Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 06 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2021/01824

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Эрдэнэтолгойн 41-р гудамж, 127 тоот хаягт оршин суух З******* У******* овогт Х*******ын Б*******ын /РД: *******/ нэхэмжлэлтэй

Баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохыг тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.Б*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Б******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Х.Б******* би 1980-1982 онуудад Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулийг суурь машинч мэргэжлээр суралцаж төгссөн. Ингээд Улаанбаатар хотын Мебель-картоны комбинатад 1982 оны 7 сарын 5-ны өдрөөс суурь машинчаар 12 жил ажилласан.

Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 06 сарын 28-ны өдөр хөдөлмөрийн дэвтэр нээхэд, Мебель-картоны үйлдвэрийн даргын 1982 оны 07 сарын 05-ны өдрийн суурь машинчаар ажиллуулах тушаалд, мөн даргын 1987 оны 07 сарын 31-ний өдрийн ээлжийн амралт олгох тушаалд, 1994 оны 04 сарын 26-ны өдрийн ажлаас чөлөөлөгдөх тушаалуудад Х*******ын Б******* гэж миний овгийг буруу бичсэн байна.

Миний овог Х******* бөгөөд хөдөлмөрийн дэвтэр Х*******ын Б******* нэрээр олгогдсон. Иймд Х*******ын Б******* намайг Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас Х*******ын Б******* нэрээр нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн эзэмшигч мөн болохыг тогтоож өгнө үү гэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х*******ын Б******* нь эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан ба тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.3 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байна.

Тус шүүхийн шүүгчийн 2021 оны 5 сарын 28-ны өдрийн 8402 дугаар захирамжаар Улсын бүртгэлийн ерөнхий газраас Х.Б*******ын төрсний бүртгэлд бүртгэгдсэнтэй холбоотой нотлох баримтуудыг гаргуулахаар шийдвэрлэжээ.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2021 оны 6 сарын 4-ний өдрийн 5/4061 тоот болон Улсын бүртгэлийн төв архивын 2021 оны 6 сарын 4-ний өдрийн 101/002511 тоот төрсний бүртгэлийн лавлагаанд Р*******ийн Х*******, Д*******ын Ц******* нарын гэр бүлд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд 1964 оны 4 сарын 26-ны өдөр охин Б******* төрөхөд 1964 оны 5 сарын 8-ны өдөр төрсний бүртгэлд бүртгэсэн,

Мөн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт 151-т ... *******, Х*******ын Б******* ..., эцэг Р******* Х*******, эх Д*******а Ц******* ... гэж бүртгэсэн байна гэжээ.

/ХХ-ийн 12, 30-41 дүгээр тал/

З******* у******* овгийн Х*******ын Б******* нь Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 сарын 28-ны өдөр Х*******ын Б******* нэрээр нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болох нь түүний хүсэлт, тайлбар, бүртгэлийн байгууллагаас ирүүлсэн дээр дурьдсан лавлагаа баримтууд, Х.Б*******ын иргэний үнэмлэхийн хуулбар, С.Ц, П.Ц нарын гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 4-7, 10-12, 15-21, 30-41, 45-48 дугаар тал/

Ой, модны аж үйлдвэрийн яамны харьяа Мебель-картоны комбинатын даргын 1982 оны 7 сарын 26-ны өдрийн 116 тоот Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай тушаалын 17-д Х*******ын Б*******..., мөн даргын 1987 оны 7 сарын 31-ний өдрийн 191 тоот Ээлжийн амралт олгох тухай тушаалын 84-т Х.Б******* ..., Монро мебель компанийн ерөнхий захирлын 1994 оны 4 сарын 26-ны өдрийн 29 тоот Зарим ажилтнуудыг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлөх, сул чөлөө олгох, орон тооны цомхотголд оруулах, шагнах, тэтгэмж олгох тухай тушаалын 6-д Х.Б******* ... хэмээн тус тус тусгасан ба Х*******ын Б******* бус Х*******ын Б******* болох нь дээр дурдсан баримтуудад тусгагдсан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т Эрх зүйн ач холбогдол бүхий дараахь үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно, 135.2.4-т эрх олгосон ямар нэгэн баримт бичиг /иргэний үнэмлэх, гэр бүлийн байдлыг бүртгэх байгууллагаас олгосон гэрчилгээнээс бусад/-т дурдсан овог, эцгийн нэр, нэр, төрсөн он, сар, өдөр нь иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээнд бичигдсэнтэй тохирохгүй байвал түүний жинхэнэ эзэмшигч нь мөн эсэх, 135.2.14-т тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдал гэж тус тус заажээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.14-д зааснаар 1964 оны 4 сарын 26-ны өдөр төрсөн З******* у******* овгийн Х*******ын Б******* нь Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 сарын 28-ны өдөр Х*******ын Б******* нэрээр нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь зүйтэй гэж үзэв.

Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1 дэхь заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4, 135.2.14-д зааснаар 1964 оны 4 сарын 26-ны өдөр төрсөн З******* у******* овгийн Х*******ын Б******* нь Хөвсгөл аймгийн Ойн техник мэргэжлийн сургуулиас 1982 оны 6 сарын 28-ны өдөр Х*******ын Б******* нэрээр нээн олгосон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Б*******ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН