Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/152

 

 

 

 

 

                                                                                     2024/ШЦТ/152

 

 

 

 

                                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У   

Шүүгдэгч: Г.Э, Т.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е овогт Гын Э, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Тгийн С нарт холбогдох эрүүгийн 2412................ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

 Шүүгдэгч: М Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн, 36 настай, дээд боловсролтой, сантехникийн инженер мэргэжилтэй, аймгийн Зэвсэгт хүчний ........ дугаар цэргийн ангид сантехникийн инженер ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ........... аймгийн ....... сумын ...... дүгээр баг, ......... тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Е овогт Гын Э /РД: /,

 

Шүүгдэгч: М Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 33 настай, дээд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт .......... аймгийн ........ сумын ........ дүгээр баг .............тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, М овогт Тгийн С /РД:............./,

 

                                               Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Т.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                                             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн зүүн хойд талд иргэн Г.Э нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь хамар ясны хугарал, зулгаралт бүхий  хөнгөн хохирол учирсан,

2024 оны 05 дугаар сарын 11-ний орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн зүүн хойд талд иргэн Т.С нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь биед зүүн хацар яс, хоншоор яс, зүүн ухархайн ханын хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна. 

 

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.С нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн зүүн хойд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.Эын хамар руу гараараа 1 удаа цохиж Г.Эын биед хамар ясны хугарал, зулгаралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Г.Э нь 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр орой 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн зүүн хойд талд хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Т.Сгийн зүүн талын нүд орчимд 2-3 удаа гараараа цохиж Т.Сгийн биед биед зүүн хацар яс, хоншоор яс, зүүн ухархайн ханын хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Хохирогч Т.Сгийн “..Би 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 5 дугаар баг Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн зүүн хойд талд найз болох Г.Этай хамт хоёр том Нийслэл нэртэй пивийг хоёулаа хувааж уугаад хоорондоо маргалдсан. Тэгсэн Г.Э намайг гараараа зүүн нүд рүү 2-3  удаа маш хүчтэй цохисон. Тухайн үед миний нүд хавдаж юм харахад бэрх байсан. Үүний дараа 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Гэмтлийн эмнэлэгт үзүүлээд хагалгаанд орсон. Миний биед учирсан гэмтлийг Г.Э учруулсан өөр хүн учруулаагүй. Би нэг удаа хамар хэсэгт нь цохисон. Өөр гар хүрээгүй. Г.Э бид хоёр л байсан өөр хүн байгаагүй. Би жаахан согтолттой байсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр учир зүгээ ололцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 дүгээр тал/, хохирогч Г.Эын “...Би 2024 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 21 цагийн үед ажил дээрээ очиж бичиг баримтаа цэгцлээд гарах гэхэд Т.Стэй таарахад машиндаа хоёр том Сэнгүр нэртэй пивотой хамт уух уу гэхээр нь зөвшөөрч Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ертөнцийн зүгээр зүүн талд Сгийн машинд тухайн пивийг хоёулаа хувааж уусан. Тэгсэн ойр зуурын зүйлээс болж хоорондоо маргалдаж улмаар  Сг би 2-3 удаа зүүн талын нүд орчим баруун гараараа цохиход зөрүүлээд миний хамар хэсэгт нэг удаа гараараа С цохисон. Тэгсэн миний хамраас цус гараад харин Сгийн зүүн талын нүд нь хавдаж хөхөрсөн байсан. Тэгээд тэндээс салаад гэр гэртээ харьсан. Тэгээд маргааш нь С Улаанбаатар хот орж эмнэлэгт үзүүлсэн байсан. Миний биед гэмтэл учирсан. Уг гэмтлийн Т.С учруулсан. Би Сгийн биед халдсан. Зүүн нүд орчимд гараараа 2-3 удаа цохисон. С биед хоёр л байсан өөр хүн байгаагүй. Т.С нэлээн согтуу байсан надтай уулзахаас өмнө юм уусан байсан. Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэхдээ өөрийн үйлдлээ ухамсарлаж байсан. Би гараараа л учруулсан. Мөн С ч гэсэн миний биед учирсан гэмтлийг гараар учруулсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр учир зүйгээ ололцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/, хохирогч Г.Эын дахин “...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-51 дүгээр тал/, хохирогч Т.Сгийн дахин “...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар тал/, гэрч С.Чын “...Би 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр ажил дээрээ байхад Архангай аймгийн Цагдаагийн газраас залгаад ирж уулзаарай гэсэн. Тэгээд иртэл Гэмтлийн эмнэлгээс мэдээлэл ирлээ танай нөхөр С эмнэлэгт хэвтсэн байна гэж хэлээд өргөдөл бичиж өгөөрэй гэхээр нь би өргөдөл бичсэн юм. Би 2024 оны 05 дугаар сарын 12-ны өдөр мэдсэн. Тухайн өдөр гэртээ ирэхдээ зүүн нүд нь хавдсан зүүн хөмсөг дээрээ наалт наасан архи уучихсан ирсэн. Өдөр нь над руу чатаар зургаа явуулж байсан тэгэхээр нь нэг их тоогоогүй юм. Надад хэнд зодуулсан талаараа хэлээгүй. Бид хоёр уг нь энэ долоо хоногийн сүүлээр явж машинаа зарах бодолтой байсан юм. Тэгсэн 1 дэх өдөр гэнэт л хот руу явсан байсан. Өөрөө бол надад үзүүлэх талаар хэлээгүй машинаа зарчихаад байж байя гэж чат бичсэн байсан. Бид хоёр нэг их яриад байдаггүй ар гэрийн анхаарал халамж муу байдаг учраас нэг их араас нь яриад байдаггүй. Хотод орсон байхад нь найз нь над руу залгаад хаана хүргэж өгөх үү эсвэл гэртээ аваад хонох уу гэж С согтуу унтаж байна гэж хэлж байсан. Надад хэнтэй явж байгаа талаараа хэлээгүй. Би бодохдоо цэргийн энгийн хүмүүстэйгээ л явж байсан байх гэж бодож байна. Би 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш уулзалдаагүй, 10-ны өдөр нүүр ам нь зүгээр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар тал/, Г.Эын яллагдагчаар “...би  зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/, Т.Сгийн яллагдагчаар “...би  зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна, миний үйлдэл тохирч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч  Б.Бн 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 184 дугаартай “...Т.Сгийн биед зүүн хацар яс, хоншоор яс, зүүн ухархайн ханын хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 13-14 дүгээр тал/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 197 дугаартай “...Г.Эын биед хамар ясны хугарал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 27-28 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Г.Э нь хохирогч Т.Сгийн эрүүл мэндэд зүүн хацар яс, хоншоор яс, зүүн ухархайн ханын хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.С нь хохирогч Г.Эын эрүүл мэндэд хамар ясны хугарал, зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлджээ. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Эын хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт, шүүгдэгч Т.Сгийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр тус тус илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Т.Сг  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нар нь харилцан зодолдож бие биенийхээ эрүүл мэндэд хохирол учруулсан болох нь тогтоогдсон, харилцан бие биедээ гомдол саналгүй болохоо илэрхийлсэн, хохирогч Г.Эын эрүүл мэндэд хөнгөн хохирол, хохирогч Т.Сгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдсон, хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.  

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Г.Эыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Т.Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Г.Э, Т.С нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч Г.Эт оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд, шүүгдэгч Т.Сд оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

М Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                               ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Е овогт Гын Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б овогт Тгийн Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. М Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Сг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд, шүүгдэгч Т.С нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э, Т.С нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Г.Э, Т.С нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Э, Т.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР