| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2020/05563/И |
| Дугаар | 101/ШШ2021/01871 |
| Огноо | 2021-06-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 101/ШШ2021/01871
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б******* дүүрэг, *******-р хороо, *******-р хороолол, Ч*******ын гудамж, *******-р байр, тоотод оршин суух, Бийн Т*******ийн /РД: *******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б дүүрэг, -р хороо, Т хотхон, байр, тоотод оршин суух, Бын У*******т /РД: *******/ холбогдох
*******,90,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Т******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Мөнхтулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Б.Т*******, Б.У******* нарын хооронд 20******* оны 10 сарын 7-ны өдөр Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ аман хэлбэрээр байгуулагдсан ба Б.У******* түрээсийн байранд үнэ төлбөргүй амьдруулах, Б.Т******* 17.000.000 төгрөгийг хүүгүй зээлдүүлэхээр тус тус харилцан тохиролцсон.
Ийнхүү тохирсоны дагуу 20******* оны 10 сарын 7-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, Б.У*******ын Хаан банк дахь тоот төгрөгийн дансанд 12.000.000 төгрөгийг тус тус хүлээлгэн өгсөн. Б.У******* 17.000.000 төгрөгийг хүлээн авмагц өөрийн хамаарал бүхий Ц Р Эт ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт дээр 17.000.000 төгрөгийг хүлээн авсан санхүүгийн баримт үйлдэж өгсөн.
Аман тохиролцоогоо баримтжуулан 20******* оны 11 сарын *******-ний өдөр зээлийн гэрээ байгуулан нотариатаар батлуулсан ба Б.У******* зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй, 17.000.000 төгрөгийг өгөөгүй тул шүүхэд хандсан.
Талуудын хооронд 20******* оны 11 сарын *******-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний 3.1-д ... 1 жилийн хугацаатай олгов. Зээлийн хугацаа нь зээлийг хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно, 3.6-д Үндсэн зээлийг хугацааны эцэст бөөнд нь төлнө, 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тус тус заасныг үндэслэн үндсэн зээл 17.000.000 төгрөг, гэрээний хугацаа дууссан 2020 оны 10 сарын 7-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл 3******* хоногийн алданги 2.90.000 төгрөг, нийт *******.90.000 төгрөгийг хариуцагч Б.У*******аас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.У******* шүүхэд гаргасан тайлбартаа:
Б.Т*******ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Тус мөнгөн дүнг хувийн хэрэгцээнд аваагүй болно. Ц Р Эт ХХК-ийн өмнөөс авсан болно. Тус мөнгөн дүнг зөвшөөрч байна. Компанийн зүгээс төлөгдөх болно гэжээ.
Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Б.У*******т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 17.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад алданги 2.90.000 төгрөгийг нэхэмжлэн нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
/Гэрээний хугацаа дууссан 2020 оны 10 сарын 7-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 11 сарын 10-ны өдөр хүртэл 3******* хоногийн алданги/
Нэхэмжлэгч Б.Т******* нь хариуцагч Б.У*******т 20******* оны 10 сарын 7-ны өдөр бэлнээр 5.000.000 төгрөг, Б.У*******ын Хаан банк дахь тоот дансанд 12.000.000 төгрөг шилжүүлэн нийт 17.000.000 төгрөгийг түүнд хүүгүй зээлдүүлсэн гэх ба тэдгээр нь хожим 20******* оны 11 сарын *******-ний өдөр үүнийгээ бичгээр баталгаажуулан 17.000.000 төгрөгийг зээлсэн талаар зээлийн гэрээ байгуулжээ.
Дээрхи 20******* оны 11 сарын *******-ний өдрийн гэрээ ёсоор зээлдэгч буюу хариуцагч Б.У******* нь нэхэмжлэгч буюу зээлдүүлэгч Б.Т*******аас 20******* оны 10 сарын 7-ны өдөр 17.000.000 төгрөгийг хүүгүй зээлсэн, мөнгийг Б.У*******ын Хаан банк дахь тоот дансанд шилжүүлсэн, зээлийг 1 жилийн хугацаатай олгосон ба мөнгийг хүлээн авсан үеэс хугацааг тооцохоор, хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр тус тус харилцан тохирсон нь уг гэрээ болон зохигчийн тайлбараар тогтоогдлоо.
Зээлийн гэрээнд талууд хүсэл зоригын илэрхэлээ болгон гарын үсгээ зуран баталгаажуулсан, хуулийн шаардлага хангасан тул хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэв.
/ХХ-ийн ******* дүгээр тал/
20******* оны 10 сарын 7-ны өдөр зээлдэгч Б.У*******т 17.000.000 төгрөгийг хүлээлгэн өгсөн талаар хариуцагч буюу зээлдэгч Б.У******* маргаагүй бөгөөд тэрээр Центар Р Эт ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт дээр уг мөнгийг хүлээн авсан талаараа баримт үйлдсэн байна.
/ХХ-ийн 2-29 дүгээр тал/
Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 22 дугаар зүйлийн 22.*******-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч Б.У******* 17.000.000 төгрөгийг хүлээн авсан нь зохигчийн тайлбар болон түүний мөнгө хүлээн авсан баримт, үүнийгээ хожим баталгаажуулсан 20******* оны 11 сарын *******-ний өдрийн гэрээ зэрэг баримтаар тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.
Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.
Зээлдүүлэгч Б.Т******* 17.000.000 төгрөгийг 20******* оны 10 сарын 7-ны өдөр зээлдэгч Б.У*******т хүлээлгэн өгсөн бөгөөд тэдний 20******* оны 11 сарын *******-ний өдөр байгуулсан гэрээний 3.1-т ... Зээлийг 1 жилийн хугацаатай олгов. Зээлийн хугацаа нь зээлдэгч зээлийг хүлээн авсан үеэс эхлэн тоологдоно гэж тохиролцсоны дагуу 2020 оны 10 сарын 7-ны өдөр гэрээний хугацаа дууссан ба зээлдүүлэгч Б.Т******* нь гэрээний үүргээ биелүүлээгүй зээлдэгч Б.У*******аас зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.
Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.*******-т Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй,
232.6-д Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ,
талуудын хооронд байгуулсан гэрээний 3.7-д Гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлнө гэж тус тус заасны дагуу алданги нэхэмжилсэн нь үндэслэлтэй.
/ХХ-ийн ******* дүгээр тал/
Зээл авсны дараагаар уг зээлийг бичгийн хэлбэрт оруулан баталгаажуулсан нь талуудын хүсэл зориг, гэрээний чөлөөт байдлыг үгүйсгэхгүй байгаагаас гадна хожим зээлийн нөхцлийг бичгийн хэлбэрт оруулсан нь хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээс буюу хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй тул хариуцагч Б.У*******аас зээлийг алдангийн хамт гаргуулан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч Б.У******* зээлийг төлнө, гэхдээ компаний зүгээс төлөгдөнө гэж тайлбар гаргасан ба тэрээр мөнгийг компанийн бус өөрийн дансаар хүлээн авснаас гадна компани бус иргэн Б.У******* нь мөнгийг хүлээн авсанаа зөвшөөрч гэрээ байгуулсан тул зээлийг компани бус иргэн Б.У******* хариуцах учиртай.
Хариуцагч Б.У******* нь нэхэмжлэгч Б.Т*******аас хүлээн авсан зээлийг хэнд шилжүүлсэн нь, мөн ямар үйл ажиллагаанд зарцуулсанаас үл шалтгаалан зээлийн гэрээний үүргийн хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй.
Иймд Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 232 дугаар зүйлийн 232.6-т заасныг баримтлан хариуцагч Б.У*******аас *******.90.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т*******т олгох нь зүйтэй.
/Үндсэн зээл 17.000.000 төгрөг,
Алданги 2.90.000 төгрөг /2020.10.07-2020.11.10, 1 хоног 5.000 төгрөг/
Хариуцагч Б.У*******т 2021 оны 6 сарын 17-ны өдрийн 10 цаг 30 минутанд шүүх хуралдаан болохыг хуралдаан болохоос 15 хоногийн өмнө мэдэгдсэн бөгөөд тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй ба нэхэмжлэгч нь түүний эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг үндэслэн хариуцагч Б.У*******ын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 11 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Б.Т*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 30*******.1*******0 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.У*******аас 2*******.*******00 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Т*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 1******* хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.*******, 1*******.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 1******* хоног өнгөрснөөс хойш 1******* хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН