| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цогтбаярын Урангуа |
| Хэргийн индекс | 188/2024/0183/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/877 |
| Огноо | 2024-07-30 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Э.Ууганзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 30 өдөр
Дугаар 2024/ШЦТ/877
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Урангуа даргалж,
нарийн бичгийн дарга Б.Хулан,
улсын яллагч Э.Ууганзаяа /томилолтоор/
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***********,
шүүгдэгч ***************, түүний өмгөөлөгч А.Очбадрал /ҮД:2185/,
шүүгдэгч *************, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/,
шүүгдэгч **************, түүний өмгөөлөгч Г.Сүхээ /ҮД:0157/ нарыг оролцуулан тус шүүхийн “А-1” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт *****************, **************, ************нарыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн эрүүгийн **********************дугаартай хэргийг 2024 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. ********* овогт ************ *********** (регистрийн дугаар**************)
Монгол Улсын иргэн, *****************************-ны өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “************************** ажилтай, ********************дүүргийн ************************************* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
2. ************* овогт ************ ************ (регистрийн дугаар **************),
Монгол Улсын иргэн, **********************-ний өдөр төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй,************************* ажилдаг, ********************************* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.
3. *************овогт ************* ************ (регистрийн дугаар **************)
Монгол Улсын иргэн, ***************************-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, автомашин засварчин мэргэжилтэй,**************************ажилтай, **************** дүүргийн ************************тоотод түр оршин суух(*****************дүүргийн************************** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй), урьд:
-Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэгдэж, мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,
-Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн.
Холбогдсон эрүүгийн хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч *****************, **************, *************** нар нь үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 87 харилцагчид хуурамч захиалга үүсгэн санхүүгийн программд шивж тус компанийн агуулахаас 31.441.600 төгрөгийн хүнсний барааг падаанаар гаргуулан авч мэдээллийг санхүүгийн Dmanager программаас устгуулан, барааг зарж борлуулан завшсан,
Шүүгдэгч ***********, *********** нар 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр ***************** дүүргийн *************** нутаг дэвсгэрт байрлах “**************” ХХКомпанийн агуулахаас авсан барааны орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 4.396.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч ************* нь 2023 оны 03 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн агуулахаас 9.017.050 төгрөгийн хүнсний бараа авч, орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл:
Шүүгдэгч ***************, *************, ************нар үгсэн тохиролцож, бүлэглэн 2023 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 6-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 87 харилцагчид хуурамч захиалга үүсгэн санхүүгийн программд шивж, тус компанийн агуулахаас 31.441.600 төгрөгийн хүнсний барааг падаанаар гаргуулан авч мэдээллийг санхүүгийн Dmanager программаас устгуулан, барааг зарж борлуулан завшсан,
Шүүгдэгч **************, ************* нар 2023 оны 1 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Сонгинохайрхан дүүргийн ************** хорооны нутаг дэвсгэрт байрлах “******************* ХХКомпанийн агуулахаас авсан барааны орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшиж 4.396.000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч *************ганцаараа 2023 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 3-ны өдрийг хүртэлх хугацаанд тус компанийн агуулахаас 9.017.050 төгрөгийн хүнсний бараа авч, орлогын мөнгийг компанийн дансанд тушаалгүйгээр хувьдаа завшсан хэргийн нөхцөл байдал буюу үйл баримтыг тогтоолоо.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч **************** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...******************* ХХКомпани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллагын тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан *****************, худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан ******************, түгээгчээр ажиллаж байсан **************** нар байгууллагын бараа бүгээгдэхүүний мөнгийг дутагдуулсан болох нь 2023 оны 01-р сарын 01-ний өдрөөс 2023 оны 05-р сарын 13-ны өдрийг хүртэл хяналт шалгалтаар илэрсэн. Нийт 42.699.900 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хувьдаа авч хэрэглэснээ **************, ************, ************ нар хүлээн зөвшөөрч, ***************** Хаан банкны данснаас “********************” ХХК-н **************** тоот данс руу 17.000.000 төгрөг шилжиж орсон. Үлдсэн төлбөрийг одоогоор барагдуулаагүй байна. Манай компанийн оффисын байр нь ************** дүүргийн ********** хороо, *************************** үйл ажиллагаа явуулдаг. Харин агуулах нь ***************** дүүргийн ***************** хорооны нутаг дэвсгэрт байдаг. Бараа бүтээгдэхүүнийг худалдааны төлөөлөгч нь захиалга авч, тооцооны нягтлан болон нярав руу захиалгаа бүртгүүлдэг. Тухайн захиалсан барааг агуулахаас түгээгч очиж аван захиалгын дагуу харилцагч нарт хүргэж өгнө. Харилцагч нар бэлэн мөнгө өгвөл түгээгч санхүүд дамжуулан өгнө. Харилцагч нар баримт үйлдэхдээ тооцооны падаан дээр бэлэн эсвэл дансаар өгсөн гэж бичдэг. Харин үлдэгдэл бараа ирсэн тохиолдолд буцаалт гэж тооцооны нярав, нягтлангуудад хүлээлгэж өгөх ёстой. Падаан устгана гэдэг нь тухайн захиалсан барааг худалдааны төлөөлөгч харилцагч нараас авч, тооцооны нягтлан руу явуулна. Уг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой бүртгэлийг санхүүгийн программ дээр тооцооны нягтлан**************** бүртгэнэ. Гэвч *********** нь гэмт үйлдээ нуух зорилгоор программ дээр шивсэн баримтыг устгасан. Энэ нь аудитын дүгнэлтээр гарсан...” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтаст хэргийн 16 дахь тал/,
-Гэрч *************** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...*********************д ерөнхий нягтлан бодогчоор ажилд орсон. Дүүрэг бүрд нэг худалдааны төлөөлөгч захиалга авч, борлуулагч ажилладаг. Худалдааны төлөөлөгч нь байгууллагуудаар явж захиалга аван программд шивэхэд захиалгыг нягтлангууд “Авлага өртэй газар байна уу” гэдгийг хянан захиалгын падаан болон түгээгчийн бараа гарах ачилтын нэгдсэн падааныг хэвлүүлж боловсруулдаг. ***************** дүүргийн *********** хороо, *************** тоотод байрлах агуулахын нярав************** хүргэгдэж, тэндээс түгээгч нарт буюу **************** бараа очдог. Барааг ********** захиалгын дагуу хүргэж өгч, байгууллага, харилцагч нар аваагүй үлдсэн барааг нягтлан ***************** тулгаж, агуулахад хүлээлгэж өгнө. Нягтлан ***************, түгээгч ************** тулгадаг байсан. Худалдааны төлөөлөгч ************** нь ******************** дүүргийн байгууллага, иргэдээс хуурамч захиалга авч, программд шивээд *************** үүнийг нь хянаад падааныг агуулах руу явуулахад түгээгч************* барааг агуулахын нярав************** хүлээн авч гаргадаг. Хуурамч падаан бичсэн бараагаа ************* хэлж байгууллагын программ дээрээс устгуулдаг байсан. Манай байгууллага 2023 оны 1-р сарын 1-ний өдрөөс 2023 оны 5-р сарын 10-ны өдрийн хооронд аудит хийлгэсэн. Үүгээр 42.699.900 төгрөгийн барааны мөнгө дутсан. Би 2023 оны 5-р сарын эхээр агуулахад байгаа бараа дутсаныг тооллогоор илрүүлсэн. Зарлагын дэвтрийг программтай тулгаж үзэхэд түгээгч *************** олон тооны тахианы мах авч гарсан байсан. Мөн ************* агуулахаас гараараа падаан бичүүлж, нягтланд өгөхгүй устгадаг байсан нь *************** гар падааныг тулахад гарч ирсэн. Падааныг программ дээр устгана гэдэг нь худалдааны төлөөлөгч нар захиалгын бараа авч программд шивнэ. Бараа гарч хянаад явуулах хүн нь ****************юм. Гэтэл************** өөрөө буцсан бараа гээд устгаж байсан. Ерөнхий нягтлан бодогчид устгасан падаан харагдах боловч үнийн дүн, барааны жагсаалт харагдахгүй..." гэх мэдүүлэг / 1 дүгээр хавтаст хэргийн 18-19 дэх тал/,
-гэрч ************** мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...***************-н хүнсний агуулахад нярваар ажилладаг. Төв оффисоос ирсэн падааны дагуу барааг түгээгч нарт хүлээлгэж өгдөг. Барааны буцаалт ирвэл падааныг нь тулгаж явуулдаг. Түгээгч *********** авсан бараагаа түгээж дуусгачхаад бараагүй ирдэг байсан. Агуулахаас ганцхан худалдааны төлөөлөгчийн захиалгын дагуу түгээгч нар л бараа авна, өөр хүнд өгөхгүй. Агуулахаас бараа гарах процесс нь гар падаанаар бичиж, би нэг хувийг нь авч, үлдсэн нэг хувийг нь түгээгчид өгөөд оффис руу хүргүүлдэг байсан. Уг падааныг худалдааны төлөөлөгч ************* оффист хүргэж өгдөг байсан. Тэр падаанаа оффист өгөхгүйгээр замаас нь барааны мөнгийг авдаг байсан юм шиг байна. Ерөнхий нягтлан бодогч агуулах дээр 2023 оны 5-р сарын эхээр ирж тооллого хийхэд падааны үлдэгдэл нь агуулахтай тоо нь таарсан. Харин оффис руу очих падаантай зөрж дутаад байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21 дэх тал/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 78 дугаартай: “...**************, **************, ************* нар 771.347.615 төгрөгийн борлуулалтыг 2023 оны 01-р сарын 03-ны өдрөөс 2023 оны 5-р сарын 09-ний өдрийн хооронд хийснээс “**********************” ХХК-ийн харилцах Хаан банкны**************** тоот дансаар 334.688.087 төгрөг, кассын орлого бэлнээр 168.852.100 төгрөг, барааны буцаалт 862.950 төгрөг тушааж, 257.927.428 төгрөгийн авлагын үлдэгдэлтэй нь шинжилгээгээр гарч байгаа боловч харилцагч байгууллагуудтай тооцоо нийлсэн акт баримтад байхгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар “*****************” ХХК-ийн борлуулалтын орлого болох 771.347.615 төгрөгийн анхан шатны баримттай тулгахад 9.017.050 төгрөгийн захиалгын хуудас дээр түгээгч *****************нь бэлнээр авч тооцоо нийлсэн байна. Мөн 31.441.600 төгрөгийн анхан шатны баримт болох захиалгын хуудас дутуу зөрүүтэй байгааг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. Шинжилгээнд ирүүлсэн баримтаар 2023 оны 01-р сарын 03-ны өдрөөс 2023 оны 05-р сарын 09-ны өдрийн хооронд “***************” ХХК-ийн агуулахаас түгээгч *************** нь 52 хайрцаг бүхий 4.396.000 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан байна. Тухайн бараа бүтээгдэхүүний мөнгийг харилцагч байгууллагуудаас “**********************” ХХК-ийн данс болон кассад тушаасан баримт байхгүй...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 34-42 дахь тал/,
- ************************** ХХКомпанийн 2023 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн А23/06 дугаартай: “...*********************** ХХК-ийн барааны агуулахаас 84 харилцагчид /давхардсан тоогоор/ хуурамч захиалга үүсгэн 618 хайрцаг 31.441.600 төгрөгийн үнэ бүхий бараа, агуулахаас гэр хүргэлт гэсэн хуурамч захиалгаар агуулахын нярваар гар падаан бичүүлэн 10 удаагийн үйлдлээр 53 хайрцаг 4.396.000 төгрөгийн үнэ бүхий бараа, түгээлт хийх үедээ 18 харилцагчийн барааны төлбөрийг авсан боловч компанийн касст тушаагаагүй санхүүгийн анхан шатны мэдээлэлд төлбөр төлсөн хэлбэрийг данс гэж өөрчлөн 5.416.350 төгрөг хувьдаа авсан, барааны буцаалт нэрээр 13 удаагийн үйлдлээр 1.415.950 төгрөгийг харилцагчийн авлагын тооцооноос буцаалтын анхан шатны баримтыг хуурамчаар бичиж хасаж тооцсон байна. Уг бараа бүтээгдэхүүнтэй холбоотой санхүүгийн DManager программ дээр *********************** хэрэглэгчийн эрхтэй тооцооны нягтлан бодогчоор ажиллаж байсан ***************** нь 2023 оны 2-р сарын 1-нээс 2023 оны 5-р сарын 10-ны өдрийг хүртэл 84 ширхэг баримтыг устгасан нь санхүүгийн анхан шатны баримтаар нотлогдож байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 50-57 дахь тал/,
- *******************” ХХКомпанийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь тал/,
- ********************” ХХКомпанийн тодорхойлолт, хэрэглэгчийн ажилласан түүх /1 дүгээр хавтаст хэргийн 114-118 дахь тал/ зэрэг нотлох баримтаар нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
-Шүүгдэгч ********************яллагдагчаар өгсөн: “...2021 оны 11 дүгээр сард*****************ХХК худалдааны төлөөлөгчөөр ажилд орсон. Би*********** жолоочийн хамт ****************дүүргийн төлөөлөгчөөр ажилладаг байсан. Би ганцаараа хүнсний дэлгүүр болон худалдааны төв орж захиалга авдаг. Үүний дараа*************** захиалсан газар хүргэлтийн ажил хийдэг. Бараагаа дэлгүүрүүд болон худалдааны төвд бэлэн мөнгөөр өгөөд мөнгийг авдаг байсан. Зарим бараануудаа *************** хэлээд устгуулаад харин агуулахаас ************авч гараад зардаг байсан. Агуулахаас гарч ирсэн барааг **************, бид хоёр хувааж авдаг байсан. Зарим барааг ************ганцаараа авдаг байсан. Би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч 17,000,000 төгрөгийг төлж барагдуулсан...” /хавтаст хэргийн 82-83 дахь тал/ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ****************** яллагдагчаар өгсөн: “...2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр ********************* ХХК тооцооны нягтлан бодогчоор ажилд орсон. Худалдааны төлөөлөгч нар дэлгүүр болон худалдааны төвөөс захиалга аваад над руу падаан явуулж би тэрийг нь хэвлэж гаргадаг. Хэвлэж гаргасан падааныг түгээгч аваад агуулахаас бараа авдаг. Бараа үлдвэл буцаалт гээд тооцооны нягтлангаар хасалт хийлгэдэг. Худалдааны төлөөлөгч ***************, түгээгч ************* байсан. Би энэ хоёрын ажлын бүсийн тооцооны нягтлан байсан. 2023 оны 3 дугаар сарын эхээр бил үү 14-ний өдөр бил үү, ****************** над руу гар утсаараа залгаад буцаасан барааг яаж бүртгэдэг юм бэ, программаас яаж хасдаг юм бэ гээд асуухаар нь буцаалтын бүртгэж аваад программ дээр устгадаг юм гэж хэлэхэд за гээд утсаа салгасан. Тэгээд маргааш нь дахиж *********** залгаад хэдэн захиалгын бараа буцаалт гээд программаас устгаад өгөөч гэхээр нь ямар учиртай юм гэж асуухад яаралтай мөнгөний хэрэг гарсан. Цааш нь зараад удаахгүй мөнгийг нь хийе гээд гуйгаад байхаар нь би зөвшөөрч 4 ширхэг падаан устгасан. *************, ************** хоёр устгасан бараагаа буцааж шивээд тооцоог нь хийнэ ямар нэгэн асуудал гаргахгүй гээд байсан. Тэгж явсаар надаар хэд хэдэн падаан устгуулсан. Би тэр хоёрт 4 сар гараад тооцоо чинь их боллоо 10 гаран сая төгрөг болсон байна гэж хэлэхэд цаад газар нь мөнгөө хийхгүй байна, мөнгөө бөөн хийнэ гээд хүлээлгээд байна гэсэн. Ингээд 2023 оны 05 дугаар сарын 09-ний өдөр ерөнхий нягтлан мэдээд захиралд хэлж цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан ...” /хавтаст хэргийн 93-94 дэх тал/ гэх мэдүүлэг,
-Шүүгдэгч ***************** яллагдагчаар өгсөн: “....2022 оны 10 дугаар сард**************** ХХК-д түгээгчээр ажилд орсон. Миний ажиллаж байсан байгууллага хүнсний бэлэн бараа бүтээгдэхүүн борлуулдаг байсан. Нягтлан бодогч *************** гаргаж өгсөн паданыг, худалдааны төлөөлөгч ************өгдөг байсан. Манай түгээлтийн бусад жолооч нар орой ажлаасаа буухдаа өөр өөрсдийнхөө паданыг боогоод надад өгдөг байсан ба би тус паданыг орой болгон худалдааны төлөөлөгч ************ өгдөг байсан. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2023 оны 05 дугаар сарын хүртэл хугацаанд гэр хүргэлтээр гарч байсан тахианы мөч, гуя, бугалга, сырок, чихэр болон бусад дэлгүүрүүдэд бараа хүргэж өгөх явцад бэлнээр өгсөн нийт 9,017,050 төгрөгийг байгууллагын данс руу тушаахгүй хувьдаа авсан нь үнэн. Мөн тухайн барааг*************зохиомол байдлаар шивж, *********** устагдаг байсан ба тус бараанууд дэлгүүр хүргэгдэхгүй, паданыг ************** устагдаг байсан. Тухайн бараануудыг ************** тахианын махыг авч яваад ******** дээр зардаг байсан. Сырокыг нь би авч яваад авах дэлгүүр тааралдвал дэлгүүрт зараад байхгүй бол амбаартаа хадгалж, ******************* сум орж зардаг байсан ба мөнгийг нь *********** бид хоёр хувааж авдаг байсан..” /хавтаст хэргийн 104-105 дахь тал/ гэх мэдүүлэг,
шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***************, *************, ************* нар мэдүүлэг өгөхгүй гэцгээв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт: “...Хоёр дахь удаагийн шүүх хурал болж байна. Шүүгдэгч нар нь хоорондоо үгсэн хуйвалдаж 2023 оны 01 дүгээр сараас 5 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр компаниас 44 сая төгрөгийн барааг хувьдаа завшсан гэдэг нь тогтоогдсон. Тухайн барааг компаниас яаж гаргаж байсан, ямар байдлаар хувааж авсан талаар тодорхой болсон. Шүүгдэгч ************** мөрдөн байцаалтын шатанд 17 сая төгрөгийг төлж барагдуулсан. Илүү төлсөн төлөлтийг компаниас буцааж өгөхөөр байгаа. Шүүгдэгч ************* тухайд төлсөн төлбөр төлөгдөөгүй...” гэв.
Шүүгдэгч ************* өмгөөлөгч Г.Сүхээ: Хавтаст хэргээс шинжлэн судлах баримтгүй гэв.
Шүүгдэгч **************** өмгөөлөгч Г.Энхтүвшин: Хавтаст хэргээс хохирол төлбөр талаарх баримт /2 дугаар хавтаст хэргийн 76 дахь тал/ зэрэг баримтыг шинжлэн судлав.
Шүүгдэгч ************* өмгөөлөгч А.Очбадрал: Хавтаст хэргээс хувийн байдалтай холбоотой баримт, хохирол төлбөр төлсөн баримтууд /1 дүгээр хавтаст хэргийн 224-238 дахь тал/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг бүрэн тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургадугаар зүйлийн 3-т “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөн олговор, үнийг төлнө” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар бусдын өмчлөх эрхийг баталгаажуулсан байдаг.
Хөрөнгө завших гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Мөн түүнчлэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэлийн үндсэн дээр эзэмшиж, ашиглаж буй байдлаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн өмчлөлд хариу төлбөргүйгээр хууль бусаар авах, захиран зарцуулах үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч ****************, ******************, ************* нарын үйлдэл нь ганцаараа болон бүлэглэн, үргэлжилсэн хугацааны турш хохирогч “********************”-ийн орлогыг хувьдаа завшиж, нийт 44,854,650 төгрөгийг завшсан болох нь тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирч байна.
Шүүгдэгч нар гэмт хэрэгт санаа, үйлдлээрээ нэгдэн оролцсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэсэнд хамаарах бөгөөд үйлдлийн эхэлсэн болон дууссан хугацаа нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэсэнтэй нийцэж байна.
Мөн түүнчлэн шүүгдэгч ************** нь бүлэглэн үйлдсэн үйлдлээс гадна ганцаараа хохирогчид 9,017,050 төгрөгийн хохирол учруулсан тул түүний үйлдлийг тусад нь дүгнэн гэм буруутайд тооцов.
Иймд шүүгдэгч **************** ************** нарыг үргэлжилсэн үйлдлээр болон бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн,
Шүүгдэгч************* үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч нийт 44.854.650 төгрөгийн бодит хохирол учирсан, улмаар “***************************” ХХКомпанийн шинжээчийн ажлын хөлс 2.100.000 төгрөгийн хор уршгийн зардал учирсан (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь)-ыг хууль ёсны төлөөлөгчөөс нэхэмжилснээс мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч ********************17.000.000 төгрөгийг төлсөн /1 дүгээр хавтаст хэргийн 231 дэх тал/, шүүгдэгч ****************11,180,533 төгрөгийг /2-р хавтаст хэргийн 76-р хуудас/ тус тус төлж барагдуулсан байна.
Шүүгдэгч нарын үйлдлийн оролцоо учруулсан хохирлын хэм хэмжээг харгалзан: шүүгдэгч **************, **************, ************* нарын бүлэглэн хохирогчид 31,441,600 төгрөгийн хохирол учруулсныг нэг шүүгдэгчид ногдох хувийг 10,450,533 төгрөг,
шүүгдэгч *************, ************** нарын бүлэглэж, хохирогчид учруулсан 4,396,000 төгрөгийг тус бүр нь хувь тэнцүүлэн ногдуулж,
шинжээчийн ажлын хөлс 2,100,000 төгрөгийг 3 шүүгдэгч тус бүрд хувь тэнцүүлэн ногдуулж,
ганцаараа үйлдсэн ***************** ногдох хохирол 9,017,050 төгрөгийг өөрт нь хуваарилж тус тус тооцов.
Тодруулбал шүүгдэгч********************төлсөн 17,000,000 төгрөгөөс түүнд ногдох 13,378,533 төгрөгийг хасаж, энэ тогтоолоор төлөх төлбөргүй болохыг дурдан, илүү төлсөн 3,621,4617 төгрөгийг ****************** ХХК-аас гаргуулан буцаан олгохоор зааж,
шүүгдэгч *************** 11,180,533 төгрөгийн хохирлыг төлсөн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Харин шүүгдэгч ***************** ногдох төлбөр 22,395,583 төгрөг болж байх бөгөөд тэрээр хохирлыг төлөөгүй тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй, ...бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж зааснаар шүүгдэгчээс гаргуулан хохирогч “**********************” ХХКомпанид олгох нь зүйтэй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “...Шүүгдэгч ********************бусадтай бүлэглэн эд хөрөнгө завшиж 31,441,600 төгрөг учруулсан, шүүгдэгч ************** бусадтай бүлэглэн эд хөрөнгө завшиж 31,441,600 төгрөг, шүүгдэгч ******************* нь бусадтай бүлэглэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 4.396.000 төгрөг, мөн 9,017,050 төгрөгийн хохирол учруулж итгэмжлэн хариуцуулсан буюу хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэг авагдсан нотлох баримтуудаар ногтлогдсон. Шүүгдэгч нар нь өмнөх шүүх хуралдаанаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгч ***************, *****************нар нь хохирол төлбөр төлж барагдуулсан байна. Шүүгдэгч **************нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч хохирол төлбөр төлж барагдуулаагүй. Шүүгдэгч *************, ***************, *********** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч*******************, *************** нар хохирол төлбөрөө төлж барагдуулсан, шүүгдэгч ************ нь хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч илүү төлөлтийг буцааж өгнө гэсэн тул хохирлын тооцоонд оруулаагүй. Шүүгдэгч ************, *************, ************* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шүүгдэгч **************** хохирол төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Шүүгдэгч ************ зүгээс тав хоногийн завсарлага авч хохирол төлөх байр сууртай байсан, өнөөдрийн байдлаар хохирол төлбөр төлж барагдуулаагүй байна. Шүүгдэгч ************ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэг жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны 8 сарын 1-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн. Тэнсэн цаг хугацаандаа дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учраас дээрх тэнсэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр 1, 2 дэх хэсэгт зааснаар энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын тэнссэн хугацааг хорих ялаар сольж, шүүгдэгч ******************** эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч **************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч ****************** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, дээрх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримт хураагдсан зүйл байхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй битүүмжилсэн зүйл байхгүй. Шүүгдэгч***********, *************** нарт хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах саналтай байна. Шүүгдэгч ************** нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан учраас шийтгэх тогтоол гарах хүртэл хувийн баталгаа таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналыг гаргаж байна. Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлж улсын яллагчийн зүгээс уг ялын саналыг гаргаж байна. Эрүүгийн хариуцлагад тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг нийгмийн аюулын шинж хохирол хор уршигт тохирсон. Шүүгдэгч нарын үйлдэл бол хэрээс хэтэрсэн үйлдэл олон удаагийн давтамжтайгаар бусдын эд хөрөнгийг завшсан ийм нөхцөл тогтоогдсон. Байгууллагад хохирол төлбөр учирсан хэдий ч хохирлыг шүүгдэгч нарын зүгээс төлж барагдуулсан харин шүүгдэгч ************* хувьд бол хохирол төлбөр төлөөгүй ийм нөхцөл байдалтай дээрээс нь шүүгдэгч нарын хувийн байдал бас энэ ял шийтгэлд бол нэлээн нөлөөлсөн тул уг ялын саналыг бол гаргаж байгаа...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: “...Хэргийг шийдэхдээ ял шийтгэл эдэлж байсан байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан үзнэ үү...” гэв.
Шүүгдэгч ***************** өмгөөлөгч Г.Сүхээ: “...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлөхөө илэрхийлж байгаа. Хохирлоо төлөхөөр банк бустай ярилцаад өнөө маргаашгүй болж байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг завшсан зүйл ангийг зөвшөөрч байгаа. ... Хөрөнгө завших зүйл ангийг хүлээн зөвшөөрч байгаа. Өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан тэнссэн харгалзах ял 3 дугаар сарын 3-ны өдрөөс дуусгавар болсон. Миний үйлчлүүлэгч 3 дугаар сарын 18-ны өдрөөр гэмт хэрэг үйлдсэн. Хөрөнгө завшсан гэмт хэрэгт нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү...” гэв
Шүүгдэгч ******************* өмгөөлөгч Г.Энхтүвшин: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлд маргахгүй. Шүүхийн шатанд өөрт ноогдох хохирол төлбөрийг төлж барагдуулсан. ... Улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын саналыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний үйлчлүүлэгч ****************** гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мөрдөн шалгах ажиллагаанаас эхэлж ямар процессоор гэмт хэрэг үйлдсэнээ үнэн зөвөөр мэдүүлж ирсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлж барагдуулсан. Хоёр шүүгдэгч нар ************* мөнгө өгөөгүй байдаг. Гэхдээ бүлэглэж үйлдсэн гэдэг утгаараа өөрт ноогдсон хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Одоо ******************* ажиллаж байгаа. Өмнөх шүүх хуралдаанд улсын яллагч ****************гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал, хохирол төлбөр төлсөн зэргийг харгалзан торгуулийн ялын санал гаргасан. Давж заалдах шатны шүүхээс нэг үндэслэлээр тогтоолыг хүчингүй болгосон. Нэг улсын яллагч орж ирээд торгуулийн ялын санал гаргаад, өөр улсын яллагч орж ирээд хорих ялын санал гаргаж байгааг ойлгомжгүй байна гэж үзэж байна. Өмнөх хурал дээр ямар үндэслэлээр торгуулийн ял оногдуулах санал гаргаж, өнөөдрийн шүүх хуралдаанд хорих ялын санал гаргаж байгааг ойлгохгүй байна. Иймд дээрх дурдагдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг дордуулахгүйгээр оногдуулж өгнө үү... гэв.
Шүүгдэгч ****************** өмгөөлөгч А.Очбадрал: “...Гэм буруу зүйлчлэлд маргах зүйлгүй. Миний үйлчлүүлэгч борлуулагч хийж байсан. Борлуулж ирэх байсан барааг дундаас нь завшсан гэмт хэрэгт холбогдсон. Хохирол төлбөрийг төлж барагдуулсан. Хохирол төлбөрийн тухайд 4,396,000 төгрөгийг ***************** бүлэглэж үйлдсэн, үүнийг өөрт оногдох мөнгө 2,184,500 төгрөг, гурвуулаа нийлж бүлэглэж 31.441.600 төгрөгийг завшсан гэж үзэж байгаа. Миний үйлчлүүлэгч 17,000,000 төгрөгийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд төлж барагдуулсан. 3,634,967 төгрөгийг илүү төлөлтийг *************************** компаниас гаргуулахаар шийдвэрлэж өгнө үү. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 700,000 төгрөгийг хасаж байгаа. .... Гэм буруу зүйлчлэлийн хувьд маргадаггүй. Мөрдөн байцаалтын шатанд хохирол хор уршгийг төлж барагдуулсан байдаг. Мөрдөн байцаалтын шатанд хохирлыг илүү төлсөн. Хохирогчийн зөрчигдсөн эрхийг арилгасан нөхцөл байдалтай байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөр төлсөн гэх хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн төрлийн гэмт хэрэгт хамаарч байгаа. Өмнөх шийтгэх тогтоолоор торгуулийн ял оногдуулж байсан. ****************** ажиллаж байгаа тул 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч ***************, ***************, ***************** нарыг гэм буруутайд тооцсон гэмт хэрэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг нь хоёр мянга долоон зуун нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Шүүгдэгч *************** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч **************** эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн” гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон, харин 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ************* эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч ************, ************** нарын хувьд дээрх хөнгөрүүлэх болон тэдгээрийн хувийн байдал /ажил эрхэлдэг/, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөр төлж барагдуулсан, ухамсарлаж байгаа зэргийг нь тус тус харгалзан торгох ял оногдуулж шийдвэрлэх нь тохиромжтой гэж үзлээ.
Харин шүүгч *************** үйлдлийн шинжийн хувьд ганцаараа илүү хэмжээний хохирлыг учруулж, мөн өмнө ял шийтгэгдэж байсан ч өөртөө дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлбөр төлөгдөөгүй зэргийг нь харгалзан хорих ял шийтгэл оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: шүүгдэгч ************** 5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр ял,
шүүгдэгч ************ 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр ял,
шүүгдэгч**************1 жилийн хорих ял тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч ************** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн байна /1 дүгээр хавтаст хэргийн 208-216 дахь тал/,
Гэвч шүүгдэгч ************* дээрх хугацаанд буюу 2023 оны 1 сарын 18-ны өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолыг 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тухайн гэмт хэргийнх нь нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийг нь харгалзан 1 жилийн хорих ял шийтгэх нь зүйтэй байна.
Мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 2-т “Хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол доор дурдсанаар хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэж болно: 2.4.хорих ялын нэг хоногийг.” гэж зааснаар шүүгдэгч ***********энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн, биечлэн эдлэх хорих ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар тогтоож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч *************, **************** нарт оногдуулсан торгох ялыг 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт анхааруулбал зохино.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж зааснаар шүүгдэгч ************* хувийн байдлыг нь харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч******** овогт *********** **********, ******* овогт*********** *********нарыг үргэлжилсэн үйлдлээр болон бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч ***********овогт ************* ************* үргэлжилсэн үйлдлээр ганцаараа болон бүлэглэж бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар: шүүгдэгч**************5,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,000,000 /таван сая/ төгрөгөөр торгох ял,
- шүүгдэгч *************** 4,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4,000,000 /дөрвөн сая/ төгрөгөөр торгох ял,
-шүүгдэгч *************** 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********** 1 жил, 6 сарын хугацаагаар тэнссэн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасныг тус тус баримтлан шүүгдэгч ************ энэ тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх хорих ялыг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***************оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар ***************, ******************* нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс хойш 6 (зургаан) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, тогтоосон хугацаанд ялыг биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч ********************* 22,395,583 төгрөгийг гаргуулан хохирогч “**************************” ХХКомпанид олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн дүрс бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг уг хэргийг архивд хадгалах хугацаагаар хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж, “шүүгдэгч ***********, *************** нар хохирогчид төлөх төлбөргүй болохыг дурдаж, “****************” ХХКомпаниас 3.621.467 /илүү төлсөн/ төгрөгийг гаргуулан шүүгдэгч ******************* буцаан олгосугай.
9. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдэж, шүүгдэгч *************** урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид*************, *************** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч ******************* авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.УРАНГУА