Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/138

 

 

 

 

                                             2024/ШЦТ/138

 

 

 

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Ж.Ц

Шүүгдэгч: А.Э 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Агийн Эд холбогдох эрүүгийн 2412............. дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

         

          Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2002 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт .......... аймгийн ......... сум, ...........дугаар баг, ............... гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Агийн Э /РД:............/    

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед .......аймгийн .........сумын :........... дугаар баг, ............ давхарт иргэн Б.С нь бусдад зодуулж, түүний биед цээжинд зулгаралт, зүүн хөмсгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.   

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.Э нь 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 11 цагийн үед .......аймгийн ...............сумын ........ дугаар баг, ............... давхарт хичээлийн дүн гаргасан гэх шалтгаанаар маргалдаж, хохирогч Б.Сгийн нуруу болон нүүрэн тус газарт гараараа, цүнхээрээ цохиж, түүний биед цээжинд зулгаралт, зүүн хөмсгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох хохирогч Б.Сгийн “...Би төлбөрийн асуудалтай бие бялдрын хөгжлийн хичээл дээр дүн гараагүй байсан. Тэгээд 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дүнгээ гаргах гээд Ч-Э багштай уулзаад дүнгээ гаргуулчихаад багшийн өрөөнөөс гараад явсан. Удалгүй багш дахин дуудаад “чи Эд дүнгээ яаж гаргуулсанаа зөв ойлгуулаад өгчих,  Э чамтай барьцаад байна” гэж хэлсэн. Тэгээд би Эыг хичээлийн байрны 2 давхарт явж байхад нь очоод миний төлбөр шивэгдээгүй байсан болохоор миний дүн гараагүй байсан юм. Тэгээд төлбөрийн асуудал дууссан болохоор сая дүнгээ гаргуулаа, чи буруу ойлгоод байна, чи ийм зан гаргаад байхаар бусад багш нар миний дүнг тавьж өгөхгүй бол яах юм бэ, яагаад багш нартай хэрүүл хийгээд яваад байдаг юм бэ” гээд жоохон уурлангуй хэлсэн.  М, Н, Д нарын хамт хоёр давхарын шатан дээр сууж байхад Э араас ирээд надтай хэрүүл хийгээд байсан. Тэгээд намайг 3 давхарт гараад учраа олъё  гэхээр нь “би чамтай учраа олох юу байх юм, зүгээр өөр өөрийнхөө дүнг гаргахад болох юм биш үү, чамтай хэрэлдэх сонирхол үнэхээр алга, цаашаа зайл” гэж хэлэхэд намайг гараараа нуруу руу цохихоор нь би босож ирээд “яагаад намайг цохиод байгаа юм” гээд сууж байсан сандлаасаа холдуулж түлхэхэд намайг үснээс зулгаагаад хоёр удаа цохиод, толгой руу цүнхээрээ цохиод би газарт унасан. М, Н хоёр салгасан. Миний зүүн нүд хөхөрсөн, хавдсан, цээж хэсгийг гараараа урсан байсан. Мөн толгой болон чих рүү хатгаж өвдөж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн  07-09 дүгээр тал/, гэрч Т.Мгийн “...Тэгээд багшийн өрөөнөөс гараад 1 давхрын шатны хажууд би Эд хандаж “чи хичээлдээ суугаагүй байж дүнгээс болж хэрүүл хийгээд яваад байх юм, хохино” гэж хэлэхэд Э “дуугай бай” гэж хэлсэн. Би шатаар өгсөөд явж байхад намайг араас Э цохиж авсан. Тэгээд маргалдсан. Ч-Э багш болиулсан. Тэгээд бид нар хоёр давхарт гараад сууцгаасан. Э Сгийн хойно зогсоод хэрүүл хийгээд байсан. Тэгж байгаад араас нь цохиод авсан. Тэгээд С сандлаа түлхээд боссон. Тэгээд алгадсан, зодоон болсон. Э нь Сг гараараа цохиод, гартаа байсан цүнхээрээ цохиод, үсдээд газарт унагаагаад байсан. Тэгээд багш нар гарч ирээд больцгоосон... Миний харснаар Э нь гараараа 2-3 удаа, цүнхээрээ 1 удаа, тэгээд үснээс нь зулгааж газарт унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар тал/,  гэрч Ц.Нийн “...Би 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Багшийн сургуулийн хичээлийн байрны 2 давхарт байхад С, М, Э нар ирсэн. Э, С хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Э нь Сг цохиж аваад, тэгээд хоорондоо зодолдоод, С уйлаад, тэгээд салгацгаасан... Э нь эхлээд гараараа нуруу хэсэг рүү нь 1 удаа, толгой шанаа хэсэг рүү цохиод байсан, үснээс нь зулгаасан, цүнхээрээ цохисон. Сгийн зүүн нүд хавдаж, хөхөрсөн байсан. Нүд бүрэлзээд толгой өвдөөд гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар тал/, гэрч Д.Дын “...миний харснаар Э гартаа цүнхээ барьсан байсан. Эын биед  гэмтэл учраагүй байх шиг байсан. Салгасаных нь дараа би Эыг дагуулж явсан хацраа дараад байсан. Сгийн үснээс нь зулгаасан байх бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар тал/, гэрч Б.Чн “...С дүнгийн хуудсаа авчраад дүнгээ тавиулаад гарах гэхээр нь ангийн чинь дүнгээ гаргаагүй хүүхдүүд барьцдаг шүү бусад оюутануудад зөвөөр тайлбарлаж хэлээрэй гээд гаргасан. Удалгүй Э ууртай манай өрөөнд орж ирээд С чинь сонин сонин юм яриад байна гэж хэлэхэд араас нь С орж ирээд хоорондоо хэрэлдээд байхаар нь би өрөөнөөс гарцгаа гэж хэлээд гаргасан. Би бас өрөөнөөсөө гараад явсан. Тэгээд би жижүүрийн хажууд байхад Э нь шатны хажууд Мтай маргалдаад зулгаацалдаад байхаар нь та нар юу болоод байна, сургууль дотор зодолдох гээ юу гэж  хэлчихээд өрөөндөө орсон. Хоорондоо зодолдсон асуудлыг би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 дугаар тал/, Архангай аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Б гаргасан 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 164 дугаартай “...1. Б.Сгийн биед цээжинд зулгаралт, зүүн хөмсгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 42-43 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч А.Э нь хохирогчийн эрүүл мэндэд цээжинд зулгаралт, зүүн хөмсгөнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.    

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч А.Эыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Сгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хохирогч мөрдөн байцаалтын шатанд “...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв.  

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч А.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч А.Эд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх  нөхцөл байдалд тооцож, прокурорын сонсгосон ял Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаварыг ойлгосон, прокурортой ялын талаар тохиролцсон байх тул прокурорын саналын хүрээнд торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Агийн Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Эыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР