| Шүүх | Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Бат-Эрдэний Уртнасан |
| Хэргийн индекс | 141/2024/0043/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/49 |
| Огноо | 2024-07-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Мөнгөнцэцэг |
Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 2024/ШЦТ/49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Уртнасан даргалж, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Батбаяраар хөтлүүлэн,
Улсын яллагч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, тус шүүхэд 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ирүүлсэн 24200000037 дугаартай 1 хавтас эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ...... оны ... дүгээр сарын ....-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, халх, ... настай, ....й, боловсролгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эхнэр 5 хүүхдийн хамт ..... аймгийн ...... сумын ...... баг, ........ хорооллын ........ тоотод оршин суух хаягтай, урьд ******* аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 63 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, ******* овогт ******* ******* /РД:*******/
Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр тоот хашааны залгаа байрлах намын байр буюу ухуулагчдын байрны ойролцоо 15-16 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн мөр хэсэгт хутгаар зүсэж зүүн мөрөнд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч ирээгүй байна.
Хохирогч нь шүүх хуралдаанд оролцох талаар бичгээр хүсэлт гаргаагүй ба шүүх хуралдаанд оролцохгүй гэдгээ шүүхэд харилцаа холбооны хэрэгслээр мэдэгдсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хохирогч ирээгүй нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй.” гэж заасан учир хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
-Шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэг мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа учраас мэдүүлэг өгөхгүй...” гэв.
-Улсын яллагч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр тоот хашааны залгаа байрлах намын байр буюу ухуулагчдын байрны ойролцоо 15-16 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн мөр хэсэгт хутгаар зүсэж зүүн мөрөнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахад гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал зэрийг харгалзан прокурортой тохиролцсон ял албадлагын арга хэмжээний хүрээнд 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх саналтай байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутгыг устгуулах, CD-г хэрэгт хавсаргах хүсэлттэй байна. Шүүгдэгч нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна...” гэв.
-Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч *******ы өмгөөлөгчөөр оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч нь хохирогчийн эмчилгээний зардалд 200,000 төгрөг төлсөн. Хохирогч бусдаар нэхэмжлэх зүйлгүй гэсэн байгаа. Тийм учраас бусдад ямар нэгэн төлөх хохиролгүй байна. Түүний гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа. Үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан прокурорын тохиролцсон ялын хүрээнд шийдвэрлэж өгнө үү” гэв.
Эрүүгийн 24200000037 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1-р хуудас/,
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03-05- р хуудас/,
-Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-08-р хуудас/,
-Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-13-р хуудас/,
-Мөрдөгчийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 16-р хуудас/,
-Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* аймгийн ******* сумын баг "Хөрс" гэх газарт эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг юм. Би тухайн газраас өчигдөр 11-12 цагийн үед ******* сум руу орж ирсэн. Тэгээд би ээжийн гэрт ирээд хоносон. Маргааш нь буюу 2024.06.14-ний 08 цагийн үед өөрийн эзэмшлийн улсын дугаартай Приус-30 маркийн машиныг жолоодон худалдааны гудамж буюу 5 дэлгүүрүүдийн үүдэнд ирсэн. Тэгээд би тэндээсээ ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр тоот хашааны залгаа байрладаг намын байр буюу ухуулагчдын байранд ирсэн. Тэндээ ерөнхийдөө байж байгаад сонгуулийн материал тараах ажилд оролцож байсан юм. Тэгээд 15-16 цагийн хооронд намын байрны хойд талд манай нутгийн иргэн ******* ******* нь эхнэр буюу баруун гараараа мөр хэсэг рүү ганц удаа цохисон. Мөн бөгс хэсэг рүү 2-3 удаа өшиглөөд байхаар би салгах гээд очсон. Тэгээд би тэр хоёр дундуур ортол баруун гар талын өмдний халааснаасаа жижиг хутга гаргаж ирээд зүүн мөрний хэсэгт тухайн хутгаар зүссэн. Тэгээд ******* нь тухайн газарт зогсож байсан. Би түүнээс чи яагаад намайг ингэж байгаа юм асуухад ******* нь та нарыг бүгдийг нь ална гэж хэлсэн. Тэр үед *******ы эхнэр нь эмнэлэг явах хэрэгтэй гэж хэлээд бэргэн хаа машинд суулгаад эмнэлэг орсон. Эмнэлэгт орж үзүүлээд зүүн гарын мөр хэсэгт 7 оёдол тавьсан. Юунаас болсоныг нь мэдэхгүй байна. Би *******ыг эхнэр тай муудалцаж байхад нь салгасан. Тэрнээс болоод намайг хутгаар зүссэн гэж бодож байна. ******* нь миний зүүн гарын мөрний хэсэгт хутгаар 1 удаа зүссэн юм. Тухайн газарт түүний эхнэр , бэргэн нар байсан. Өөр ямар хүн байсныг мэдээгүй.. Миний гадна талаараа өмсөж байсан гэх саарал өнгийн урд хэсэгт цахилгаантай, баруун зүүн ташаа хэсэгт ил цахилгаантай халаастай цамц 1 ширхэг буюу цамцны зүүн мөрний хэсэгт зүсэгдсэн, тухайн хэсэгт цус болсон байсан. Мөн түүний дотор талаар өмсөж явж байсан гэх саарал өнгийн фудволк 1 ширхэг өмсөж явж байсан. Тухайн фудволкны зүүн мөрний хэсэг зүсэгдсэн байх гэх хэсгийг оёдол тавих гээд сувилагч нь хайчаар хайчилсан юм. Тухайн фудволкны зүүн мөр хэсэгт мөн адил цус болсон, зүсэгдсэн байсан. ******* нь жижиг хутга өмдний халааснаасаа гаргаж ирээд миний мөрийг зүссэн. Түүнээс болоод миний цамц, фудволк зэрэг тухайн хэсэгтээ цус, юманд зүсэгдсэн мөр үүссэн байсан. Цамц болон фудволкний хэсэгт үүссэн урагдал хэсэг нь шинээр өнөөдөр үүссэн. Би өмсөж явсан гэх цамцаа 5 дэлгүүрээс 25.000 төгрөгөөр, фудволкоо 5.000 төгрөгөөр тус тус худалдаж авч байсан. Гарт баригдах жижигхэн хэмжээтэй, ямар өнгөтэй гэдгийг нь сайн анзаарч хараагүй. ******* нь баруун талын өмдний халааснаасаа гаргаж ирсэн учир жижигхэн хутга байсан. ******* нь баруун гараараа зүүн мөр хэсэгт рүү нь 1 удаа цохисон. Мөн баруун хөлөөрөө бөгс хэсэг рүү 2-3 удаа өшиглөж байгаа харагдахаар би салгаад ийм болсон юм. Тэр хоорондоо юунаас болж маргалдсан талаар мэдэхгүй байна. Би сумынхаа эмнэлэгт очоод оёдол тавиулах үед сувилагчид эмч нь цагдаа руу дуудлага мэдээлэл өгчих гэж хэлж байсан. Тэрнээс биш би өөрөө цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөгүй юм. Эмнэлгээс дуудлага мэдээллийг хэдэн цагт өгсөн талаар мэдэхгүй байна. 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өгсөн. Тухайн ******* нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би өөрийн биед үүссэн гэх гэмтлийн улмаас надад учирсан сэтгэл санааны хохирлоо нэхэмжлэхгүй. Миний эмчилгээний зардал 200,000 төгрөг болсон. Тухайн мөнгийг хэргийн холбогдогч ******* нь бэлнээр 3 удаа хувааж өгсөн. Эмчилгээний зардал бүрэн барагдсан байгаа юм. Би цамц фудволк зэргийн мөнгийг нэхэмжлэхгүй. Мөн өмсөж явсан 2 хувцсандаа дүгнэлт гаргах шаардлагагүй гэж бодож байна. Яагаад гэвэл өмсөж хэрэглэж байсан...” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23-р хуудас/,
-Гэрч Ц.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ******* аймгийн ******* сумын Улаантолгой баг Баянбүрдийн хэсгийн 5-521 тоотод нөхөр, 5 хүүхдийн хамт амьдардаг. Би 2024.06.14-ний 14 цаг 50 минутын үед гэрээсээ гараад ******* аймгийн ******* сумын баг хэсгийн тоот хашааны залгаа байх ардчилсан намын байр буюу ухуулагчдын байранд ардчилсан намын ухуулагчдын хурал 15 цагт болох байсан. Тэгээд би тухайн хуралд ухуулагчдын зүгээс оролцох байсан. Тухайн хуралд ороод сууж байхад манай нөхөр ******* ******* нь миний өөрийн 96115082 гэсэн дугаар руу өөрийн 95117857 дугаараас залгаад хаана байгаа юм гэж асуухаар би ардчилсан намын байранд хуралд сууж байна гэж хэлсэн. Тэгтэл нэг мэдэхэд тухайн намын байрны хаалганы үүдэнд сууж байгаа харагдсан. Тухайн хурал дүнгэж дундаа орж байсан. Тэгээд би нөхрийнхөө дэргэд очиход архи уусан байхаар нь би хамт гараад гэртээ хариад байж бай гэж хэлсэн. Тэгтэл манай нөхөр наад хэд чинь хэлэх зүйлээ хэлээд явна гээд орох гээд байхаар нь би оруулаагүй юм. Оруулаагүй нь улмаас миний зүүн мөр хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Мөн баруун хөлөөрөө 2-3 удаа бөгс руу өшиглөсөн. Тэгээд бэргэн эгч намын байрнаас гарч ирсэн. Бэргэн эгч чи одоо боль гэж хэлэхэд манай нөхөр чанга дуугаар таньд хамаа байхгүй гэж хэлсэн. Тэр үед бэргэн эгч намын байр руу орсон. Түүний дараагаар ах намын байрнаас гарч ирсэн. Тэр үед манай нөхөр миний цээжин хэсэг рүү цохих үедээ ах бид хоёрын дундуур орж ирсэн. Тэгэхэд манай нөхрийн баруун гар нь жижиг хутга атгасан байсан. Тухайн хутгаараа ахын зүүн гарын мөрний хэсэгт хутгаар зүссэн. Тухайн хутганы өнгийг нь мэдэхгүй байна. Юу ч гэсэн баруун гартаа хутга барьж байсан. Хаанаасаа гаргаж ирсэн талаар мэдэхгүй байна. Тэгээд би бэргэн эгчийнхээ хамт ахыг эмнэлэгт хүргэн эмчид үзүүлсэн. Тухайн хэрэг болсон гэх газарт манай нөхөр үлдсэн. Тухайн үед би нөхөр *******ыг намын байрнаас архи уучихсан байхаар нь хамт гарсан. Тэгээд би архи уучихсан байж яагаад энд явж байгаа юм бэ гэж хэлэхэд хэлэх гэсэн юм аа хэлмээр байна гэж хэлээд миний зүүн гарын мөр хэсэг рүү 1 удаа цохисон. Мөн бөгс рүү 2-3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэр үед бэргэн эгч гарч ирсэн. Тэгээд буцаад орсон. Тэгэхээр би нөхөртөө хэлэх гэсэн үгээ намын байр руу ороод хэл гэж хэлээд бэргэн эгчийн машинд суусан. Тэгтэл манай нөхөр чи надтай орсон гэж хэлээд уурлаад байхаар би машинаас буух үед ах намыг гарч ирсэн. Тэгээд манай нөхөр миний цээжин хэсэг рүү түлэхэд ах бид хоёрын голоор орж ирсэн. Миний бодлоор манай нөхөр намайг намын байр руу хамт орсон гэснээс болоод мөн хэлэх гэсэн үгийг минь хамт орж хэлүүлсэнгүй гэснээс болоод надад уурласан байх гэж бодож байна. Өмнө өдөр нь манай нөхөр надад шалтгаангүй уурлаад байсан. Юунаас болж уурлаад байсан талаар мэдэхгүй байна. Өнөөдрийн хувьд тийм асуудал байхгүй. Манай нөхөр ******* нь ахын зүүн мөрний хэсэгт 1 удаа жижиг хутгаар зүссэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,
-Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Өнөөдөр буюу 2024 оны 06 дугаар сарын 14-ний 15 цагт бэр дүү , бид хоёр ******* аймгийн ******* сумын баг тоот хашааны залгаа байх ардчилсан намын байранд ухуулагчийн хуралд оролцохоор байсан юм. Тэгээд тухайн хуралд оролцож байхад бэр нь намын байрнаас гарсан. Тэгтэл намын байрны үүдний хэсэгт бэр намайг дуудахаар нь гараад намын байрны хаалгыг хаасан. Тэр үед хадам дүү ******* нь бэр дүүг хадам дүү баруун гараараа мөр хэсэг рүү 1 удаа цохисон, мөн бөгс рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөөд байсан. Аль хөлөөрөө өшиглөснийг нь мэдэхгүй байна. Тэгэхлээр би хадам дүү *******д би чимээгүй бай дотор хүн их байна, тайвшир машинд ороод суу гэж хэлсэн. Тэгтэл хадам дүү миний яах нь чамд хамаагүй гэхээр би буцаад орсон. Тэр үед би тухайн хүний хийж байгаа үйлдлийг зогсоож чадахгүй гэдгээ мэдэж байгаа учраас намын байр руу ороод г /нутгийнхан гэдэг/ дуудан гадаа хадам дүүг бэрээс салгаад гэрт нь хүргээд өгөөч гэж дуудан хэлсэн. Тэгээд намын байрнаас гарсан. Гараад удаа ч үгүй байтал бэргэн дүү нь намын байрны хаалганы үүднээс намайг дуудсан. Очтол хадам дүү чанга дуугаар дугараад байхаар нь чимээгүй бай гэж хэлсэн. Тэгтэл хадам дүүг түрээд дэлгүүрийн хажууд талд байх улаан машины дэргэд очсон. Тэгээд тэр 2 хооронд зууралцаж байгаад салсан. гараа бариад цааш гудамж руу хашаагаа дагаад явсан. Тэгээд буцаад эргээд ирэхэд харахад гарын салаагаар цус гоожиж байхаар би юу болсон юм бэ гэж асуухад намайг зүсчихлээ гэж хэлсэн. Тэгэхлээр би эмнэлэг рүү бэр дүүгийн хамт аваад явсан. Тухайн үед хадам дүү ******* нь бэр дүү болох Ц.ын зүүн мөр хэсэг рүү 1 удаа цохисон, мөн бөгс рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөөд байсан. Хадам дүү *******ы гарт жижигхэн зүйл барьчихсан байсан. Гэхдээ хутга байсан эсэхийг сайн мэдэхгүй байна. Харин нь намайг зүсчихлээ гэж хэлсэн. Тэр үед харахад хадам дүү гартаа жижигхэн зүйл барьчихсан байсан. г зүсчихлээ гэж хэлэхэд нь хадам дүү ******* руу харахад гарт атгасан байсан гарынхан атганаас 10-12 см урт нарийнхан зүйл гарчихсан байсныг харсан. Гэхдээ юу байсныг сайн мэдэхгүй байна. Тухайн үед анзаарч хараагүй учир мэдэхгүй байна. Харин зүүн мөрний хэсэгт өмссөн гэх хувцас нь цус болсон харагдсан. Түүнийг нь би эмнэлэгт очоод тайлахад цамц болон фудволк хэсгийн мөр хэсэг цус болчихсон юманд зүсэгдсэн шинжтэй байсан. Яг юунд зүсэгдсэнийг нь мэдэхгүй байна. ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр Хөгжил хэсгийн тоот хашааны намын байр буюу хашааны зүүн хойд талд байх шороон зам хэсэг болон намын байрны хойд талд байх дэлгүүрийн машины зогсоолын урд хэсэгт 2024.06.14-ний өдрийн хэдэн цагт болсныг мэдэхгүй байна. Уг газарт болсон асуудал юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29-р хуудас/,
- Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр би өдрийн ээлжинд үүрэг гүйцэтгэж байсан. Тэгтэл 16 цагийн үед манай нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хүлээн авах дээр гаруй насны манай нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн хүлээн авах дээр гаруй насны эрэгтэй хүн зүүн мөрөнд нэлээн том зүсэгдсэн шархтай хүн орж ирсэн. Уг хүнээс болсон явдлын талаар асуухад таньдаг хүн нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа зүүн мөр рүү нэг удаа хутгалсан гэж хэлсэн. Өөр зүйл яриагүй. Тухайн хүний шархыг үзэхэд түүний өмссөн фудволк нь цус болсон, зүсүүлсэн гэх шархнаас нь цус гарч байсан. Уг шарх нь шинэ шарх байсан. Уг хүний шархыг цэвэрлээд 7 ширхэг оёдол тавьсан. Уг хүн эрүүл байсан. Түүнээс архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэж асуухад үгүй гэж хариулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,
- ******* аймгийн ******* сумын Шүүх шинжилгээний хэсгийн шинжээч, цагдаагийн ахмад 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 000000223 дугаартай "...1. эрүүл мэндэд зүүн мөрөнд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан хохирол нь ир ирмэгтэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэн байх боломжтой шинэ хохирол байна. 3. эрүүл мэндэд учирсан хохирол нь цаг хугацааны хувьд 2024.06.14-ны өдөр үүсэн байх боломжтой хохирол байна. 4. эрүүл мэндэд олон тооны хохирол тогтоогдсонгүй. 5. эрүүл мэндэд учирсан хохирол нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт,
-******* аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 00000030 дугаартай “...1. Хэргийн оролцогч саарал өнгийн урд хэсэгт цахилгаантай, баруун зүүн ташаа хэсэгт ил цахилгаантай халаастай цамц 1 ширхэг, саарал өнгийн фудволк зэрэг зүсэгдэлт байна. 2. Уг гэмтлүүд нь шинээр үүсэн зүсэгдэлт байна. 3. Уг гэмтлүүд нь Хурц иртэй зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүссэн зүсэгдэлт байна. 4. Зүсэгдэлт нь хэргийн газрын үзлэгээр хураан авсан хутгаар үүссэн байж болно...” гэсэн дүгнэлт,
-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдалд холбогдох бичгийн нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ******* аймгийн ******* сумын багийн нутаг дэвсгэр тоот хашааны залгаа байрлах намын байр буюу ухуулагчдын байрны ойролцоо 15-16 цагийн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зүүн мөр хэсэгт хутгаар зүсэж зүүн мөрөнд шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хангалттай нотлогдож байна.
Иймд *******ы дээрх үйлдлийг ******* аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Прокуророос шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд түүнд холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж, бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай, өөр хоорондоо зөрүүгүйн дээр оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтээсээ татгалзаагүй байх тул шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй юм.
Иймд шүүгдэгч *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлэхдээ шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлэхээр шүүгдэгчтэй тохиролцсон байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж хуульчилсан тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт үйлдэлдээ гэмшиж байгаа байдлыг харгалзан эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр прокурортой тохирсон ял, албадлагын арга хэмжээний хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн шүүгдэгч нь шийтгэх тогтоол гарахаас өмнө энэ хэрэгт цагдан хоригдоогүй ба шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй юм.
Мөн энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг дурдах нь зүйтэй байна.
Харин хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, CD 1 ширхэгийг хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 900,000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.
5. Шүүгдэгч шийтгэх тогтоол гарахаас өмнө цагдан хоригдоогүй ба шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх аргаж хэмжээг хэвээр үлдээсүгэй.
6. Энэ хэрэгт шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тэмдэглэсүгэй.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг устгаж, камерын бичлэг бүхий CD-ийг хэрэгт хавсарсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРТНАСАН