний Шатахуун түгээх станцын эрхлэгч ажилтай. Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянгол хороолол 412-77  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Дорждэрэмийн Лосол /РД:ИЭ68090270/.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Лосол нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Тавантолгойн уурхайн 4-р амнаас 3 км газарт иргэн Ц.Эрдэнэтөгсийг “чи муу лалар энд юу хийж яваа юм бэ” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Эрдэнэтөгсийн бие эрх чөлөөнд хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр хүч хэрэглэн халдаж, бие Махбодид нь халдаж өвчүү ясны хугарал, тархины доргилт, дагзны баруун дээд хэсгийн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр  зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

D:\Ajil\Shiitgeh togtool\2017 on\2017_03_13_№15_98.1_Д.Лосол.doc

   Шүүхийн хэлэлцүүлэгт тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Д.Лосол шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2016 оны 10 сарын 14-ний өдөр Эрдэнэтөгстэй уулзаж мэндэлсэн. Би Эрдэнэтөгсөөс хэдэн төгрөгний авлагатай байсан бөгөөд түүнийгээ нэхэхэд Эрдэнэтөгс намайг хэл амаар доромжилж миний мөр рүү цохиж хоолойноос боох гэсэн учир би барьж аваад хавсраад унагаж нэг удаа хөшиглөсөн. Тухайн үед Эрдэнэтөгс босч хойд зүг рүү зугтаасан. Би тэндээс найзындаа очсон бөгөөд цагдаа нар намайг ирж аваад явсан бөгөөд Эрдэнэтөгсийг өөр машинд суулгаж цагдаагийн газар очиж мэдүүлэг өгсөн. Тухайн үед 16 цаг болж байсан. Цагдаагийн ажилтан миний согтуурлын зэргийг шалгахад 0.91 гарч байсан. Би Эрдэнэтөгсийн биед гэмтэл учруулаагүй бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт гарах үед нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар цагдаагийн ажилтанд албан ёсоор хэлсэн. Баярмаа прокурорт мөн адил бичгээр гаргаж өгсөн боловч миний хүсэлтийг хүлээж аваагүй. Өвчүү ясны битүү хугарал байдаг талаар мэдэхгүй байна. Хар зурган дээр Эрдэнэтөгс 42 настай гэж бичсэн байсан. Албан ёсны зурган дээр хүний нэр он сар бүгд бичсэн байдаг бөгөөд түүнийг нотлох баримт болох талаар сайн мэдэхгүй байна. Яллагдагчаар татагдсандаа гомдолтой байна.  Мөрдөн байцаагч Батжаргал нь 2016 оны 11 сарын 25-ны өдрийн 21 цаг 40 минут болж байхад намайг дуудаж мэдүүлэг авсан бөгөөд 2016 оны 11 сарын 13-ны өдрийн 11 цагт мэдүүлэг авсан гэж буруу бичсэн байсан. Намайг гарын үсэг зур гэж хэлсэн. Хавтаст хэрэгтэй намайг танилцуулаагүй бөгөөд прокурор дээр очиход өдөр болгон хавтаст хэргийг танилцуулна гэж хэлсэн. Хэрэг прокурорт шилжээд нэг удаа өмгөөлөгчтэйгээ хамт хэрэгтэй танилцсан. Шүүх эмнэлгийн дүгнэлт болон рентген зургийг дахин хийлгэх хүсэлт гаргасан боловч прокурор хүлээж аваагүй. Би Эрдэнэтөгсийн биед гэмтэл учруулаагүй учир үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү?” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч мэдүүлэхдээ “Тухайн үед толгой их эргэж байсан бөгөөд гэдийж болохгүй байсан. Дандаа тонгойж явж байсан бөгөөд өвчүүний яс хугарсан гэж бодоогүй. Цагдаагийн байгууллагад очиход их ханиалгаад байсан. Манай эхнэр чи ханиалгаад байна, эмчид үзүүл гэж хэлсэн. Цагдаагийн ажилтан бас эмнэлэгт үзүүл гэж хэлсэн учир би эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед цээжин дээр зулгаралт байсан. Гэмтлийн эмч таны тархинд доргилт байна. 3 хоног хэвт гэж хэлсэн тул би цагдаа дээр очиж тайлбар өгчихөөд буцаж ирж 3 хоног хэвтсэн. Цээж болон тархины зураг авахуул гэж хэлсэн. Тухайн үед яс хугарсан гэдгээ мэдээгүй. Хэд хоног ханиалгаад байсан учир аймагт очиж рентген зураг авахуулсан. Эмч нь авахуулсан зураг үзэж байгаад яс хугарсан байна гэж хэлсэн. Тухайн үед би эмнэлгийн гадаа байсан бөгөөд манай эхнэр эмчтэй уулзаж өвчүүний 2 яс хугарсан байна гэж хэлсэн. Бүх эмчид үзүүлэхтэй өөрийн биеэр байсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж бодоогүй. Цогтцэцийд очиход Батжаргал байцаагч та зургаа авахуулсан уу? гэж асуухад би авахуулсан зургаа үзүүлсэн. Цагдаагийн ахмадаас бичиг авч Ханбогд суманд ирж үзүүлсэн. Д.Лосол нь архи уусан байсан тул надад гэмтэл учруулсан байх гэж бодож байна. Бусдаар бид 2-ын дунд өр авлага, өс хонзон байхгүй. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэв.           

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч: “Шүүгдэгч Д.Лосол нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Тавантолгойн уурхайн 4-р амнаас 3 км газарт иргэн Ц.Эрдэнэтөгсийг “чи муу лалар энд юу хийж яваа юм бэ” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Эрдэнэтөгсийн бие эрх чөлөөнд хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр хүч хэрэглэн халдаж, бие Махбодид нь халдаж өвчүү ясны хугарал, тархины доргилт, дагзны баруун дээд хэсгийн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр  зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг, шинжээч нарын мэдүүлэг, цагдаагийн байгууллагын ажилтны авсан тайлбар, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хангалттай нотлогдож байна. Хохирогчийг үг хэлээр доромжилж ардаас нь хөөсөн зэргээс харахад Лосолын гэмт хэрэг үйлдсэн шинж нь танхайрах шинжтэй байдаг. Хэн нэгийг гүтгэж байгаа зүйл байхгүй. Гэрчээр нотлогдож байна. Энэ гэмт хэрэг нь хүндэвтэр гэмт хэрэгт хамаарч байгаа. Гэмт хэргийн бүрэлдэхүүнийг ярих нь зүйтэй. Гэмт хэргийн бүрэлдэхүүний объект нь хохирогч Эрдэнэтөгсийн бие эрх чөлөө нь хөндөгдсөн. Объектив тал нь Лосол гэх хүн хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл санаатай учруулсан идэвхтэй үйлдэл байдаг. Субъект нь 16 насанд хүрсэн Монгол улсын иргэн гэж заасан. Лосол нь насанд хүрсэн хэрэг хариуцах чадвартай иргэн байгаа. Субъектив тал нь болгоомжгүй зүйл байхгүй, шууд санаатай үйлдэл байдаг. Энэ нь гэрч болон хохирогч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Хөнгөрүүлэх болон хүндрүүлэх талын нотлох баримт байгаа. Шүүгдэгч нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн нь ял шийтгэлийг хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Хөнгөрүүлэх талын нотлох баримт нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа. Иймд шүүгдэгч Лосолд Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид ял эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нь 2016 оны 12 сарын 16-ны өдрөөс гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Цагдан хоригдсон хоноггүй. Хохиролд 1.050.000 төгрөгний хохирол төлсөн. Эд мөрийн баримтаар, амбулаториор эмчлүүлэгчийн карт 1 ширхэг, рентген зураг 3 ширхэг хураагдсаныг хохирогчид буцаан олгох саналыг тус тус гаргаж байна” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: “Манай зүгээс 1.050.000 төгрөний хохирлын мөнгө авсан. Одоо 272.800 төгрөгийг нэмж нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч төлнө гэсэн. Иймээс төлбөрөө төлсөн тохиолдол гомдол санал байхгүй. Өнөөдөр миний үйлчлүүлэгч гомдол саналгүй гэсэн нь хохироогүй болоод тэгж хэлж байгаа зүйл биш. Хохирогч шүүх шинжилгээний эмчид үзүүлэхээр ирэхэд нь миний бие хамт ирж байсан. Тухайн үед хохирогчийн цээж өвдөж байнгын ханиасан байдалтай байсан.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд: Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Лосолд хууль ёсны эрх ашгийг хамгаалан өмгөөлөгчөөр оролцож байна. Өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрөхгүй цагаатгах байр суурьтай оролцож байна. Учир нь миний үйлчлүүлэгч нь хохирогчийн биед гэмтэл учруулсан гэдгийг бүрэн тогтоогоогүй. ЭБШХ-ийн 83 дугаар зүйлийн 83.2 дахь хэсэгт зааснаар хохирогч, гэрч  нь эх сурвалжаа зааж чадахгүй байна. Гэрч Амарбаяр нь анхны мэдүүлэгт Лосол нь хохирогчийн мөр рүү нь хөшиглөж байсан гэж мэдүүлдэг. Тухайн үед байсан 2 гэрч зодуулсан талаар мэдүүлдэггүй. Мөрдөн байцаалтын шатнаас эхлэн шалгахдаа нэг талыг хэтэрхий барьсан байдаг. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй. Учир нь ганц рентгений хар зургаар өвчүүний далд хугарлыг харах боломж байхгүй. Нарийн далд хугарлыг томографын зургаар авч тодруулах ёстой. 2016 оны 10 сарын 16-ны өдөр   шинжээч томилох тогтоол үйлдэж 2016 оны 10 сарын 20-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Дандаа араас нь хөөж асуудалд ханддаг. Хар зураг нь Эрдэнэтөгсийн зураг мөн эсэх нь эргэлзээтэй. Өнөөдөр техник технологи хөгжсөн цагт суманд цээжний зургийг гараар бичдэг цаг өнгөрсөн. Миний байцаагч гарын үсгээ зур гэхээр нь зурсан гэдгээ миний үйлчлүүлэгч хэлсэн. Хууль зөрчсөн асуудал зөндөө байгаа. ЭБШХ-ийн 85 дугаар зүйлийн 85.4 дэх хэсгээ баримтлаад шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй байдаг заалт байгаа. Хохирогч нь тухайн үед эрүүл байсан. Эрүүл байхад хэдхэн цагийн зөрүүг ялгаад хэлчиж чадахгүй байна. Анх гомдол мэдүүллийг 14 цаг 35 минутад хүлээн авсан байдаг. Намайг хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргахад прокурор хууль бус ажиллагаа явуулсан. Энэрэл гэх цагдаа байцаагдаагүй. ЭБШХ-ийн 79 дүгээр зүйлийг зөрчиж байна. Цаг нь зөрүүтэй байхаар хохирогчоо дахиж байцаасан нь хэргийг нэг талаас нь шалгасан. ЭБШХ-ийн 83 дугаар зүйлийн 83.2, 84.2 85.4. 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар эргэлзээтэй төрч байна. Иймээс хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? гэв.

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан талаарх тэмдэглэл /Хавтаст хэргийн 4-р хуудас/,

Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /Хавтаст хэргийн 5-8-р хуудас/,

Эд зүйл хураан авах тогтоол, тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тухай тогтоол /Хавтаст хэргийн 13-15-р хуудас/,

Гэрч Н.амгаланбаярын өгсөн “ Би 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Цогтцэций сумын нутагт Тавантолгойн уурхайн амны орчимд байх гэрийнхээ хашааны гадна машинаа засварлаад байж байтал зүс танихгүй портертой ах ирсэн. Тэр хүн манай ах Амарбаяртай уулзажмашин тэрэг зарах юм уу гэж асуугаад зогсож байтал гэрт унтаж байсан Лосол гэж хүн гарч ирээд сайн байна уу гээд нөгөө хүнтэй уулзаад юм ярилцаад цаашаа яваад өгсөн. Би ч машин доогуураа ороод юм хийж  байтал нөгөө хоёр хүн хашааны цаад талд муудалцаад чанга чанга дуугаралцаад байсан. М най ах Амарбаяр тийшээ очиж салгасан байх нөгөө портерийн жолооч Эрдэнэтөгс гэх хүн машинаа орхиод хойшоо явган гүйчихсэн. Лосол бид нар дээр хүрч ирээд харьж унтъя  гээд манай хойд талд байдаг айлын гадна очиж зогсоод бууж байгаа харагдсан. Удалгүй цагдаад ирээд тэр хоёр хүнийг машиндаа суулгачихсан хүрч ирээд энд юу болсон бэ гэж асуугаад бид нарыг цагдаа дээр очиж уулзаарай  гээд явцгаасан” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 13-15-р хуудас/,

Гэрч Н.Отгонбаярын өгсөн: “...Би кемп дээрээ буюу хойд талд нь ойрхон байрлах дэлгүүрт байж байтал 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шиг санаж байна ...манай кемпийн гэрийн зүүн талд зогсож байгаа цагаан өнгийн портер машины хажууд Лосол өөрийн машинтай ирж зогсоод машинаасаа буугаад ирсэн яг тэр хавьд нь Эрдэнэтөгс зогсож байгаад Лосолоос зугтааж хойшоо гүйгээд явчихсан. Лосол надад машиныхаа түлхүүрийг өгчихөөд Эрдэнэтөгсийн араас нь явган яваад өгсөн. Түүнээс өмнө буюу хойш юу болсныг мэдэхгүй. ...Эрдэнэтөгс нь гэрийн ойролцоо нуугдаж байгаад Лосолыг ирэхээр нь зугтсан юм шиг байгаа юм. Манай кемпийн урд байдаг хашааны гадна зодолдсон юм шиг байгаа юм. Гэхдээ би тэр талаар огчт хараагүй сүүлд нь тэгж сонссон юм” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 22-р хуудас/,

Гэрч Н.Амарбаян өгсөн “...2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шиг санагдаж байна. Уурхайн аманд байрлах гэрийнхээ гадаа хашаан дотроо дүү Амгаланбаяртайгаа хамт машин засварлаж байсан юм. Манай хашаанд зүс таних Лосол согтуу явж байгаа харагдсан. Удалгүй хашаагаар Эрдэнэтөгс гэж мөн зүс тани хүн орж ирээд Лосолтой уулзаж байснаа сүүлдээ тэр хоёр хоорондоо маргалдаад байх шиг харагдсан. Тэгээд тэр хоёр хашаанаас гараад явчихсан. Дараа нь хашааны урд гадна талд зууралдаад байх шиг байсан. Би ч гайгүй байлгүй гэж бодоод машинаа янзалж байгаад дахин хартал Эрдэнэтөгс газар уначихсан Лосол хажууд нь зогсож байгаа юм шиг харагдсан. Тэгээд би тэр хоёрыг салгасан юм. Салаад Эрдэнэтөгс нь хашааны зүүн талаар хойшоо гүйгээд явчихсан, араас нь Лосол явсан байх би ч тэгэсгээд хашаа руугаа орсон юм. Удалгүй цагдаа ирчихсэн Лосол Эрдэнэтөгс хосрыг сумын төв рүү аваад явсан. ...Намайг салгахаар очиж байх үед Лосол нь Эрдэнэтөгсийн цээж рүү нь нэг удаа өшиглөж байгаа харагдсан.” Гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 25-р хуудас/,

Шинжээж эмч Б.Ганшагайгийн өгсөн “...Би Цогтцэций сумын Цагдагийн хэлтсийн жижүүрийн офицер Б.Энэрэлийн шинжээч томилж шилжилгээ хийлгэх тогтоолын дагуу Ц.Эрдэнэтөгсийн биед учирсан гэмтлийг тогтоохоор Ц.Эрдэнэтөгсийн гэх рентген зургийг уншсэн эмчийн дүгнэлт, гэмтлийн эмчийн үзлэг, эмчийн тодорхойлолт зэргийг үндэслэн уг дүгнэлтийг гаргасан юм. Ц.Эрдэнэтөгсийн биед өвчүү ясны их биеийн дунд гуравны нэг хэсэгт хугацалтай гэх эмчийн тодохойлолттой  байсан. Энэ гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломтой гэмтэл юм. Ийм учир магадлуулагч Ц.Эрдэнэтөгсийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэсэн дүгнэлт гарсан юм. ...Уг өвчүүний хугарал гэмтлийг авсан хүн удаан хугацаагаар явах боломжгүй, эмзэглэл, зовиуртай ямар нэг хөдөлгөөн хийх, амьсгалах, ханиалгах, найтаалгах зэрэгт гэмтэл авсан хүнд маш их зовиуртай байдаг юм. Ийм учир Ц.Эрдэнэтөгсийн биед учирсан гэмтэл нь тухайн хэрэг үйлдэгдсэн цаг хуагцаанд үүсгэгдсэн байх боломжтой юм.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 26-р хуудас/,

Гэрч Б.Энхмаагийн өгсөн “ ...Эрдэнэтөгс гэдэг хүн 2016 оны 10 дугаар сарын 17-нд намайг Өмнөговь аймгийн төвд бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажил дээрээ байж байхад гэмтлийн эмчийн бичигтэй ирсэн. Тэгээд тэр хүни рентгенд өвчүүний ахжуугийн байрлалын хажуугийнзураг, гавал ясны хоёр байрлалд авсан зурагнууд авхуулсан. Уг зургаар тухайн хүн нь өвчүү яс дунд 3/1 болон бүдэрхий доод ирмэгээрээ зөрүүгүй хугаралтай гэсэн гэмтэл тогтоогдсон. Үүнийг би тухайн үеийн өвчтөний картан дээр нь дүгнэлт болгон бичсэн. Уг өвчүү ясны хугарал гэмтэл нь шинэ гэмтэл байсан. Толгой тархиндаа доргилт авсан байсан, мөн өвчүү нь хугаралтай байсан. ...Уг гэмтлийг авсан хүн удаан хугацаагаар зовиуртай явж байгаад өөрийн хүний биеийн онцлогоос бороолж эдгэнэ.” Гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 27-р хуудас/,

№31 дугаартай “...У.Эрдэнэтөгсийн биед өвчүү ясны хугарал, тархины доргилт, дагзны баруун дээд хэсгийн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /Хавтаст хэргийн 32-р хуудас/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /Хавтаст хэргийн 39-р хуудас/,

Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа /Хавтаст хэргийн 43-44-р хуудас/,

Гэрч Б.Болдбаярын өгсөн “…Би 2016 оны 02 дугаар сарын 01-нээс 2017 оны 01 дүгээр сарын 02-ныг хүртэл Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Цогтцэций сум дахь Цагдаагийн хэлтэст олон нийтийн цагдаагаар ажиллаж байсан юм. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр шиг санаж байна, Цагдаагийн хэлтэс дээр эргүүлийн үүрэг гүйцэтгээд байж байтал 15-17 цагийн хооронд цагдаагийн дэслэгч Б.Энэрэл дуудлага гарсан хамт явъя гээд намайг жижүүрийн албаны машинд уулгаад бид хоёр уурхайн ам руу явсан юм. Энэрэл дэслэгч замдаа дуудлага өгсөн хүнтэй утсаар ярьж явсаар амны урд байрлах “Ник” ШТС-ийн урд талд сууж байсан хүнийг очиж авсан. Тэр хүн ярихдаа сая хнд зодуулсан гээд машинд суун зам зааж явсаар тэр хавьд ойролцоо байх нэг айлын гадна очиж энд намайг зодсон Лосол гэж хүн байгаа гэж заасан. Тэр гэрт нь ороход тэр хүнийг зодсон гэх согтуу эрэгтэй хүн сууж байсныг авч машиндаа суулгаад нөгөө зодуулсан хүн тэндээс өөрийнхөө машинд суугаад өөр эмэгтэй хүнээр жолоодуулан хамт явсаар Цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 63-р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Д.Лосол нь 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг Тавантолгойн уурхайн 4-р амнаас 3 км газарт иргэн Ц.Эрдэнэтөгсийг “чи муу лалар энд юу хийж яваа юм бэ” гэх зэргээр хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, улмаар Ц.Эрдэнэтөгсийн бие эрх чөлөөнд хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр хүч хэрэглэн халдаж, бие Махбодид нь халдаж өвчүү ясны хугарал, тархины доргилт, дагзны баруун дээд хэсгийн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал буюу хүндэвтэр  зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох хавтаст хэрэгт цугларсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх бичгийн нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи нотлох баримт нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл тохирсон байна.

Иймд Д.Лосолийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулах  үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Лосолд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж буй байдал, хохирлоо нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлд зааснаар түүнд оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

Хохирогч Б.Эрдэнэтөгс нь хохирол төлбөрт 3 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт 543300 төгрөгний баримт, шүүх хуралдаанд нэмж 272800 төгрөгний баримт, нийт 816100 төгрөгийг хавсаргасан байна. Шүүгдэгч Д.Лосол нь хохирол төлбөрт нийт 1050000 төгрөг төлсөн ба шүүх хуралдаанд нэмж нэхэмжилсэн 272800 төгрөгийг төлж барагдуулна, хохирогч Б.Эрдэнэтөгс нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Лосол нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй ба эд мөрийн баримтаар хураагдсан хохирогч Ц.Эрдэнэтөгсийн 1 ширхэг амбулаториор эмчлүүлэгчийн карт, 3 ширхэг рентген зураг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгохоор шийдвэрлэв.

Монгол улсын Эрүүгийн Байцаан Шийтгэх Хуулийн 283, 286, 290, 294, 297, 298 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1.Боржигон овогт Дорждэрэмийн Лосолыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Лосолыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Д.Лосолд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4.Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар Д.Лосолд оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан  харгалзсугай.

5.Монгол Улсын Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Лосолд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн газарт даалгаж, тэнсэгдсэн ялтан хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг ялтан Д.Лосолд сануулсугай. 

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, ялтан Д.Лосол нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг амбулаториор эмчлүүлэгчийн карт, 3 ширхэг рентген зураг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгосугай

8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтанд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ШҮҮГЧ                                               Д.БАТТУЛГА