Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 2024/ШЦТ/156

 

 

 

 

                                 2024/ШЦТ/156

 

 

 

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч П.Гандолгор даргалж,

Улсын яллагч: Ж.Ц     

Шүүгдэгч: С.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт С Эд холбогдох эрүүгийн 2412........... тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв. 

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1981 оны 03 дугаар сарын 19-ний өдөр Архангай аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ......... аймгийн ....... сумын ..... багийн .............. гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, М овогт С Э /РД:…......../

 

                                        Холбогдсон хэргийн талаар:  

 

Шүүгдэгч С.Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар  шүүгдэгч С.Э нь .........аймгийн .......... сумын ....................  гэх талбайн тусгаарлалт хийгдээгүй газраас 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр зохих зөвшөөрөл эрхийн бичиггүй ойгоос хууль бусаар 2,8224 м3 хуурай шинэс төрлийн босоо модыг хууль бусаар бэлтгэж, 09-81 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэн ойн санд 557.616 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна. 

 

               Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

               Шүүгдэгч С.Э нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Т өгсөн: “...байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар тал/, гэрч Ч.О өгсөн: “...2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Архангай аймгийн Булган сумын Тусгалт багийн Ар нүүр гэх ойгоос шургааг мод бэлтгээд модонд хурааж байгаад 2024 оны 05 дугаар сарын 09-ний орой сумын төв рүү оруулж торон хашааны шоно хийх гэж ачиж явж байгаад цагдаа зогсоож шалгаад мод бэлтгэх эрхийн бичгээ шалгуулчих гэсэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй гэж хэлсэн чинь модтой автомашиныг саатуулсан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан юм. Тухайн үед ганцаараа бэлтгэсэн юм. С.Э би босоо шургааг мод тайрч унагаасан гэж хэлж байсан. Хятад улсад үйлдвэрлэсэн хар өнгийн модны цахилгаан хөрөө ашиглаж мод бэлтгэсэн. Бид хоёр 2004 онд гэр бүл болсон одоо гурван хүүхдийн хамт амьдардаг. Манай нөхөр архи тамхи хэрэглэдэггүй гэр орондоо хүүхдүүддээ анхаарал халамж сайн тавьдаг нутаг орондоо нэр хүнд сайтай буруу зөрүү зангүй томоотой хүн байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/, гэрч Б.Хн “...хяналт шалгалт хийх үед эрхийн бичиггүй хууль бусаар мод бэлтгэсэн Э гэх хүний модтой тээврийн хэрэгслийг саатуулж ажилласан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй байсан. Босоо болон унанги мод бэлтгэсэн байсан. Эхнэр нь хамт явж байсан, мод бэлтгэсэн газраа зааж өгч чадна гэж хэлсэн. Мазда маркийн 09-81 АРА улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан, ойн цэвэрлэгээний мод бэлтгэх эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар тал/,  гэрч С.Ц “...Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Уг газарт талбайн тусгаарлалт огт хийгдэж байгаагүй, тусгай хамгаалалттай газар нутагт ордоггүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар тал/, яллагдагч С.Эы өгсөн: “...Би зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Миний үйлдэл тохирч байна...” гэх дүгнэлт /хх-ийн 66 дугаар тал/, шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай босоо мод нь 43 ширхэг буюу 1.1379 м3 шоометр ойн санд учруулсан хохирлын хэмжээг шууд үр ашгийн 98515,3 төгрөг, шууд бус үр ашгийн 126297 төгрөг нийт экологи эдийн сангийн үнэлгээг 224813 төгрөг, унанги мод нь 55 ширхэг буюу 1.6845 м3 шоометр Ойн санд учруулсан хохирлын хэмжээг шууд үр ашгийн 145838 төгрөг, шууд бус үр ашгийн 186965 төгрөг, нийт экологи эдийн засгийн үнэлгээг 332803 төгрөг, нийт 2.8224 м3 шоометр буюу экологи эдийн засгийн үнэлгээг 557616 төгрөг, дээрх мод нь шинэс төрлийн хуурай мод байна...” гэх дүгнэлт /хх-ийн 49-50 дугаар тал/, шинжээчийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаартай дүгнэлт /хх-ийн 56 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Шүүгдэгчийн зохих зөвшөөрөл гарал үүслийн гэрчилгээ авахгүйгээр ойгоос мод бэлтгэж тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

          Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Эг хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

 

Иймд шүүгдэгч С.Эг  зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 557.616 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон ба уг хохирол төлөгдөөгүй байна.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав  дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /557.616*3= 1.672.848 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун дөчин найм/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 1.672.848 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун дөчин найм/ төгрөгийг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч С.Э нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхээс шүүгдэгч С.Эг хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Иймд шүүгдэгч С.Эгийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 09-81 АРА улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.672.848 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун дөчин найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 427.152 /дөрвөн зуун хорин долоон мянга нэг зуун тавин хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 282.200 төгрөгийн үнэлгээ бүхий 2.8224 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 /жаран мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Эд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэнг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэргийн шинж, прокурорын саналыг харгалзан торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч М овогт С Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Эг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь шүүхээс оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7 дахь хэсэг, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д  зааснаар шүүгдэгч С.Эаас 1.672.848 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун дөчин найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.  

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2024 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 11 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч С.Эгаас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 2.100.000 төгрөгийн үнэлгээ бүхий 09-81 АРА улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслийг хурааж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 1.672.848 /нэг сая зургаан зуун далан хоёр мянга найман зуун дөчин найм/ төгрөгийг төлүүлэн, үлдсэн 427.152 /дөрвөн зуун хорин долоон мянга нэг зуун тавин хоёр/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 282.200 төгрөгийн үнэлгээ бүхий 2.8224 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000 /жаран мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

7. Шүүгдэгч С.Э нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР