Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 05 сарын 16 өдөр

Дугаар 2024/ШЦТ/211

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                           Хэргийн индекс: 166/2024/0180/Э

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Бат-Амгалан даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням,

улсын яллагч Г.Уянга,

хохирогч *******,

шүүгдэгч*******,

шүүгдэгч*******, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа (0746) нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч нарыг 2418000000105 дугаартай хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, ******* овогт**************, (РД:******* ), 1991 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Увс аймгийн Цагаанхайрхан суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, эхнэр, хүүхдийн хамт******* тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 163 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан.

 

  Монгол Улсын иргэн, ******* овогт************** (РД: ), 1989 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн бус дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт тоотод оршин суух бүртгэлтэй, урьд:

Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2011 оны 04 дүгээр сарын 14-
ний өдрийн 16-А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн
551 дүгээр зүйлийн 55.11-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 147
дугаар зүйлийн 147.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч *******,******* нар нь бүлэглэн 2024 оны 01 дүгээр
сарын 22-ны оройн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн
баг тоотод байрлах иргэн *******ын эзэмшлийн махны
худалдаа эрхэлдэг агуулахын цоожийг эвдэн, хууль бусаар  нэвтэрч ямааны гулууз мах 7 ширхэг, хонины гулууз мах 2 ширхгийг ДАР улсын дугаартай Тоёота Аурис маркийн тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан
үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

 

Шүүгдэгч *******,******* нар нь 2024 оны 01 дүгээр
сарын 22-ны оройн 19 цагийн орчим Дархан-Уул аймгийн
баг тоотод байрлах иргэн *******ын эзэмшлийн махны
худалдаа эрхэлдэг агуулахын цоожийг эвдэн, нэвтрэн орж ямааны гулууз мах 7 ширхэг, хонины гулууз мах 2 ширхэгийг авч эзэмшлийн ДАР улсын дугаартай Тоёота Аурис маркийн тээврийн хэрэгсэлд ачиж махны худалдаа эрхэлдэгт худалдан борлуулсан хэргийн нөхцөл байдал буюу   үйл баримт

тогтоогдлоо.

 

1.2.Нотлох баримтын үнэлгээ:

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал,

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын, тоотод байрлах гараашаас ямааны гулууз мах 7 ширхэг, хонины гулууз мах 2 ширхгийг алдсан” гэх гомдол мэдээллийг 2024 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 14 цаг 00 минутад хүлээн авч тэмдэглэл үйлдэв. (хавтаст хэргийн 7 дэх тал),

 

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл “... (хавтаст хэргийн 9-12 дахь тал),

 

Хаан банкны дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл “*******ын эзэмшлийн дугаарын дансны 2024 оны 01 дүгээр сарын 18-наас 01 дүгээр сарын 25-ны өдрийн хоорондох хуулга байв. Уг дансны хуулганд 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 12:26 минутад “9434” гэсэн утгатай 750,000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдэж тухайн тоот дансанд 756,130 төгрөгийн үлдэгдэлтэй байв. (хавтаст хэргийн 24 дэх тал),

 

Хаан банкны дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл “ данснаас 2024.01.22 өдрийн 20:14 цагт данс руу 200,000 төгрөг, 2024.01.23 өдрийн 12:26 цагт данс руу 750,000 төгрөгийг “9434” гэх утгаар шилжүүлсэн.” (хавтаст хэргийн 36 дахь тал),

 

Хаан банкны дугаартай дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл “ данснаас 2024.01.22-ны өдрийн 20:14 цагт дугаартай данснаас 200,000 төгрөгийн орлого, 2024.01.22-ны өдрийн 20:21 цагт дугаарын данс руу 80,000 төгрөгийн зарлага, 2024.01.22-ны өдрийн 20:25 цагт дугаарын данс руу 120,000 төгрөгийн зарлага хийгдсэн. (хавтаст хэргийн 51 дэх тал),

 

Хохирогч *******ын өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр
Дархан сумын ******* тоот хашаандаа байж байгаад 18
цагийн үед гэр рүүгээ харьсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 01 дүгээр сарын
23-ны өглөө хашаандаа яваад очиход манай хашаанд байсан агуулахын цоожийг
эвдчихсэн байхаар нь би дотогшоо яваад ороход манай гражид хадгалж байсан
малын махнаас ямааны гулууз мах 7 ширхэг, хонины гулууз мах 2 ширхэг тус тус
алга болсон байсан. Манай хашаа манаачтай. Агуулах болохоор хашааныхаа урд
талд манаачийн гэрээс 100 орчим метрт байрладаг юм. Тухайн үед манай
агуулахад хонины гулууз мах 35 ширхэг, ямааны гулууз мах 50 ширхэг орчим
байсан. Би тухайн гулууз махнуудыг 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл
аймгаас ямааны гулууз махыг 1 ширхгийг нь 120,000 төгрөгөөр, хонины гулууз
махыг 1 ширхгийг нь 160,000 төгрөгөөр худалдан авч ирээд тухайн агуулахдаа
булгаад зарж байсан. Ямааны гулууз мах нь ойролцоогоор 23-25 кг жинтэй, хонины
гулууз мах нь ойролцоогоор 18-20 кг жинтэй байсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30 дахь тал),

 

Гэрч өгсөн: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гэртээ
байж байтал манай нэг танил дүү болох / ******* / нь миний гар утас руу
залгаад "ямааны мах авах уу?" гэж асуухаар нь би үнэ тохирвол авах байх гэсэн
чинь оройхон очно гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд байж байтал 19 цаг
өнгөрч байхад миний гар утас руу залгаад одоо очиж байна шүү гэж
хэлэхээр нь тухайн үед би завгүй байсан болохоор хамтарч мах худалдаж авдаг
******* гар утас руу залгаад ажил дээр мах ирчихсэн байна, чи тэр махыг
хэдэн килограмм байгааг нь үзээд авчих гэж хэлсэн. Тэгээд байж байтал
миний гар утас руу залгаад ажил дээр ирээд нөгөө махыг хиллээд авчихлаа
950,000 төгрөг болсон шүү, мөнгөө өгөөрэй гэж байна гэж хэлэхээр нь би тухайн
үед миний дансанд байсан 200,000 төгрөгийггийн хэлсэн данс руу
өөрийнхөө дугаартай данснаас шилжүүлсэн. Тэгээд үлдсэн мөнгийг нь
маргааш өгье гэж хэлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34 дэх тал),

 

Гэрч өгсөн: “...  бид 2 цуг ажилладаг юм. Харин /******* /-ыг зүс танина. Би тухайн өдрийн орой 20 цагийн үед ээжийнхээ гэрт байж байтал миний гар утас руу залгаад ажил дээр мах өгье гээд ирчихсэн байна, чи очоод хиллээд авчхаач, би хүүхэд хараад гэрээс гарч чадахгүй байна гэж хэлэхээр нь би ажил дээр яваад очиход манай ажлын гадаа ирчихсэн байсан. Тэгээд бигоос махнуудыг нь хиллэж авч өрөөндөө оруулж тавьчхаад гэр рүүгээ явсан. Тухайн үед ямааны мах 5 ширхэг, хонины мах 4 ширхэг байсан байх. Нийт 9 ширхэг мах байсан юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 39 дэх тал),

 

Гэрч өгсөн: “...2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 18 цагийн үед******* ах намайг дуудаад микр хороололд байрлах “Молор” зочид буудал дээр хүрээд ир гэсэн. Би өөрийнхөө машинтайгаа 19 цагийн үед Молор зочид буудлын гадаа яваад очиход*******,******* ах нар гарч ирээд миний машинд суусан. Надад зам заагаад бид 3 “Молор” зочид буудлаас хөдлөөд “Ус суваг” ХХК-ийн уулзвараар эргээд, цаашаагаа Цагдаагийн газрын урд талын замаар яваад Төмөр замын хашаанд тулаад ертөнцийн зүгээр урагшаагаа эргээд хэсэг явж байгаад зүүн гар тийш эргээд “МВМ” зочид буудлын хажуу талд байрлах хашааны гадаа очоод зогссон.

Тэгээд*******,******* ах хоёр намайг машин дотор үлдээгээд өөрсдөө буугаад явцгаасан. Тэгээд би машин дотроо суугаад байж байгаад*******,******* ах нар бог малын мах нэг, нэг ширхгийг тэвэрчихсэн ирээд машиныхаа багажны хаалгыг онгойлго гэж хэлэхээр нь би багажны хаалгыг онгойлгоод арын зорчигчийн суудлыг урагш нь унагааж өгсөн.

Тэгсэн нөгөө 2 дахиад мах ачна гээд хашаа руу буцаж ороод тухайн хашаанаас хэд, хэдэн удаа бог малын мах зөөж гаргаж ирээд миний машин руу зөөж ачиж дуусаад******* ах “Молор” зочид буудал руу алхаад явчихсан. ... Тэгээд******* ах бид 2 Буян захын ард очоод нэг эмэгтэй хүнд тухайн ачсан бог малын махнуудаа өгчхөөд би******* ахыг Хуучин Дарханы 18-ын автобусны буудал дээр буулгасан. Уг махнууд нь 9-10 ширхэг орчим байсан. Би тухайн махнуудыг хаана буулгах юм гэж асуухад******* ах Буян зах дээр буулгана, чи чимээгүй байгаарай гэж хэлсэн болохоор би дахиж асуугаагүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 41 дэх тал),

 

Гэрч дахин өгсөн: “...Би тэр хоёрыг хулгай хийснийг мэдээгүй. Харин очсон газар нь******* ах гэх хүнтэй хамтарч махны бизнес эрхэлдгийг мэднэ.******* ах махнуудыг зарчхаад надаас данс асуусан ба би эхнэр дугаартай дансыг өгсөн чинь 200,000 төгрөгийн орлогын гүйлгээ орж ирсэн. Энэ мөнгийг шууд******* ахын данс руу шилжүүлсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 43 дахь тал),

 

Гэрчын өгсөн: “... ******* надаас түлхүүр асуугаагүй. Тухайн үед түлхүүр байсан. Бид гурав 2023 оны 11 дүгээр сарын 20-оос 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл Хөвсгөл аймгийн Рашаант сум, Булган аймгийн Сайхан сумын нутаг дэвсгэрт харьяалагдах малчин айлуудаас өвлийн идэш бэлтгэсэн. Энэ бүх мөнгийг ******* гаргасан ба******* бид хоёр туслаад ашгаас тодорхой хувийг гарган авахаар болсон юм.******* бид хоёроос тухайн малуудыг худалдан авахад ямар нэгэн байдлаар мөнгө гараагүй ээ.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 54 дэх тал),

 

Гэрч өгсөн: “...Манай ББСБ-д******* эзэмшлийн ДАР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь компанийн нэр дээр болж 1,700,000 төгрөгийн зээлийг ДАР гэх хүнд гарган өгсөн байгаа. Тухайн хүн нь ямар нэгэн асуудалгүй зээлээ тогтмол төлж байгаа учраас манай компанийн зүгээс ямар нэгэн санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 62 дахь тал),

 

“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт “...үнэлгээнд хамрагдсан ямааны гулууз мах (1 гулууз нь 23-25 кг орчим жинтэй) 7 ширхэг, хонины гулууз мах (1 гулууз нь 18-20 кг жинтэй) 2 ширхэг зэрэг эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 1,293,000 төгрөг байна” (хавтаст хэргийн 66-67 дахь тал),

 

“Капитал зууч” ХХК-ийн 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт “...үнэлгээнд хамрагдсан “Toyota Auris-E150 маркийн ДАР улсын дугаартай хар саарал өнгийн суудлын автомашины зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар 7,500,000 төгрөг байна” (хавтаст хэргийн 74-75 дахь тал),

 

Шүүгдэгч*******ын гэрчээр өгсөн: “...  ахын агуулахын хашааны гадаа очиж зогсоод би эхэлж ороод малын мах хадгалж байсан агуулахын цоожийг цохиж эвдлээд, агуулахыг онгойлгочхоод*******ыг дуудаад бид хоёр тухайн агуулахаас ямааны мах 8 ширхэг, хонины мах 2 ширхэг, нийт 10 ширхэг гулууз махыг машинд ачаад******* Молор зочид буудал руу алхаад бид хоёр агуулахаас авсан махаа аваад Буян захын ард байдаг мах шулааны газар руу явсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 56 дахь тал),

 

Шүүгдэгч*******ын гэрчээр өгсөн: “...  ирээд******* бид 3 машинтай*******ын ажиллаж байсан склад руу очиходыг хашааны гадаа зогсчих гээд хашааны гадаа зогсоохоор нь би хашаа руу орохгүй юм уу? гэхэд******* энд зогсчих гэж хэлсэн.******* бид хоёр машинаас буугаад хашааны завсраар дотогш явж орсон чинь******* “чи наад талдаа зогсож бай, би зөөгөөд өгье, чи машин руу зөөгөөд аччих” гэж хэлээд цааш явсан. Тэгээд******* цааш очоод хашаан дотор байсан агуулахын хаалганы цоожийг ямар нэгэн юмаар цохиж байгаад онгойлгоод дотогш орж гарч ирэхдээ ямааны мах 1 ширхгийг тэвэрчихсэн гарч ирээд надад өгөхөөр нь би тухайн махыг аваад машин руу очоодыг дуудаад арын багажийг нь онгойлгуулж байгаад ачсан.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 59 дэх тал)  зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

1.3. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

1.4.Эрх зүйн дүгнэлт

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:  “...Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Монгол Улсын прокурорын тухай хуулийн  17, 19 дүгээр зүйл  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг  удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн*******,******* нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцож дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч*******,******* нар нь бүлэглэж 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн орчимд Дархан-Уул аймгийн баг барилга иргэн эзэмшлийн махны худалдаа эрхэлдэг агуулахын цоожийг эвдэж хууль бусар нэвтэрч ямааны гулууз мах 7 ширхэг, хонины гулууз мах 2 ширхэг улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад нийт 1,293,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байх бөгөөд Шүүгдэгч*******,******* нар нь өөрсдийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүнийг хүсэж үйлдсэн хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийн хувьд шүүгдэгч*******,******* нар нь амар хялбар аргаар мөнгөтэй болох оролдлогоор шунахай сэдэлтэй дээрх гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Хохирол төлбөрийн хувьд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна.” гэв.  

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа гэм буруугийн талаар: “...Шүүх хэргийн талаар шийдвэр гаргахдаа хэргийн бодит байдлыг сайтар нягтлах шаардлагатай. Хохирогч шүүх хуралдаан дээр мэдүүлэг өгөхдөө*******ыг агуулахаас мах авах эрхтэй болох талаар хэлдэг. Харин******* нь найз******* өөрийн махыг агуулахаас авч зарах эрхтэй гэж ойлгож тусалсан байдаг.******* мах авах эрхтэй болох нь хохирогчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.*******,******* нарын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангахгүй байна.******* нь хохирогчоос зөвшөөрөл авахгүйгээр мах худалдан борлуулж авах ёстой байсан ашгаа авсан. Иймд шүүгдэгч нарын үйлдэл гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү.” гэж мэтгэлцсэн болно.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч*******,******* нар нь Дархан-Уул аймгийн
баг тоотод байрлах иргэн *******ын эзэмшлийн махны
худалдаа эрхэлдэг агуулахын цоожийг эвдэн, нэвтрэн орж ямааны гулууз мах 7 ширхэг, хонины гулууз мах 2 ширхэгийг авч эзэмшлийн ДАР улсын дугаартай Тоёота Аурис маркийн
хэрэгслээр тээврэлсэн үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох зорилготой, шунахайн сэдэлттэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, бусдын эд хөрөнгийг тусгайлан хамгаалсан агуулахад хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж, эзэмшигч, өмчлөгчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар авсан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 хэсэгт бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохоор, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт энэ гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн бол, 2.4 дэх хэсэгт учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэх бүрэлдхүүнд тооцохоор хуульчилжээ.

Учир нь “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигч рүү чиглэсэн ямар нэгэн хүч хэрэглэсэн үйлдэл хийхгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг,     

          “Бусдын эд хөрөнгийг нууцаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц далд аргаар эд зүйлийг нь авсан үйлдлийг,

          “Хууль бусаар авах” гэдэгт өмчлөгч, эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр эд зүйлийг нь авсан үйлдлийг тус тус ойлгоно.

 

          Иймд улсын яллагчаас гаргасан дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч ************** нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан бүлэглэн агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хохирол, хор уршиг:

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөр 1,293,000 төгрөгийг хохирогч ******* нь нэхэмжлэхгүй гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тул шүүгдэгч*******,******* нарыг бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт:

 

  2.1 Улсын яллагч: “...Шүүхээс шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******ад 5 жил 6 сарын хугацаатай хорих ял оногдуулах, шүүгдэгч*******т 5 жилийн хугацаатай хорих ял оногдуулах, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан Тоёота Аурис  маркийн ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7,500,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгуулах, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна” гэх санал, дүгнэлт.”-ийг,

 

Шүүгдэгч*******ын өмгөөлөгч Ө.Өлзиймаа:  “...Шүүгдэгч нар нь болчимгүй зүйл хийсэндээ гэмшдэг ба бусдад төлөх төлбөргүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарт тус бүр 1 жилийн хугацаатай хорих ял оногдуулж өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргав.             

 

2.2. Эрүүгийн хариуцлага.

 

Шүүгдэгч*******,******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан бусдад учруулсан хохирол, хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тогтоогдож байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгч ******* иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 103 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 104-110 дахь тал), шүүгдэгч*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 112 дахь тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хавтаст хэргийн 113-120 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч нарын хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, буюу бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шүүгдэгч*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 (нэг)  жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******ыг 1 (нэг)  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж үзэв. 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.“ гэж зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан  хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

2.3. Бусад асуудлын талаар

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан эзэмшлийн “Тоёота Аурис” маркийн ДАР  улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч*******,******* нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 3,750,000 (гурван сая долоон зуун тавин мянга) төгрөгөөр тооцон гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчид нарт хэрэгт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

 Шүүгдэгч*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, тэдэнд энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ***** овогт**************, ****** овогт************** нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч*******ыг  1 (нэг)  жил 6 (зургаа) сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч*******ыг 1 (нэг)  жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч*******,******* нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч*******,******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Их мөрөн наран” ХХК-ийн эзэмшлийн ДАР  улсын дугаартай “Тоёота Аурис” маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 7,500,000 (долоон сая таван зуун мянга) төгрөгийг шүүгдэгч*******,******* нараас хувь тэнцүүлэн буюу тус бүр 3,750,000 (гурван сая долоон зуун тавин мянга) төгрөгөөр тооцон гаргуулж улсын орлого болгосугай.

 

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч*******,******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн тэдэнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс тоолсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч*******,******* нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                                    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Б.БАТ-АМГАЛАН