Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 2024/ШЦТ/140

 

 

 

 

 

 

                                             2024/ШЦТ/140

 

 

 

 

               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У

Шүүгдэгч: Д.Х

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Дын Хт холбогдох эрүүгийн 2412.......... дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт ..........аймгийн ....... сумын ...... баг ............ гэх газар оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Б овогт Дын Х /РД:.........../  

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Д.Х нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар ....... аймгийн ........ сумын ........ багийн ............. гэх газарт 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02 цагийн үед иргэн У.Ж нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь баруун чихний дэлбээ, баруун гарын сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.      

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

 

Шүүгдэгч Д.Х нь согтуурсан үедээ 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 02 цагийн үед ........... аймгийн ......... сумын .......... багийн ............. гэх газарт байх гэрийнхээ гадна талд зогсож байсан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу өөрийн эхнэр У.Жг ямар нэгэн шалтгаангүйгээр газарт татаж унаган, улмаар хохирогчийн баруун талын чихийг хазаж, болиулах гэж баруун гараараа түлхэж хамгаалах үйлдэл хийх явцад баруун гарын бугуй болон эрхий хуруу орчимд дахин нэг нэг удаа хазаж, эрүүл мэндэд нь баруун чихний дэлбээ, баруун гарын сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч  У.Жгийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 17-нд шилжих шөнийн 02 цагийн үед Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Чигчийн өвөр гэх газар гэрийнхээ гадна зогсож байтал нөхөр Х намайг гэнэт татаж газар унагааснаа дээрээс дарж байгаад баруун чихнээс хазахаар нь би хөөе болиоч гэтэл хазахаа болихоор нь би газраас босох гээд нөхөр Хыг баруун гараараа түлхэх гэтэл миний баруун гарын бугуй, болон баруун гарын эрхий хурууны орчим дахиад нэг, нэг удаа хазахаар нь би боль гэтэл больсон. Харин маргааш өглөө нь нөхөр Хт чи шөнө намайг гэнэт гэрийн гадна татаж газар унагааснаа дээрээс дарж байгаад баруун чихнээс хазахаар нь би хөөе болиоч гэтэл хазахаа болихоор нь би газраас нь босох гээд чамайг баруун гараараа түлхэх гэтэл миний баруун гарын бугуй, болон баруун гарын эрхий хурууны орчим дахиад нэг, нэг удаа шүдээрээ хазсан гээд чих болон баруун гараа үзүүлтэл юу ч санахгүй байна гээд байсан. Өөр зүйл болоогүй. Нөхөр Х бид хоёроос өөр хүн байгаагүй. Би нөхөр Хыг уучлалт гуйх болов уу гэтэл уучлалт гуйх нь битгий хэл сүүлд намайг шалтгаангүй загнаад байхаар нь Цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Миний баруун чих сэтэрч, баруун гарын бугуй, болон баруун гарын эрхий хуруу орчим хоёр шарх үүссэн. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би болсон зүйлийн талаар өөр хүнд хэлээгүй. Манай нөхөр Х ер нь хааяа намайг шалтгаангүй загнаж байдаг. Тухайн өдрийн орой нөхөр Х болон нутгийн иргэд болох Г, Б нартай манай гэрт хоёр том пиво, 0,5-тай архи уусан. Гэхдээ тухайн хоёр хүн манай гэрээс явснаас хойш манай нөхөр Х намайг гэмтээсэн. Хэрэг болох үед Х бид хоёроос өөр хүн байгаагүй. Би тухайн үед нээх согтоогүй байсан. Харин манай нөхөр Х нээх согтоогүй өөрийнхөө гаргаж байгаа үйлдлийг хянах чадвартай байсан гэж бодож байна. Би нөхөр Хтай ямар нэгэн зүйлээс болж маргалдаагүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-09 дугаар тал/, хохирогч У.Жгийн дахин “...Миний санаж байгаагаар 2021 оны 02 дугаар сарын хэдний өдрийг санахгүй байна. Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Чигчийн өвөр гэх газар гэртээ байхад архи согтууруулах ундаа хэрэглээгүй маргалдаж байхад бахь шидэж миний хамрыг хугалсан. Би тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Тухайн үедээ нөхөр Х надаас уучлалт гуйсан учир уучлаад өнгөрсөн. Тэгээд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хамрын таславч тэгшлэх хагалгаанд орсон. Өөр зүйл болоогүй. Нөхөр Х бид хоёроос өөр хүн байгаагүй. Би нөхөр Хыг уучлалт гуйхаар уучлаад цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй. Тухайн үед намайг өөрөөр цохиж зодоогүй. Би өөр хүнд хэлээгүй. Өөр цохиж зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй. Огт хэрэглээгүй эрүүл саруул байсан. Би урьд учирсан гэмтлийнхээ талаар дахин шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй. Надад үзүүлж гомдол гаргах зүйл алга, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Би гомдлоо буцаамаар байгаа учир шалгуулах зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 дугаар хуу/, шинжээч Б.О “...Би У.Жгийн биед бодит үзлэг хийж зовуурь асуумж, Хашаат сумын Эрүүл мэндийн төвийн яаралтай тусламжийн хуудас бичигдсэн эмчийн үзлэг, урьдчилсан онош зэргийг үндэслэн дүгнэлтийг гаргасан. Хохирогч У.Ж асуумжаар чих болон баруун гарыг нөхөр Хт хазуулсан гэж хариулсан. Харин бодит үзлэгээр баруун чихний омог, баруун гарын эрхий долоовор хурууны харалдаа хоёр сантиметр голчтой хагас дугуй хэлбэртэй зах эрмэг нь бүдэг ягаан сорвижин эдгэрч байгаа бүдэг ягаан шарх байсан. Хүний шүдний ирмэг бол мохоо зүйлд хамаарна. Мохоо зүйлийн үйлчлэлээр шарх үүсэж болно. Шарх нь мохоо хурц ир үзүүртэй галт зэвсгийн үйлчлэлээр үүсэж болно. Мохоо зүйлээр үүссэн шарх нь няцарч урагдсан шарх байж болно. Мохоо зүйлээр учирсан шарх нь зах ирмэг ёроол, төгсгөл ханатай байдаг. Шүдээр хазагдсан шархны онцлог нь шүдний хэлбэр хэмжээг давтсан хагас дугуйрсан байдгаараа ялгардаг онцлогтой юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 дүгээр тал/, гэрч  М.Гийн “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Номгон багийн Баруун суу гэх газар гэртээ эхнэр Бгийн хамт байж байтал төрөл садны холбоотой, нутгийн иргэн Х гэрт ирж цай уу гэхээр нь эхнэр Бгийн хамт Хын гэрт 21 цагийн үед очоод цай ууж сууж байтал Х 2,5-тай Нийслэл нэртэй пиво хоёр, 0,5-тай нэрийн сайн санахгүй байна нэг архи гаргаж ирээд Хын эхнэр Ж, манай эхнэр Б бид дөрөв хувааж уучихаад эхнэр Б бид хоёр шөнийн 24 цаг болоогүй байхад гэртээ харьсан. Өөр зүйл болоогүй. Тухайн үед Хын гэрт очиход эхнэр Жгийнх нь биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг байх үед ямар нэгэн маргалдсан зүйл болоогүй. Тухайн үед Х, Ж хоёр эхнэр Б бид хоёрыг явахад гэрээсээ гаргаж өгөөд үлдсэн. Гэхдээ согтсон нь гайгүй л байх шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар тал/, гэрч  Б.Бгийн “...тухайн үед Хын гэрт очиход эхнэр Жгийнх нь биед ямар нэгэн ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Намайг байх үед ямар нэгэн маргалдсан зүйл болоогүй. Тухайн үед Х, Ж хоёр 2,5-тай Нийслэл нэртэй пиво хоёр, 0,5-тай Алтан түрүү гэх нэг шил архи нөхөр Г бид хоёртой цуг хувааж уугаад нөхөр Г бид хоёрыг явахад гэрээсээ гаргаж өгөөд үлдсэн. Гэхдээ согтсон нь гайгүй л байх шиг байсан.  Би тийм зүйл сонсож байгаагүй учир мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 46-47 дугаар тал/, гэрч П.О “...Би 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Архангай аймгийн Хашаат сумын Хашаат сумын Эрүүл мэндийн төвд ажлаа хийгээд сууж байтал тус сумын Номгон багийн иргэн У.Ж нь одоогоос 15-аас 16 хонгийн өмнө нөхөртөө зодуулсан тухайн үед манай нөхөр согтуу миний баруун чих, баруун гарын нэг хоёрдугаар хурууны дунд, баруун гарын шуу хэсэгт хазсан гэж ирж үзүүлсэн. У.Жгийн биеийн ерөнхий байдал дунд ухаан саруул байсан баруун чих, баруун гарын нэг хоёрдугаар хурууны дунд, баруун гарын шуу хэсэгт тавлаж хатсан хазагдсан юм шиг шархтай байсан учир миний бие тухайн иргэн У.Жд эмчилгээ бичиж зөвлөгөө өгөөд гэрээр явуулсан. Өөр зүйл болоогүй. Урьд өмнө иргэн У.Ж нь нөхөр Д.Хт зодуулж эмнэлгийн тусламж үйлчилгээ авч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар тал/, яллагдагч Д.Хын  “...би эхнэртэйгээ сайн дураараа эвлэрсэн албан ёсоор уучлалт гуйсан, ямар нэгэн маргаан байхгүй болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар тал/, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 168 дугаартай “...У.Жгийн биед баруун чихний дэлбээ, баруун гарын сарвуунд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Хэрэг болох цаг хугацаанд үүснэ. Дээрх гэмтэл тус бүр нь учирсан тухайн үедээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 25-26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

 Шүүгдэгч Д.Х нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хохирогчийн эрүүл мэндэд баруун чихний дэлбээ, баруун гарын сарвуунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлд “Энэ хуулийн үйлчлэлд дараах этгээд хамаарна, ...эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд...” гэж тус тус заасан шүүгдэгч Д.Х нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр У.Жгийн баруун талын чих, баруун гарын бугуй болон эрхий хуруу орчимд хазаж, эрүүл мэндэд нь баруун чихний дэлбээ, баруун гарын сарвуунд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг агуулж байна.  

  

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтийг бичгээр гаргасан, бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч Д.Хыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч У.Жгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Х нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.  

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Б овогт Дын Хыг Эрүүгийн хуулийн тусгай

ангийн  11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Хыг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь шүүхээс оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Х нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

                            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                         П.ГАНДОЛГОР