Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 2023/ШЦТ/164

 

 

 

 

 

 

                                                                                     2024/ШЦТ/164

 

 

 

 

                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Ж.У     

Шүүгдэгч: М.Ж, Б.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Бын Э, Т овогт Мы Ж нарт холбогдох эрүүгийн 2412............. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

              Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Завхан аймгийн Асгат суманд төрсөн, 26 настай, бүрэн дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ........ аймгийн ............ сумын ........ дугаар баг ............ тоотод оршин суух, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Х овогт  Бын Э /РД:............./,

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1999 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 25 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт ...... аймгийн ......... сумын ..........дугаар баг ............. тоотод оршин суух, урьд нь Архангай аймаг дахь сум дундын шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 239 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Т овогт Мы Ж /РД:............/,

 

                                               Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Ж, Б.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 

                                                                                                                                                                                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө ......... аймгийн .........сумын ............ дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн М.Ж нь бусдад зодуулж, эрүүл мэндэд нь зүүн хөмсөгний шарх, баруун сарвуу, зүүн бугалгад зулгаралт, зүүн зовхи, дух  баруун хөлийн эрхий хуруу, зулай, баруун чамархай хуйх, хүзүүнд цус хуралт бүхий  хөнгөн хохирол учирсан,  

2024 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Б.Э нь бусдад зодуулж эрүүл мэндэд нь хуйх, уруул, завжинд шарх, зулай хуйх, дух, баруун хөмсөг, зовхи, нүдний алимны салст, уруулын дотор салст, цээж, хоёр бугалга, баруун мөр, шуу, сарвуун цус хуралт, нуруу, цээж, зүүн тохойны зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.     

                                                                                                                                                                                   Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э М.Ж нар нь 2024 оны 05 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт хувийн таарамжгүй харилцааны улмаас харилцан зодоон хийж  М.Жийн биед зүүн хөмсөгний шарх, баруун сарвуу, зүүн бугалгад зулгаралт, зүүн зовхи, дух, баруун хөлийн эрхий хуруу, зулай, баруун чамархай хуйх, хүзүүнд цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,  Б.Эгийн биед хуйх, уруул, завжинд шарх, зулай хуйх, дух, баруун хөмсөг, зовхи, нүдний алимны салст, уруулын дотор салст, цээж, хоёр бугалга, баруун мөр, шуу, сарвуун цус хуралт, нуруу, цээж, зүүн тохойны зулгаралт бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: 

Хохирогч Б.Эгийн “...2024 оны 05 дугаар сарын 16-ны шөнийн 00 цаг өнгөрч байхад над руу залгаад байхаар нь би одоо бааранд байна гэж хэлээд  Жтой Одод караокенд уулзсан. Тэгсэн караокены цаг нь дуусаад бид нар гарахаар болоод гарсан. Бид хоёр хамт архи согтууруулах ундаа бол хэрэглээгүй. Тэгээд би такси бариад Жийг хүргэж өгөхөөр эхнэрийн хамтаар Тамир хороолол буюу цаг уур руу явсан. Тэгсэн Ж замдаа энд зогсчих гэхээр нь таксинаас бид гурав буусан. Тэндээс манай эхнэрийн найз нь ирж авах байсан болохоор би дагаад буусан юм. Тэгсэн замын баруун тал руу гарснаа намайг хүрээд ирээч уулзъя гэхээр нь араас нь очтол газраас чулуу аваад шууд миний толгой руу цохиход би газар унасан.  Тэгснээ намайг толгой тархигүй өшиглөж гараараа цохиж байхад нь манай эхнэр салгасан. Би нэг хэсэг ухаан алдсан байсан. Миний биед учирсан гэмтлийг М.Ж учруулсан өөр хүн учруулаагүй. Би нэг удаа баруун гараараа нүүр хэсэгт нь нэг удаа л цохисон тэрнээс бол өөр цохисон зүйл байхгүй. Манай эхнэр Ж бид гурав л байсан өөр хүн байгаагүй. Би бол нэлээн согтуу байсан. Харин Ж бол гайгүй байсан санагдаж байна. Би үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгоно. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 дугаар тал/, хохирогч М.Жийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр гадуур найзуудтайгаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаа найз болох Этай ярьж байгаад Одод караоке дээр очиход Э найзуудтайгаа байсан. Тэгээд хэсэг суутал цаг нь дуусаад гарцгаасан. Намайг Э эхнэрийнхээ хамтаар таксигаар хүргэж өгөхөөр тамир хороолол явсан. Тэгээд би гэрийн ойролцоо ирээд энд буучихъя гээд буусан. Тэгээд Эг гараад ир хө уулзъя гэхэд араас дагаж бууж ирсэн. Тэгээд юм ярьж байтал над руу томроод байхаар нь бид хоёр хоорондоо маргалдахад Э намайг цохиод байсан. Тэгэхээр нь би гар хүрэхгүй байж байхад хавирч унагаад дахиж цохиод байхаар нь зөрүүлээд цохиж хэдэн удаа цохисон. Тэгээд хамт явсан эмэгтэй нь салгаад удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Миний биед гэмтэл учирсан. Уг гэмтлийн Э учруулсан. Намайг зодоод байхаар нь би зөрүүлээд цохисон нь үнэн. Гэхдээ яаж цохисон талаар санахгүй байна. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Бид 2 нэлээн согтуу байсан. Би гараараа л учруулсан л байх гэж бодож байна. Э намайг чулуугаар цохихоор нөгөө чулуугаар нь өөрийнх нь толгой руу нэг удаа цохисон. Би яг ямар чулуугаар цохисныг мэдэхгүй байна. Тиймээс ямар чулуу байсныг мэдэхгүй байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр учир зүйгээ ололцсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/, Хохирогч М.Жийн дахин “...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 86-87 дугаар тал/, хохирогч Б.Эгийн дахин “...би гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршигийн зэрэглэлийг тогтоох дүгнэлт гаргуулахгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 дүгээр тал/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч  Б.Б 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 191 дугаартай “...М.Жийн биед зүүн хөмсөгний шарх, баруун сарвуу, зүүн бугалганд зулгаралт, зүүн зовхи, дух, баруун хөлийн эрхий хуруу, зулай, баруун чамархай хуйх, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ.  Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар тал/,  Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 192 дугаартай “...Б.Эгийн биед хуйх, уруул, завжинд шарх, зулай хуйх, дух, баруун хөмсөг, зовхи, нүдний алимны салст, уруулын дотор салст, цээж, хоёр бугалга, баруун мөр, шуу, сарвуун цус хуралт, нуруу, цээж, зүүн тохойны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 26-27 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.Ж нь хохирогч Б.Эгийн эрүүл мэндэд хуйх, уруул, завжинд шарх, зулай хуйх, дух, баруун хөмсөг, зовхи, нүдний алимны салст, уруулын дотор салст, цээж, хоёр бугалга, баруун мөр, шуу, сарвуун цус хуралт, нуруу, цээж, зүүн тохойны зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан, шүүгдэгч Б.Э нь хохирогч М.Жийн эрүүл мэндэд зүүн хөмсөгний шарх, баруун сарвуу, зүүн бугалганд зулгаралт, зүүн зовхи, дух, баруун хөлийн эрхий хуруу, зулай, баруун чамархай хуйх, хүзүүнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч нар нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр тус тус үйлджээ. 

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч М.Ж, Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр тус тус илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч М.Ж, Б.Э нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Э, М.Ж нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч нар нь мөрдөн байцаалтын шатанд “...гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.   

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь өөрсдийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гомдол саналгүй болсон тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгдэгч Б.Э, М.Ж нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч М.Ж, Б.Э нарт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсанг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын үр дагаварыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                                                                                                                                                               ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Т овогт Мы Ж, Х овогт Бын Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн

11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцсугай.

 

  1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт

зааснаар шүүгдэгч М.Жийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч М.Ж, Б.Э нар нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч М.Ж, Б.Э нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Шүүгдэгч М.Ж, Б.Э нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон

хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар

шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Ж, Б.Э нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР