Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 143/ШШ2021/00319

 

Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Уранчимэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 Нэхэмжлэгч: Г б

Хариуцагч: Д.О

Зээлийн гэрээний үүрэгт 64 184 634.27 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М*******, хариуцагч Д.О*******, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх, гуравдагч этгээд Б.Т*******, нарийн бичгийн дарга Ц.Даваасүрэн нар оролцов.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г*******ны Өмнөговь салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.О******* нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Г*******тай ЗГ7 дугаартай шуурхай зээлийн гэрээ байгуулж 44 000 000 /дөчин дөрвөн сая/ төгрөгийг жилийн 35,4 /гучин тав аравны дөрөв/ хувийн хүүтэйгээр 12 /арван хоёр/ сарын хугацаатай зээлж авсан болно.

Тус банкны зүгээс 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг бодож тус шүүхэд Д.О*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргахаар нэхэмжлэл гаргасан ба 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж өгснөөс хойш дахин 4 сарын хугацаа өнгөрсөн тул хуримтлагдсан хүүг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж үндсэн үлдэгдэл, хүү, нэмэгдүүлсэн хүүг гаргуулахаар нэхэмжилж байна.

Зээлдэгч Д.О*******ийн зээлийн гэрээний хугацаа 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр дууссан. Зээлдэгч Д.О******* нь зээлийг төлөхгүй байсаар 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 27 153 247.88 төгрөг, хүү 29 877 350.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 154 035.94 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 64 184 854.27 төгрөг болсон байна.

Иймд хариуцагч Д.О*******ээс үндсэн зээлийн үлдэгдэл 27 153 247.88 төгрөг, хүү 29 877 350.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 154 035.94 төгрөг, нийт зээл хаах дүнгээр 64 184 854.27 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Мөн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлага хэвээрээ болно гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.О******* нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Г*******тай шуурхай зээлийн гэрээ байгуулж 44 000 000 төгрөгийг жилийн 35,4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж авсан болно. Тухайн зээлийн гэрээг үүргийн гүйцэтгэл хангуулахаар ипотекийн гэрээ байгуулсан бөгөөд тухайн зээлийн барьцаа Улаанбаатар хотод байрлах 48.9 м2 2 өрөө байрыг барьцаалсан байдаг. Тухайн зээлийн гэрээгээр хамтран эзэмшигч Б.Т******* хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байдаг. О******* нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 12 сарын хугацаатай байгуулсан байдаг. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр зээлийн графикт зааснаар зээлээ төлж дуусахаар 12 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан. Тухайн зээлийн график нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зөрчил үүсэж эхэлсэн. Энэ зөрчил үүсээд байгаа нь юунаас харагддаг вэ гэхээр зээлийн гэрээний хавсралт буюу эргэн төлөлтийн хуваариас харагддаг. Тухайн эргэн төлөлтийн хуваарь нь 10 дугаар сарын 30-ны өдөр эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлсөн тохиолдолд 10 дугаар сарын 30-ны өдөр үндсэн зээлийн үлдэгдэл 39 111 111.12 төгрөг төлөхөөр байсан боловч 11 дүгээр сарын 14-ний өдөр 39 000 000 төгрөг болж зээлийн графикт зөрчил үүсч эхэлсэн. Түүнээс хойш зээлийн гэрээний хугацаанд хүү бодогдож байсан. Тухайн үед банкны зүгээс ийм байдлаар зөрчил үүслээ. Зээлийн төлөө гэсэн шаардлагыг тавьсан. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш 5 удаагийн төлөлтийг зээлийн хугацаанд төлсөн. Түүнээс хойш 2018 он, 2019 онуудад зээлээ төлөө гэсэн шаардлагуудыг удаа дараа тавьж байсан. Шаардах хуудас болон мэдэгдэх хуудсуудыг өөрийн биеэр О*******эд гардуулж ажилласан. Тухайн үед О******* шаардах хуудсуудаа аваад тайлбар өгсөн энэ нь хэргийн материалд байгаа. Төлнө хугацаа өгөөч гэдэг байдлаар тайлбар гаргаж, манайд хандаж байсан. 2019 оны 12 дугаар сард анх эвлэрүүлэн зуучлагчид хандсан ба энэ хугацаанд О******* нь 2 сарын хугацаанд гадаадад явсан гэсэн шалтгаанаар ирээгүйн улмаас эвлэрүүлэн зуучлах дуусгавар болсон учраас тус шүүхэд 2020 оны 02 дугаар сард нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь зээлийн гэрээний график зөрчигдөж эхэлсэн үе буюу 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 2 удаа нэмэгдүүлсэн байдаг. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд үндсэн зээлийн үлдэгдэл 27 153 247.88 төгрөг, хүүнд 29 877 308.49 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 7 154 035.94 нийт 64 184 634.27 төгрөг гаргуулах, мөн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлээр хангуулахаар тус тус нэхэмжлэл гаргасан. Банкны зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлж байсан. О*******тэй удаа дараа уулзаж, холбогдож байсан баримт байгаа. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Нэхэмжлэгчийн зүгээс зээлийн гэрээ дээр О*******, гуравдагч этгээд нар нь маргадаггүй энэ хууль ёсны хүчин төгөлдөр гэрээ юм. О*******ийн хувьд залилуулсан ба хүү, нэмэгдүүлсэн хүүгийн шаардлагаас хасаад өгөөч гэж тайлбар гаргадаг. Залилуулсан юм уу гээд харахаар хэрэгт авагдсан үйл баримт байдаггүй. Үүнийгээ тайлбараар илэрхийлж байх боловч нотолж чадахгүй байна. Зээлийн дансыг нотлох баримтын шаардлага хангаж, нотариатаар батлуулж өгсөн ба шүүх дансны хуулгыг сайн нягталж өгөхийг хүсэж байна. Харилцах дансны хуулга дээр нэг бүрчлэн үзэхэд 1 300 000 төгрөгийн 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн зээлийн суутгалд нь О*******ийн зөвшөөрлөөр авсан байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр зээлийн хугацаанд нь 2 сарын хугацаанд энэ хүний данснаас татуулж авах эрх нь байдаг. Зээлийн харилцах дансны хуулга дээр харахаар 1 400 000 төгрөгийн баримт нь зээлээс суутгаж авах биш хариуцагчийн зөвшөөрлөөр авсан. Гуравдагч этгээд нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахгүй байгаа зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь байрыг шүүхийн шийдвэр дээр маргаж болзошгүй гэж хэлж байна. Зээлийн гэрээгээр барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулна гэдгийг ойлгоод гэрээн дээр гарын үсэг зурсан байх гэж бодож байна. Энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Зээлээ төлөөгүй тохиолдолд тухайн барьцаа хөрөнгөөр хангуулж өгөхийг шүүхээс хүсэж байна. О*******ийн хувьд хүү тооцооллын хүснэгт болон дансны хуулгаас нэг бүрчлэн түүвэрлэж нягталж тооцооллыг гаргасан. Хүү тооцооллын хүснэгтийг анхаарч үзээсэй гэж хүсч байна. Хэргийн материалд авагдсан баримтуудаас харахад энэ хүн нь зээлийн дарамтанд орсон гэж харагдахгүй байна. Энэ хүний дансны хуулгаас харагддаг. О*******тэй харилцан тохиролцож банкны зүгээс шаардах эрхээ хэрэгжүүлэх гэж хичээсэн шүү гэв.

Хариуцагч Д.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч Г*******ны нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Г*******наас 2016 оны 06-р сарын 27-ны өдөр 44 сая төгрөгийн шуурхай зээл авсан нь үнэн бөгөөд гэрээний дагуу төлөлтүүдийг хийгээд явж байсан боловч гадаад хүмүүстэй эхлүүлсэн ажил маш их асуудал гарч, бусдад залилуулсан байх магадлал маш өндөр болж, нэхэмжлэгчид зээлээ төлж чадахгүйд хүрч, өнөөдрийн байдлаар үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн нийт 56,123,145 төгрөг 44 мөнгөний өртэй болоод байгаа нь үнэн юм. Нэхэмжлэгч Г*******анд зээлийн барьцаанд Улаанбаатар хотын тоот 2 өрөө байрыг барьцаалсан нь үнэн боловч уг үл хөдлөх хөрөнгийн хамтран эзэмшигч Б*******ийн Т******* нь уг барьцаагаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахад маргаантай байгаа бөгөөд зээлдэгч Д.О******* миний бие уг зээлийг төлж барагдуулах болно. Миний бие банк, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо болон хувь хүмүүст маш их өр зээлтэй байгаа тул миний нөхцөл байдлыг ойлгож тухайн банкны эрсдэлийн сан, журам, бодлого, боломж, арга зам ямар байдаг талаар тусламж хүсэж банк дахь үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгаж өгөхийг хүсэж өргөдлийг гаргасан боловч ямар нэгэн хариу аваагүй гэжээ.

Хариуцагч Д.О******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлтэй танилцсан. Ерөнхийдөө нийт нэхэмжилж байгаа нэхэмжлэлээс зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайлбал үндсэн зээлийн үлдэгдлийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрч байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй, төлөхгүй гэсэн байр суурьтай байгаа. Миний бие өөрөө бусдад залилуулж мөнгөө алдаад маш хүнд нөхцөл байдлыг даван туулж байгаа. Үүнийгээ банкны удирдлагуудад уулзахдаа хэлж байсан. Удаа дараа яагаад удааширсан гэхээр бас төлөөд бүтчих болов уу гэсэн итгэл үнэмшилтэйгээр цаг хугацааг алдсан байдаг. Үндсэн зээл, ээлийн үлдэгдлээ төлж барагдуулъя гэсэн итгэм үнэмшилтэй байгаа. Нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүг төлж барагдуулах боломжгүй байгаа. Миний бие үндсэн зээлээ төлье. Хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломжгүй гэдгээ өмнө нь тайлбарласан. Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс үнэлж бодитой шийдвэр гаргахыг хүсэж байна гэв.

Гуравдагч этгээд Б.Т******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Тус шүүхэд хянан шийдвэрлэгдэж буй Г*******ны Өмнөговь салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Д*******гийн О*******эд холбогдуулан 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн ЭГ7 дугаартай Зээлийн гэрээ, 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн БГ7 дугаартай Ипотекийн барьцааны гэрээний төлбөрийн үлдэгдэл үндсэн зээл 27 153 247 төгрөг, хүү 26 627 619 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 68 390 322.94 төгрөг нийт 60 171 190.81 төгрөг гаргуулах мөн барьцааны хөрөнгөөр ургийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ. Иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлагын улмаас Иргэний сэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т заасан дагуу иргэн Б.Т******* миний хууль ёсны эрх ашиг хөндөгдөж болзошгүй гэж үзэж гуравдагч этгээдээр татан оролцуулж нэхэмжлэлийг гардуулсантай танилцаж дараах тайлбарыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.1-д зааснаар барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргасан бөгөөд хариуцагч талаас шинжээч томилох хүсэлт гаргасан дагуу 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шинжээч томилох шүүгчийн захирамжийн дагуу тус орон сууцыг 100 245 000 төгрөг гэж тогтоосон ч зах зээлийн ханш 130 000 000 төгрөг тул нэхэмжлэгчийн энэ шаардлага хангагдах боломжгүй байна.

Анхан шатны шүүхээс барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэхдээ дээрх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой хэрэглэн алдаагүй шийдвэрлэж өгөхийг шүүхээс хүсэж байна.

Нэхэмжлэгч тохиролцсон бол хууль зөрчсөн байсан ч хамаагүй гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Барьцаалагч нь барьцаа үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн шаардлагаа ангуулахаар өөрийн өмчлөлд шилжүүлэн авах тухай тохиролцох, хэлцэл хийх нь хүчин төгөлдөр бус байх талаар Иргэний хуулийн 171.3 -т маш тодорхой заасан, Иргэний туулийн 174 дүгээр зүйлд "Ипотекийн шаардлагыг хангах хугацааг үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг худалдахыг шаардах эрхтэй" гэж заасан байхад, хариуцагч О******* үүргийг хэсэгчлэн буюу 4 000 000 төгрөгийн зээлийг барагдуулахын тулд 130.000.000 сая гаруй төгрөгийн үнэтэй эд хөрөнгийг өөрийн өмчлөлдөө шилжүүлэн авах замаар барьцааны эрх, үүргийг хангуулахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй, хуульд нийцсэн гэж шаардаж байгаа нь хууль ёсны байх шаардлагыг хангасан гэж зөвшөөрөх боломжгүй миний өмчлөлийн эрхт халдаж байна.

Иргэний хуулийн 157.3-т Үүрэг гүйцэтгүүлэгчийн шаардлагыг хангах зорилгоор хэд хэдэн зүйлийг барьцаалсан тохиолдолд гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцаалагч нь шаардлагаа хангах барьцааны зүйлийг сонгох эрхтэй боловч энэ нь тухайн шаардлагыг хангахад шаардагдах тоо, хэмжээнээс хэтэрч болохгүй гэж заасан байхад зээлийн гэрээний үүргийг бүхэлд нь дуусгавар болгохгүйгээр, зээлийн үүргийг хэсэгчлэн хангуулсан гэх тайлбар гаргаж, барьцаа хөрөнгийг үүргийн гүйцэтгэлд хангуулах шаардаж байгаа нь хууль бус болохоор байна. Иймд

Б.Т******* миний болон нөхөр, хүүхдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөр байх тул нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй барьцаа хөрөнгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Б.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие О*******ийн охин. Бид хоёр 43-66 тоот байрыг хамтран эзэмшдэг. Зээлийг үл хөдлөх хөрөнгөөр барагдуулах дээр санал нийлэхгүй байгаа. Нэхэмжилж байгаа мөнгөн дүнгээс үл хөдлөх хөрөнгө нь зах зээлийн үнийн дүнгээр 130 сая төгрөгөөр үнэлэгдсэн байгаа. Үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний хувьд банк нь нэхэмжилж байгаа тооцооллоо ойлгомжтой зөв хийхийг хүсч байна. Үүн дээр шүүх анхаарахыг хүсэж байна. Эх маань санхүүгийн дарамттай байгааг би сайн мэдэж байгаа. Миний эх санхүүгийн асуудалтай байгаа нь үнэн үүнийг харгалзан үзэж шийдвэр гаргаасай гэж хүсч байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулж хууль зүйн дүгнэлтээ бичгээр гаргасан байгаа. Нэхэмжлэгч маань нэхэмжлэгчийг шаардах эрхээ хэрэгжүүлээгүй гэж дурдаж байна. 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш зөрчил үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа танилцуулах үедээ дурдаж байна. Мөн 2018, 2019 онуудад нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгжүүлэхээр уулзаж байсан талаар ярьж байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрөө шүүхэд шаардах эрхээ хариуцагчтай уулзаж шаардах эрхээ хэрэгжүүлэхгүй. Энэ нь өөрөө гэрээгээр зохицуулсан харилцаа байдаг. Өөрөөр хэлбэл гэрээний 4.2, 4.2.1-т зээлдэгч зээлийн үүргээ зөрчсөн тохиолдолд шаардах эрхээ хэрэгжүүлж шүүхэд хандах гэж заасан байна. 1105 хоног 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш тоолбол 1401 хоногийн зээлийн зөрчлөөр үүссэн. Өөрөөр хэлбэл О*******ийн эрх зүйн байдлыг хэтэрхий их дордуулсан буюу хүүгийн хуримтлал, хүүгийн дарамтанд оруулсан байна гэж үзэж байна. Хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн дарамтанд оруулсан. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний үүргийг зөрчсөн 3 хоногийн боломжит хугацаа хэтэрлээ гэж үзэхэд 3 хоногийн дараа шүүхэд хандах, эсхүл 10 хоногийн дараа шүүхэд хандах энэ эрхээ хэрэгжүүлэхгүй байснаар өнөөдрийн нөхцөл байдал 64 сая төгрөгний хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь хууль бус байна. Энэ хүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.О*******ийн Г*******ны харилцах данс, хавтаст хэргийн 2 дугаар хуудсанд авагдсан 5207103939 тоот данснаас үзвэл О******* нь нийтдээ 40 сая төгрөгийн зээл авснаас хойш 42 528 344 төгрөгийг төлсөн байдаг. Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийг нэхэмжлэлийн шаардлагын заримыг нь тодруул гэж хэлдэг атлаа хүү тооцоолол дээрхээ тодруулж орж ирдэг бөгөөд О******* нь нийт хэдэн төгрөгийг үндсэн зээлд төлсөн юм, зээл авснаас хойш хэдэн төгрөг төлсөн талаарх үндэслэлүүд дээрээ тодруулсан зүйл байдаггүй. Миний үйлчлүүлэгчийн эрх ашиг хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчсөн. 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан шуурхай зээлийн гэрээг байгуулсан боловч О******* нь тогтвор суурьшилтай ажилтай, зээлийн гэрээнд нийцээгүй зүйл байхгүй. Зээлийн гэрээний зориулалт нь бизнесийн зориулалтаар олгогдсон. Өөрөөр хэлбэл зээлийн гэрээний гол шаардлага нь зээлийг бодитойгоор олгосон байхыг шаарддаг. Энэ зээл нь бодитойгоор олгогдоогүй 43 төгрөг олгогдсон байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага буюу шаардах эрхээ хэрэгжүүлсэн хүүгийн дарамтанд оруулсан гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулж анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдөр шийдвэрлэсэн байдаг. Шийдвэрлэхдээ мөн адил юу дурддаг вэ гэхээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл хүү тооцоолол, нэмэгдүүлсэн хүүгийн тооцоолол тодорхой бус байна. 2021 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн давж заалдах шатны шүүхийн магадлал дээр мөн л дүгнэлтийг хийсэн байдаг. Өөрөөр хэлбэл хариуцагч О*******ийн шаардаж байгаа зээлийн хүү 29 877 350 төгрөг, нэмэгдүүлсэн 7 154 035.94 төгрөг нийтдээ хэзээнээс хэдний хооронд үүссэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг шаардаж байгаа нь өнөөдрийг хүртэл тодорхой биш байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 198 дугаар зүйлд заасны дагуу үгийн шууд илэрхийллээр дүгнэсэн байдаг. Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2, 38.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй. Энэ зүйлээрээ нэхэмжлэгч нь нотолж чадахгүй байна гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн хүү болон зээлийн хүүг хэлэлцэхгүй байх боломжтой юм. Бодитой хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэрэгжүүлэхэд ажлын 3, 7 хоног гээд зээлийн гэрээний үүргийн зөрчил үүссэнээс боломжтой байтал өөрийнх нь тайлбараар 1445 хоногийн дараа шүүхэд хандсан байна. Шаардах эрхээ хэрэгжүүлэхгүйгээр О*******эд хуримтлагдсан хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн дарамтанд оруулаад О******* нь өнгөрсөн хугацаанд 40 хэдэн сая төгрөгний төлбөрийг төлөөд өнөөдөр 64 184 634.27 төгрөгний хүү, нэмэгдүүлсэн хүүг төлнө гээд нийтдээ 44 сая төгрөгний 170 сая төгрөгийн хүүгийн дарамт, зээлийн дарамтанд оруулсан нь бодиттой байна. Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхийн эрх хэмжээний хүрээнд хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах, хэрэгсэхгүй болгох боломжтой учраас энэ талд дээр анхаарч үзэхийг хүсэж байна. Хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судалж байхад зээлийн төлөлтөөс 45 сая төгрөгийг төлсөн асуудал яригдсан. Шуурхай зээлийн дансны хуулга дээр 42, 44, 45 сая төгрөг гэж ярьдаг учраас үүн дээр шүүх зөв дүгнэлтийг хийж, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд тооцоолон шийдвэрлэх боломжтой байна. Г*******наас гаргаж өгсөн зээлийн тооцоолол, хүснэгт нь зөрүүтэй байгаа нь харагдаж байна. Банк нь ашгийн төлөө байгууллага зээлдэгч О*******ийн эрх зүйн байдлыг дордуулж аль болох илүү төлбөр тооцоо авахыг зорьсон. Энэ үйлдлүүд нь 1445 хоногийг хэлээд байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас хүү болон нэмэгдүүлсэн хүүг хэрэгсэхгүй болгох боломжтой. Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах дээр яагаад маргаж байна вэ гэхээр үндсэн зээлийн төлөлт яг хэдэн төгрөг төлснийг Г******* тодорхойлж чадахгүй байна. Дансны хуулгаар өөр юм ярьдаг, өөрсдийнх нь гаргаж өгсөн тооцооллоор давуу эрхтэй. Тооцооллоо өөрсдөө гаргаж засвар хийдэг. Бодит тооцоолол нь дансны хуулгаар тодорхойлох боломжтой юм. Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн тооцооллын хүснэгт нь зөрүүтэй, тодорхойгүй байна. Үүргийн гүйцэтгэлээр барьцаа хөрөнгө хангуулснаар дараа нь ямар үр дагавар үүсэх вэ гэхээр одоо О*******ийг 27 сая төгрөгийн үлдэгдэлтэй гэхэд эргэлзэж байна. 27 сая төгрөгөөс бага үлдэгдэлтэй байгаа. Нэмэгдүүлсэн хүү нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс зөрчигдсөн гээд 2017, 2018 онуудад гээд хавтаст хэргээс шинжлэн судалж байхад зээлийн гэрээний үүргийг би зөрчөөгүй төлбөрүүдийг хийгдэж байсан талаар харагдаж байна. Тиймээс энэ тооцоолол алдаатай, шаардаж байгаа үндсэн зээлийн хүү 29 877 308.49 төгрөгийг хэрэгсэхгүй болгох боломжтой. Давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүх зөв дүгнэлт хийгээд байдаг. Нэхэмжлэгчээ нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхой биш байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага үндэслэл тодорхойгүй байхад яагаад иргэний хэрэг үүсгэсэн юм бэ гэсэн асуудал ч яригддаг. Манайхаас зээлийн үлдэгдэл маргаж төлнө гэж ярьдаг. Үндсэн хүү болон нэмэгдүүлсэн хүүг төлөх боломж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгох боломжтой байна. Энэ тал дээр зөв дүгнэлт гаргаж О******* нь зээлийн үүрэг хүлээсэн ч гэсэн аль болох энэ хүний эрх зүйн байдлыг дээрдүүлж тогтоосон нөхцөл байдал дээр асуудлыг шийдвэрлэх боломжтой байна. Иймд шүүх анхаарч үзэхийг хүсэж байна гэв.

 ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г*******ны Өмнөговь салбар, хариуцагч Д.О*******эд холбогдуулан үндсэн зээлд 27 153 247.88 төгрөг, хүү 29 877 350.46, нэмэгдүүлсэн хүү 7 154 035.94 төгрөг нийт 64 184 634.27 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргажээ.

Хариуцагч Д.О******* нь нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 27 153 247.88 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг багасгах буюу хэрэгсэхгүй болгох, барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөж байгаа талаар тайлбарлаж маргадаг.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэг талаас Г******* ны Өмнөговь салбар, нөгөө талаас Д.О******* нар нь 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр ЗГ7 дугаартай шуурхай зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь 44 000 000 төгрөгийг жилийн 35.4 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатай, эргэлтийн хөрөнгө зориулалтаар зээлдэн авсан болох нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн гэрээ /хх-3-5/ болон зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Мөн өдөр талууд БГ7 дугаартай ипотекийн гэрээ байгуулж, дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож Д.О*******, Б.Т******* нарын өмчлөлийн Нийслэлийн орон сууцыг барьцаалжээ.

Зохигч талуудын хооронд байгуулагдсан дээрхи гэрээнүүд нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйл болон 195 дугаар зүйлд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.

Г*******-ны Өмнөговь салбар нь 44 000 000 төгрөгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу Д.О*******эд шилжүүлэх, Д.О******* нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээж тэдний хооронд Иргэний хуулийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.

1.Үндсэн зээлийн талаар:

Д.О******* нь зээлийн болон барьцааны гэрээ байгуулан зээл авснаас хойш үндсэн зээлд 2016-10-30-ны өдөр 3 613 549,32 төгрөг, 2016-11-14-ний өдөр 1 275 339.56 төгрөг, 2016-11-30-ны өдөр 1 875 788,13 төгрөг, 2016-12-26-ны өдөр 2 999 997 төгрөг, 2016-12-28-ны өдөр 13 103,75 төгрөг, 2017-1-20-ны өдөр 4 888 888,88 төгрөг, 2019-09-30-ны өдөр 2 180 085,48 төгрөг нийт 16 846 752.12 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар /хх-2-75/, дансны хуулга /хх-1-103,104/-аар нотлогдож байна.

 

2.Үндсэн хүүгийн талаар:

Д.О******* нь 2016-07-30-ны өдөр 4800 төгрөг, 2016-08-01-ний өдөр 1 232 745.21 төгрөг, 2016-08-30-ны өдөр 175 754,79 төгрөг, 2016-08-31-ны өдөр 1 147 138,36 төгрөг, 2016-09-30-ны өдөр 1 322 893,15 төгрөг, 2016-10-30-ны өдөр 1 280 219,18 төгрөг, 2016-11-30-ны өдөр 1 194 458,60 төгрөг, 2016-12-30-ны өдөр 1 396,25 төгрөг, 2017-01-20-ны өдөр 1 070 334,86 төгрөг, 2017-01-30-ны өдөр 75.24 төгрөг, 2017-03-02-ны өдөр 999 499 төгрөг, 2018-06-28-ны өдөр 1 494 000 төгрөг, 2018-07-31-ны өдөр 2 000 000 төгрөг, 2019-02-01-ны өдөр 3 007 906.3 төгрөг, 2019-04-01-ны өдөр 1 807,12 төгрөг, 2019-09-02-ны өдөр 1500 000 төгрөг, нийт 16 433 028.5 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, дансны хуулга /1-103,104/ зэрэг баримтаар тогтоогдож байна.

3. Нэмэгдүүлсэн хүүгийн талаар: 2016-11-30-ны 3710.71 төгрөг, 2017-01-20-ны өдөр 15 201 төгрөг, 2019-09-30-ны өдөр 19914 төгрөг, нийт 38 825.71 төгрөг төлсөн болох нь нэхэмжлэгчийн тайлбар, дансны хуулга /1-103,104/ зэрэг баримтаар нотлогдож байна.

Хариуцагч тал зээлийн гэрээний үүрэгт нийт 42 528 344 төлсөн гэж тайлбарладаг ба энэ нь нэхэмжлэгч талаас гаргасан зээлийн дансны хуулга /1-103-104/, нэхэмжлэгчийн тайлбар /2-75/, өөрсдийн шүүхэд гаргаж өгсөн дансны хуулга /2-81-83/ зэрэг баримтуудаар няцаагдаж байх ба тэрээр зээлийн гэрээний үүрэгт 33 318 606.42 төгрөг төлжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээгээр Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /зээлдүүлэгч/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө , гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ гэжээ.

Зээлдэгч тал хуульд заасан үндэслэл журмын дагуу 44 000 000 төгрөгийг шилжүүлэх үүргээ биелүүлсэн, талууд гэрээгээр хүү төлөхөөр тохиролцсон байх тул нэхэмжлэгч тал гэрээний үүрэгт мөнгөн хөрөнгө, хүү шаардах эрхтэй байна.

Зээлийн гэрээний үүрэг 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн зөрчигдөж хариуцагч тал зээлийн гэрээний үүрэг болох үндсэн зээлийн төлбөрт 27 153 247.88 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, зээлдэгчийн дансны хуулгаар тогтоогдож байх бөгөөд хариуцагч дээрхи төлбөрийг төлөхөө хүлээн зөвшөөрч маргахгүй байх тул шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Харин нэхэмжлэгч тал үндсэн хүүг 2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар тооцож нийт 39 196 157.91 төгрөг болсноос хугацаа хэтрээгүй хүү 7 114 220.6 төгрөг болон гэрээ байгуулсан өдрөөс хойш төлөгдсөн хүү 1 643 280.05 төгрөгийг хасч 29 877 350.46 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлнө гэж, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө. гэжээ.

Зээлийн гэрээний 3.1.2-д зааснаар Зээлдэгч нь хүлээсэн үүргээ гүйцэтгэхдээ эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, түүний дараа зээлийн хүү, эцэст нь зээлийн үндсэн төлбөр төлөх дарааллыг баримтлах-аар тохиролцжээ.

Зээлдэгч Д.О******* нь зээлийн төлбөрөө 9 тоот дансанд төвлөрүүлж төлж байсныг банк зээлийн гэрээний үүрэгт суутган авч байсан нь талуудын тайлбараар тогтоогддог. Гэвч Банк нь Д.О*******ийн зээлийн дансанд ж ийн дансанд төвлөрүүлсэн зээл төлөв гэж оруулсан мөнгөнөөс зээлийн гэрээний үүрэг болох мөнгөн хөрөнгийг авахдаа эхлээд зээлийн үндсэн хүү, дараа нь зээлийн төлбөрийг авах дарааллыг баримталсан болох нь талуудын тайлбараар нотлогддог. Энэ нь зээлийн гэрээгээр тохиолцсон тохиролцоогоо зөрчжээ.

Мөн зээлдэгчийн дансанд мөнгө орж ирсэн байхад зээлийн гэрээний үүрэгт суутгалгүй тухайлбал 2018-10-30 өдөр 1000000 төгрөг, 2018-12-31-ны өдөр 1 000 000 төгрөг тус тус орсон байхад гэрээнд заасны дагуу хуримтлагдсан нэмэгдүүлсэн болон хүүгийн төлбөрийг авалгүй шууд зээлийн үндсэн төлбөрт суутгасан, 1016-11-30-нд зээлийн хүүд илүү мөнгө суутгасан 2017-01-20-нд зээлийн хүүд дутуу мөнгө суутгасан зэрэг нь гэрээний дээрхи заалтыг зөрчиж байна.

Дээрхээс дүгнэж үзвэл гэрээгээр тохиролцсоны дагуу хүү болон нэмэгдүүлсэн хүүг суутгаж аваагүй нь түүнийг үндэслэлтэй тогтоосон гэж үзэх боломжгүй байх тул нэхэмжлэгч талыг хүү, нэмэгдүүлсэн хүүгийн талаарх шаардлагаа нотолж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлагын талаар:

Хавтаст хэргийн 6-8 дугаар талд нэг талаас Г*******-ны Өмнөговь салбар, нөгөө талаас Д.О*******, Б.Т******* нарын гарын үсэг бүхий 2016 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн БГ7 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулагдсан байна. Тус барьцааны гэрээний зүйл нь Нийслэлийн талбайтай 2 өрөө орон сууц байна. Уг орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр Д.О*******, Б.Т******* нар бүртгэгдсэн өмчлөх эрхийн гэрчилгээ хэргийн 9-р талд авагджээ.

Барьцаалагч нь зээлдэгч Д.О*******ийг гэрээний үүргийн гүйцэтгэлийг мөнгөн хэлбэрээр төлж барагдуулаагүй тохиолдолд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй байна.

Б.О******* нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тохиолдолд гуравдагч этгээд болох Б.Т******* нь барьцааны зүйлийн өөрт ногдох хэсгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрсөн болох нь Банк болон Д.О*******, Б.Т******* нарын хооронд байгуулсан БГ7 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр нотлогдож байна.

Барьцаалуулагч болох Б.Т******* нь барьцааны зүйлтэй холбоотой бие даасан шаардлага гаргаагүй ба тэрээр бас өөрт ногдох хэсгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг гэрээгээр зөвшөөрсөн байх тул барьцаалагчийн дээрх шаардлага үндэслэлтэй тул хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Д.О******* нь барьцааны зүйлийн үнийг тогтоолгохоор шинжээч томилуулах хүсэлт гаргасан хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг хүсэлтээсээ татгалзсан болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.О*******ээс зээлийн гэрээний үүрэгт 27 153 247.88 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г*******ны Өмнөговь салбарт олгож, нэхэмжлэгчийн хүү 29 877 350.46 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 154 035.94 төгрөг гаргуулах шаардлагыг тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.О******* нь 27 153 247.88 төгрөгийг төлөөгүй тохиолдолд, дугаартай хувийн орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 667 616.72 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.О*******ээс улсын тэмдэгтийн хураамж 293 716 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г*******ны Өмнөговь салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор анхан шатны шүүхээр дамжуулан Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

  

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.УРАНЧИМЭГ