Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/159

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л. (онлайнааар)                                    

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд  нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* нар овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2439000000158 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газраас 2024 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн орчим морин уналга ашиглаж, шунахайн сэдлээр, хохирогч ын адуун сүргээс цавьдар зүсмийн, 8 настай, 1 тооны адууг хулгайлан, бусдад зарж борлуулан түүнд 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Дахиж ийм зүйл гаргахгүй...” гэв. 

 

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай адуу 2024 оны 03 дугаар сарын 21-ний орой гэрээсээ зүүн тийш “******* *******” гэх газар байсан юм. Би өөрийн адуунд явдаг хонгор халзан зүсмийн гүүнд байршил тогтоох төхөөрөмж хүзүүнд нь зүүсэн. Тэгээд гар утастайгаа холбоод адуугаа хаана байгааг нь хардаг юм. Тэгээд гар утсан дээрээ адууныхаа байршлыг харж байтал 2024 оны 03 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед “******* *******” гэх газар байсан адуу маань гэнэт хөдлөөд тэр газраасаа баруун урагшаа чигтэй 12 км яваад Булангийн нуурын хойно 23 цагт очсон байсан. Адуу маань ингэж явахдаа 3 цагийн дотор тэр замыг туулсан байсан. Тэгэхээр нь би энэ хаврын мал ядарсан цагт ийм цаг орой болсон хойно адуу маань гэнэт тасралтгүй явсаар тэр газарт очсонд нь би гайхсан. Тэгээд адуу маань тэндээсээ нэг их удалгүй зүүн тийшээ хөдлөөд манай зуслан байсан газар очсон байсныг би гар утсан дээрээсээ цаг хугацаатай нь харсан. Ингээд миний хувийн ажил болж өгөхгүй 2024 оны 03 дугаар сарын 24-ний өглөө адуугаа очиж харахад сартай цавьдар зүсмийн ширээтэй хас тамгатай 8 настай нэг морь маань алга болсон байсан. Ингээд би алдагдсан мориныхоо араас явж байгаад тэр өдөртөө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурван баян тосгоны мал нядалгааны газрын хашааны буланд хаягдсан байсан өөрийнхөө сартай цавьдар зүсмийн ширээтэй хас тамгатай морьныхоо арьсыг олж авсан. Тэгээд би энэ морио хулгайд алдагдаж нядлагдсан байна гэдгийг мэдсэн...” гэжээ. (хх-ийн 43-44)

 

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед морь хөтөлсөн саравчтай хар малгай өмссөн, бүдэг цэнхэр өнгийн дээлтэй 40 гаран насны гэмээр, өөрийгөө ******* гэж хэлсэн нэг залуу “1 морь өгье” гээд ирсэн. Тэгээд ******* гэх залуугаас сартай цавьдар зүсмийн 1 тооны морийг авч манай бойнд оруулж бойлуулсан. ******* тухайн морийг надад өгөхдөө миний морь гэж хэлээд өгсөн. Намайг мал, махны гарал үүслийн бичгийг нь асуухад “Би малын эмчтэйгээ ярьж байна. Одоохон өглөө” гэж хэлээд өгөлгүй яваад өгсөн. Ингээд *******ын өгсөн морийг нядалж махыг нь хиллэж үзэхэд 183 кг болж 1 кг-ийг нь 6.000 төгрөгөөр бодож 1,061,000 /нэг сая жаран нэгэн мянга/ төгрөг болсон. Ингээд ******* адуу зарсан мөнгөө гэсэн дансаар 1,029,000 /нэг сая хорин есөн мянга/ төгрөг авсан...” гэжээ. (хх-ийн 47-49)

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ойролцоогоор 23 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газраас хохирогч ын өмчлөлийн 1 тооны цавьдар зүсмийн адууг өөрийн эзэмшлийн хар хүрэн зүсмийн кирилл “Д” үсгэн тамгатай, 13 настай бүдүүн морийг ашиглан хулгайлсан. Надад энэ хэргийн талаар, өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би 1 тооны адуу хулгайлсан үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 87-89)

 

Гэрч Ц.ын мэдүүлэг (хх-ийн 54)

Гэрч Д.гийн мэдүүлэг (хх-ийн 56-57)

Гэрч ын мэдүүлэг (хх-ийн 59-60)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 7)

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 10-12)

*******ын дугаарын дансанд, Ц.ын дугаарын дансанд түүвэр хийсэн тэмдэглэл (хх-ийн 13)

*******ын Төрийн банк, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 20-25, 27-39)

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШД-102 дугаартай “...1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 1,800,000.0 / нэг сая найман зуун мянга /-н төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 63-67)

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШД-121 дугаартай “...хар хүрэн зүсмийн адуу /13 настай/зах зээлийн үнэлгээг 1,200,000.0 / нэг сая хоёр зуун мянга/-н төгрөг байх боломжтой...” гэх дүгнэлт (хх-ийн 75-79)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 90, 96-97)

Хэнтий аймгийн ******* сумын Баянгол багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 101, 102)

*******ын бэлэн малын тодорхойлолт (хх-ийн 103)

Хохирогч ын шүүхэд гаргасан хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн баримт (хх-ийн 131, 108)

*******ын иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 98, 99, 100), хохирол төлсөн тухай ХААН банкны шилжүүлгийн мэдээлэл (х-ийн 108) зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн  хэлэлцүүлэгт  шинжлэн  судалж  хавтаст  хэрэгт  цугларсан  нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******ад холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нар овогт *******ийн ******* нь 2024 оны 03 дугаар сарын 21-ний шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “******* *******” гэх газраас хохирогч ын адуун сүргээс цавьдар зүсмийн, 8 настай, 1 тооны адууг морин уналга ашиглан хулгайлж, бусдад 1,800,000 (нэг сая найман зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2024 оны 03 дугаар сарын 21-ний өдөр ойролцоогоор 23 цагийн үед Хэнтий аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “******* *******” гэх газраас хохирогч ын өмчлөлийн 1 тооны цавьдар зүсмийн адууг өөрийн эзэмшлийн хар хүрэн зүсмийн кирилл “Д” үсгэн тамгатай, 13 настай бүдүүн морийг ашиглан хулгайлсан. Надад энэ хэргийн талаар, өөр хэлж ярих зүйл алга байна. Би ийм асуудал гаргасандаа маш их харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би 1 тооны адуу хулгайлсан үйлдлээ бол хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ын  “...манай адуу 2024 оны 03 дугаар сарын 21-ний орой гэрээсээ зүүн тийш “******* *******” гэх газар байсан юм. Би өөрийн адуунд явдаг хонгор халзан зүсмийн гүүнд байршил тогтоох төхөөрөмж хүзүүнд нь зүүсэн. Тэгээд гар утастайгаа холбоод адуугаа хаана байгааг нь хардаг юм. Тэгээд гар утсан дээрээ адууныхаа байршлыг харж байтал 2024 оны 03 дугаар сарын 21-ний орой 20 цагийн үед “******* *******” гэх газар байсан адуу маань гэнэт хөдлөөд тэр газраасаа баруун урагшаа чигтэй 12 км яваад Булангийн нуурын хойно 23 цагт очсон байсан. Адуу маань ингэж явахдаа 3 цагийн дотор тэр замыг туулсан байсан. Тэгэхээр нь би энэ хаврын мал ядарсан цагт ийм цаг орой болсон хойно адуу маань гэнэт тасралтгүй явсаар тэр газарт очсонд нь би гайхсан. Тэгээд адуу маань тэндээсээ нэг их удалгүй зүүн тийшээ хөдлөөд манай зуслан байсан газар очсон байсныг би гар утсан дээрээсээ цаг хугацаатай нь харсан. Ингээд миний хувийн ажил болж өгөхгүй 2024 оны 03 дугаар сарын 24-ний өглөө адуугаа очиж харахад сартай цавьдар зүсмийн ширээтэй хас тамгатай 8 настай нэг морь маань алга болсон байсан. Ингээд би алдагдсан мориныхоо араас явж байгаад тэр өдөртөө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Гурван баян тосгоны мал нядалгааны газрын хашааны буланд хаягдсан байсан өөрийнхөө сартай цавьдар зүсмийн ширээтэй хас тамгатай морьныхоо арьсыг олж авсан. Тэгээд би энэ морио хулгайд алдагдаж нядлагдсан байна гэдгийг мэдсэн...” гэх мэдүүлэг, тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ийн “...2024 оны 03 дугаар сарын 22-ны өдөр 12 цагийн үед морь хөтөлсөн саравчтай хар малгай өмссөн, бүдэг цэнхэр өнгийн дээлтэй 40 гаран насны гэмээр, өөрийгөө ******* гэж хэлсэн нэг залуу “1 морь өгье” гээд ирсэн. Тэгээд ******* гэх залуугаас сартай цавьдар зүсмийн 1 тооны морийг авч манай бойнд оруулж бойлуулсан. ******* тухайн морийг надад өгөхдөө миний морь гэж хэлээд өгсөн. Намайг мал, махны гарал үүслийн бичгийг нь асуухад “Би малын эмчтэйгээ ярьж байна. Одоохон өглөө” гэж хэлээд өгөлгүй яваад өгсөн. Ингээд *******ын өгсөн морийг нядалж махыг нь хиллэж үзэхэд 183 кг болж 1 кг-ийг нь 6.000 төгрөгөөр бодож 1,061,000 /нэг сая жаран нэгэн мянга/ төгрөг болсон. Ингээд ******* адуу зарсан мөнгөө гэсэн дансаар 1,029,000 /нэг сая хорин есөн мянга/ төгрөг авсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШД-102 дугаартай дүгнэлт, *******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь уналга ашиглан бусдын 1 тооны адууг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Л. нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч *******ад холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан 1,800,000 төгрөгийн хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаагаас гадна шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, бусдад төлөх төлбөргүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно.” гэж заасныг журамлан шүүгдэгч *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ад 1,800,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2024/ШД-102 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч ад учруулсан хохирлоо төлсөн болох нь хохирогч ын шүүхэд гаргасан “... миний бие *******ийн *******аас төрсөн эх Ариумаагийн дансаар хохирлын 1,800,000 төгрөгийг хүлээн авсан” гэх хүсэлт, Хаан банкны шилжүүлгийн баримт (хх-ийн 131, 108) зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.  

 

Эрүүгийн  хуулийн  тусгай  ангид  заасан  гэмт хэргийг үйлдэхэд ашигласан  тээврийн  хэрэгсэл,  уналга,  галт зэвсэг,  зэвсэг,  зэвсгийн чанартай зүйл, тусгай зориулалтын техник хэрэгслийг хураан авч хадгалах, устгах, улсын орлого болгох, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулах талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан бөгөөд  шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ  1,200,000 төгрөгийн үнэлгээтэй, хар хүрэн зүсмийн 13 настай морийг ашигласан болох нь хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч *******ын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 2024/ШД-121 дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******аас гэмт хэрэг үйлдэхэд ашигласан морины үнэ 1,200,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.   

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч овогт ******* нар овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ад тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******ад мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд уналга болгон ашигласан морины үнэ 1,200,000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж улсын орлого болгосугай.

 

6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

            8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.ХОСБАЯР