| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0132/э |
| Дугаар | 2024/ШЦТ/132 |
| Огноо | 2024-05-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 20 өдөр
Дугаар 2024/ШЦТ/132
2024 05 20 2024/ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0132/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга **********,
Улсын яллагч *********,
Хохирогч *********, ***********,
Шүүгдэгчийн өмгөөлөгч *********,
Шүүгдэгч *********** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******** ********** холбогдох эрүүгийн 2439000570085 дугаартай хэргийг 2024 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ********** нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ “идэшний үхэр, цагаан идээ зарна” гэж хохирогч ********* хуурч, түүний цагаан идээ, өвлийн идэш худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 150,000 төгрөг, 2023 сарын 10 дугаар сарын 06-ны өдөр 1,100,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1,100,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 600.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 350,000 төгрөгийг хүү *********** хамтран эзэмшдэг Төрийн банкны 252100063636 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 3.300.000 төгрөгийг,
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ “идэшний үхэр зарна" гэж хохирогч ********* хуурч түүний өвлийн идэш худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 9 дүгээр сарын 18-ны 1,100,000 төгрөгийг,
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ "идэшний үхэр зарна" гэж хохирогч ********** хуурч түүний өвлийн идэш худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг,
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ "идэшний үхэр зарна" гэж хохирогч ************* хуурч түүний өвлийн идэш худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 800,000 төгрөгийг,
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ "идэшний үхэр, цагаан идээ зарна" гэж хохирогч *********** хуурч, түүний цагаан идээ, өвлийн идэш худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,900,000 төгрөгийг,
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ “цагаан идээ зарна" гэж хохирогч ************ хуурч түүний цагаан идээ худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 150,000 төгрөгийг,
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгонд байхдаа "адуу зарах гэж байна, төсөлд оролцож, зээл авах гэж байна" гэж хохирогч ********** хуурч, зээлсэн мөнгөө хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготойгоор зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2021 оны 07 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5951076540 дугаартай Хаан банкны дансанд, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 9,000,000 төгрөгийг ********** эзэмшлийн 5951091172 дугаартай Хаан банкны дансанд, 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 5,500,000 төгрөгийг ************* эзэмшлийн 5950012349 дугаартай Хаан банкны дансанд, 2,500,000 төгрөгийг ********** эзэмшлийн 5959003006 дугаартай Хаан банкны дансанд тус тус шилжүүлэн авч нийт 19,400,000 төгрөгийг залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ********* залилах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2439000570085 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Төрийн банкны 252100063636 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, харилцах дансны харилцагчийн хуулга (1-р хх-ийн 197-198, 2-р хх-ийн 155-160, 162-163-р хуудас),
************ эзэмшлийн 5951074560 дугаартай хаан банкны дипозит дансны хуулга (2-р хх-ийн 210-217-р хуудас),
*********** эзэмшлийн 5951091172 дугаартай хаан банкны дипозит дансны хуулга (2-р хх-ийн 219-222-р хуудас),
Гэрч ********* (1-р хх-ийн 31-32-р хуудас), гэрч ********* (1-р хх-ийн 35-36-р хуудас), гэрч ******** (1-р хх-ийн 39-40-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай албан бичиг (2-р хх-ийн 76-р хуудас),
*********** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, дансны хуулга (1-р хх-ийн 62-63-р хуудас),
Хохирогч ********* (1-р хх-ийн 70-71-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
*********** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, дансны хуулга (1-р хх-ийн 88-89-р хуудас),
Хохирогч ********** (1-р хх-ийн 94-95-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
********** эзэмшлийн 5022559820 хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 113-114-р хуудас),
Хохирогч ********** (1-р хх-ийн 119-120-р хуудас), гэрч ********** (1-р хх-ийн 122-123-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
********* цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, 5031304279 хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 139-140-р хуудас),
Хохирогч ************ (1-р хх-ийн 145-147-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг,
************ цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, 5027335453 хаан банкны дипозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 163-165-р хуудас),
Хохирогч ********** (1-р хх-ийн 141-142-р хуудас), гэрч ********* (1-р хх-ийн 173-174-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
*********, ******** нарын эзэмшлийн 5031304279 Хаан банкны дипозит дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 204-207-р хуудас),,
Гэрч ******** (2-р хх-ийн 126-127-р хуудас), гэрч ******** (2-р хх-ийн 131-132-р хуудас), гэрч ********** (2-р хх-ийн 129-130-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
**********, ********** нарын эзэмшлийн 5951091172 дугаарртай хаан банкны дансны дипозит хуулга (2-р хх-ийн 167-р хуудас),
********** эзэмшлийн 5950012349 дугаарртай хаан банкны дансны дипозит хуулга (2-р хх-ийн 185-р хуудас),
********* эзэмшлийн 5959003006 дугаарртай хаан банкны дансны дипозит хуулга (2-р хх-ийн 201-р хуудас),
Шүүгдэгч ********, хохирогч *********, ********** нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгийн бүртгэлгүй тухай лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбарууд, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (2-р хх-ийн 224-231, 235-250, 77-78-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2439000570085 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Улсын яллагч ******** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч ********* нь залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв:
Шүүгдэгчийн өмгөөлөгч ********** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...миний үйлчлүүлэгч *********** нь өөрийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв:
Шүүгдэгч ********* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “..Гэм бураагаа хүлээн зөвшөөрч байна....” гэж гэм буруугийн талаар маргаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************ нь Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ “идэшний үхэр, цагаан идээ зарна” гэж хохирогч ********** хуурч, түүний цагаан идээ, өвлийн идэш худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 150,000 төгрөг, 2023 сарын 10 дугаар сарын 06-ны өдөр 1,100,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 1,100,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 600.000 төгрөг, 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 350,000 төгрөгийг хүү ********** хамтран эзэмшдэг Төрийн банкны 252100063636 дугаартай дансаар шилжүүлэн авч нийт 3.300.000 төгрөгийг,
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ “идэшний үхэр зарна" гэж хохирогч ********** хуурч түүний өвлийн идэш худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 9 дүгээр сарын 18-ны 1,100,000 төгрөгийг,
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ "идэшний үхэр зарна" гэж хохирогч *********** хуурч түүний өвлийн идэш худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 500,000 төгрөгийг,
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ "идэшний үхэр зарна" гэж хохирогч *********** хуурч түүний өвлийн идэш худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 800,000 төгрөгийг,
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ "идэшний үхэр, цагаан идээ зарна" гэж хохирогч ********** хуурч, түүний цагаан идээ, өвлийн идэш худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 1,900,000 төгрөгийг,
-Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 85-31 тоотод байрлах гэртээ “цагаан идээ зарна" гэж хохирогч *********** хуурч түүний цагаан идээ худалдан авах гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан өөрт байхгүй зүйлийг байгаа мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 150,000 төгрөгийг,
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгонд байхдаа "адуу зарах гэж байна, төсөлд оролцож, зээл авах гэж байна" гэж хохирогч ********** хуурч, зээлсэн мөнгөө хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготойгоор зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж улмаар 2021 оны 07 дүгээр сарын 21-ний өдөр 600,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн 5951076540 дугаартай Хаан банкны дансанд, 2021 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 9,000,000 төгрөгийг *********** эзэмшлийн 5951091172 дугаартай Хаан банкны дансанд, 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 5,500,000 төгрөгийг ********* эзэмшлийн 5950012349 дугаартай Хаан банкны дансанд, 2,500,000 төгрөгийг *********** эзэмшлийн 5959003006 дугаартай Хаан банкны дансанд тус тус шилжүүлэн авч нийт 19,400,000 төгрөгийг залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Гар утсаараа зээл авах гээд одоо тэдэн төгрөг хийчих зээл тань гарлаа гээд байхаар нь явуулж байсан. Тэгээд гарах юм байна гэж итгээд, гарахаар нь хүмүүсээс авсан мөнгөө буцаагаад өгнө гэж бодож байсан...Би гар утасны зээл авдаг аппликейшнаар зээл авах гээд тэгээд тэрэнд өгсөн....Би үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна...Би хохирлоо төлж барагдуулна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би шүүгдэгчтэй Дадал сум явахдаа тараад цагаан идээ авах зорилгоор орсон. Тэгээд би өвөл цагаан идээ авна гээд ярьсан. Тэгээд өвөл цагаан идээ бэлэн боллоо хүүхэд сургуульд орох гэж байна мөнгө явуулаач гэхээр нь явуулсан. Тэгээд дараа нь цагаан идээ аваачиж өгөх гэж байна. Манайх үхэр зарна оюутны төлбөр төлөх гэж байна та мөнгөө явуулаач гээд байхаар нь би өгөөд байсан. Тэгээд очоод авъя гэхээр би аваачаад өгнө гэсээр байгаад шалтаг хэлээд их авсан. Тэгсээр байгаад сүлдээ өмнөх юмаа авч байж мөнгө өгнө гэсэн тэгтэл эмнэлэгт үзүүлэх гэж байна гэж хэлээд байхаар нь мөнгө өгсөн. Тэгээд бүүр болохгүй болохоор нь очтол худлаа байсан..... Үр хүүхдүүдтэйгээ нийлээд 7,750,000 төгрөгийн хохирол учирсан байгаа....Хохирлыг минь барагдуулж өгнө үү...” гэх мэдүүлэг,
Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2021 онд Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгонд хүнсний дэлгүүр ажиллуулдаг байсан ба манай нутгийн зүс таних эмэгтэй болох *********** ************ нь дэлгүүр дээр маань ирээд "адуу зарах гэж байгаа юм одоо их халуун байна нар буухаар махаа өгөх гэж байгаа юм түр мөнгө зээлээч" гэж гуйхаар нь 2021 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Хаан банкны өөрийн 5943029001 дугаартай данснаас ******* 5951076540 тоот данс руу 1.500.000 төгрөг шилжүүлсэн. Энэ өдрөө ********** дахин утсаар яриад мөнгө дутчихлаа гэж хэлээд дахин 300.000 төгрөг авсан. Энэ зээлсэн мөнгөө ********* адуугаа зарчхаад өгнө л гэж авсан....Үүний дараа 2021 оны 7 дугаар сарын 21-ний өдөр ******** утсаар яриад би төсөлд оролцох гэж байгаа юм тэгээд таны мөнгийг өгнө гэж хэлээд дахин 600.000 төгрөг зээлсэн. Би 600,000 төгрөгийг мөн Хаан банкны өөрийн 5943029001 дугаартай данснаас *********** 5951076540 тоот дансанд шилжүүлсэн....Үүний дараа 2021 оны 8 дугаар сарын 05-ны өдөр утсаар ********* яриад малчны зээлээ төлөхгүй бол төсөлд оролцож болохгүй байна. Зээлгүй байж төсөлд оролцох юм байна гэж хэлээд дахин 9.000.000 төгрөгийг 5951091172 тоот дугаартай ********* гэх нөхрийнхөө дансанд шилжүүлүүлсэн. Үүний дараа 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр утсаар яриад төсөлд хамрагдах хүн өр зээлгүй байх ёстой юм байна. Хүний өрөө даруулах хэрэгтэй байна энэ өрөө дарчих юм бол 30.000.000 төгрөгийн төсөл авах гээд байна гэж хэлээд 5950012349 тоот дансанд 5.500.000 төгрөг, 5959003006 тоот дансанд 2.500.000 төгрөгийг тус тус шилжүүлүүлсэн. Дээрх бүх гүйлээг би Өмнөдэлгэр сумын 7 дугаар баг Хурх тосгоны төвд байхдаа шилжүүлсэн....********* надаас нийт 19.400.000 төгрөгийг 6 удаагийн гүйлгээгээр авч залилсан....Маш их итгэж өгсөн. Одоо 3 жил болж байна. Энэ хугацаанд сэтгэл санаа болон эд материал маш их хохирсон. Тийм учраас би их гомдолтой байна. Өгнө гэсэн итгэлээр итгээд өгсөн. Би өөрийн хүүхэд шиг бодож өгсөн. Сүүлийн үед утсаа авахаа байсан. Надаас мөнгө авахдаа малын А данстай байсан. Би тэрэнд нь итгэж өгсөн. Мөн адуутай байсан....Үнэхээр зальтай хүн байна. Ийм залуу хүн байж заль хийж байгаа нь муухай байна. Шүүх намайг хохиролгүй болгож өгнө гэдэгт итгэж байна...Би чандганы сангийн аж ахуй дээр ажиллаж байхад нь 400,000 төгрөгийг авсан...Үлдсэн хохирол 19 сая төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ээж рүүгээ залгаад "хүү нь нэг шүдлэн үхэр авъя, та над руу нөгөө хүнийхээ дансыг явуулчих" гэхэд Төрийн банкны 252100063636 тоот дансыг явуулахаар нь тухайн өдөртөө англиар "шүдлэн үхэр" гэсэн утга бүхий 1,100,000 төгрөгийг шилжүүлсэн....80701019 дугаарын утас руу залгаад "идэш захисан хүн байна идшээ авъя" гэхэд би ухаан алдаад бие өвдөөд аймгийн төвдөө эмнэлэгт хэвтэж байна манай нөхөр хөдөө идшээ хийж байгаа удахгүй аваачаад өгнө гэж хэлж салгаад түүнээс хойш утсаа авахаа байсан. ...Би өөрийн эзэмшлийн М-Банкны 8000009095 тоот данснаас явуулсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 70-71-р хуудас),
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай ээж ********** "зун очиж танилцсан эмэгтэй над руу ярьж байна, идэшний шүдлэн үхэр 1,100,000, бяруу 500,000 төгрөг гэж байна, та хүмүүсээс асуугаад өгөөч гэж ярьж байна" гэхээр нь "та хэр таних вэ гэхэд уг нь дажгүй ажилтай эмэгтэй байна лээ намайг очиход манай үхрүүд гээд баахан үхэр харуулаад байсан" гэхээр нь тэгвэл охин нь авна гэж ярьж байгаад 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр төрийн банкны 252100063636 тоот данс руу англиар бяруу авах *************гэх утга бүхий 500,000 төгрөгийг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 94-95-р хуудас),
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Анх 2023 оны 10 дугаар сарын дундуур *********** гэх эгчтэйгээ сүмд таарахад эгчийн дүү хямдхан идэшний үхэр зарна гэж байна лээ зах зээлийн ханшаар гэвэл 1 кг махаа 7,500 төгрөгөөр бодож зарна гэсэн гэж хэлэхэд нь тухайн үедээ боломжгүй байсан болохоор одоогоор дүү нь боломжгүй байна гээд больсон. Түүнээс хойш 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр мөнгөний боломжтой болчхоод хуурай эгч ************уулзаад “нөгөө идэшний үхэр зарна гэсэн хүн чинь байгаа юу, дүү нь одоо л боломжтой боллоо" гэхэд "өнөө маргаашдаа мөнгөө шилжүүлчихвэл 2-3 хоногоос хүнд зарсан идэшнүүдтэйгээ хамт бэлдээд Улаанбаатар хот руу гарна гэсэн" гэж хэлхээр нь "өө тэгье танд данс нь байна уу, иртэл нь урьдчилгаа 800,000 төгрөгийг нь явуулаад махаа авчхаад үлдсэнийг ирэхээр нь хийнэ" гээд "та дансыг нь асуугаад мессежээр явуулчхаарай" гэж хэлээд салсан. Тэгээд тэр өдрөө Төрийн банкны 252100063636 тоот данс руу монголоор махны мөнгө гэх утга бүхий 800,000 төгрөгийг шилжүүлсэн....Би өөрийн эзэмшлийн Хаан банкны 5022559820 тоот данснаас явуулсан. ...Би идшиндээ хэрэглэх шүдлэн үхэр авахаар шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 119-120-р хуудас),
Хохирогч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай найз ************* нь манай гэрт 2023 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр орж ирсэн. Тэгээд хэсэг юм ярьж сууж байгаад "идэшнийхээ махыг хаанаас бэлддэг юм билээ, Хэнтий аймгаас идэшний үхрээ бэлдэх юмсан" гэж ярьж байхад манай найз ******** "уг нь Хэнтий аймагт хөдөө мал дээрээ байдаг таньдаг эмэгтэй байгаадаа, тэр рүү ярьж асуух уу, өмнө нь үхэр зарна гэж байсан даа" гэж хэлэхэд нь тэгээч найз гэж хэлэхэд манай найз ********** нэг дугаар руу залгаад "үхэр зарна гэж байсан, манай найзууд үхэр авна гэж байна чамд зарах үхэр байгаа юу" гэхэд цаанаас нь "зарна" гээд салгасан...2023 оны 9 дүгээр сарын 18-ны өглөөнөөс эхлээд дугаарыг нь мартчихсан байна, ямар ч гэсэн 2-3 удаа миний утас руу залгаад "эгч мөнгөө шилжүүлэх боломж байна уу" гэж ярьж байсан. Тэгээд тухайн өдрөө 12 цаг болж байхад над руу залгаад "эгчээ мөнгөө явуулах боломж байна уу манай охины сургалтын төлбөр нэхэгдээд байна" гэхэд нь би Хаан банкны данс явуулчихаа гэхэд Солонго гэсэн эзэмшигчтэй хаан банкны 5951268620 явуулж байсан. Тухайн үед би "идэшний шүдлэн үхэр 1,100,000, бяруу 500,000 төгрөг үлдсэн мөнгөөр нь цагаан идээ авна" гэж шилжүүлж байсан. Идэш болон цагаан идээний мөнгөө өгөхөд үл таних эмэгтэйтэй утсаар ярихад "цагаан идээгээ 10 дугаар сарын дундуур аваачиж өгнө, харин идэшний үхрээ 11 дүгээр сарын сүүлээр өөрөө хүргээд өгнө" гэж яриад тэрнээс хойш утсаа ч авахаа байсан....Өөрийн эзэмшлийн данснаасаа 1,900,000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 145-147-р хуудас),
Хохирогч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр намайг гэртээ байх үед ******** миний утас руу залгаад "нөгөө цагаан идээ зарах эмэгтэй над руу залгаад байна ааруул авах бол мөнгөө явуулчих, мөнгөний хэрэг гарчихлаа гэж байна" гэхээр нь "дансыг нь асуугаад найз руугаа явуулчих" гэхэд хэсэг хугацааны дараа Төрийн банкны 252100063636 тоот данс ирэхээр нь оройдоо өөрийн эзэмшлийн Хаан банкны 5027335453 тоот данснаас англиар "********* найз ********** ааруул" гэсэн утга бүхийн 150,000 төгрөгийг төрийн банкны 252100063636 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 141-142-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********* нь өөрийн нөхөр ********* хамт байхдаа 2017 онд 200 гаруй бог, бод тоолуулж байсан. Түүнээс хойш 2021 онд малын А дансгүй болсон. Хааяа хүмүүс миний утас руу залгаж ********** малын А данстай юу мал зарна гээд байх юм яах уу гэхэд нь наад хүндээ битгий өгөөрэй дэмий шүү гэж хэлдэг байсан....Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр багийн засаг даргаар ажиллаад 20 гаруй жил болж байна. Тэгээд ч одоогоос олон жилийн өмнө ********* нь банкинд ажилладаг хүнээс сүү цагаан идээ боловсруулдаг гэх *******ийдлээр хүнээс мөнгө авсан гэж байсан...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 31-32-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр намайг хичээл дээрээ байхад манай хамгийн том эгч ******** над руу утсаар яриад чиний данс руу мөнгө орвол буцаагаад шилжүүлээрэй гэж хэлсэн... Миний данс руу 1.900.000 төгрөг орохоор нь өөрийн том эгч *********** эгч рүү залгаад миний данс руу 1.900.000 төгрөг орчихлоо таны мөнгө үү гэхэд тиймээ чи 50.000 төгрөгийг нь аваад миний данс руу явуулчхаарай гэхэд нь хичээлийн их завсарлагааны цаг дуусахаас өмнө ********** эгчийн төрийн банкны 252100063636 тоот данс руу 1.850.000 төгрөг шилжүүлж байсан. Тэрнээс надад ямар учиртай мөнгө орсон талаар өөр мэдэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 35-36-р хуудас),
Гэрч ********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...********* нь манай эх******* энэ онд байна уу эсвэл өнгөрсөн оны сүүлээр хүүхдүүдийн хамтаар Хэнтий аймгийн төв рүү шилжиж ирсэн....2021 онд гэнэт л танай эх******* мал зарна гэж мөнгө авсан гээд бог, бод малаа авъя гээд олон хүмүүс гарч ирсэн. Тухайн үед 70-80 тооны бог мал 20-30 тооны үхэр 20 гаруй тооны адуу зэргийг манай эх******* ********** хүнээс мал зарна гээд мөнгө авсан байсан тэр хүмүүс нь хэл хийж ирэхээр нь өгсөн. Түүнээс хойш буюу 2021 оноос хойш эх******* бид хоёр өөрсдийн малын А дансандаа ямар ч малгүй болсон. 2023 оны 07 дугаар сард манай эх******* ************ надад "сүмийн настай хүмүүс явж байна" гэж хэлэхээр нь би хотын хүмүүс гээд хонины хорхог хийж өгч байсан. Би ч тэр хүмүүстэй юм яриагүй манай хүн л юм яриад байсан надад өөр мэдэх зүйл байхгүй. ...угаасаа зарах гээд ч бид хоёрт үхэр байхгүй, малын "А" дансгүй болоод удаж байна....манай хүү ******** данс, манай эх******* ********* хамтран эзэмшигчээр нь явдаг. Яагаад гэвэл манай эх*******ийн дансыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барилт хийсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 39-40-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2023 оны 11 дүгээр сарын 04- ний өдөр өөрийн хуурай дүү болох ********* уулзахад "эгчээ нөгөө хямд үхэр чинь байгаа болов уу, та асуугаад өгөөч" гэж хэлэхээр нь өөрийн найз ********** рүү залгаад "нөгөө хүн чинь шүдлэн үхэр зарах юм болов уу, манай хуурай дүү авна гэж байна" гэхэд манай найз ********** надад хандан "зарах үхэр байна" гээд над руу ярьж байсан гэхээр нь ********** хэлэхэд "тэгвэл авъя урьдчилгаа 800,000 явуулна, ирэхээр нь үлдэгдлийг нь өгнө гэж байна" гэснийг өөрийн найз *********** дамжуулан хэсэг хугацааны дараа дансны дугаарыг нь ********* авч ********** руу мессежээр явуулж байсан....Би өөрийн хуурай дүү болох ***********руу залгаад "миний дүү нөгөөх чинь залилан байна өргөдөл бичиж цагдаагийн газар шалгуулсан нь дээр шүү" гэхэд "дүү нь завгүй байна, та миний өмнөөс өргөдөл бичээд шалгуулдаг газар нь өгчхөөрөй" гэж хэлж байсан болохоор нь цагдаагийн газарт өөрийн *******ээр өргөдөл бичсэн...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 122-123-р хуудас),
Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...*********** манай хамгийн том эгч байгаа юм....одоогоос нэлээн хэдэн жилийн өмнө мал хунартай байсан. Одоо бол ямар нэгэн мал, хунар байхгүй, нөхөр нь айлын мал хунар хардаг...” гэх мэдүүлэг (1-р хх-ийн 173-174-р хуудас),
Гэрч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Тухайн үед миний дансанд 5,500,000 төгрөг шилжүүлүүлээд буцаагаад тэр өдрийн 2021 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 11 цаг 53 минутад миний дансанд орж ирээд 12 цаг 12 минутад буцааж авсан байсан...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 126-127-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...5943029001 дугаарын дансыг эх******* бид хоёр хамтран эзэмшдэг юм. Мөнгөний асуудлыг эх******* мэддэг...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 131-132-р хуудас),
Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хаан банкны 5959003006 тоот дансыг эзэмшдэг юм уг дансгыг нээлгээд 14-15 жил болж байна. Энэ дансаа тогтмол ашигладаг. 2021 оны 8 дугаар сарын 08-ны өдөр Хэрлэн сумын 3 дугаар баг Баянмөнхийн 14-7 тоотод байрлах гэртээ байхад манай хамаатан ************ нь хөдөөнөөс ирээд эгч нь хүнээс мөнгө авах хэрэгтэй байна. дансаа ашиглуулаач гээд миний дансыг аваад мөнгө хийлгэсэн. 2,400,000 төгрөг орж ирснийг нь би ************ эгчийн надад өгсөн данс руу дээрх мөнгийг орж ирээд 5 минут бололгүй буцааж шилжүүлж өгсөн. Ямар учиртай мөнгө орж ирсэн болохыг нь мэдэхгүй байна. Хүнээс өр авлагаа авч байгаа юм болов уу гэж бодож байна...” гэх мэдүүлэг (2-р хх-ийн 129-130-р хуудас),
Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Талын булаг багийн засаг даргын 2024 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 31 дугаартай "... Тус сумын 4 дүгээр багийн иргэн ********** овогтой ********* ам бүл 4, 2023 оны 11 дүгээр сарын сард Хэрлэн сумын 4 дүгээр баг руу шилжсэн, 2021 оноос хойш малын "А" дансгүй болсон нь үнэн болно..." гэх албан бичиг (2-р хх-ийн 76 дугаар хуудас),
*************, *********** нарын эзэмшлийн 5951091172 дугаартай хаан банкны дансны дипозит хуулга (2-р хх-ийн 167-р хуудас),
*********** эзэмшлийн 5950012349 дугаарртай хаан банкны дансны дипозит хуулга (2-р хх-ийн 185-р хуудас),
************* эзэмшлийн 5959003006 дугаартай хаан банкны дансны дипозит хуулга (2-р хх-ийн 201-р хуудас)
*********** цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, дансны хуулга (1-р хх-ийн 62-63-р хуудас),
************ цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, дансны хуулга (1-р хх-ийн 88-89 дүгээр хуудас),
************ эзэмшлийн 5022559820 Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 113-114 дүгээр хуудас),
*********** өргөдөл, түүний эзэмшлийн 5031304279 Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 139-140 дүгээр хуудас),
********** өргөдөл, түүний эзэмшлийн 5027335453 Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 163-165 дугаар хуудас),
***********, *********** нарын эзэмшлийн 5943029001 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 204-207-р хуудас),
Төрийн банкны 252100063636 дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, харилцах дансны харилцагчийн хуулга (1-р хх-ийн 197-198, 2-р хх-ийн 155-160, 162-163-р хуудас),
*********** эзэмшлийн 5951074560 дугаартай хаан банкны дипозит дансны хуулга (2-р хх-ийн 210-217-р хуудас),
********** эзэмшлийн 5951091172 дугаартай хаан банкны дипозит дансны хуулга (2-р хх-ийн 219-222-р хуудас),
************, ******** нарын эзэмшлийн 5943029001 дугаартай Хаан банкны депозит дансны хуулга, дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (2-р хх-ийн 204-207-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ************* Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Залилах гэмт хэргийн үндсэн шинжид гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлэх, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдгаараа иргэний эрх зүйн аливаа харилцаанаас ялгагддаг ба залилах гэмт хэрэг нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авснаараа энэхүү гэмт хэргийн шинж хангагдана.
Тодруулбал шүүгдэгч ************* нь ******* бүхий 7 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож мөнгийг нь авч хохирол учруулсан үйлдлүүд нь залилах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох санаа зорилго болон хохирогч нарын зүгээс хайхрамжгүй хандсан, гэнэн итгэмтгий байдал зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг шүүгдэгч ************ нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршигт зориуд хүргэж, хариу төлбөр хийх зорилгогүйгээр, зохиомол байдлыг зориудаар бий болгож, мэдсээр байж бусдыг хуурч төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас ... эд хөрөнгөд....шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч *********** нь хохирогч *********** 3,300,000 төгрөг, ********** 1,100,000 төгрөг, ********* 500,000 төгрөг, ************ 800,000 төгрөг, ******** 1,900,000 төгрөг, *********** 150,000 төгрөг, ******** 19,400,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан байна.
Хохирогч ********** 400,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь хохирогчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх ба бусад хохирогч нарт учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байна.
Хохирогч ************* нь зарим хохирогч нарт учирсан хохирлыг би тэтгэврийн зээл аваад төлсөн би нийт 7,750,000 төгрөгийн хохирол нэхэмжилж байна гэх боловч ямар ямар хохирогч нарт хэдэн төгрөгийг хэзээ төлсөн талаар баримт байхгүй байх тул хохирогч ********** нотлох баримтаар тогтоогдсон 3,300,000 төгрөгийн хохирлыг түүнд шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэв.
Иймд шүүгдэгч ********* 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***********, 1,100,000 төгрөгийг гаргуулж хохирогч *********, 500,000 төгрөгийг гаргуулж хохирогч ***********, 800,000 төгрөгийг гаргуулж хохирогч ************, 1,900,000 төгрөгийг гаргуулж хохирогч **********, 150,000 төгрөгийг гаргуулж хохирогч **************, 19,000,000 төгрөгийг гаргуулж хохирогч ************ тус тус олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч ******** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч *********** эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч ********** нь урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 28-ний өдрийн 684 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 11 сар 17 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 235-250-р хуудас) эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 77-78-р хуудас), 2 жил 11 сар 17 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас 1 жил 11 сар 14 хоногийн ялыг эдлээгүй үлдсэн болох нь шийдвэр гүйцэтгэгчийн тодорхойлолтоор тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч *********** нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, ам бүл ам бүл 5, 5-14 насны 4 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнний ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлүүдэд заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил жилийн хорих ял дээр өмнөх Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 11 сар 17 долоо хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 11 сар 14 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 жил 11 сар 14 хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 11 сар 14 хоногийн хорих ялаар тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч ************** нь нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд ам бүл 5, 4 хүүхдийн хамт нөхөр ************* тусдаа амьдардаг гэж мэдүүлж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин ********** *********, 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ********* **********, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин *********** **********, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин ********* *********** нарт асран хамгаалагч тогтоохыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад үүрэг болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2439000570085 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 1 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ********** овогт ********** *********** Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон залилах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********* ********** 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнний ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *********** оногдуулсан 1 жил жилийн хугацаагаар хорих ял дээр өмнөх 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 17 (арван долоо) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 14 (арван дөрөв) хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 (нэг) жил 11 (арван нэг) сар 14 (арван дөрөв) хоногийн хорих ялаар тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 14 (арван дөрөв) хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********** оногдуулсан 2 (хоёр) жил 11 (арван нэг) сар 14 (арван дөрөв) хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч ************** 3,300,000 (гурван сая гурван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ***********, 1,100,000 (нэг сая нэг зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ************, 500,000 (таван зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******, 800,000 (найман зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч *******, 1,900,000 (нэг сая есөн зуун мянга) төгрөгийг гаргуулж хохирогч ********, 150,000 (нэг зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж хохирогч **********, 19,000,000 (арван есөн сая) төгрөгийг гаргуулж хохирогч ********** нарт тус тус олгосугай.
6. Эрүүгийн 2339004960056 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 1.3, 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар 2010 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн охин ********** ***********, 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү ********** **********, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин ********** **********, 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр төрсөн охин ************ *********** нарт асран хамгаалагч тогтоохыг Хэнтий аймгийн Хэрлэн сумын Засаг даргад үүрэг болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ************* авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР