| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0171/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/161 |
| Огноо | 2024-08-01 |
| Зүйл хэсэг | 24.6.2.1., |
| Улсын яллагч | Б.Т |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/161
2024/ШЦТ/161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,
Улсын яллагч: Б.Т
Шүүгдэгч: Э.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш овогт Эын Дд холбогдох эрүүгийн 2412............... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ............. аймгийн ............ сумын …........баг, .............. гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ш овогт Эын Д /РД:........../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар ........... аймгийн ..........сумын ...........баг, ............. “Б” гэх газраас 2024 оны 06 дугаар сарын 10, 11-ний өдрүүдэд зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 4.7 метр урттай 29 ширхэг, 1.9 метр урттай 7 ширхэг, нийт 36 ширхэг хуурай босоо, шинэс төрлийн хэрэглээний модыг хууль бусаар бэлтгэж, 67-85 АРХ улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 335.865 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Д нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Тгийн өгсөн: “...Э.Д нь Архангай аймгийн Булган сумын Баянбулаг багийн Гурвын даваа гэх газраас зөвшөөрөлгүйгээр модыг бэлтгэж ойн санд 335.865 төгрөгийн хохирол учирсан байна. Энэ хэргийн талаар би сая мэдлээ. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, гэрч Э.Чийн өгсөн: “...2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай дүү Д бид хоёр хамт булаг хаших мод бэлтгээд 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр тээвэрлэсэн. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Газрынхаа нэрийг сайн мэдэхгүй дүүгээ дагаад явсан. Гэрийнхээ ойролцоо хойд талаад гараад бэлтгэсэн. Нөхөрлөлийн хурлаар ганцын булгийг хашина гэж шийдвэрлээд гэрийнхээ араас модоо бэлтгээд хашаагаа хийчихээд зусландаа бууна гэж бодож байсан. 4-5 метрийн урттай 40 гаруй мод байгаа байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-10 дугаар тал/, гэрч Э.Бын “...2024 оны 06 дугаар сарын 11-ний өдөр дүү Дийнд нүүдэл хийх гэж очсон. Тэгтэл Д би булаг хаших гээд хэдэн мод бэлтгэсэн юм, хамт яваад ачилцаад өгөөч гэхээр нь Ч ах бид хоёр хамт яваад ачилцаад буулгалцаж өгсөн. Тухайн үед очиход модны цоорхойд хураачихсан байсан. Хуурай шургааг мод байсан, би мод бэлтгэх эрхийн бичиг байгаа эсэхийг мэдээгүй. Тоолж үзээгүй болохоор сайн мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 дугаар тал/, гэрч Д.Аийн “...над руу нэг удаа булаг хаших гэсэн юм, хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичиг авч болох уу гэж ярьж байсан. Тухайн үед иргэдэд бага хэмжээгээр олгогдоно болно гэж хэлж байсан. Тэгэхдээ ирж мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Хэзээ хаанаас мод бэлтгэсэн талаар би мэдэхгүй. Манай сумын Байгаль орчин хамгаалах улсын байцаагч Батдорж ойн ангитай хамт явж талбайн тусгаарлалт хийсэн гэж байсан. Би тухайн үед хамт яваагүй. Мод бэлтгэх лимит хэтэрсэн гээд мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/, гэрч Э.Лын “...тухайн тээврийн хэрэгсэл миний төрсөн дүү Дийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм, надаас 2.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн үед Д нь Улаанбаатар хотын хаягтай байсан учраас Архангай аймагт шилжүүлэг хийсний дараа өөрийнхөө нэр дээр шилжүүлж авна гээд амжаагүй байсан юм. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Тухайн тээврийн хэрэгсэл Дийнх болохоор надад хамаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 97-98 дугаар тал/, яллагдагч Э.Дийн өгсөн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 71-72 дугаар тал/, шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай “...хуурай шургааг мод нь 1.7 м3 шоометр буюу ойн санд учруулсан хохирлын хэмжээг шууд үр ашгийн 147180 төгрөг, шууд бус үр ашгийн 188685 төгрөг нийт экологи эдийн сангийн үнэлгээг 335865 төгрөгөөр тогтоолоо. Нийт 4.7 метрийн урттай 29 ширхэг, 1.9 метрийн урттай 7 ширхэг мод нь 1.7 метр куб мод байна. Шинэс төрлийн хуурай мод байна...” гэх дүгнэлт /хх-ийн 61-62 дугаар тал/, шинжээчийн 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 49 дугаартай дүгнэлт /хх-ийн 85-86 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Дийг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Э.Дийг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 335.865 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /335.865*3= 1.007.595 /нэг сая долоон мянга таван зуун ерөн тав/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1.007.595 /нэг сая долоон мянга таван зуун ерөн тав/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд тохиолдлын шинж чанартай нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдалд тооцон, шүүгдэгч Э.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс шүүгдэгч Э.Дийг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Э.Д нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийнх гэж мэдүүлж байх тул түүний гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 67-85 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.007.595 /нэг сая долоон мянга таван зуун ерөн тав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.392.405 /нэг сая гурван зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 243.600 /хоёр зуун дөчин гурван мянга зургаан зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.8224 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.Дд прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Эын Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн
24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт
зааснаар шүүгдэгч Э.Дийг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
Э.Д нь шүүхээс оногдуулсан 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 7 /долоо/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
Э.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Дээс 1.007.595 /нэг сая долоон мянга таван зуун ерөн тав/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.
шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 12 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Э.Дийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.400.000 /хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий 67-85 АРХ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.007.595 /нэг сая долоон мянга таван зуун ерөн тав/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 1.392.405 /нэг сая гурван зуун ерөн хоёр мянга дөрвөн зуун тав/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 243.600 /хоёр зуун дөчин гурван мянга зургаан зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий 2.8224 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 /жаран мянга/ төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.
хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Э.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР