| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/01363/И |
| Дугаар | 101/ШШ2021/02039 |
| Огноо | 2021-07-07 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 101/ШШ2021/02039
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т зааснаар Жигжидсүрэнгийн Мөнхтуяа, Махбалын Энх-Оргил нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2010 оны 4 сарын 30-ны өдөр төрсөн хүү Энх-Оргилын Сэцэнбаатар, 2015 оны 10 сарын 1-ний өдөр төрсөн хүү Энх-Оргилын Ханбаатар /Ганбаатар/ нарыг эх Ж.Мөнхтуяагийн асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Б.Энх-Оргилоос хүүхдийн тэтгэлэгийг сар бүр гаргуулан 2010 оны 4 сарын 30-ны өдөр төрсөн Э.Сэцэнбаатар, 2015 оны 10 сарын 1-ний өдөр төрсөн хүү Э.Ханбаатар /Ганбаатар/ нарыг тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ж.Мөнхтуяагийн улсын тэмдэгтийн хураамж 168.845 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 98.645 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ж.Мөнхтуяад олгон, хариуцагч М.Энх-Оргилоос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Мөнхтуяад олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч М.Энх-Оргилын нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 83.695 төгрөгийг хариуцагч М.Энх-Оргилоос гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2-т зааснаар Баянзүрх дүүрэг, 8-р хороо, Комфорт хотхон, 63-р байр, 147 тоотын 58.31 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн Y-2204080703 дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг нэхэмжлэгч Ж.Мөнхтуяагийн өмчлөлд үлдээх ба тэрээр уг орон сууцанд цаашид оршин суух бөгөөд орон сууцыг борлуулсан тохиолдолд орон сууцны зээлийн төлбөрийг төлж, үлдэх мөнгөний 80 хувийг нэхэмжлэгч Ж.Мөнхтуяа авахаар, 20 хувийг хариуцагч М.Энх-Оргил авахаар, Налайх дүүрэг, /Элстэй/ 5-р хороонд байршилтай, нэгж талбарын 18683296734210 дугаар бүхий, 500 м.кв талбайтай иргэний ахуйн зориулалттай газрын эзэмших эрхээ М.Энх-Оргил нь Ж.Мөнхтуяад шилжүүлэхээр, Сонгинохайрхан дүүрэг, 21-р хорооны нутаг дэвсгэрт байршилтай 500 м.кв бүхий өмчлөх эрхийн 0057180 дугаар бүхий гэрчилгээтэй Э.Сэцэнбаатарын өмчлөлийн газрын захиран зарцуулах эрхийг Ж.Мөнхтуяад үлдээхээр, хариуцагч М.Энх-Оргилын өмчлөлд тоёота приус 20 маркийн 14-55 УБД улсын дугаар бүхий авто машиныг үлдээхээр тус тус харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Ж.Мөнхтуяа, эцэг Б.Энх-Оргил нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд бие биедээ саад учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд хариуцагч М.Энх-Оргилыг дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ж.Мөнхтуяад даалгасугай.
8. Нэхэмжлэгч Ж.Мөнхтуяа нь хариуцагч М.Энх-Оргилыг үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэхтэй холбоотой дээр дурдсан эрх, үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан тохиолдолд хариуцагч М.Энх-Оргил хүүхдийн асрамжтай холбоотой асуудлаа шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН