| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0126/э |
| Дугаар | 2024/ШЦТ/124 |
| Огноо | 2024-05-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Н |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/124
2024 05 10 2024/ШЦТ/124
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2024/0126/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б,
Улсын яллагч Б.Н,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Т,
Шүүгдэгч Б.О, Э.Ж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн .............. ............, .............. ........... нарт холбогдох эрүүгийн 2339000530001 дугаартай хэргийг 2023 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
Яллагдагч *********** нь ************** үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Авто угаалгын газрын гадаа хохирогч ********** маргалдаж, улмаар түүнийг заамдаж, нүүр хэсэгт нь гараараа халдан цохин зодож, ************ биед 21-р шүдний хугарал, баруун чих, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч ********** нь ************** үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Авто угаалгын газрын гадаа хохирогч ************ маргалдаж, улмаар түүний толгойн ар хэсэгт 2 удаа цохин, газар унагаан хөлөөрөө өшиглөн халдан зодож, ************* биед 21-р шүдний хугарал, баруун чих, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ************, ************ нарыг бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2339000530001 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч *********** (хх-ийн 30-32-р хуудас), гэрч Д************ (хх-ийн 66-67-р хуудас) мөрдан шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.********* 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай дүгнэлт (хх-ийн 57-58-р хуудас),
Шүүгдэгч ***********, ************ нарын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгүүд,
Шүүгдэгч ************* хувийн байдлыг тогтоосон , иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 89-91, 101, 107-111-р хуудас),
Шүүгдэгч ************ хувийн байдлыг тогтоосон төрөл садангийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 102, 112-116-р хуудас),
Хохирогч ************* гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухай 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 2339000530001 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Улсын яллагч ************** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч **************, *************** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч *************** шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгч шүүгдэгч ***************, *************** нар гэм буруугийн тал дээр маргахгүй байгаа гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.
Шүүгдэгч ************* нь ************ үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Авто угаалгын газрын гадаа хохирогч ************** маргалдаж, улмаар түүнийг заамдаж, нүүр хэсэгт нь гараараа халдан цохин зодож, ************** биед 21-р шүдний хугарал, баруун чих, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ************ нь *************** үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Авто угаалгын газрын гадаа хохирогч *************** маргалдаж, улмаар түүний толгойн ар хэсэгт 2 удаа цохин, газар унагаан хөлөөрөө өшиглөн халдан зодож, ************ биед 21-р шүдний хугарал, баруун чих, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл буюу хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан:
Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би авто угаалгын газрын гадаа хохирогч ************** маргалдаж, улмаар түүний толгойн ар хэсэгт 2 удаа цохин, газар унагаан хөлөөрөө өшиглөсөн...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч ************* мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Авто угаалгын газрын гадаа хохирогч ************* маргалдаж, улмаар түүнийг заамдаж, нүүр хэсэгт нь гараараа цохисон...Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хохирогч ************** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 26-ны ************ гэх хаяа ачаа ачуулдаг залуу миний утас залгаад ах та хот явахдаа ардаа жаахан зай үлдээчих би жаахан юм ачуулна гэж ярихлаар нь би өөрийн истана маркийн 98-08 ДОР улсын дугаартай машиндаа хүний ачаа ачиж дуусаад ард нь бага зэрэг зай үлдээгээд ******* машин угаалгын газарт нь өдөр 14 цагийн орчимд очоод ******* надад ачуулна гэж малын өлөнг багаар ачна ихээр ачвал халтиргаа ихтэй учраас болохгүй шүү гэж хэлж ярьж тохиролцоод ********* ажилчдаараа ачуулсан юм. Тэр үед нь би утсаар ярьж байгаад хэр хэмжээтэй ачсаныг нь хараагүй байтал ярьсан хэмжээнээсээ илүү ихийг ачсан байхаар нь миний дүү арай илүү ачсан юм биш үү гэж хэлсэн чинь *********** над руу уурлаад намайг заамдаад татсан юм. Тэгээд л би түүнтэй маргалдаж байсан чинь ажлынх нь газрын хэдэн залуучууд хажуугаас нь орж ирээд намайг цохиж, миний биед халдсан. Тухайн үед ********* намайг хоёр гурван удаа миний хоолойг боож газар унагаасан тэр үед тэнд байсан хэдэн залуучууд хажуугаас нь орж ирээд намайг хэд хэдэн удаа өшиглөсөн...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-32-р хуудас),
Гэрч *********** мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг очиход Ц.********** ******* /******/ цохиж байсан. Харин тэр үед нь танихгүй шар цамцтай залуу /********/ хажуугаас нь орж ирээд өшиглөж цохиж байсан. Харин өөр хар хувцастай хоёр залуу салгах гээд л тэд нар овооролдоод байсан хар хувцастай хоёр залууг нь би мэдэхгүй байна. Харин тэд нарыг овооролдоод байхаар нь би бол гэж хэлээд салгах гэж байхад нэг эмэгтэй хүн намайг холдуулсан учраас би тэд нарыг бөөндөө хүн зодоод алчихвий гэж бодоод айсандаа цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн...************* Оюук болон тэнд байсан шар цамцтай залуу Жавхлантөгс хоёр л зодсон. Тэнд байсан танихгүй залуу ********* газар уначихсан байхад нь хөлөөрөө өшиглөөд байсан. Харин ********* ******** заамдаж, гараараа цохисон"...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-67-р хуудас),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай дүгнэлтэд:
1. ************ биед 21-р шүдний хугарал, баруун чих, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо..
2. 3. 4. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх шинэ гэмтэл байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдагдуулахгүй
6. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 57-58-р хуудас),
Хохирогч *************** гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухай 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн шинжийг бүрэн агуулж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч ****************, *********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13-т “халдашгүй чөлөөтэй байх эрхтэй...”, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд “...халдашгүй дархан байх эрхтэй...” гэж тус тус заасан мөн Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрхийг баталгаажуулж хуульчилсан байдаг. Эрүүгийн хуулиар хамгаалагдсан тухайн гэмт хэргийн эрх ашиг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байх эрх ба уг гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирлын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ***************, Б.О********* нар нь хохирогч Ц.********** маргалдаж, улмаар түүнийг заамдаж, нүүр хэсэгт нь гараараа халдан цохин зодож, Ц.************* биед 21-р шүдний хугарал, баруун чих, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.
Хохирогч, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгүүд нь агуулгын хувьд зөрүүгүй, хохирогчийн биедээ хөнгөн гэмтэл авсныг тогтоосон шинжээч эмчийн дүгнэлт нь тэдний мэдүүлгийг давхар нотлосон байна.
Тодруулбал шүүгдэгч Э.*******, Б.******* нар нь нь гэмт хэрэг гарсан тухайн цаг хугацаанд хохирогч Ц.********* хамт байсан буюу шүүгдэгч нараас өөр хөндлөнгийн этгээд болон бусад хүчин зүйлийн нөлөөллөөр хохирогчийн биед нь гэмтэл учирсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна шүүгдэгч нар нь хохирогчийн биед 21-р шүдний хугарал, баруун чих, зүүн даланд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Э.Эрхэмбаярын 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 32 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.
Дээрх шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч Э.********* хууль сануулсан, тэрээр дүгнэлт гаргахдаа хуульд заасан журмыг зөрчөөгүй байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтэд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад бичгийн нотлох баримтуудаар гэмт хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байх тул хохирогч Ц.********** биед учирсан хөнгөн зэргийн гэмтэл нь шүүгдэгч Э.*********, Б.********** нарын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэж, Мөн зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно” гэж, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн, ял оногдуулах насанд хүрээгүй хүнийг, хэрэг хариуцах чадваргүй хүнийг, гэмт хэргийг хамтран үйлдээгүй ба гэмт хэрэг үйлдэгдэж байгааг ойлгож мэдээгүй бусад хүнийг, мал, амьтан ашиглан үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэж,
тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Э.**********, Б.********* нар нь гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж гэмт хэргийг бүлэглэн үйлдэж гүйцэтгэгчээр тус тус хамтран оролцсон ба хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.*********, Б.************** нар нь бүлэглэн үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нар нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний ...эрүүл мэндэд, шууд учирсан үр дагавр*ыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Э.**********, Б.********** нар нь хохирогч Ц.************ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан ба хохирогч Ц.********* “...Миний бие Э.**********, Б.********** нарт гомдол саналгүй...” гэх нотариатаар батлуулсан хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Э.**********, Б.********** нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч Б.******** шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.*********, Б.************ нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Төгсбаяр шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Э.**********, Б.************** нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү...” гэв.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.*********, Б.********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон.
Иймд шүүгдэгч Э.************, Б.******** нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Э.************ нь урьд Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ял, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн харгалзаж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 101-р хуудас), шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 107-111-р хуудас)-аар,
Шүүгдэгч Б.********* нь урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2001 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 72 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар 260.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 102-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.**********, Б.************* нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгч нарын ам бүл, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Э.************, Б.********** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг торгох ялыг шүүгдэгч нарын орлого олох боломжийг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь тэдгээрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.
Шүүгдэгч Э.********, Б.********** нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.********, Б.*********** нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2339000530001 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт ********** ***********, ****** овогт ******* ******** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *********, ********** ********** нарыг тус бүр 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.********, Э.********* нарт оногдуулсан 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Б.**********, Э.******* нар нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2339000530001 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.***********, Э.********* нарт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР