| Шүүх | Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Очирын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 106/2024/0545/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/562 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Ариунзул |
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/562
2024 07 02 2024/ШЦТ/562
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Пүрэвдулам,
улсын яллагч Г.Ариунзул,
шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр *** аймгийн *** суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Монгол Улсын Их сургуулийн Бизнесийн сургуулийн оюутан, ам бүл 4, төрсөн эцэг, эх, дүү нарын хамт, Баянгол дүүргийн *** дугаар хорооны *** хорооллын *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, У овгийн Г.А, /РД:***/.
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Г.А нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М баарны гадаа хохирогч Н.Х-тэй хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/, хохирогч Н.Х-н мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, хохирогч Н.Х-н дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/, гэрч Г.С-н мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/, гэрч Г.С-н дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дүгээр сарын 16-ны өдрийн 6538 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 43-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
- эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,
- иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж дүгнэлээ.
Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Г.А нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн *** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М баарны гадаа хохирогч Н.Х хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт тогтоогдож байна.
Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах...” гэх санал,
шүүгдэгч Г.А нь шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх саналыг тус тус гаргав.
Шүүгдэгч Г.А нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М баарны гадаа хохирогч Н.Х хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тусгай журмын дагуу хянан хэлэлцээд тус хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан дараах нөхцөл байдлуудыг хянан үзлээ. Үүнд:
Шүүгдэгч Г.А нь 2024 оны 05 дугаар сарын 12-ны шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах М баарны гадаа хохирогч Н.Х хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/, хохирогч Н.Х-н мэдүүлэг /хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/, хохирогч Н.Х-н дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 14-16 дугаар хуудас/, гэрч Г.Сы мэдүүлэг /хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас/, гэрч Г.С- дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 22-24 дүгээр хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 5 дүгээр сарын 16-ны өдрийн 6538 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хавтаст хэргийн 43-49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
- Прокурорын яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээний талаарх 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 134 дүгээр прокурорын саналд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Г.А-д танилцуулж шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан.
Шүүгдэгч Г.А нь хохирогчид хохирол нөхөн төлсөн, хэргийн үйл баримт, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөлүүдийг бүрэн хангасан байна гэж шүүх үзлээ.
Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирлын талаар:
Хохирогч Н.Х-д эмчилгээний “...Би эмчилгээний зардал болох хохирлоо бүрэн барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би шүүх хуралдаанд оролцохгүй...” гэх хүсэлт хавтаст хэргийн 47 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:
Улсын яллагч шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Г.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулах...” гэсэн санал,
шүүгдэгч Г.А шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэсэн санал, хүсэлтийг гаргажээ.
Шүүгдэгч Г.А-д холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг бүрэн хангасан, улсын яллагчаас Г.А-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялын саналаа танилцуулж, гарын үсэг зуруулсныг шүүгдэгч эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн байх тул улсын яллагчийн шүүгдэгчид танилцуулсан эрүүгийн хариуцлагын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй.
Иймд шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У овогт Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Г.А-д оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, энэ хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах дурдсугай.
5. Хохирогч Н.Х гэмт хэргийн улмаас учирсан бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Г.А-с Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХ-ЭРДЭНЭ