Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/46

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Золбоогоор хөтлүүлэн,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр ирүүлсэн ******* дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн  *******  суманд төрсөн, халх, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* тоотод оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт , регистрийн дугаар: ИЦ83**************18,

Шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* сум Дархан-Уул баг Хөгжил хорооллын 11-1128 тоотод байрлах гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дэлгүүрээс архи авчирсангүй гэх үл ялих шалтгааны улмаас маргалдаж, гэрийн гадна харилцан зодолдож улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний ар хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.  

 Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.   

    Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны  хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.

Хохирогч , иргэний нэхэмжлэгч нар нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогч, иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

-Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.

-Улсын яллагч Б.Чулуунхүү нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч ******* 2024 оны 02 дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* сум Дархан-Уул баг Хөгжил хорооллын 11-1128 тоотод байрлах гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дэлгүүрээс архи авчирсангүй гэх үл ялих шалтгааны улмаас маргалдаж, гэрийн гадна харилцан зодолдож улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний ар хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Хохирогчид учирсан хохиролгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 138,000 төгрөгийн хохирлыг төлөөгүй байна. Эд мөрийн баримтаар хураасан болон битүүмжилсэн зүйлгүй. ...Шүүхээс шүүгдэгч *******ын үйлдлийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуульд заасны дагуу хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчид төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй” гэв.

-Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Энхболд нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Монголын өмгөөлөгчдийн холбооны гишүүн өмгөөлөгч С.Энхболд миний бие өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ын өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна.  Шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байгаа. Шүүгдэгчийн зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогчид хохиролд хохирол төлөөгүй. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 138,000 төгрөгийг 06 дугаар сард төлөхөө илэрхийлж байгаа. ...Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгчид торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.

Эрүүгийн ******* дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын *******-ний өдөр ******* цагийн орчим гэрээсээ гараад гэдэг хуурай дүүгийн гэрт яваад очсон. Намайг гэдэг хуурай дүүгийн гэрт яваад очтол тэдний гэрт гэдэг залуу гийн хамт архи уугаад сууж байсан. Тэгээд надад архи хийж өгөхөөр нь би тэрнээс нь 3 татчихаад гараад явсан. Тэгээд гадуур ажилтай явж байгаад орой 16 цагийн орчим гэр рүүгээ явах замдаа гийн гэрт дахин орсон. Намайг гийн гэрт ороход гэдэг залуу зүүн талын орон дээр сууж байгаад босож ирээд үгийн зөрүүгүй өөдөөс түлхэж гэрээс гараад миний нүүрэн хэсэг рүү нэг удаа цохисон. гэдэг залуу намайг цохиод миний зүүн талын хөмсөгнөөс цус гараад эхэлсэн. Тэгтэл гэдэг залуу гийн гэрээс ороод 00-н цаас авч ирж өгөөд тэр 00-н цаасаар нь би цусаа дараад цагдаагийн хэлтэс рүү ирсэн. Цагдаа дээр ирээд мэдэгдээд, цагдаагаас намайг эмнэлэг рүү авч яваад эмнэлэг дээр очоод зүүн хөмсгөндөө 4 оёдол тавиулаад тэндээсээ ээжийнхээ гэр рүү хүргүүлсэн... миний нүүрэн хэсэг рүү гараараа нэг удаа цохисон, би гэдэг хүнийг цохиж зодсон зүйл байхгүй...Хэрэг гарах үед нэлээд их согтсон байсан, би халамцуу байсан. Би юу болж байгааг мэдэх чадвартай байсан, харин нэлээд согтсон байсан. Гэхдээ юу болсон талаар мэдэж байсан байхаа. Маргааш нь надтай таараад “би таныг цохисон нь үнэн, уучлаарай” гэж байсан...Би уг хэрэг гардаг өдөр буюу 2024 оны 02 дугаар сарын *******-ний өдөр ******* сумын нэгдсэн эмнэлэг орж хөмсгөндөө оёдол тавиулсан. Өөр эмнэлэгт үзүүлж тусламж үйлчилгээ авсан зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас миний биед зүүн нүдний хөмсөг сэтэрсэн, одоо зүүн нүднээс нулимс гоожоод, өглөө босохоор нуухдаж босож ирээд байгаа, өөр ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. Надад хэрэгт холбоотой гаргаж өгөх баримт байхгүй, сэтгэл санааны хохирол болон өөр хохирол нэхэмжлэхгүй ээ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-13-р хуудас/,

-Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Энэ хэргийн хохирогч нь 2024 оны 02 дугаар сарын *******-ний өдрөөс 2024 оны 03 дугаар сарын 01-ний хооронд ******* аймгийн ******* сумын нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авсан байна. Энэ үйлчилгээнд нийт 138000 төгрөгийн төлбөр гаргуулсан байна...Дээрх иргэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулсан 138000 төгрөгийн төлбөрөө буцааж төлөөгүй байгаа. Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд дээрх төлбөрийг буруутай этгээдээр гаргуулахаар заасан байгаа. Энэ хэрэгт гэм буруутай этгээдээс Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 138.000 төгрөгийн төлбөрийг буцааж гаргуулмаар байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...Би 2024 оны 02 дугаар сарын *******-ний өдөр цагдаагийн хэлтэст жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Жижүүрийн офицероор цагдаагийн ахлах дэслэгч , мэдээлэл хүлээн авагчаар миний бие гарч байсан. 2024 оны 02 дугаар сарын *******-ний өдөр яг хэдэн цаг болж байсан талаар сайн санахгүй байна, 14-15 орчим байсан байх намайг жижүүр дээр сууж байхад гаднаас гэдэг согтуу, нүүрээ малгайгаараа хагас дарж өмссөн байдалтай “намайг гэдэг хүн цохилоо” гэж хэлээд орж ирсэн. Тэгээд би гэдэг хүнийг дагуулаад жолооч хамт уг хэрэг гарсан гэх айлд очиход , нар бас нэг танихгүй эмэгтэй хүн байсан. нар архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай байсан ба хамт байсан эмэгтэй нь эрүүл байсан, би нарыг аваад цагдаа руу явах гэхэд нөгөө эмэгтэй нь “би энэ 2-г унтуулчхаад эрүүл болохоор нь цагдаа дээр хүргээд өгнө” гэж хэлээд аваад үлдсэн. Тэндээс гараад эмнэлэг ороод эмчид үзүүлсэн. Эмнэлэг дээр очоод үзүүлэхэд гэдэг хүний зүүн нүдний хөмсөг нь сэтэрсэн, бага зэрэг цус гарсан байдалтай байсан ба эмч үзээд 4 оёдол тавьсан. Оёдол тавиулчхаад гэдэг хүнийг Хийморь хороолол 7-705 тоотод ар гэрт нь хүлээлгэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 02 дугаар сарын *******-ны өдөр ах, гэдэг эмэгтэй бид 3 ******* сум Дархан-Уул багийн Хөгжил хороолол 11-1128 тоот байх манай гэрт 0,75 литрийн Хараа гэдэг архи уугаад байж байтал гаднаас гэх манай гудамжны ах орж ирсэн. Тэгээд бид 4 нийлээд нөгөө архи уугаад мөрийтэй хөзөр тоглосон. ах бид 2 нэг тал, ах 2 нэг тал болж тоглосон. Хөзөр тоглоод ах бид 2 хожоод гэдэг эмэгтэй мөрийний мөнгө гэж 20,000 төгрөг ах бид 2-т өгсөн. Тэгээд ах нөгөө 20,000 төгрөг аваад гэрээс гараад дэлгүүр орж архи авч ирэхээр явсан. ах манай гэрээс гарч яваад хэсэг хугацаа өнгөрсний дараа буцаж орж ирсэн. Буцаж орж ирэхдээ архи аваагүй, өөрөө нэлээд согтуу орж ирсэн. Тэгтэл ах ахад хандаад “та яасан бэ, архиа авсан уу” гэж асуусан. Тэгтэл “ ах архи аваад уучхаад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд ах, ах 2 тэр архинаас болоод маргалдаад эхэлсэн. Тэхээр нь тэр 2-т хандаж “та 2 гадаа гарч хэрэлдээрэй” гэж хэлэхэд тэр 2 манай гэрээс гараад явсан. Удалгүй ах гаднаас цамц нь цас болсон байдалтай орж ирээд 00 цаас аваад гэрээс гарсан, би араас нь гараад очтол ахын хөмсөгнөөс цус гарсан, тэрийгээ 00-н цаасаар арчаад байж байсан. Тэгээд удалгүй ах манай хашаанаас гараад явсан...Хэрэг гарах үед манай гэрт ах, ах, гэх эмэгтэй, бид нар байсан өөр хүн байгаагүй. Би хэн нэгэнтэй маргалдаж муудалцсан зүйл байхгүй, би хэн нэгнийг цохиж зодоогүй, намайг хэн нэгэн цохиж зодоогүй. ах болон ах 2 маргалдаад манай гэрээс гарсан, хэн нь хэнийгээ цохисон талаар хараагүй. Манай гэрт цохиж зодсон зүйл байхгүй, хэрэлдээд байхаар нь би гар гэж хэлээд гаргасан ах хэдэн цагт манай гэрт орж ирсэн талаар сайн мэдэхгүй байна. Манай гэрт орж ирэхдээ ямар нэгэн гэмтэл шарх байхгүй байсан байхаа, би сайн анзаараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33-р хуудас/,           

-Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 02 дугаар сарын *******-ний өдөр гэрээсээ гараад дэлгүүр орох гээд явж байгаад тараад гэрт ороод нэг пиво уух гээд байж байтал ирсэн. , Отгонбаатар бид 3 байж байтал гаднаас гэдэг ах орж ирсэн. Бид 4 хамт шил 0,75 литрийн Хараа архи уугаад тал болоод мөрийтэй хөзөр тоглосон. ах Отгонбаатар нар болоод бид 2 нэг тал болж тоглосон. Хөзөр тоглоод Отгонбаатар нар хожсон. Бид нар хөзөр тоглохдоо “хожигдсон нь нэг шил архи авч өгнө” гээд тоглосон. Тэгээд бид 2 хожигдоод би 20,000 төгрөгийг Эрдэнэ гэх хүн мөрийний мөнгө болгож өгсөн. Тэгтэл гэдэг ах дэлгүүр ороод архи аваад ирье гэж хэлээд гараад явсан. гэдэг ах гарч яваад ирээгүй нэлээд удсан, би тэр хооронд хэсэг унтаад сэрсэн. Намайг сэрэхэд гэдэг ах 2 хоорондоо маргалдсан байсан. гэдэг хүний зүүн талын хөмсөгнөөс цус гараад гоожсон байсан, харин ын баруун талын хөмсөгний хэсэг бага зэрэг шалбарсан байдалтай байсан. Би босоод юу болсон гээд асуухад “ ах архи авч ирээгүй, хүнтэй уучхаад ирлээ гэхээр нь найз нь цохичихлоо” гэж хэлсэн. Тэгтэл ах нь зөрүүлээд цохисон юм шиг байна лээ. Тэгээд гэдэг ах гараад явсан байсан. Эрдэнэ гэдэг хүн эхлээд орж ирэхдээ 12-13 цагийн орчим байсан байхаа яг хэдэн цаг болж байсан талаар мэдэхгүй, би уусан байсан болохоор сайн мэдэхгүй байна. гэдэг ах болон нар гаднаас орж ирэхэд болон хөзөр тоглож байхад биед нь ямар нэгэн гэмтэл шарх байгаагүй. гэдэг ах, нар архи уусан байсан. Яг хэн нь илүү согтолттой байсан талаар мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,

-******* аймгийн ******* сумын Шүүх шинжилгээний хэлтгийн шинжээч, цагдаагийн ахмад Б.Сэргэлэнбаярын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 000000067 дугаартай “...1. биед гэмтэл учирсан байна. 2. Хатуу мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой зүүн хөмсөгний ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. 3. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4. Учирсан гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. 5. биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт...” гэсэн дүгнэлт /хх-ийн 53-р хуудас/,

-******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 17/24 тоот албан бичгийн хавсралт /хх-ийн 16-17-р хуудас/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 02 дугаар сарын *******-ний өдөр ******* аймгийн ******* сум Дархан-Уул баг Хөгжил хорооллын 11-1128 тоотод байрлах гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ дэлгүүрээс архи авчирсангүй гэх үл ялих шалтгааны улмаас маргалдаж, гэрийн гадна харилцан зодолдож улмаар нүүрэн тус газарт цохиж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний ар хэсэгт шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.

Тодруулбал шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл, гэмтэл учирсан газар орон, цаг хугацаа, бусад үйл баримтууд нь шалтгаант холбоотой болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн нотлох баримтуудаар бүрэн дүүрэн, хангалттай нотлогдож байна.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны  явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, хохирогч, гэрчийн мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.

Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан, дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хавтаст хэрэг авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлсэн бөгөөд мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг хангалттай нотолсон, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв гэж үзлээ.

Хүний халдашгүй байдлыг Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглалын 3 дугаар зүйлд “Хүн бүр амьд явах, эрх чөлөөтэй байх, халдашгүй дархан байх эрхтэй”, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т ”Иргэн бүр халдашгүй, чөлөөтэй байх эрхтэй” гэж тус тус баталгаажуулсан.

******* нь хүнийг зодох үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учрах, тэр ч бүү хэл амь нас нь хохирох боломжтой, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд  халдах нь хууль бус гэдгийг энгийн ухамсрын түвшинд ухамсарлан ойлгох чадвартай байна.

 Эрүүгийн хуулийн 2.3 дугаар  зүйлийн 2 дахь хэсэгт: “Өөрийн  үйлдэл эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” гэж хуульчилсан тул *******ын үйлдлийг санаатай гэмт хэрэг гэж үзнэ.

Тодруулбал, шүүгдэгч ******* нь өөрийн гаргаж буй үйлдэл нь хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж түүнийг хүсэж үйлдэн, хохирогч Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал, Монгол Улсын Үндсэн хуульд заасан халдашгүй дархан байх эрхийг нь зөрчиж, хүний эрх чөлөө, халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт хүний эрүүл мэндэд халдсаны улмаас хөнгөн хохирол учруулсан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан ба шүүгдэгч ******* нь хохирогч   биед халдсан үйлдлээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив шинжийг хангаж байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд  шүүгдэгч *******ын хохирогч г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдлийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзсэн болно.

Шүүгдэгч *******т холбогдох эрүүгийн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан тул шүүгдэгч *******т хуулийн уг зохицуулалтын дагуу ял оногдуулах нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.  

Шүүхээс шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу ял шийтгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуульд заасны дагуу тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлуудыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд  эрүүгийн хариуцлага нь гэм буруутай этгээдийн буруутай үйлдэлд тохирсон байх зарчмыг удирдлага болгон шүүгдэгч *******т зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.

Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол, хор уршигт тооцдог.

Шүүгдэгч ******* нь хохирогчид хохирол төлбөр төлөөгүй бөгөөд хохирогч хохиролтой холбоотой ямар нэгэн холбогдох баримтыг ирүүлээгүй байна. Харин эрүүл мэндийн даатгалын санд 138,000 төгрөгийг төлөөгүй болох нь хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байгаа ба шүүгдэгч нь эрүүл мэндийн даатгалын санд 138,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлснийг дурдах нь зүйтэй юм.

Түүнчлэн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүйг тэмдэглэх нь зүйтэй байна.

  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Шүүгдэгч овогт ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш зорчихгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5.  Шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, харин шүүгдэгчээс 138,000 төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүйг тэмдэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.******* дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.УРТНАСАН

1. Шүүгдэгч .................................................................................... хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ганболдод 3 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш зорчихгүй байхаар тогтоож, ялыг биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулж, ялын биелэлтэд хяналт тавихыг ******* аймгийн ******* сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

5.  Шүүгдэгч Б.Ганболд нь хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, харин шүүгдэгчээс ..................... төгрөгийг гаргуулж эрүүл мэндийн даатгалын санд оруулсугай.

Э