Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 101/ШШ2021/01772

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар  

Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, -р хороо, Офицер таун хотхон, тоотод оршин суух, Э******* овогт Б*******гийн Ариун-Эрдэнэ /РД: *******/, Э******* овогт Д*******н Б******* /РД: *******/ нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 5-р хороо, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 4-189/******* дугаар бүхий Б******* дүүрэг, -р хороо, -р хороолол, /13321/ Угийн гудамж, байр, тоотод байрлах, 36.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгон уг орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Ариун-Эрдэнэ, Д.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Эрдэнэ-Очир,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сэндэнхорол нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Ариун-Эрдэнэ, Д.Б******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туул шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Э******* овогт Д*******н Б*******, Э******* овогт Б*******гийн Ариун-Эрдэнэ нар 2017 оны 07 сарын 24-ний өдөр 23 тоот орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээг Нарны хүү, сарны охин ХХК-ийн ерөнхий захирал Д.Гтой байгуулж, Б******* дүүрэг, хороо, Офицер таун хотхоны тоотод байрлах 36.7 м.кв талбайтай орон сууцыг 120 сарын хугацаатай зээлээр худалдаж авахаар тохиролцож урьдчилгаа 18,018,000 төгрөгийг 2017 оны 07 сарын 24-ний өдөр төлсөн.

Үлдэгдэл төлбөр 42,042,000 төгрөгийг 2017 оны 08 сарын 05-аас эхлэн 2027 оны 07 сарын 05-ны өдөр хүртэл сар бүр 446,023 төгрөгийг график төлөлтөөр хийхээр тохирсон.

Дээрх орон сууц 2017 онд ашиглалтанд орсон ба манайх 2017 оны 07 сарын 24-ний өдрөөс эхлэн өнөөдрийг хүртэл уг орон сууцандаа амьдарч байгаа.

Хариуцагч Нарны хүү Сарны охин ХХК-ийн ерөнхий захирал Д.Г 2019 оны 04 сарын 23-ны манай орон сууцыг Домог инвест ББСБ /Ти финанс ХХК/ ХХК-д барьцаалан зээл авсаныг бид 2020 оны 01 сард мэдсэн.

Ингээд бид Домог инвест ББСБ ХХК-тай уулзаж зээлийн төлбөр 33,913,550 төгрөгийг төлсөн бөгөөд зээлийн төлбөр болон уг байрны төлбөр барагдаж дууссан болохыг нотолж, Нарны хүү сарны охин ХХК-иас 2020 оны 04 сарын -ны өдрийн 101 тоот албан бичиг, Ти-финанс ББСБ ХХК-иас 2020 оны 04 сарын 28-ны өдөр 4/ тоот албан бичгийг тус тус өгсөн.

Д.Б*******, Б.Ариун-Эрдэнэ нар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн ө*******лөгчөөр бүртгүүлэх хүсэлтээ Улсын бүртгэлийн ерөнхий газарт гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Чингэлтэй дүүргийн ахлах шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч В.Алтанзулын 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 4-189/******* тоот шийдвэрээр байрны маань захиран зарцуулах эрхийг хязгаарласан болохыг мэдсэн.

2020 оны 07 сарын 22-ны өдөр Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд Д.Б*******, Б.Ариун-Эрдэнэ нар Б******* дүүрэг, -р хороо, -р хороолол, Улаанхурангийн гудамж, 196 байрны тоотод байрлах 36,7 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Ү-2201101093 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны ө*******лөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

2020 оны 08 сарын 18-ны өдөр Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Д.Б*******, Б.Ариун-Эрдэнэ нарын нэхэмжлэлтэй, Нарны хүү сарны охин ХХК-д холбогдох Б******* дүүрэг, -р хороо, -р хороолол Угийн гудамж, 196 байрны тоотод байрлах, 36,7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2201101093 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцны ө*******лөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн болохыг баталж, иргэн Д.Б*******, Б.Ариун-Эрдэнэ нарыг дээрх орон сууцны ө*******лөгчөөр тогтоож, хэргийг хэрэгсэхгүй болгосон.

Иймд Д.Б*******, Б.Ариун- Эрдэнэ нарыг ө*******лөгчөөр нь тогтоосон Улаанбаатар хот, Б******* дүүрэг, хороо, хороолол, /13321/ Угийн гудамж, 196 байр, тоотод байрлах 36.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй орон сууцанд битүүмж тавьсан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 сарын 15-ны өдрийн 4-189/******* дугаар бүхий албан бичгийг хүчингүй болгон, ө*******лөх эрхийг маань сэргээж, орон сууцыг битүүмжээс чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Дэлгэрцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 сарын 2-ны өдрийн 101/ШШ2019/03382 дугаар шүүгчийн захирамжаар Нарны хүү сарны охин ХХК-иас 30.153.975 төгрөг гаргуулан Б.Чулуунхүүд, мөн тус шүүхийн 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02927 дугаар шүүгчийн захирамжаар 14.008.500 төгрөг гаргуулан Д.Ууганбаатарт, мөн тус шүүхийн 2019 оны 12 сарын 2-ны өдрийн 101/ШШ2019/03377 дугаар шийдвэрээр 27.838.800 төгрөг гаргуулан Г.Шинэжаргалд, 2020 оны 4 сарын -ны өдрийн 101/ШШ2020/01315 дугаар шийдвэрээр 28.653.750 төгрөгийг гаргуулж С.Ундармаад, 2019 оны 10 сарын 11-ний өдрийн 101/ШШ2019/02761 дугаар шүүгчийн захирамжаар .987.300 төгрөг гаргуулж Ш.Бд, 2019 оны 12 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/03625 дугаар шүүгчийн захирамжаар 11.095.495 төгрөгийг гаргуулан С.Ст, 2019 оны 11 сарын 4-ний өдрийн 101/ШШ2019/03002 дугаар шүүгчийн захирамжаар 20.823.450 төгрөг гаргуулж Б.Цд, 2019 оны 11 сарын 4-ний өдрийн 101/ШШ2019/02999 дугаар захирамжаар .743.150 төгрөг гаргуулж Ц.Дд, 2019 оны 10 сарын 18-ны өдрийн 101/ШШ2019/02825 дугаар шүүгчийн захирамжаар 8.500.000 төгрөг гаргуулж Ч.Бд, 2019 оны 10 сарын 31-ний өдрийн 101/ШШ2019/02978 дугаар шүүгчийн захирамжаар 8.000.000 төгрөг гаргуулж Л.Нт, 2019 оны 12 сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03598 дугаар шүүгчийн захирамжаар 35.000.000 төгрөг гаргуулж Т.Чт, 2019 оны 10 сарын 24-ний өдрийн 101/ШШ2019/02881 дугаар захирамжаар 18.465.750 төгрөг гаргуулан Г.Жд, 2019 оны 10 сарын 29-ний өдрийн 101/ШШ2019/02926 дугаар захирамжаар 9.985.800 төгрөг гаргуулан Б.Чд, 2019 оны 12 сарын 3-ны өдрийн 101/ШШ2019/03419 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 сарын 12-ны өдрийн 341 дугаар магадлалаар 23.593.353 төгрөг гаргуулж Б.Ад олгож шийдвэрлэсэн.

Нарны хүү сарны охин ХХК нь нийт 56 иргэдэд 1.0.701.074 төгрөгийн төлбөртэй байна. Цаашид ч мөн адил эвлэрлийн гэрээ байгуулсан иргэдээс шинээр гүйцэтгэх баримт бичиг шийдвэр гүйцэтгэх байгууллагын цахим санд бүртгэгдэж байна.

2020 оны 5 сарын 27-ны өдрийн байдлаар Б******* дүүрэг, -р хороо, -р хороолол, /13321/, Дандарбаатарын гудамж, 48-р байр, 36 тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууц, Б******* дүүрэг, -р хороо, /13321/, У гудамж, байр, тоотод байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй, орон сууц, мөн байрны тоотод байрлах эрхийн улсын бүртгэлийн Y-2204101094 дугаарт бүртгэлтэй орон сууц төлбөр төлөгч Нарны хүү сарны охин ХХК-ийн ө*******лөлд бүртгэлтэй байгаа нь цахим сангийн лавлагаагаар тогтоогдсон.

Иймд шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 6 сарын 15-ны өдрийн 4-189/23328 дугаар бүхий албан бичгээр дээр дурдсан орон сууцнуудын захиран зарцуулах эрхийн түдгэлзүүлэхэд Б******* дүүргийн бүртгэлийн хэлтсийн 2020 оны 7 сарын 2-ны өдрийн 8/1381 дугаар бүхий албан бичгээр Y-, Y-2204084024 эрхийн улсын бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн үл хөдлөх эд хөрөнгүүдэд Домог инвест ББСБ ХХК-тай байгуулсан барьцааны гэрээ бүртгэлтэй байна гэсэн хариу ирсэн.

Маргаж буй Б******* дүүргийн -р хороо, /13321/, Офицер таун, тоот хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэлтэй орон сууцны ө*******лөгчөөр нэхэмжлэгч Б.Ариун-Эрдэнэ, Д.Б******* нарыг тогтоосон шүүхийн шийдвэрийг гүйцэтгэх баримт бичиг Нийслэлийн шүхийн шийдвэр гүйцэтгэх газарт ирсэн.

Б.Ариун-Эрдэнэ, Д.Б******* нарт тэднийг тухайн байрны ө*******лөгчөөр тогтоосон шүүхийн шийдвэр гарсан хэдий ч шийдвэр гүйцэтгэх байгууллага санаачлагаараа ямар нэг эрхийн актгүй тухайн байрыг чөлөөлөх боломжгүй гэдгээ эдгээр иргэдэд амаар мэдэгдэн, тайлбарласан бөгөөд бичгээр хариу өгсөн зүйл байхгүй.

Энэ нь нэг талдаа 56 иргэний эрх ашиг зөрчигдөж байгаа гэдэг байдлаар Б.Ариун-Эрдэнэ, Д.Б******* нарт тайлбарлаж байсан ба Нарны хүү сарны охин ХХК нь бусдад тэрбум орчим төгрөгийн төлбөртэй учраас шийдвэр гүйцэтгэх байгууллага уг битүүмжийг хүчингүй болгох боломжгүй гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Ариун-Эрдэнэ, Д.Б******* нар нь хариуцагч Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 06 сарын 15-ны өдрийн 4-189/******* дугаар бүхий Б******* дүүрэг, -р хороо, -р хороолол, /13321/ Угийн гудамж, байр, тоотод байрлах, 36.7 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y- дугаарт бүртгэгдсэн орон сууцны захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгон уг орон сууцыг битүүмжлэлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Б.Ариун-Эрдэнэ, Д.Б******* нар нь Нарны хүү сарны охин ХХК-тай 2017 оны 7 сарын 24-ний өдөр орон сууц зээлээр худалдаалах тухай гэрээ байгуулан Б******* дүүрэг, -р хороо, Офицер таун, тоотын 36.4 м.кв талбай бүхий орон сууцыг 1 м.кв талбайг нь 1.650.000 төгрөг, нийт 60.060.000 төгрөгөөр худалдан авахаар, гэрээ байгуулсан өдөр 18.018.000 төгрөгийг төлж, үлдэх 42.042.000 төгрөгийг гэрээний дагуу 120 сарын хугацаатай, жилийн 5 хувийн хүүтэй төлөхөөр харилцан тохиролцсон байна.

/ХХ-ийн -22 дугаар тал/

Нарны хүү сарны охин ХХК-ийн бүртгэлийн болон банк бус санхүүгийн байгууллагад хүргүүлсэн 2020 оны 4 сарын -ны өдрийн 106, 101 тоот албан бичгүүдэд:

Манай компанийн нэр дээрх Б******* дүүрэг, -р хороо, -р хороолол, У гудамж, байр, тоотын 1 өрөө, 36.7 м.кв, Y- улсын бүртгэлийн дугаартай, ... байрыг Д.Б*******, Б.Ариун-Эрдэнэ нарт худалдаж байрны төлбөр бүрэн төлсөн тул дээрхи хүмүүсийн нэр дээр бүртгэл хийн гэрчилгээ гаргаж өгнө үү гэжээ.

/ХХ-ийн 23-24 дүгээр тал/

Ти Финанс ББСБ ХХК-ийн бүртгэлийн байгууллагад хүргүүлсэн 2020 оны 4 сарын 28-ны өдрийн 04/ тоот албан бичигт ... Д.Гтой 2019 оны 4 сарын 23-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан. Тус гэрээ 2020 оны 4 сарын 21-ний өдөр дуусгавар болсон тул Б******* дүүрэг, -р хороо, -р хороолол, У гудамж, байр, тоотын 36.7 м.кв, 1 өрөө ... үл хөдлөх хөрөнгийг ... барьцаанаас чөлөөлөх хүсэлтэй гэжээ.

/ХХ-ийн 15 дугаар тал/

Ти Финанс ББСБ ХХК-ийн 2021 оны 5 сарын 31-ний өдрийн 04/215 тоот тодорхойлолтонд ...Б******* дүүрэг, -р хороо, -р хороолол, У гудамж, байр, тоот хаягт байрлах 36.7 м.кв, 1 өрөө орон сууцны ө*******лөгч Б.Ариун-Эрдэнэ, Д.Б******* нар 2020 оны 4 сарын 3-ны өдөр манай байгууллагын Хаан банкны 5925120174 тоот дансанд 33.913.550 төгрөг төлж байраа чөлөөлж авсан үнэн болно гэсэн байна.

/ХХ-ийн 41 дүгээр тал/

Яллагдагч Д.Г, Д.О нар нь бүлэглэн 2017 оны 11 сарын 1-ний өдрөөс 2019 оны 9 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд Б******* дүүрэг, 8-р хороо, 22-р хорооны нутаг дэвсгэрт Амар Амгалан 2 хотхоны 1, 2, 3-р блок байр, Амар Амгалан 3 хотхоны 1, 2-р блок байрыг барьж өгнө гэж, Нарны хүү сарны охин ХХК-ийн нэрээр иргэдтэй гэрээ хийж хуурч мэхлэх, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий 440 иргэдээс байрны урьдчилгаа төлбөр нийт 8 тэрбум төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны , дугаартай, Хаан банкны дугаартай дансаар болон байр, автомашин оролцуулан бартерын аргаар шилжүүлэн авч, залилсан гэх хэрэгт хяналтын прокурор Г.Цэрэнжамц 2020 оны 4 сарын 21-ний өдөр 423 дугаартай тогтоолоор тус компанийн ө*******лөлд бүртгэлтэй 15 орон сууцны захиран зарцуулах эрхийг хязгаарлажээ.

Иргэн Д.Б******* нар нь прокурорын байгууллагад байрны ордерийг өөрийн нэр дээр шилжүүлж өгнө үү гэх гомдлыг Б******* дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурор Ц.Батболдод гаргасны дагуу тэрээр Д.Г, Д.О нарт холбогдох эрүүгийн 6044622232 дугаартай хэргийг хянахад:

... Мөрдөн байцаалтын ажиллагаагаар ... эрхийн улсын бүртгэлийн Y- дугаартай, Б******* дүүрэг, -р хороо, -р хороолол, Угийн гудамж, - тоот хаягт байрлах орон сууцыг Д.Б******* нь Ти Финанс ББСБ-д төлөх төлбөрийг бүрэн төлсөн нь орон сууц зээлээр худалдаалах 23 тоот гэрээ, Ти Финанс ББСБ ХХК-д 2020 оны 4 сарын -ны өдөр Нарны хүү сарны охин ХХК-ийн гаргасан 101 тоот хүсэлт, Ти Финанс ББСБ-ын Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгсөн 2020 оны 4 сарын 17-ны барьцаанд бүртгүүлсэн хөрөнгийг суллах тухай 4/5 тоот албан бичиг зэрэг баримтуудаар Д.Б*******эд байрны ордерийг шилжүүлэх үндэслэл тогтоогдож байна гэжээ.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14 дэх хэсэг, Прокурорын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 8 сарын 18-ны өдрийн 2875 дугаар захирамжаар хариуцагч Нарны хүү сарны охин ХХК нь А.Даас зээлийн гэрээний үүрэгт 54.2.667 төгрөг гаргуулах тухай Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн хариуцагч А.Ды зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 430.000 төгрөгийн тал хувь 215.000 төгрөгийг улсын орлогоос, тал хувь 215.000 төгрөгийг хариуцагч А.Даас гаргуулж нэхэмжлэгч Б.Бд тус тус олгон,

Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4, 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар уг захирамжийг хариуцагч А.Д сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдэн,

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдан шийдвэрлэсэн байна.

Дээрх шийдвэр, 2020 оны 2 сарын 4-ний өдрийн 3130 дугаар бүхий шүүхийн шийдвэр албадан гүйцэтгэх захирамж, мөн өдрийн 210 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2020 оны 2 сарын 13-ны өдрийн тоот тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэн шийдвэр биелүүлэх мэдэгдлийг төлбөр төлөгчид 2020 оны 2 сарын 28, 2020 оны 3 сарын -ны өдрүүдэд тус гардуулан ажиллагааны тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 29-34 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасны дагуу гүйцэтгэх баримт бичигт заасан тогтоосон хугацаанд шийдвэрийг бүрэн гүйцэтгэхэд чиглэсэн ажиллагааг явуулах үүднээс арилжааны банк, бүртгэлийн байгууллагуудаас төлбөр төлөгчийн хөрөнгөтэй холбоотой лавлагаа хүсэхэд доорхи хариуг ирүүлсэн байна.

-А.Ды ө*******лөлд Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Бороочийн амны 59-р гудамж, 1450 тоот дахь 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар,

-Б******* дүүрэг, 2-р хороо, Хоршооллын /13361/, Б.Доржийн гудамж, 12-р байр, 68 тоотын 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууц,

-Баянгол дүүрэг, 20-р хороо, ТТЭ 42-р байр, 12 тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууц тус тус бүртгэгдсэн.

-Ард секюритиз ҮЦХ ХХК-д бүртгэлтэй Эрдэнэс таван толгой 535 ширхэг хувьцаа,

-Голомт, Төрийн банк, Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Хас банкуудад харилцах болон хадгаламжийн данс эзэмшдэг гэжээ.

/ХХ-ийн 118-129 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэх газрын 2020 оны 3 сарын 10-ны /02 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн банкууд дахь харилцах болон хадгаламжийн дансыг битүүмжлэн, хасалт хийхээр, мөн 2020 оны 3 сарын 30-ны 4/10659, 4/10652 4/10660, 4/10650 тоот албан бичгүүдээр А.Ды ө*******лөлд бүртгэлтэй дээр дурсан 3 үл хөдлөх хөрөнгийн болон түүний эзэмшилд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, машин механизмын захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэн холбогдох газарт нь шийдвэрүүдээ хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 118-129 дүгээр тал/

2020 оны 4 сарын 22-ны өдрийн /06 тоот Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолоор төлбөр төлөгч А.Ды ө*******лөлийн Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, эрхийн улсын бүртэлийн Y-2205010766 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг битүүмжлэн, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд хөрөнгийг хураан албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид танилцуулан тэмдэглэл үйлджээ.

/ХХ-ийн 35-36 дугаар тал/

Мөн газрын Эд хөрөнгө хураах тухай 2020 оны 5 сарын 7-ны өдрийн /09 тоот тогтоолоор битүүмжилсэн хөрөнгийг барьцаалан хураан, тогтоосон хугацаанд төлбөр төлөөгүй тохиолдолд албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулахыг төлбөр төлөгчид мэдэгдэн тэмдэглэл үйлдсэн байна.

/ХХ-ийн 37-38 дугаар тал/

Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, эрхийн улсын бүртэлийн Y-2205010766 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууц төлбөр төлөгч А.Ды ө*******лөлийн эд хөрөнгө болох нь бүртгэлийн байгууллагын лавлагаагаар тогтоогдсон болно.

/ХХ-ийн 118, 118 дугаар хуудасны ар тал, 125-126, 126 дугаар хуудасны ар тал/

Дээрхи ажиллагаануудын талаар төлбөр төлөгч А.Д гомдол гаргаагүй нь шийдвэр гүйцэтгэгчийн ажиллагааг хуульд нийцсэн, хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй.

Төлбөр төлөгч А.Д төлбөрт хураагдсан Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг 40.000.000 төгрөгөөр, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Боорчийн ам, 59-р гудамж, 1450 тоотод байршилтай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг 15.000.000 төгрөгөөр үнэлэн тус тус үнийн санал 2020 оны 5 сарын 7-ны өдөр гаргасныг төлбөр авагчийн төлөөлөгч А.Мандах эс зөвшөөрч 2020 оны 5 сарын 8-ны өдөр хөрөнгийг үнэлүүлэх санал гаргажээ.

/ХХ-ийн 39, 40 дүгээр тал/

А.Ды ө*******лөлийн Сонгинохайрхан дүүрэг, 21-р хороо, Боорчийн ам, 59-р гудамж, 1450 тоотод байршилтай, 500 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрыг хөрөнгийн үнэлгээний Виннер вэй ХХК 1.665.000 төгрөгөөр үнэлсэн талаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын төлөөлөгч тайлбарласан бөгөөд А.Д уг үнэлгээнд гомдол гаргаагүй талаараа мөн тайлбарлалаа.

Шийдвэр гүйцэтгэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2020 оны 5 сарын 11-ний өдрийн 5/267 тоот тогтоолоор төлбөр төлөгчийн ө*******лөлийн Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцанд зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр Хөрөнгө эстимэйт ХХК-ийг томилжээ.

/ХХ-ийн 41-44 дүгээр тал/

Хөрөнгө эстимэйт ХХК нь 2020 оны 5 сарын 18-ны өдрийн 01/46 тоот үл хөдлөх эд хөрөнгө үнэлсэн тухай дүгнэлтдээ:

-Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэлгээг 2020 оны 5 сарын 18-ны байдлаар үнэлж, зах зээлйн үнийг 15.086.700 төгрөг болохыг тодорхойлов гэжээ.

/ХХ-ийн 45-51 дүгээр тал/

Шийдвэр гүйцэтгэгч үнэлгээний тайланг 2020 оны 5 сарын 18-ны өдөр хүлээн авч төлбөр авагч болон төлбөр төлөгч нарт үнэлгээний талаарх 2020 оны 5 сарын 21-ний өдөр 4/18625 тоот, 4/18627 тоот мэдэгдлийг гардуулан тэмдэглэл үйлдэхэд төлбөр төлөгч А.Д уг үнэлгээг зөвшөөрөхгүй гэх тайлбар гаргажээ.

/ХХ-ийн 13, 52-53 дугаар тал/

Төлбөр төлөгч А.Д 2020 оны 5  сарын 21-ний өдөр 4/18627 тоот мэдэгдэлийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу 7 хоногийн дотор гомдол гаргасан ч буцаагдсан, дахин 2020 оны 6 сарын 08-ны өдөр нэхэмжлэл гаргахад 2020 оны 6 сарын 10-ны өдөр 11529 дугаартай захирамжаар хүлээн авахаас татгалзан зөрчлөө арилган дахин нэхэмжлэл гаргах эрхтэй гэсний дагуу нэхэмжлэл гаргасан хэмээн тайлбарлалаа.

 А.Д тус шүүхэд 2020 оны 6 сарын 9-ний өдөр Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээтэй холбоотой гомдол гаргахад 2020 оны 6 сарын 10-ны өдрийн 11529 дугаар захирамжаар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагыг тодруул хэмээн хүлээн авахаас татгалзсан нь шүүхийн бүртгэлийн Иргэн 2014 нэгдсэн системд бүртгэгджээ.

Хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын төлөөлөгч нь төлбөр төлөгч А.Ды дээрх тайлбарыг эсэргүүцээгүй бөгөөд дээрхээс дүгнэхэд төлбөр төлөгч А.Д Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хуульд заасан хугацаанд үнэлгээтэй холбоотой гомдлоо гаргасан гэж үзэхээр байна.

Шийдвэр гүйцэтгэгч Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 70 хувь 10.560.690 төгрөгөөр 2020 оны 6 сарын 12-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар 2020 оны 5 сарын 26-ны өдрийн 6/02 тоот тогтоолоор шийдвэрлэсэн талаарх 2020 оны 6 сарын 2-ны өдрийн 4/200098 тоот мэдэгдэх хуудсыг төлбөр төлөгчид баталгаат шуудангаар хүргүүлсэн байна.

/ХХ-ийн 54, 54 дүгээр хуудасны ар тал /

Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4-т заасны дагуу шинжээчийн тогтоосон үнийн 50 хувь 7.543.350 төгрөгөөр дуудлага худалдааны үнийг тогтоон хоёр дахь албадан дуудлага худалдааг 2020 оны 6 сарын 22-ны өдрийн 7/1 тоот тогтоолоор зарласан ч төлбөр төлөгч үнэлгээтэй холбоотой гомдлыг шүүхэд гарган 2020 оны 7 сарын 8-ны өдрийн 13390 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тул ажиллагаа явагдаагүй ажээ.

ХХ-ийн 26-27, 55 дугаар тал /

Шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК нь Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны зах зээлийн үнэ цэнийг тогтоохдоо үнэлгээ хийж буй хөрөнгөтэй ижил төсөөтэй ашиглаж байгаа барилгын 1 квадрат метр талбайн үнэ, байрлал, барилгын хана, суурь, хучилтын хийцийн ангилал, бусад итгэлцлүүрийг үндэслэн шинжилгээ, судалгаа тооцон үзэж тоон чанар, шинжээчийн аргыг ашигласан гэсэн хэдий боловч энэ нь тодорхойгүй, энэ талаар дүгнэлтдээ тусгасангүй.

Шинжээч нь төлбөр төлөгч А.Ды ө*******лөлийн Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг үнэлэхдээ ямар үндэслэлээр Сонгинохайрхан дүүрэг дэх Залуус хороолол, мөн дүүрэг дэх 5 шар, Техникийн захын хойно байрлах орон сууцуудтай харьцуулсан үндэслэл нь тодорхойгүй байна.

Өөрөөр хэлбэл төлбөр төлөгчийн төлбөрт хураагдсан орон сууц Баянгол дүүргийн 20-р хороонд байрлах атал ямар үндэслэл, шалтгаанаар өөр дүүрэгт байрлах орон сууцтай харьцуулсан нь тодорхойгүй, дүгнэлтдээ ойролцоо газар байрлалтай гэсэн нь тодорхой бус байна.

Дээр дурьдсан байдлуудаас дүгнэж үзэхэд төлбөр төлөгч А.Ды төлбөрт хураагдсан хөрөнгийг үнэлсэн шинжээчийн дүгнэлт Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно,

8 дугаар зүйлийн 8.1-д Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно гэж заасантай нийцэхгүй байна.

Мөн шинжээч Хөрөнгө эстимэйт ХХК дүгнэлтдээ мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3.3 Хөрөнгийн үнэлгээ хийсэн үндэслэл, зориулалт,

9.3.5-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн төрөл, түүний шинж байдлын тодорхойлолт,

9.3.6-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн ө*******лөл, эзэмшил, ашиглалтын талаархи мэдээлэл,

9.3.8-д Хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл,

9.3.9-д Хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход хэрэглэсэн арга, горим, тэдгээрийн нийцтэй байдал,

9.3.11-т Хөрөнгийн үнэлгээг энэ хуульд заасан стандарт, аргачлалын дагуу хийсэн талаархи үнэлгээчний мэдэгдэл зэргийг бүрэн гүйцэд тусгаагүй гэж үзэхээр байна.

Б******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 сарын 23-ны өдрийн 389 дугаар шийдвэрийн дагуу хариуцагч А.Даас 54.2.667 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож шийдвэрлэсэн шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгчийн ө*******лөлийн, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад битүүмжлэн, барьцаалан, хураасан үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл, журмын дагуу явагдаагүй байна.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг Иргэний хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Хөрөнгийн Үнэлгээний тухай хуульд заасан журмын дагуу явуулаагүй тул А.Ды ө*******лөлийн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 1, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч А.Ды ө*******лөлийн Баянгол дүүрэг, 5-р хороо, /одоо 20-р хороо/, ТТЭ, 42-р байрны 12 тоотын 10 м.кв талбайтай, эрхийн улсын бүртэлийн Y-2205010766 дугаарт бүртгэгдсэн, 1 өрөө орон сууцыг үнэлсэн Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2020 оны 5 сарын 18-ны өдрийн үнэлгээг хүчингүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.Б*******, Б.Ариун-Эрдэнэ нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.

 

 

                                                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН