| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 160/2024/0142/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/139 |
| Огноо | 2024-07-05 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Ж.У |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/139
2024/ШЦТ/139
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж
Улсын яллагч: Ж.У
Шүүгдэгч: Б.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Бын Лд холбогдох эрүүгийн 2412................ тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмч мэргэжилтэй, Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төвд их эмч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ............ хот .......... дүүрэг, ..........дугаар хороо .......... дугаар байр ................ тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ч овогт Бын Л /РД:......./
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Л нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед ......... аймгийн Тариат сумын ............. багийн ............... гэх газарт засмал зам дээр зам тээврийн осол гарч, 81-62 ЗАА улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан Б.Д нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед ........аймгийн .......... сумын ......... багийн ............. гэх газарт засмал зам дээр 81-62 ЗАА улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Ж.Эын жолоодож явсан 09-69 УЕА улсын дугаартай Тоёота ланд крузер прадо-150 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Хохирогч Ж.Эын “...Миний бие уг өдөр гэр бүлийн хамт Тариат сумын Цагаануур багийн төвөөс 20 км зайд байх Мөст гэх газар айлд очиж золгуут хийчихээд Цагаан нуурын багийн төв рүү гэр рүүгээ 15 цаг гээд тэр айлаас хөдөлсөн. Төв засмал зам руу нийлээд 1 км гаруй зам туулаад Элс толгой гэх газар зүүнээс баруун тийш буюу Архангай Завхан чиглэлийн эгнээгээр зорчиж явсан. 16 цагийн орчимд эсрэг урсгал буюу Завхан Улаанбаатар чиглэл явах эгнээнд урдаас 2 машин цуваад ирж яваа харагдсан. Замын нөхцөл байдал тухайн үед мөсөн гадаргуутай гулгаа ихтэй овон товонтой маш аюултай байсан ба тэр 2 машины арынх нь машин нь урд талын машинаа мөргөх гээд байгаа юм шиг зам дээр сэвэгдээд байсан. Миний бие жолоо барьчихсан явж байсан ба хажуугаас аав Ж урдаас ирж байсан 2 машины арынх нь машин нь нэлээн эвгүй яваад байна тэр машин болохоо байлаа миний хүү гэж хэлсэн ба би хурдаа хасаж замын хөвөө рүү шахаж 10 км орчим хурдтай удааширч бараг зогсож байсан. Урдаас ирж байсан 2 машины Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл нь урдаа явж байсан жижиг тэргийг сэвээн дээр цохиулсны улмаас 2 удаа мөргөчих шахсан ба урд талын машинтайгаа бараг тулах шахаад манай урсгал руу жолоогоо дараад урсгал сөрөөд ороод ирсэн. Тэгээд 81-62 ЗАА улсын дугаартай Соната-7 маркийн машин миний 09-69 УЕА улсын дугаартай Прадо маркийн машины яг эгц урдаас ирээд мөргөчихсөн бөгөөд урд нь явж байсан машин бид нартай мөргөлдөлгүй хажуугаар гараад яваад өгсөн. Тэгээд зам тээврийн осол гарч эмнэлэг, цагдаа дуудсан. Би өөрийн төрсөн эцэг Ж, төрсөн эх Г, эхнэр Э, нутгийн ах П, өөрийн гурван хүүхэд А, С, Тамир нарын хамт явж байсан. Би Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Элс толгой гэх газар хөдөлгөөнд оролцоод явж байхад урдаас буюу баруунаас зүүн тийш тухайн үед миний харснаар урдаас мөргөдөг тээврийн хэрэгслийн өмнө нэг тээврийн хэрэгсэл явж байсан. Тэгээд миний машинтай мөргөлддөг Соната маркийн тээврийн хэрэгсэл нь чиглэж урсгал сөрж орж ирээд мөргөсөн. Би багцаагаар 10 км цагийн хурдтай явсан тухайн үед урдаас ирж мөргөсөн тээврийн хэрэгсэл нь урдаас чиглээд явахаар нь хурдаа хасаад зогсох аядаж байтал их хүчтэй мөргөсөн хурдыг нь сайн мэдэхгүй байна их хурдан хугацаанд болоод өнгөрсөн. Замын хөдөлгөөнд оролцоход замын нөхцөл байдал гадаргуу нь цасан бүрхүүл буюу мөстсөн халтиргаа гулгаа ихтэй байсан. Манай ээж Г ослын дараагаас даралт нь тогтворгүй хямрах байдалтай байгаа эмнэлгээр явж үзүүлж харуулсан уг нь гайгүй байсан. Бусад зорчигч нарын эрүүл мэнд хэвийн байгаа. Шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгох шаардлагагүй. Зам тээврийн осолд холбогдсон Прадо 150 маркийн тээврийн хэрэгсэл нь миний эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Осолд орсон машиныг хариуцагч талд өгөөд осолд ороогүй ижил төрлийн тээврийн хэрэгсэл авах хүсэлтэй байна. Осол болсны дараа нөгөө талын жолооч Л нь “манайх таны хохирлыг даатгал болон ах дүү нарынхаа тусламжаар барагдуулах болно” гэж хэлж байсан. Одоогоор барагдуулаагүй байна. Жижиг тэрэг л байх шиг байсан ямар өнгөтэй, ямар машин байсныг санахгүй байна. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Би хохирол төлбөрөө авчихвал гомдолгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 27-30 дугаар тал/,
Хохирогч Ж.Эын “...би сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 247 дугаар тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын “...2024 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос манай хүүхдүүд болох Л, Л, Д болон эхнэрүүдийн хамтаар манайд буюу Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ирсэн юм. Манайд ирж золгуут хийж аав ээж дээрээ золгож айл хэсчихээд 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу шинийн 2-ны өдөр хот руу буцсан юм. Эхнэр бид 2 хүүхдүүдээ явуулчихаад гэрээ цэвэрлээд гэртээ байж байтал 16 цаг 30 минутын орчимд том хүү Л утсаар залгаж “ааваа бид нар зам тээврийн осолд орчихлоо Дгийн бие муу ухаангүй байна, Тариат сумын эмнэлэг рүү хүргүүлж явна” гэж хэлсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр сумаасаа нэг унаа аваад Архангай аймгийн Тариат сум руу явж очсон. Осол гарсан газар хальт дайрч харчихаад шууд эмнэлэг рүү очсон. Эмнэлэг дээр очтол Д ухаангүй хэвтэн эмчлүүлсэн байсан ба бид нар нилээн сандралдаж гүйлдэж байсан. Тэгээд маргааш өглөө нь 08 цаг гээд аймгийн нэгдсэн эмнэлэг рүү эрчимт эмчилгээний тасагт хүргэж өгсөн. Архангай аймгийн Нэгдсэн эмнэлэгт сэхээн амьдруулах тасагт 12 хоног ухаангүй хэвтэн эмчлүүлсэн бөгөөд 2024 оны 02 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хот руу Гэмтэл согог үндэсний төвд шилжин өнөөдрийг хүртэл хэвтэн эмчлүүлж байна. Б.Д нь 03 дугаар сарын 18-ны өдөр ухаан орсон бөгөөд одоогийн байдлаар гавал тархины маш хүнд гэмтэлтэй баруун чамархай цөмөрсөн гэсэн. Биеийн байдал нь хүнд, хүнтэй ямар нэгэн харилцаанд оролцох боломжгүй, хоол унд амаар нь өгч байгаа бөгөөд гар хөл нь бага зэргийн хөдөлгөөнтэй, сууж босох, бие засах зэрэгт байнгын хүний асаргаанд байгаа оюун санаа нь тогтворгүй орж гараад байгаа юм. Одоогоор Гэмтэл согог үндэсний төвийн эмчлэгч эмчээс гадуур хувийн сэргээн засах эмчилгээ хийлгэх шаардлагатай манай зүгээс бүх эмчилгээ болсон гэж хэлсэн учраас одоохондоо гэрээр эмчилгээ хийлгэж байгаа. Маргаашнаас шинэ гэмтлийн эмнэлгийн сэргээн засах тасагт оочер авсан байгаа тэрд хэвтэж магадгүй. Манай том хүү Л хэлэхдээ ард явсан машин гүйцэж түрүүлээд урд гарахаар нь мөргөчих гээд байсан учир тоормоз гишгэтэл гулгаж бөгсөө шидээд урдаас ирж байсан машинаа мөргөчихсөн гэсэн. Манай отгон хүүхэд бөгөөд Мандах бүртгэл их сургуульд 3 дугаар курст сурдаг оюутан хүүхэд юм. Багаасаа хөдөө өссөн зан ааш даруу төлөв үг дуу цөөтэй хүүхэд. Одоо эргээд хэвийн байдалдаа ороосой гэж залбирч сууна. Эмч хэлэхдээ ер нь биеийн байдал маш хүнд байгаа эргээд хэвийн байдалдаа ороход цаг хугацаа маш их шаардана. Сэргээн засах эмчилгээг маш сайн хийлгээрэй гэж хэлсэн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хүүхдээ л эрүүл саруул болоосой гэж хүсэж байна...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 191-192 дугаар тал/
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бын “...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, миний хүү Д одоо эмчилгээ хийлгээд одоо биеийн байдал нь урьдынхаас дээрдэж байгаа. Миний хүү Л нь эмчилгээг бүрэн хариуцан хийлгэ байгаа бөгөөд ах дүү хүмүүс төрсөн хүүхдүүд учраас ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэл тогтоолгохгүй, миний хүүд хөнгөн ял оноож түргэн шуурхай шийдэж өгнө үү...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 234-235 дугаар тал/
Гэрч Б.Лгийн “...Би 2024 оны 02 дугаар сарын 11-нд төрсөн ах Л, төрсөн дүү Д, ахын эхнэр У нарын хамт Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас өдөр 13 цагийн үед Улаанбаатар хотын чиглэлд Архангай аймгийн Тариат сумын нутаг ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш хөдөлгөөнд оролцоод явж байхад замын нөхцөл байдал буюу гадаргуу халтиргаа гулгаа ихтэй цас ихээр тогтож замын гадаргуу цасаар хучигдсан байсан. Тухайн үед нарын унаж явсан тээврийн хэрэгслийн ард дугуй гулгаж эсрэг урсгалд орж урдаас яваа тээврийн хэрэгсэл болох Прода-150 маркийн 09-69 УЕА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урдаас мөргөж зам тээврийн осол гарсан. Би зам тээврийн осол гарахаас өмнө унтаад зүүрмэглэсэн байсан хэр хурдтай явсаныг нь сайн мэдэхгүй байна. Бэр эгч У орилох шиг болсон, тэгээд сэрээд хартал машинтай мөргөлдсөн их богино хугацаанд болоод өнгөрсөн. Замын хөдөлгөөнд оролцоход замын нөхцөл байдал гадаргуу нь цасан бүрхүүл буюу мөстсөн халтиргаа гулгаа ихтэй байсан. Зам тээврийн осол гарснаас миний төрсөн дүү Дгийн биеийн байдал хүнд ухаангүй байгаа. Миний биеийн байдал гайгүй ил харагдах гэмтэл бага баруун гар халцарч зулгарсан бэр эгч Уянгын биеийн байдал тогтвортой сандарч цочирдсон одоо 6 сартай жирэмсэн ургын хувьд гайгүй өглөө давтан үзнэ гэсэн. Суудлын бүсний ормоор хөхөрч зулгарсан...” гэх мэдүүлэг /1-ийн ыхх-ийн 43-45 дугаар тал/
Гэрч Б.У “...Би 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл сумаас Улаанбаатар хотын чиглэлд нөхөр Л, нөхрийн төрсөн дүү нар Л, Д нарын хамт явж байхад Архангай аймгийн Тариат сумын нутаг дэвсгэрт манай машин гулгаж эсрэг урсгалд орж өөдөөс явсан тээврийн хэрэгслийн урдаас очиж мөргөсөн. Би тухайн үед жолоочийн эсрэг талд буюу баруун талын урд талын суудалд сууж явсан. Тэр үед миний утсанд сүлжээ орж чат ирээд хараад нэг зам руу хартал манай машин эсрэг урсгалд орсон урдаас яваа тээврийн хэрэгслийг мөргөх шиг болсон. Тэгээд би хэсэг хугацаанд ухаан алдаад сэртэл сандлын налуурга урагшаа болсон суудлын бүс их чанга барьсан байсан. Тэгээд ухаан ороод юу болов гээд буухад манай нөхрийн дүү Дгийн толгойноос их цус алдаж байхаар нь дамжин өнгөрч байгаа тээврийн хэрэгслийн жолооч нараас тусламж гуйж дүүг Тариат сумын эмнэлэг рүү авч явж, явах замдаа цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Манай нөхөр Л машин барьж замын хөдөлгөөнд оролцож явсан архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зүйл байхгүй. Миний бие ерөнхийдөө хөндүүртэй суудлын бүсний ормоор хөхөрсөн зүүн суга хөхөрч хүзүү болон хөлний хоёр өвдөг хөхөрсөн хөндүүртэй байгаа. Одоо би 6 сартай жирэмсэн, сумын эмнэлэгт үзүүлсэн тонус өгсөн байна гэж хэлсэн. Улаанбаатар хот орж хүүхдээ хурдан хугацаанд үзүүлэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 48-49 дугаар тал/
Гэрч Н.Эийн “...тухайн үед манай нөхөр жолоо бариад хадам аав Ж, хадам ээж Г, манай гурван хүүхэд, нутгийн ах П бид нар явж байсан. Миний биед зам тээврийн ослоос болж бэртэж гэмтсэн нь гайгүй, хүзүү, хоёр хөлний шилбэ хөхөрсөн, жаахан хөндүүртэй, баруун шанаа эрүүгээ хөдөлгөхөд хөндүүрлэж байгаа, бусдаар зүгээр. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Манай нөхөр Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 52-53 дугаар тал/
Гэрч Р.Жын “...Миний бие уг өдөр гэр бүлийн хамт том хүүхэд болох Эын машинтай Тариат сумын Цагааннуурын багийн төвөөс 20 км зайд байх Мөст гэх газар айлд очиж золгуут хийчихээд Цагааннуурын багийн төв рүү гэр рүүгээ 15 цаг гээд тэр айлаас хөдөлсөн. 16 цагийн орчимд төв засмал зам руу нийлээд 1 км гаруй зам туулаад Элс толгой гэх газар зүүнээс баруун тийш буюу Архангай Завхан чиглэлийн эгнээгээр зорчиж явсан. Эсрэг урсгал буюу Завхан Улаанбаатар чиглэл явах эгнээнд урдаас 2 машин цуваад ирж явсан. Замын нөхцөл байдал тухайн үед мөсөн гадаргуутай гулгаа ихтэй овон товонтой маш аюултай байсан ба тэр хоёр машины арынх нь машин нь урд талын машинаа мөргөх гээд байгаа юм шиг зам дээр сэвэгдээд байсан. Манай хүүхэд Э жолоо барьчихсан явж байсан ба би хажууд нь сууж байсан учраас урдаас ирж байсан 2 машины арынх нь машин нь нилээн эвгүй яваад байна тэр машин болохоо байлаа миний хүү гэж хэлсэн ба Э хурдаа хасаж замын хөвөө рүү маягтай шахаж удааширч бараг зогсож байсан. Урдаас ирж байсан Соната-7 урдаа явж байсан жижиг тэргийг сэвээн дээр цохиулж 2 удаа мөргөчих шахсан ба урд талын машинтайгаа бараг тулах шахаад манай урсгал руу жолоогоо дараад ороод ирсэн. Тэгээд Соната-7 манай машины яг эгц урдаас ирээд мөргөчихсөн бөгөөд урд нь явж байсан машин бид нартай мөргөлдөлгүй чигээрээ яваад өгсөн. Тэгээд зам тээврийн осол гарч эмнэлэг, цагдаа дуудсан. Хүрэн өнгийн жижиг тэрэг байсан. Одоо санахгүй байна. Манай хүүхэд Э жолоо барьж байсан, манай эхнэр Г, Эын эхнэр Э, нутгийн хүн Птэгээд манай гурван ач буюу таван том хүн, гурван хүүхэд зорчиж явсан. Эмнэлэгт үзүүлж харуулсан зүгээр байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй....” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 56-58 дугаар тал/
Гэрч Л.Гийн “...шинийн 2-ны өдөр байсан. Тэр өдөр манай гэр бүлийн гишүүд том хүүгийн машинтай ...айлд очиж цай уучихаад буцаж ирэх замд...манай нөхөр Ж өөдөөс ирж байгаа машины ард талын машин тогтож чадахаа байлаа, аймаар хурдтай явна гэсэн. Тэр машин урд талынхаа машиныг мөргөх гэж байгаад эсрэг урсгал руу буюу манай урсгал руу ороод ирсэн. Манай машин замын хөвөө рүү шахаад удааширч бараг зогсох шахуу зогсож байтал Соната-7 маркийн машин манай машиныг ирээд мөргөчихсөн. Тэгээд бид нар машинаасаа буугаад байж байтал нөгөө машины зорчигч залуу цус нөж болчихсон уйлаад байсан...шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. гомдолгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 195-199 дүгээр тал/
Гэрч Н.Пгийн “...2024 оны 02 дугаар сарын 11-ний өдөр буюу шинийн 2-ны өдөр манай багийн төв дээр байдаг Ж түүний хүүхдүүдтэй хамт Цагааннуур багийн Мөст гэх газар руу золгуут хийхээр 09-69 УЕА улсын дугаартай цагаан өнгийн Прадо маркийн машинд сууж явсан...Буцах замд буюу Элс толгой гэх газар засмал зам дээр явж байтал саарал өнгийн жижиг тэрэг урсгал сөрж орж ирээд мөргөчихсөн. Тухайн үед замын нөхцөл байдал гулгаатай байсан. Уг машин эсрэг урсгал руугаа гулгаж орж ирээд мөргөчихсөн...надад ямар нэгэн бэртэл гэмтэл учраагүй. Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг /1-ийн хх-ийн 210-214 дугаар тал/
Иргэний нэхэмжлэгч Ч.М “...Б.Д нь 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 15 удаа нийт 7.075.924 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үнэ төлбөргүй авсан байсан. Үүнийг буруутай этгээдээс нэхэмжилж байгаа бөгөөд төрийн сангийн 100............. тоот дансанд төлбөрийг төлүүлмээр байна. Дээрх дансад төлбөрийг төлөхийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /2-ийн хх-ийн 06-07 дугаар тал/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч Б.Лгийн мэдүүлэг,
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай
1,2. Б.Л гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 64-65 дугаар тал/
Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаартай
1,2. Ж.Эын гэх цусанд спиртийн зүйл илрээгүй...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 71-72 дугаар тал/
Шинжээч У.Лийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01 дугаартай дүгнэлтэд:
Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 106 дугаартай дүгнэлтэд:
баруун тал бөмбөлгийн дух, чамархай зулай хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цус хуралт, тархины эдийн дарагдал, их тархины зүүн тал бөмбөлгийн суурь, чамархай дэлбэнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
эмчилгээний үр дүнгээс хамаарна...гэх дүгнэлт /1-ийн хх-ийн 103-104 дүгээр тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-ийн хх-ийн 05-09 дүгээр тал/, ослын газрын схем зураг /1-ийн хх-ийн 10-11 дугаар тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-ийн хх-ийн 17-18 дугаар тал/, хохирогчийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн яаралтай тусламжийн хуудас, өвчний түүх /1-ийн 106-182 дугаар тал/, хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /2-ийн хх-ийн 10-13 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Л нь 2024 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 16 цагийн үед Архангай аймгийн Тариат сумын Цагаан нуур багийн Элс толгой гэх газарт засмал зам дээр 81-62 ЗАА улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож яваад, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалт, мөн дүрмийн 11.3-д “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалт, мөн дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэсэн заалт, мөн дүрмийн 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, иргэн Ж.Эын жолоодож явсан 09-69 УЕА улсын дугаартай Тоёота ланд крузер прадо-150 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Лг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Л нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчтэй оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.
Иймд шүүгдэгч Б.Лг авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч Б.Дгийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.
Харин хохирогч Б.Дгийн 2024 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх гэмтлийн улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан 7.075.924 /долоон сая далан таван мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг шүүгдэгч Б.Лс гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч М /РД:.........../-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100.............. тоот дансанд олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүгдэгч Б.Л нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагын талаар хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч Б.Л нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чА, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан. Шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх тухай эрүүгийн хариуцлагын санал нь хуульд нийцсэн, шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлага, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгосон байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Л нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарлаж, түүнд оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгчид хяналт тавьж ажиллахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан хэсэгт 2023 оны 12 сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөлт орж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг хүндрүүлсэн байна. Иймд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
дахь хэсгийн 2.3-т заасан авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.
6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Лг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
шүүгдэгч Б.Л нь тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгуул лагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
шүүгдэгч Б.Л нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг зөрчвөл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг тайлбарласугай.
шүүгдэгч Б.Лд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Лгаас 7.075.924 /долоон сая далан таван мянга есөн зуун хорин дөрөв/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч Б овогт Ч М /РД: /-д буюу Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газрын Төрийн банк дахь 100................. тоот дансанд олгосугай.
гүйцэтгэх газарт даалгасугай.
8. Шүүгдэгч Б.Л нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын
яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Лд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР