| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0155/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/155 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | Ж.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/155
2024/ШЦТ/155
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Ж.Ц
Шүүгдэгч: М.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Мийн Гд холбогдох 2412.......... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Цэнхэр суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувийн малаа малладаг, ам бүл 5, аав, ээж, эгч, дүүгийн хамт ........аймгийн ........ сумын .........дугаар баг, .............. гэх газар оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, А овогт Мийн Г /РД: /
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр .......... аймгийн ........ сумын .......... багийн ............ гэх газраас иргэн Б.Эын 6 тооны ямаа хулгайд алдагдсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч М.Г нь 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр ......... аймгийн .......... сумын ........... багийн .............гэх газраас Приус-20 маркийн 56-05 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хохирогч Б.Эын 6 тооны ямааг хулгайлж хохирогч Б.Эад 840,000 төгрөгийн хохирол учруулсан буюу мал хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь:
Хохирогч Б.Эын “...2024 оны 04 дүгээр сарын 23-ны орой гэрийн ойролцоо хонь, ямаагаа орхиод айлд очиж хоол, унд идсэн. 2024 оны 04 дүгээр сарын 24-ний орой цагдаа ирээд “та ямаа алдсан уу” гэж асууж ямааны арьс үзүүлсэн. Бас толгойг нь үзүүлэхэд манай ямаануудын толгой мөн байсан. Манай ямаанууд зөв талын чих ухам эмтэй энэ 6 тооны ямааны толгойнууд ухам эмтэй манай ямаанууд мөн байсан. Би өөрийн ямаануудаа хараад шууд таньж байна. Би өөрийн алдсан ямаануудаа зах зээлийн үнэ ханшаар үнэлнэ, бас ноолуурыг нь нэмж бодно. Танина, манай төрсөн эгчийн хүүхэд байгаа юм. Ямаануудын хохирлоо барагдуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-07 дугаар тал/,
Хохирогч Б.Эын дахин өгсөн “...би авсан, надад 6 тооны эм ямаа өгсөн. Тэр орой манай хонь гэрийн ард 400-500 орчим метрийн зайд байхад нь барьж авсан байх, би тэр үед нь малдаа явсан байсан. Гэрт надаас өөр хүн байхгүй байсан болохоор эзгүй байсан байх. Хаврын туранхай ямааг очоод л барьж авсан байх, амархан баригдана, Г нь миний хохирол болох 840.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Миний сэтгэцэд ямар нэгэн гэм хор учраагүй. Би зүгээр байгаа тул сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар тал/,
Гэрч Д.Оын “...2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр намайг малд явж байхад дээрээ хар ачаатай саарал өнгийн Приус-20 маркийн машин явж харагдсан. Тэгээд 2024 оны 04 дүгээр сарын 24-нд өглөө малд явж байхад Ханангийн шовх гэх газар өвөлжөөний байран дээр хашааны ард нь 6 тооны ямаа алаад арьсыг нь аваад явсан байсан. Тэгээд би 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр явж байсан хар ачаатай саарал Приус-20 маркийн машин сэжигтэй санагдсан. Ойр орчимд байх айлуудад хэл дуулгасан. Манай ойр орчимд байдаг айлууд бүгд ирж уг ямаануудыг үзээд явсан. Арьс нь байхгүй байсан, 6 ямааны чихнүүдийг нь тасдаад аваад явсан байсан. Ойр орчимд байдаг айлууд ирж үзээд бүгдийнх нь ямаанууд биш болж таарсан. Уг машин дээр хар өнгийн гар хийцийн ачаатай, саарал өнгийн Приус-20 маркийн машин байсан. Манайхтай ойрхон байдаг айлын Анхбаатар улсын дугаарыг нь харсан 56-05 АРХ улсын дугаартай байсан гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/,
Гэрч Н.Эын “...Би одоо аймгийн төвд Цагаан давааны 38-14 тоотод оршин сууж байгаа. Одоо 2 дугаар сургуулийн 12в ангид сурдаг. Би 2024 оны 04 дүгээр сарын 22-ны орой Бортолгойд Бын гэрт нь очиж хоносон. Тэгээд 04 дүгээр сарын 23-ны өглөө 06 цагийн үед Цэнхэр сумын Буйлан баг руу Г гэх ахын ямааг самнахаар явсан. Очоод нийт 42, 43 тооны ямаа 17 цагийн үед самнаж дуусаад Г ах нь ойрхон манай хэдэн ямаа айлын хонинд байгаа тэр хэдэн ямааны арьсыг нь хуулаад та хоёрт ямаа самнасан мөнгөө гаргаж өгнөө гэж хэлсэн. Тэгээд бид хэд нэг тийшээ хамт яваад нэг айлын хонь гэрийнхээ ард байхад нь очоод 6 тооны ямаа барьж аваад нэг айлын өвөлжөөн дээр ирээд арьсыг нь хуулж аваад шөнө аймгийн төвд орж ирж хоноод маргааш нь Цэнхэр сумын төвд арьсыг нь зарах гэж явж байхад цагдаа таарч зогсоож барьж авсан. Би Цэнхэр сумын Буйлан багт Г ахын ямааг самнасан тэгээд дараагаар нь Г ах нь манай хэдэн ямаа айлын хонинд байгаа тэрийг очиж аваад алж арьсыг нь зарж та хоёрт ямаа самнасан мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Бид 3 Г ахын өөрийнх нь машин болох Приус 20 маркийн машинаар явсан. Би Цэнхэрийн хүн биш учир хэн гэх айлын хониноос ямаа барьж авсныг нь мэдэхгүй байна. Би нэг ямааг 15000 төгрөгөөр самнана гэж тохиролцож явсан, би одоогоор мөнгө төгрөг аваагүй байгаа 6 тооны ямаа зарах гэж явж байгаад замдаа цагдаад баригдсан. Би тэр ямааг хулгайн ямаа гэж бодоогүй анх Г ах нь манай хэдэн муу ямаа айлын хонинд байгаа л гэж тэр ямаануудыг алж арьсыг нь зарж борлуулна үхэх гэж байгаа муу ямаанууд байгаа юм гэж хэлсэн. Би итгэсэн тэр орой миний гэдэс өвдөөд байсан учир машинаас буугаагүй тэр ямаануудаа Г ах өөрөө алж арьсыг нь хуулсан Б бид хоёр машинаас буугаагүй гадаа хүйтэн бас бие өвдөөд байсан тэр ямааг барилцаагүй бас алж арьснаас нь хуулалцаагүй. Б бид хоёр барилцаагүй өдөр нь 10 ямаа самнасан учир ядраад байсан бас бие өвдөөд байсан гэрээс нь хүн гарч ирээгүй хонь нь гэрийнхээ ард гэрээсээ 500-800 орчим метрт байсан гэрт хүн байсан үгүйг нь би мэдэхгүй эзгүй юм шиг л харагдсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 дугаар тал/,
Гэрч О.Бын “...2024 оны 04 дүгээр сарын 23-ны өглөө эрт Г ах манай найз Э бид гурав Г ахын машинаар Г ахын ямааг самнах гэж гарсан. Цэнхэр сумын Буйлан багийн Хүрэн овоо гэх газар Г ахын 40-50 орчим ямааг 17 цагийн үед самнаж дуусаад буцаад аймгийн төв явах гэж байхдаа Э бид хоёрт хандаж манай хэдэн ямаа айлын хонин дотор байгаа тэр муу хэдэн ямааг алж арьсыг нь зарж та хоёрт ямаа самнасан мөнгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд явж байгаад миний багцаагаар Э /Э/ ахын гэрийн ард ууланд байсан хониноос 6 ямаа аваад доошоо явж байгаад айлын өвөлжөөний ард тэр 6 тооны ямааны арьсаа хуулаад шөнө аймгийн төвд орж ирээд маргааш нь Цэнхэр суманд ямааны арьснуудаа зарах гэж явж байгаад цагдаад баригдсан. Би Буйлан багт Хүрэн овоо гэх газар очиж Г ахын ямаанаас самнасан, би 10 тооны ямаа самнасан тэр 6 тооны ямааг Буйлан багийн Э /Э/ ахын гэрийн араас авсан. Бид нар Г ахын өөрийнх нь машинаар явсан. Г ах нь айлын хонинд манай хэдэн муу ямаанууд байгаа гэж хэлээд Э /Э/ ахын гэрийн ард ууланд байсан хониноос 6 тооны ямаа барьж авсан. Би Э /Э/ ах нь тэдний хамаатан болохоор нь итгэсэн. Ямааг 15000 төгрөгөөр самнасан одоогоор мөнгө төгрөг аваагүй байгаа. Эын ходоод өвдөөд байна гээд 6 тооны ямаанаас барилцаагүй би бас ядраад байсан учир барилцаагүй бид 2 алалцаж арьснаас нь хуулалцаагүй машинаас ч буугаагүй тэр хонь нь Э ахын гэрийн арын ууланд эзгүй байсан гэрт нь хүн байхгүй байгаа юм уу гэмээр харагдаж байсан хонины хажууд хүн байгаагүй. Танина, манай нутгийн ах байгаа юм. 6 ямааг хэний өвөлжөөн дээр алж арьсыг нь хуулж авсан талаар би мэдэхгүй байна. Би анх мэдээгүй байсан харин маргааш нь арьсыг нь зарж борлуулах гэж байгаад цагдаад баригдаад Г ах нь өөрөө өчигдрийн тэр ямаа хулгайн ямаанууд байсан юм гэж хэлсэн. Тэгэхэд л мэдсэн уг нь ах дүү хүмүүс юм чинь арай хулгай хийхгүй байлгүй гэж урд өдөр нь би бодож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр тал/,
Гэрч О.Бын дахин “...би Г ахаас сүүлд ямаа самнасан мөнгөө бэлнээр 150.000 төгрөг авсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар тал/
Гэрч Н.Эын дахин “...би Г ахаас 10 ямаа самнасан мөнгөө бэлнээр 150.000 төгрөг авсан, одоо ямар нэгэн тооцоо байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 102-103 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Ё.Мийн “...Тухайн автомашин нь миний нэр дээр байдаг. Ихэнхдээ манай хүү Г жолоодож ашигладаг. Би өөрийн 56-05 АРХ улсын дугаартай Приус маркийн автомашиныг 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Учир нь миний машин хуучирсан байгаа юм. Би хүүгээсээ ямар нэгэн зүйл нэхэмжлэхгүй, гомдол санал гэх зүйл ч байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр тал/
Яллагдагч М.Г “...Би 2024 оны 04 дүгээр сарын яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Өөрийн хамаатан болох Б, танил болох Э нарын хамт Архангай аймгийн төвөөс Архангай аймгийн Цэнхэр сумын Буйлан багт байх хөдөө гэртээ очиж ямаа самнахаар явсан бөгөөд тухайн өдөр манайд ямаа самнаад орой 17 цагийн үед дуусаад буцаж явахдаа би Э, Б нарт манай хэдэн муудаж турсан ямаа айлын хонинд нийлсэн байгаа онд орохгүй туранхай ямаанууд байгаа юм тэдгээрийг төхөөрч арьсны мөнгөөр нь та хоёроор ямаа самнуулсан мөнгөө өгөх болно гэж хэлээд ойролцоо байх Э ахын хонины бэлчэрээс 6 тооны ямаа барьж авч багааж хэсэгтээ 4 ямааг хөлийг нь уяж хийгээд хойд суудал дээрээ хоёр ямааг нь хөлийг нь уяж авч явсан. Тухайн үед би ганцаараа 6 тооны ямааг барьж авсан бөгөөд Э, Б нар машинаас буугаагүй, ядраад байна гээд машинд сууж байсан юм. Ингээд Өгийнуур сумын нутаг Ханан гэх газарт эзэнгүй малын хашаанд очиж 6 тооны ямааг алж арьсыг нь хуулж аваад Архангай аймгийн төвд ирж хоносон бөгөөд маргааш өглөө эрт гарсан боловч Архангай аймгийн төвийн ченж гарч ирээгүй байсан. Ингээд Архангай аймгийн Цэнхэр сумын төв рүү явж арьсаа худалдах гээд явах замдаа цагдаа нарт баригдсан юм. Тухайн үед Э, Б нар ямаа барьж авах болон төхөөрөхөд оролцоогүй өдөржин ямаа самнаад ядраад гээд машиндаа суугаад байсан. Намайг хүний мал хулгайлж байгаа талаар мэдээгүй учир нь би манай хэдэн ямаа айлын хонинд нийлчихсэн байгаа гэж гэрээс хөдлөх үедээ худлаа хэлчихсэн юм. Мөн Эыг гэртээ байхгүй малдаа яваад, уул даваад явсныг нь би харсан учир хулгайлах гэмт хэрэг үйлдсэн юм. 56-05 АРХ улсын дугаартай автомашин нь манай аавын нэр дээр байдаг болохоос миний машин байгаа юм. Ер нь намайг мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж хэн ч мэдээгүй, сүүлд цагдаад баригдахад л мэдсэн байх тэрнээс Э, Б нар ч намайг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж мэдээгүй байсан юм. Би тухайн машинаа 1.500.000 төгрөгөөр үнэлж байна. Учир нь тухайн машиныг худалдаж аваад 3 жил болсон. Мөн малд хөдөө унаад их хуучирсан учир тэгж үнэлж байгаа юм. Би Э ахын 840.000 төгрөгийн хохирлыг барагдуулсан одоо ямар нэгэн гомдол санал байхгүй гэж Э ах өөрөө надад хэлсэн, би Э ахаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 79-80 дугаар тал/,
*Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 02-03 дугаар тал/
*Эд зүйл баримт бичиг, тээврийн хэрэгсэл ачаа тээш мал амьтан-д үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 26-28 дугаар тал/
*Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн АЦ-24-81 дугаартай дүгнэлт /хх-ийн 38-40 дүгээр тал/
*Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 93-96 дугаар тал/
*Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 99 дүгээр тал/
*Шүүгдэгч М.Г хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 109-113 дугаар тал/
*Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 114 дүгээр тал/
*Дамно үнэлгээ ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн АЦ-24-103 дугаартай дүгнэлт /хх-ийн 119-124 дүгээр тал/
*Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 133-135 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч М.Г нь машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байна гэж дүгнэв.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Г машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч М.Г машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд, тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Эад 840.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Г нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч М.Гд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийг шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжтой юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос гаргуулахаар заасан бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого” гэдэгт ...гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж, мөн 3 дахь хэсэгт “...хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ...” гэж тус тус заасан байна. Иймд шүүгдэгч М.Г гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 7.717.500 /долоон сая долоон зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 56-05 АРХ улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ё М /РД:/-д олгож, шүүгдэгч М.Гас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 7.717.500 /долоон сая долоон зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.
Прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд тухайн зүйл хэсэгт заасан хорих ялаас доогуур хорих ял оногдуулж, шүүгдэгч М.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч М.Г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрөөс эхлэн тоолсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 08 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, 56-05 АРХ улсын дугаартай Приус 20 маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ё М /РД: /-д олгож, шүүгдэгч М.Гас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 7.717.500 /долоон сая долоон зуун арван долоон мянга таван зуу/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч М.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч /иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Гд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР