| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0149/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/154 |
| Огноо | 2024-06-05 |
| Зүйл хэсэг | 10.1.2.1., 10.1.2.8., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 2024/ШЦТ/154
2024 06 05 2024/ШЦТ/154
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Хосбаяр даргалж, шүүгч Р.Батбаяр, Б.Ууганбаяр нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Иргэдийн төлөөлөгч И.*******
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******
Шүүгдэгч С.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ын *******т холбогдох эрүүгийн 2439000000054 дугаартай хэргийг 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.******* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 20 цаг 10 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******ийн 6-03 тоотод байрлах монгол гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ах С.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар хүрэн өнгийн модон бариултай хутгаар “цээж, хэвлийн баруун доод хэсэг, зүүн суга, ташаа, нуруу” хэсэгт олон удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, С.*******ийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч С.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир дахиж мэдүүлэг өгөхгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Иргэдийн төлөөлөгч И.******* нь шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цагийн үед тог тасарсан юм. Тэгээд манай дэлгүүр хаалгаа барьчихаад байж байхад манай дэлгүүрийн хаалгыг нэг хүн хүчтэй цохисон юм. Тэгээд цонхоор хартал манай нөхрийн төрсөн дүү ******* гэх залуу “******* эгчийг дуудчих” гэж манай дэлгүүрийн цэвэрлэгч охин болох Шүрээд хэлж намайг дуудуулсан байхаар нь би хаалга руу харахад ******* “гал өгөөч” гээд орилоод байхаар нь би Шүрээгээр гал өгүүлтэл ******* гал аваад цаашаа явчихсан. Тухайн үед *******ын царай ууртай ширүүн харагдаж байсан. *******ыг явсны дараа удалгүй дэлгүүртээ юм хийгээд сууж байхад манай нөхрийн эмэгтэй дүү Отгончимэг над руу залгаад “Гэртээ хурдан хүрээд ир ээ. Төгсөө ах сонин болчихсон байна. Хөдлөхгүй байна. ******* зодчихсон юм шиг байна” гэж хэлэхээр нь би ажлаасаа гартал манай дэлгүүрийн үүдэнд манай нөхрийн хүргэн дүү болох зогсож байхаар цугтаа гэр лүүгээ гүйгээд очтол манай гэрийн хашааны гаднаас гэр хүртэл цус болсон байсан. Гэр лүүгээ яваад ороход гэрийн шалаар их хэмжээний цус болчихсон байсан. Манай нөхөр зуухны зүүн урд талд доошоо хараад 4 хөлөлчихсөн нурууны гол хэсэгт нь том нүх гарчихсан байсан ба манай нөхрийн хажууд 15-20 орчим см урттай, өргөн арзгар хутга байсан. Тэгээд би нөхрийнхөө хажууд очоод зогсоод яасан ийсэн талаар Отгончимэгээс асуухад Отгончимэг намайг араас маань татаад “Баруун орон дээр чинь ******* байна” гээд намайг гэрээс гаргасан. Тэгээд гэрийн гадаа байж байхад цагдаа нар ирсэн. Цагдаа нар ирээд гэр лүү ороод *******ыг бариад цагдаагийн машинд хийгээд бид нарыг цагдаа нар гэр лүү оруулаагүй. Өөр надад ямар нэгэн мэдэх зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 59-61),
Гэрч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр дүү Отгончимэг нь 20 цаг өнгөрч байхад яриад “Эгч ээ ******* нь ах *******ийг алчихсан байна” гэхээр нь би итгэхгүй “Юу яриад байгаа юм бэ? худлаа байлгүй дээ” гээд би өөрөө түргэн дуудаад очиж үзүүлье гээд ах *******ыг дуудаад талийгаач *******ийн ******* сумын 5 дугаар баг ******* 6-03 тоотод байх гэрт нь очтол цагдаа болон эмнэлгийн байгууллага ирээд оруулахгүй байсан. Энэнээс өөр юу болсон тал мэдэхгүй байна...” гэжээ. (1-р хх-ийн 64-66),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би Бэрх тосгоны цагдаа Гончигдоржийн хамтаар шүүхээр орох ажилтай ойролцоогоор 14 цагийн үед ирээд Хэнтий аймгийн шүүх дээр очоод шүүхээс орой 18 цаг өнгөрч байхад гараад төв “ХААН” банк ороод түүний дараа талийгаач *******ийн эхнэрийн ажил болох “Баянбүрд” дэлгүүрт очоод тэнд талийгаачийн эхнэр *******тай юм ярьж байгаад ойролцоогоор 19 цаг 20-30 минутын үед гэж санаж байна талийгаачийн гэр болох Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ийн 6-3 тоотод очоод эхлээд талийгаачийн гэрт ороход талийгаач ******* нь гэрийнхээ зүүн талын орон дээр унтаж байсан. Харин талийгаачийн төрсөн дүү болох ******* нь зуухны хойд талд сандал дээр суучихсан суугаагаараа унтаж байхаар нь би харчхаад гараад явсан. Тухайн үед талийгаач болон дүү ******* нар нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар би мэдээгүй. Ямар ч байсан гэрт нь ороход *******ын хажуу талд 2 литрийн пивоны сав байсныг харсан. Тэгээд би тэр үедээ нээх юм бодолгүй тэдний гэрийн хашаанд баруун талд нь тусдаа байдаг бэр эгч *******гийн ээж болох эгчийн гэрт ортол *******ийн 3 хүүхэд болон эгч нар байсан. Тэгээд телевизор үзээд халуун савыг нь янзлаад байж байтал гэнэт тог тасарсан. Тэгээд удалгүй манай эхнэр Отгончимэг нь манай охин болох ын хамтаар гаднаас орж ирэхээр нь би охин ыг ******* ахын гэр лүү ороод аавынхаа утсыг аваад ир гэж хэлээд оруулсан. Тэгтэл удалгүй манай охин айсан байдалтай орж ирээд “Төгсөө ах яачихаад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь бид нар гайхаад ******* ахын гэр лүү ортол Төвшөө ах зуухныхаа зүүн урд талд 2 хөлийг шулуун жийсэн байдалтай цээж хэсэг нь хөлөн дээр нь дарсан байдалтай доошоо харчихсан эвгүй байдалтай байхаар нь нэрээр нь дуудтал хариу өгөхгүй болохоор нь айгаад холдтол манай эхнэр төрсөн эгч ******* руугаа залгаж байгаа байдлын талаар хэлсэн. Би болохоор талийгаачийн эхнэр болох *******гийн ажил руу гүйж очоод харсан зүйлийнхээ талаар хэлээд эхнэрийг нь дагуулаад иртэл ******* ирчихсэн гэрийнх нь баруун орон дээр хэвтэж байсан. Тухайн үед тог ирээгүй байсан. Би утасныхаа гэрлийг тусгаж харсан. ******* тэр үед бид нарт юу ч хэлээгүй, бид нар ч юм асуугаагүй. Маш их айсан байсан. Юу болоод байгааг ч ойлгоогүй. Нэг зүйл нэмж хэлэхэд тог тасарсны дараахан Түвшинтөгс ахын гэрийн хаалга нэг удаа хаалга хаагдаж байгаа юм шиг дугарсан. Тэгээд би тэр үедээ нэг их зүйл бодоогүй өнгөрсөн юм...” гэжээ. (1-р хх-ийн 69-71),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би жижүүрт үүрэг гүйцэтгэж байгаад ойролцоогоор 20 цаг 13 минутын үед гэртээ очиж хоол унд идчихээд ажил дээрээ эргэж ирж байтал манай эхнэр ******* нь над руу утсаар залгаад “Нөгөө ******* чинь Төгсөөг хутгаар сийччихсэн байна гэж байна” гэж хэлэхээр нь би цагдаагийн 102 дугаарын утсанд болсон асуудлын талаар мэдэгдээд хэсгийн байцаагч Мэндбаярыг аваад Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ийн 6-3 тоотод байх *******ийн гэрийн гадаа очоод талийгаачийн гэр лүү ороход талийгаач гэрийнхээ зуухны зүүн урд талд 2 хөлөө өвдөглөчихсөн цээж хэсэг нь газар тулчихсан, 2 гар цээжний дагуу хойшоо шулуун байрласан байдалтай нүцгэн, хувцасгүй амьсгал хураасан байдалтай байхаар нь би “******* хаана байна” гэхэд хүмүүс гэрт байгаа гэхээр нь гэрэл тусгаад хартал ******* нь талийгаачийн гэрийн баруун талын орон дээр сууж байхаар нь гарыг нь хөшиж авч гараад машины хажууд гавлаж машинд суулгаад дараа нь гэр лүү эргэж ороод талийгаачийн гүрээний судас дээр дарж үзэхэд ямар ч цохилт мэдэгдэхгүй байхаар нь тухайн гэрт хүн оруулахгүй 103 иртэл хүлээсэн. Тэгээд удалгүй 103-ын эмч ирж үзээд судас гарын артерийн судас дарж үзээд “Бие хөрсөн байна. Зүрх цохилохгүй байна” гэж хэлэхээр нь би Дэлгэрсайхан мөрдөгчтэй уулзуулаад явуулсан....” гэжээ. (1-р хх-ийн 74-76),
Гэрч С. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай дүү Отгончимэг “******* ах үхчихсэн юм шиг байна. Та хурдан хүрээд ир” гээд манай аавын хашаа болох Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг *******ийн 6-3 тоотод байх хашаанд байгаа талаараа хэлсэн юм. Тухайн хашаанд манай дүү Түвшинтөгсийнх байдаг юм. Би тэгээд ажлаасаа шууд гараад өөрийн эзэмшлийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод *******т байх өөрийн аавын эзэмшлийн хашаанд очсон. Тухайн хашаанд очиход манай дүүгийн гэрийн гадаа 2 цагдаа зогсож байсан ба гэрт үзлэг хийж байгаа гээд оруулахгүй байсан. Тэгээд би цагдаа нарыг үзлэг хийж дуустал хүлээгээд байж байхад хашааны гадаа, үүд зэрэг газраар цус болсон байсан. Тухайн үед гадаа байж байсан хүмүүс “******* ахыгаа хутгалчихсан” хэмээн ярьж байсан. ******* гэх дүү маань хөдөө байдаг юм. Өнөөдөр хөдөөнөөс ирээд орой буцна гээд өдөр манай ажлаар ороод гарсан юм. ...Өмнө нь хэд хэдэн удаа маргалдаж муудалцаж байсан. Сүүлд манай дүү ******* талийгаач *******ийн гэрт нь архи ууж байхад ******* нь гэртээ орж ирээд зодож байсан. Уг нь дүүгээ л буруу юм хийгээд байна гээд хатуухан хандсан юм билээ...” гэжээ (1-р хх-ийн 79-80),
Гэрч С.Отгончимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 02 дугаар сарын 05-ны өглөө охиныхоо хамт эмнэлгийн байгууллагад үзүүлэхээр Батноров сумаас аймгийн төвд ирсэн. Харин аймагт ирсэн өдөр нь гадуур ажилтай явж байгаад орой 21 цагийн орчимд нөхөр болон охин нарын хамт төрсөн ах С.*******ийн гэрт буюу ******* сумын 5 дугаар баг ******* 6-3 тоотод хонохоор очсон. Тэгээд тухайн үедээ бид хоёр ******* ахын хадам ээж ийн гэрт ороод миний нөхөр эгчид халуун савыг нь янзалж өгч байсан. Тухайн үед миний охин эгчийн хүүхэд гэгчээр утсаа цэнэглүүлэхээр миний төрсөн ах *******ийн гэр рүү нь оруулаад цэнэглүүлээд бид гурав ахын хадмын гэрт нь сууж байхад удалгүй хэсэг зуур тог тасарсан. Тэр үед зүүн талд нь байрлах ахын гэрээс цэнэглэж үлдээсэн гар утсаа авахаар ахын гэрт нь ороод буцаж гүйгээд сандарсан байдалтай орж ирээд “Төгсөө ах яачихаад байгаа юм бэ?” гэж асуухаар нь “яасан бэ?” гэж охиноосоо асуутал бөөн цус болчихсон байна гэж хэлсэн. Тэр үед миний нөхөр бид хоёр ахынхаа гэрт орсон. Тухайн үед гэрэл тасраад харанхуй байсан ба бид хоёр гар утасныхаа гэрлийг тусгаад ортол миний ах гэртээ зуухны зүүн урд талд толгой хэсэг нь зүүн урагш хараад доош тонгойсон байдалтай, хувцасгүй нүцгэн байхаар нь миний нөхөр ахыг дуудсан боловч миний ах ямар нэгэн хариу үйлдэл үзүүлээгүй. Харин миний нөхөр надад хэлэхдээ “хутгалчихсан байна ш дээ” гэж хэлээд бид хоёр ахын биед хүрээгүй шууд гэрээс нь гараад би төрсөн эгч ******* руу утсаар залгаж ахыг хутгалуулсан талаар хэлсэн. Тэгээд миний эгч ******* цагдаа болон эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгөөд би ар гэрийнхэндээ утсаар залгаж хэлсэн....” гэжээ. (1-р хх-ийн 83-85),
Гэрч С.*******баатар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* нь уурлахаараа их ширүүн огцом уурладаг. Унаж татдаг өвчтэй гээд аав, ээж байнга эмнэлгийн байгууллага болон хүнд үзүүлж явдаг. ******* нь ганц бие, гэр бүлгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. Талийгаач нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд шууд унтаад өгдөг. Харин архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд их догшин түрэмгий ааштай болчихдог. С.*******, С.******* нар нь өмнө нь нэг удаа муудалцаад ах ******* нь дүүгээ 1-2 удаа цохиж байсан гэсэн. Тэрэндээ юм бодож өс санаж байсан юм болов уу гэж бодож байна...” гэжээ. (1-р хх-ийн 88-90),
Шүүгдэгч С.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би ******* сумын төвөөр явж байгаад 16 цагийн үед төрсөн ах *******ийн гэр болох ******* 6-3 тоот хашаанд байх гэрт очихдоо 2.5 литрийн “Нийслэл” нэртэй нэг пивотой очсон. Намайг ахын гэрт ороход ах ******* гэртээ ганцаараа зүүн орон дээрээ унтаж байсан. Би ахад хандаж “Дүү нь нэг юм аваад ирлээ” гэхэд ах намайг “Ахын дүү өөрөө тойруулчих” гэж хэлэхээр нь би пивыг стаканд хийж тойруулаад ах бид хоёр хувааж уугаад дуусгасан. Үүний дараа би дахиж “Шинэ өглөө” дэлгүүрээс 2.5 литрийн том пиво явж авчраад мөн ахтай хувааж уугаад дуусгасан. Би бага зэрэг согтоод гэрийн баруун орон дээр хэвтсэн. Тэгээд сэрэхэд ах надад уурлаад шургуулгаасаа хутга аваад над руу дайрахаар нь би хутгыг нь булааж авах гээд ноцолдож байхдаа 2-3 удаа дүрчихсэн юм шиг байна. Ах надаас зугтаагаад гэрээс гарсан. Би араас нь гарахад ах нүүрсний хогны хажууд сууж байхаар өргөж гэрт оруулаад зүүн орон дээр суулгаж үлдээгээд Баянбүрд дэлгүүр лүү асаагуурт яваад ирэхэд хашааны гадаа зүүн урд талд нүцгэн хэвтэж байсан. Намайг очиход ах амьсгаатай байсан бөгөөд би ахыг чирээд гэрт оруулахад үнсний савны хажууд хашаан дотор хувцас нь байж байсан. Би ахыг гэрт оруулаад зуухны зүүн урд талд суулгаад үлдээсэн. Би баруун орон дээр сууж байхад цагдаа орж ирсэн. Би болсон үйл явдлыг зарим зүйлийг санахгүй байна...” гэжээ. (1-р хх-ийн 209-211),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай “...1.2. Талийгаач С.*******ийн цогцост цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний баруун ховдлын хатгагдаж зүсэгдсэн, баруун далны дээд хэсэгт цээжний хөндий рүү 6, 7-р хавирганы завсраар нугалмын хажуугийн шугамаар нэвтэрч баруун уушгины доод дэлбэн рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, нурууны гол дээд хэсгийн 5, 6-р хавирганы завсраар суганы урд шугамаар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, хэвлийн баруун хажуу хэсэгт хэвлийн хөндий рүү нэвт хатгагдаж бөөрний өөхөн эд рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, цээжний баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 8 дугаар сегментийн хатгагдаж зүсэгдсэн, зүүн хэсэгт цээжний хөндий рүү бүрэн нэвтрээгүй, баруун бугалга, баруун эрхий хуруу, 1, 2 дугаар хурууны завсар, зүүн хавирганы нум хэсэг, хэвлийн зүүн доод хэсэгт хэвлийн хөндий рүү бүрэн нэвтэрсэн олон тооны, баруун бугалгад нэвт хатгагдаж зүсэгдсэн, зүүн бугалга, зүүн суганы дээд хэсэг, зүүн шуунд олон тооны хатгагдаж зүсэгдсэн, зүүн гуя, өвчүүний баруун талд 5,6-р хавиргатай холбогдох хэсгээс дотогш, зүүн талд 4,5 дугаар хавиргатай холбогдох хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шархнуудтай, хамар ясны хугарал, баруун чихний дэлбэн, баруун шанаа, хөмсөг, дух, баруун дээд зовхи, хөмсөгний гол, хамар, зүүн дээд зовхи, доод зовхи, дээд уруулны зүүн тал, эрүүний зүүн тал, баруун бугалганы урд дээд хэсэг, цээжний урд дээд хэсэг, баруун ташааны доод хэсэг, зүүн бугалганы урд дунд хэсэг, урд дээд хэсэгт цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсэг, баруун хацарт, эрүүний баруун булангийн доод хэсэг, эрүүний баруун доод хэсэг, духны баруун хэсэг, духны урд хэсэг, зүүн хэсэг, хамар, зүүн хацар, зүүн дээд зовхи, дээд уруулын зүүн хэсэг, эрүүний зүүн хэсэг, эрүүний доод хэсэг, хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн хажуу хэсэг, баруун тохой, баруун бугалгын дотор доод хэсэг, баруун шууны гадна доод хэсэг, цээжний баруун хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, зүүн шууны дотор дээд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалгын гадна хэсэг, зүүн доод хэсэг, баруун хэсэг, баруун тохой, шууны дотор хэсэг, зүүн өгзөг, хүйсний зүүн талд, баруун өвдөг, баруун шилбэний урд дунд хэсэг, баруун тавхайн дээд хэсэг, зүүн гуяны урд дунд хэсэгт зурагдсан, зураасан зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүдээс цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний баруун ховдлын хатгагдаж зүсэгдсэн, баруун далны дээд хэсэгт цээжний хөндий рүү 6,7-р хавирганы завсраар нугалмын хажуугийн шугамаар нэвтэрч баруун уушгины доод дэлбэн рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, нурууны гол дээд хэсгийн 5,6-р хавирганы завсраар суганы урд шугамаар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, хэвлийн баруун хажуу хэсэгт хэвлийн хөндий рүү нэвт хатгагдаж бөөрний өөхөн эд рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, цээжний баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 8 дугаар сегментийн хатгагдаж зүсэгдсэн, зүүн хэсэгт цээжний хөндий рүү бүрэн нэвтрээгүй, баруун бугалга, баруун эрхий хуруу, 1,2 дугаар хурууны завсар, зүүн хавирганы нум хэсэг, хэвлийн зүүн доод хэсэгт хэвлийн хөндий рүү бүрэн нэвтэрсэн олон тооны, баруун бугалгад нэвт хатгагдаж зүсэгдсэн, зүүн бугалга, зүүн суганы дээд хэсэг, зүүн шуунд олон тооны хатгагдаж зүсэгдсэн, зүүн гуя, өвчүүний баруун талд 5,6-р хавиргатай холбогдох хэсгээс дотогш, зүүн талд 4,5 дугаар хавиргатай холбогдох хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шархнууд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хамар ясны хугарал, баруун чихний дэлбэн, баруун шанаа, хөмсөг, дух, баруун дээд зовхи, хөмсөгний гол, хамар, зүүн дээд зовхи, доод зовхи, дээд уруулны зүүн тал, эрүүний зүүн тал, баруун бугалганы урд дээд хэсэг, цээжний урд дээд хэсэг, баруун ташааны доод хэсэг, зүүн бугалганы урд дунд хэсэг, урд дээд хэсэгт цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсэг, баруун хацарт, эрүүний баруун булангийн доод хэсэг, эрүүний баруун доод хэсэг, духны баруун хэсэг, духны урд хэсэг, зүүн хэсэг, хамар, зүүн хацар, зүүн дээд зовхи, дээд уруулын зүүн хэсэг, эрүүний зүүн хэсэг, эрүүний доод хэсэг, хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн хажуу хэсэг, баруун тохой, баруун бугалгын дотор доод хэсэг, баруун шууны гадна доод хэсэг, цээжний баруун хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, зүүн шууны дотор дээд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалгын гадна хэсэг, зүүн доод хэсэг, баруун хэсэг, баруун тохой, шууны дотор хэсэг, зүүн өгзөг, хүйсний зүүн талд, баруун өвдөг, баруун шилбэний урд дунд хэсэг, баруун тавхайн дээд хэсэг, зүүн гуяны урд дунд хэсэгт зурагдсан, зураасан зулгаралтууд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.
5. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цусанд 5,0 промилли, ходоодны шингэнд 8,2 промилли, цөсөнд 3,3 промилли илэрсэн байна. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолт, нэгдүгээр бүлгийн цустай байжээ.
6. Талийгаач нь цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний баруун ховдлын хатгагдаж зүсэгдсэн, баруун далны дээд хэсэгт цээжний хөндий рүү 6,7-р хавирганы завсраар нугалмын хажуугийн шугамаар нэвтэрч баруун уушгины доод дэлбэн рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, нурууны гол дээд хэсгийн 5,6-р хавирганы завсраар суганы урд шугамаар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, хэвлийн баруун хажуу хэсэгт хэвлийн хөндий рүү нэвт хатгагдаж бөөрний өөхөн эд рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, цээжний баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 8 дугаар сегментийн хатгагдаж зүсэгдсэн, зүүн хэсэгт цээжний хөндий рүү бүрэн нэвтрээгүй, баруун бугалга, баруун эрхий хуруу, 1,2 дугаар хурууны завсар, зүүн хавирганы нум хэсэг, хэвлийн зүүн доод хэсэгт хэвлийн хөндий рүү бүрэн нэвтэрсэн олон тооны, баруун бугалгад нэвт хатгагдаж зүсэгдсэн, зүүн бугалга, зүүн суганы дээд хэсэг, зүүн шуунд олон тооны хатгагдаж зүсэгдсэн, зүүн гуя, өвчүүний баруун талд 5,6-р хавиргатай холбогдох хэсгээс дотогш, зүүн талд 4,5 дугаар хавиргатай холбогдох хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шархнуудын улмаас цочмог цус алдаж нас баржээ...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 3-180 184-195),
Шүүх сэтгэц эмгэг судлалын 28 дугаартай: 1.С.******* сэтгэцийн ямар нэг өвчингүй байна.
2. Сэтгэцийн өвчин эмгэг тогтоогдохгүй байна.
3.С.******* нь болсон үйл явдлыг зөв тусган авч, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.
4.С.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ хэрэг хариуцах чадвартай байсан байна.
5.С.******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон сэтгэцийн хэвийн байдал алдагдсан шинж тэмдэг байхгүй байсан байна.
6. С.******* нь хэрэг хариуцах чадвартай байна.
7. С. *******т албадан эмчилгээ хийх шаардлагагүй байна гэх дүгнэлт (1-р хх-ийн 164-166),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 41 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн урдаа цахилгаантай хар өнгийн урт ханцуйтай цамц (бомбор), саарал цагаан ягаан өнгийн судалтай урт ханцуйтай ноосон цамц, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майк, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн нимгэн өмд, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас зэрэг хувцаснууд дээр урагдалт үүссэн байна.
2. Хувцаснуудын аль хэсэгт ямар хүчин зүйлийн үйлчлэлээр уранхай үүссэн болохыг үзлэг ба шинжилгээний хэсэгт дэлгэрэнгүй тусгав.
3. 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр үүссэн эсэхийг тогтоох боломжгүй.
4. Шинжилгээнд ирүүлсэн хүрэн өнгийн модон бариултай 22см урттай хутга болон улаан хүрэн өнгийн бариултай 23см урттай хутганы ажлын хэсэг болон хувийн онцлог нь цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майк, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн нимгэн өмд болон цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн эрэгтэй хүний дотуур хувцсанд гарсан гэмтлүүдтэй ойролцоо байгаа нь гэмтэл үүсгэх боломжтой гэсэн дүгнэлт өгөх үндэс болж байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 95-99, 100-128),
Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 69 дугаартай “...1.2. С.*******ын биед баруун алга, баруун 2-р хурууны өндгөнд шарх, зүүн 1,3-р хуруунд зурагдсан зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3.Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.
5. Дээрх гэмтлүүдээс баруун алга, баруун 2-р хурууны өндгөнд шарх нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн 1,3-р хуруунд зурагдсан зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 135-136),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1389 дугаартай “...1.2. Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь спиртийн агууламж тодорхойлох шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “С.******* 32 н/эр 11/05” гэж хаягласан цуснаас 1,4 спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1,4 промилли спирт нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 25-26, 27),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1411 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн бор өнгийн иштэй хутга, улаан хүрэн өнгийн иштэй хутга, саарал өнгийн дотуур өмд, хөх өнгийн дотоож, саарал өнгийн майк, ногоон эрээн өнгийн нэхий куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн түрийтэй хос гутал, хөх өнгийн куртик дээр цус илэрсэн. Саарал, хөх өнгийн алаг цамц, хар өнгийн тэлээ дээр биологийн ул мөр илрээгүй.
2. Илэрсэн цус нь хүний цус байна. Илэрсэн цуснуудын ДНХ-ийн тогтцыг тогтоов. Бор өнгийн иштэй хутга, улаан хүрэн өнгийн иштэй хутга, саарал өнгийн дотуур өмд, саарал өнгийн майк, ногоон эрээн өнгийн нэхий куртик, цэнхэр өнгийн жинсэн өмд, хар өнгийн түрийтэй хос гутал, хөх өнгийн куртик дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 1410 дугаартай дүгнэлт дээр дурдсан С.******* гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. Хөх өнгийн дотоож дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо 1410 дугаартай дүгнэлт дээр дурдсан С.******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 31-33, 34-36, 37),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1410 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч С.*******ын биеэс авсан гэх хуруу шилтэй цус нь шинжилгээнд тэнцэнэ. Хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
2. Шинжилгээнд ирүүлсэн амь хохирогч С.*******ийн гэх хатаан бэхжүүлсэн цус нь шинжилгээнд тэнцэнэ. Хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов.
3. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч С.*******ын гэх баруун гарын арчдас, амь хохирогч С.*******ийн гэх баруун, зүүн гарын арчдас, гэр дотроос авсан гэх дээж, хашааны гадна гудамжнаас авсан гэх дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Яллагдагч С.*******ын гэх зүүн гарын арчдас нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй. Шинжилгээнд ирүүлсэн дээжүүд дээр цус илэрсэн. 4. Яллагдагч С.*******ын гэх баруун гарын арчдас, амь хохирогч С.*******ийн гэх баруун, зүүн гарын арчдас, хашааны гадна гудамжнаас авсан гэх дээжүүд дээр илэрсэн цус нь хүний цус байна, гэр дотроос авсан гэх дээж дээр илэрсэн цус нь хүний цус биш байна. Хашааны гадна гудамжнаас авсан гэх дээж, амь хохирогч С.*******ийн баруун болон зүүн гарын арчдас гэх дээжүүд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо С.******* гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. Яллагдагч С.*******ын гэх баруун гарын арчдас дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо С.******* гэх хатаан бэхжүүлсэн цус, С.******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно.
5. Шинжилгээнд ирүүлсэн яллагдагч С.*******ын гэх 4, 5, 6 дугаартай хумс, амь хохирогч С.*******ийн гэх 1, 2, 5, 9, 10 дугаартай хумс дээр цус илэрсэн. Илэрсэн цусны ДНХ-ийн тогтцыг тогтоов. Яллагдагч С.*******ын гэх хумснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо С.******* гэх хатаан бэхжүүлсэн цус, С.******* гэх хуруу шилтэй цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно. Амь хохирогч С.*******ийн гэх хумснууд дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтцоороо С.******* гэх хатаан бэхжүүлсэн цусны ДНХ-ийн тогтоцтой тохирно...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 41-44, 45-48, 49-50),
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 1390 дугаартай “...С.*******ын гэх цус нь шинжилгээнд тэнцэж байна, уг цус нь О/I/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт (2-р хх-ийн 19-20, 21),
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1-р хх-ийн 1),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 3-16),
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн -22),
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 23-30),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (1-р хх-ийн 32-33, 35-36, 38-39),
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (2-р хх-ийн 1-2),
Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 3-4, 5-6),
Төрөл садангийн лавлагаа (1-р хх-ийн 234-240),
С.*******ын төрсний бүртгэлийн лавлагаа, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа (1-р хх-ийн 241, 242, 243, 244),
С.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 248)
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (2-р хх-ийн 55, 82-84),
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн шүүхэд гаргасан хүсэлт (2-р хх-ийн 145) зэрэг тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан болно.
Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн модон бариултай ажлын хэсэг нь 12 см, бариул 11 см, нийт 23 см урттай хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майк, хүрэн өнгийн модон бариултай ажлын хэсэг нь 12 см, бариул нь 10 см, нийт 22 см урттай цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн нэхий, цэнхэр өнгийн женсэн өмд, хар өнгийн урт түрийтэй нэг хос гутал, саарал цагаан ягаан өнгийн судалтай урт ханцуйтай нимгэн ноосон цамц, урдаа цахилгаантай хар өнгийн урт ханцуйтай цамц, хар өнгийн тэлээ, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн нимгэн өмд зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт ын ******* нь 2024 оны 02 дугаар сарын 05-ны орой 20 цаг 10 минутын орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг, *******ийн 6-03 тоотод байрлах монгол гэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох төрсөн ах С.*******тэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүрэн өнгийн модон бариултай хутгаар “цээж, хэвлийн баруун доод хэсэг, зүүн суга, ташаа, нуруу” хэсэгт олон удаа хутгалж, олон тооны шарх, гэмтэл үүсгэж, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгож, С.*******ийг онц харгис хэрцгийгээр алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч С.*******ын “...2024 оны 02 дугаар сарын 05-ны өдөр би ******* сумын төвөөр явж байгаад 16 цагийн үед төрсөн ах *******ийн гэр болох ******* 6-3 тоот хашаанд байх гэрт очихдоо 2.5 литрийн “Нийслэл” нэртэй нэг пивотой очсон. Намайг ахын гэрт ороход ах ******* гэртээ ганцаараа зүүн орон дээрээ унтаж байсан. Би ахад хандаж “Дүү нь нэг юм аваад ирлээ” гэхэд ах намайг “Ахын дүү өөрөө тойруулчих” гэж хэлэхээр нь би пивыг стаканд хийж тойруулаад ах бид хоёр хувааж уугаад дуусгасан. Үүний дараа би дахиж “Шинэ өглөө” дэлгүүрээс 2.5 литрийн том пиво явж авчраад мөн ахтай хувааж уугаад дуусгасан. Би бага зэрэг согтоод гэрийн баруун орон дээр хэвтсэн. Тэгээд сэрэхэд ах надад уурлаад шургуулгаасаа хутга аваад над руу дайрахаар нь би хутгыг нь булааж авах гээд ноцолдож байхдаа 2-3 удаа дүрчихсэн юм шиг байна. Ах надаас зугтаагаад гэрээс гарсан. Би араас нь гарахад ах нүүрсний хогны хажууд сууж байхаар өргөж гэрт оруулаад зүүн орон дээр суулгаж үлдээгээд Баянбүрд дэлгүүр лүү асаагуурт яваад ирэхэд хашааны гадаа зүүн урд талд нүцгэн хэвтэж байсан. Намайг очиход ах амьсгаатай байсан бөгөөд би ахыг чирээд гэрт оруулахад үнсний савны хажууд хашаан дотор хувцас нь байж байсан. Би ахыг гэрт оруулаад зуухны зүүн урд талд суулгаад үлдээсэн. Би баруун орон дээр сууж байхад цагдаа орж ирсэн. Би болсон үйл явдлыг зарим зүйлийг санахгүй байна...” гэх мэдүүлэг, шүүгдэгчийн мэдүүлгийг давхар нотолсон, мэдүүлгийн эх сурвалж нь тодорхой хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******, гэрч С.*******, Б., Б., С., С.Отгончимэг, С.*******баатар нарын мэдүүлгүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 1389, 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 1411, 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 1410 дугаартай дүгнэлтүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон хавтас хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч нь амь хохирогчийн биед цээжний зүүн хэсэгт цээжний хөндий рүү нэвтэрч үнхэлцэг хальс болон зүрхний баруун ховдлын хатгагдаж зүсэгдсэн, баруун далны дээд хэсэгт цээжний хөндий рүү 6,7-р хавирганы завсраар нугалмын хажуугийн шугамаар нэвтэрч баруун уушгины доод дэлбэн рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, нурууны гол дээд хэсгийн 5,6-р хавирганы завсраар суганы урд шугамаар цээжний хөндий рүү нэвтэрч зүүн уушгины доод дэлбэн рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, хэвлийн баруун хажуу хэсэгт хэвлийн хөндий рүү нэвт хатгагдаж бөөрний өөхөн эд рүү хатгагдаж зүсэгдсэн шарх, шархны эргэн тойронд цус хуралт, цээжний баруун хэсэгт хэвлийн хөндий рүү нэвтэрч элэгний 8 дугаар сегментийн хатгагдаж зүсэгдсэн, зүүн хэсэгт цээжний хөндий рүү бүрэн нэвтрээгүй, баруун бугалга, баруун эрхий хуруу, 1,2 дугаар хурууны завсар, зүүн хавирганы нум хэсэг, хэвлийн зүүн доод хэсэгт хэвлийн хөндий рүү бүрэн нэвтэрсэн олон тооны, баруун бугалгад нэвт хатгагдаж зүсэгдсэн, зүүн бугалга, зүүн суганы дээд хэсэг, зүүн шуунд олон тооны хатгагдаж зүсэгдсэн, зүүн гуя, өвчүүний баруун талд 5,6-р хавиргатай холбогдох хэсгээс дотогш, зүүн талд 4,5 дугаар хавиргатай холбогдох хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шархнууд, хамар ясны хугарал, баруун чихний дэлбэн, баруун шанаа, хөмсөг, дух, баруун дээд зовхи, хөмсөгний гол, хамар, зүүн дээд зовхи, доод зовхи, дээд уруулын зүүн тал, эрүүний зүүн тал, баруун бугалгын урд дээд хэсэг, цээжний урд дээд хэсэг, баруун ташааны доод хэсэг, зүүн бугалгын урд дунд хэсэг, урд дээд хэсэгт цус хуралт, баруун чихний дэлбэнгийн ар хэсэг, баруун хацарт, эрүүний баруун булангийн доод хэсэг, эрүүний баруун доод хэсэг, духны баруун хэсэг, духны урд хэсэг, зүүн хэсэг, хамар, зүүн хацар, зүүн дээд зовхи, дээд уруулын зүүн хэсэг, эрүүний зүүн хэсэг, эрүүний доод хэсэг, хүзүүний баруун хажуу хэсэг, зүүн хажуу хэсэг, баруун тохой, баруун бугалгын дотор доод хэсэг, баруун шууны гадна доод хэсэг, цээжний баруун хэсэг, баруун өвдөгний дотор хэсэг, зүүн шууны дотор дээд хэсэг, зүүн шууны гадна дээд хэсэг, цээжний зүүн дээд хэсэг, зүүн бугалгын гадна хэсэг, зүүн доод хэсэг, баруун хэсэг, баруун тохой, шууны дотор хэсэг, зүүн өгзөг, хүйсний зүүн талд, баруун өвдөг, баруун шилбэний урд дунд хэсэг, баруун тавхайн дээд хэсэг, зүүн гуяны урд дунд хэсэгт зурагдсан, зураасан зулгаралт бүхий гэмтлүүд санаатай учруулж, өвтгөн шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон зэргийг онц харгис хэрцгий үйлдэл мөн гэж шүүх дүгнэлээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээд гэдэгт “тусдаа амьдарч байгаа ... төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү”, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
5.1.2-т “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.
Шүүгдэгч С.*******, амь хохирогч С.******* нар нь төрсөн ах, дүү болох нь яллагдагч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байна.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын архи ууж согтуурсан, тэдгээрийн хууль, эрх зүйн мэдлэг дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцаа, зан заншил, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байх бөгөөд шүүгдэгч С.******* нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүгдэгч С.******* нь амь хохирогч С.*******ийн биед олон тооны шарх, гэмтэл үүсгэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр санаатайгаар алсан болох нь дээр дурдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул иргэдийн төлөөлөгчийн “...С.******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай...” гэх дүгнэлт үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.*******, түүний өмгөөлөгч Б.******* нар гэм буруугийн тал дээр маргаагүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч С.*******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.*******ыг хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс шүүгдэгч С.*******т ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч С.*******т 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүгдэгч С.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас С.*******ийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...С.*******т гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хуульд заасан хамгийн хөнгөн шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын цагдан хоригдсон 120 (нэг зуун хорь) хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн модон бариултай ажлын хэсэг нь 12 см, бариул 11 см, нийт 23 см урттай хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майк, хүрэн өнгийн модон бариултай ажлын хэсэг нь 12 см, бариул нь 10 см, нийт 22 см урттай цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн нэхий, цэнхэр өнгийн женсэн өмд, хар өнгийн урт түрийтэй нэг хос гутал, саарал цагаан ягаан өнгийн судалтай урт ханцуйтай нимгэн ноосон цамц, урдаа цахилгаантай хар өнгийн урт ханцуйтай цамц, хар өнгийн тэлээ, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн нимгэн өмд зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.*******д төлөх төлбөргүй, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д заасан хүнийг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч ын *******т 15 (арван тав) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******т оногдуулсан 15 (арван тав) жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******ын цагдан хоригдсон 120 (нэг зуун хорь) хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн улаан хүрэн өнгийн модон бариултай ажлын хэсэг нь 12 см, бариул 11 см, нийт 23 см урттай хутга 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн эрэгтэй хүний дотуур хувцас 1 ширхэг, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон саарал өнгийн майк, хүрэн өнгийн модон бариултай ажлын хэсэг нь 12 см, бариул нь 10 см, нийт 22 см урттай цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хутга, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон ногоон өнгийн нэхий, цэнхэр өнгийн женсэн өмд, хар өнгийн урт түрийтэй нэг хос гутал, саарал цагаан ягаан өнгийн судалтай урт ханцуйтай нимгэн ноосон цамц, урдаа цахилгаантай хар өнгийн урт ханцуйтай цамц, хар өнгийн тэлээ, цус мэт улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон хөх өнгийн нимгэн өмд зэргийг устгахыг шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.*******т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР
ШҮҮГЧИД Б.УУГАНБАЯР
Р.БАТБАЯР