Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/157

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул  

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох 2339004110147 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг, морь барианы газарт 2023 оны 08 дугаар сарын 23-ны шөнө М.*******той үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хохирогчийн нүүр хэсэгт баруун гараараа 1 удаа цохиж, түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Ахиж ийм хэрэг хийхгүй. Цаашдаа мундаг явна...” гэв.

 

Хохирогч М.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Залуучуудын чуулганд оролцож орой 21 цагийн үед төв цэнгэлдэх хүрээлэнд шоу болоод тэрийг 1 цаг гаран үзэж байгаад морь барианы газар байрлаж байгаа гэр хотхонд очиж ******* сумынхан нэг гэрт сууцгаагаад архи, согтууруулах ундааны зүйл тойруулж уусан. Ингээд *******, ******* гэх нэртэй 2 хүүхэд бид нарыг сууж байхад ирсэн. Тэгээд тэр хоёрыг ******* гэх ах “насанд хүрээгүй байж ууж идэж болохгүй эртхэн гэртээ харьж амраарай” гэж хэлсэн. Би тухайн үед гэрт орж гараад байнга тэр гэрт бол байгаагүй. Тэгээд тэр хоёр хүүхэд нэг харсан чинь яваад өгсөн л юм шиг байна лээ. Тэгээд би гадаа байж байтал - дарга ирээд надаас “Та хэд хүнтэй муудсан юм уу?” гэхээр нь “Үгүй ээ. Бид нар муудаж барьсан юм байхгүй ээ” гэтэл “та хэдийг баахан хүүхдүүд “Баянхутгийхан хаана байна” гээд асуугаад яваад байна” гэхээр нь би “Мэдэхгүй ээ. Гэр хайж байгаа байлгүй дээ” гэж бодоод хэлсэн. Тэгтэл - дарга “Асуудал гарвал хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадаа *******, , бид дөрөв дуу сонсоод пиво уугаад сууж байтал гэрийн араас *******ийг дуудсан. Тэгээд гийн цаанаас 2, 3 хүүхэд байсан байх харанхуй байсан болохоор сайн хараагүй. Ямар ч байсан бол өөрөө байсан. Тэгээд ******* хоёр барьцалдаад байж байхаар нь би очсон. Очоод би г салгаад *******ээс холдуулсан. Тэгтэл намайг “Манай ахыг чи мэдэх үү?” гэхээр нь “Би юу гэж ахыг чинь мэдэх вэ дээ. Хэн юм ах чинь” гэсэн чинь “Билгээ гэдэг” гэхээр нь “За одоо больж үз” гэтэл шууд миний хамар луу цохисон. Тэгээд миний хамраас цус гараад доошоо газарт унасан. Унахдаа нүүрээ халзалсан юм. Тэгээд тэр хэд муудалцаад байхаар нь би гэрийн баруун урд үүдэнд цусаа арилгаад тогтохгүй байхаар нь машин руу ороод хэвтсэн. Тэгээд ирээд миний хамрын цусыг арилгаж салфеткаар арчиж өгсөн. Тэгээд цусаа арай гэж тогтоогоод машинаас гарч ирэхэд манай сумынхан бүгд гэрийн гадаа бөөгнөрсөн байсан. Би албаар г өөрийг нь мэдэж байгаа байх гэж бодоод “Хэн миний хамрыг цохичихов оо” гэж худлаа хэлсэн чинь хэн ч дугараагүй. Тэгээд би шууд г “Чи ахын дүү боль л доо. Чамайг би цохисон гэдгийг мэдэж байгаа ш дээ” гэтэл “Би цохиогүй” гэсэн чинь хажуу талаас ******* ах “цагдаа дууд” гэхээр нь би “За яах вэ маргааш учраа олъё” гэтэл хажуунаас “Жоохон хүүхдүүд ш дээ. Яах юм бэ? Таныг цохиоггүй ш дээ” гэтэл ******* ах “Чи харсан юм уу? чи гэрт байсан биз дээ” гэж хэлтэл “Энэ хэд чинь цохиогүй гээд байна ш дээ” гээд уйлаад байхаар нь руу би “Өнөөдөр уучлалт гуйчихгүй юу даа” гэтэл , , ******* нар нь гудас хөнжлөө аваад шууд яваад өгсөн. Би тухайн үед хүн шиг уучлалт гуйсан бол цагдаа сэргийлэх гэж хэлэхгүй байсан. Тэгээд одоо хүртэл цохисон гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байгаад нь гомдолтой байгаад байгаа юм. ...Намайг баруун гараа зангидаж хамар хэсэгт нэг л удаа цохисон....” гэжээ. (хх-ийн 15-17)

 

Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Үйлс-Төгөлдөр босоод *******ийн хойгуур нь тойроод явсан чинь ******* тоглоод “Дүү салхин дээр авчихлаа даа” гээд инээсэн чинь Үйлс-Төгөлдөр нь “Дүү гээд дээрэлхээд байхгүй шүү” гээд уурласан чинь ******* нь “Ах захтай байна шүү” гэхэд ******* хажуугаас нь “Та нар дээрэлхлээ” гээд муудалцаж эхлэх гэж байтал нь “Би дүү нараа аваад явлаа” гээд , ******* хоёрыг аваад гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа , *******, , болон нар нь “цүнхээ авна” гэж ирэхдээ хоорондоо муудалцах гэж байтал гийн ах нь гарч ирсэн чинь хоорондоо муудалцахаа больсон. Тэгээд би Сугapaaг *******тэй учраа ол гээд той хамт зогсож байгаад явуулсан. Тэгээд гэрийн баруун урд зүгт гэнэт ******* хоёр муудалцсан. Тэгээд ******* ах гүйж ирээд гэдэг хүүхдийг цохих гэхээр нь би тэр хоёрыг салгасан. Нөгөө муудалцаж байсан хүүхдүүд тараад зугтаад байж байтал тэр хэд дахиад л муудалцаж байсан. Тэгээд би аас “ ах хаачсан юм сэргэлэн гар зодоон болсон үед нуугдаж дээ” гээд хэлсэн чинь нь “Машинд байгаа. Зодуулчихсан” гэхээр нь би очсон чинь нүүр нь цус нөж болчихсон хэвтэж байсан. Тэгээд би *******ийн машинаас нь нойтон салфетка авч шарх болон цусыг нь арчсан. Би ахыг “Хүүе ах аа. Яасан юм бэ?” гэсэн чинь тухайн үед юу ч дугараагүй. Дээшээ харсан байдалтай байсан. Тэгээд л тэнд байсан хүмүүс үргэжлүүлж гэрийн гадаа уугаад архи нь дуусчихсан байхаар нь ахын машины ард нэг сагс пиво байсан гэхээр нь авах гээд очтол хөдлөөд явчихсан байсан. Хаашаа гэдгийг нь мэдэхгүй байна...” гэжээ (хх-ийн 29-30)

 

Гэрч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... гэдэг залуу нэг танихгүй залуутай хамт ирсэн. “*******ийг уулзъя” гээд нь дуудаад гэрийн урд тэр хоёр уулзаад муудалцаад байсан. Намайг ирэхээс өмнө тэр хоёр муудалцсан гэсэн. Тэгээд ******* нь түрүүлж тэр хоёр дээр очоод муудалцуулахгүйн тулд салгаад г аваад явсан. Тэгсэн чинь гийн урдаас “Чи манай ахыг мэдэх үү?” гээд орилоод байсан. тэр үед “Ахыг чинь би яаж мэддэг юм” гэсэн чинь шууд урдаас нь нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгээд газар унаад ардаас нь бас унаад өгсөн. Тэгээд *******, г барьж авах гэтэл тэр хэд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд газар унаад үлдсэн. ******* бид хоёр г барих гээд хойноос нь гүйсэн. Гэрийн урд болон хойноос нэлээн олон хүүхдүүд гарч ирээд ******* бид хоёрыг нийлж зодох гэж үзсэн. Тэгээд гэр дотор тал хүмүүс нь ууж идэж байсан. , ******* нар гарч ирээд бид нарыг болиулсан. Ингээд буцаад ******* дээр очтол хамар, амнаас нь цус гарсан хэвтээд байж байсан. Тэгээд босгоод хамар хэсгийн цусыг нь арчиж угаалгуулаад машинд нь хэвтүүлсэн. Гэрийн гадаа байж байтал ******* ах “Та хэд уучлалт гуй. Хүний хамрыг ийм болгочихлоо. Өглөө гэж байснаас одоо та нар учраа ол оо” гэтэл нь “эд нар зодоогүй” гээд ардаа хийчихээд хамгаалаад байсан. Тэгээд ******* нь г цохисон гээд “өнөөдөр учраа олъё оо” гэтэл “би цохиогүй” гээд л гүрийгээд байсан. Тэгээд тэр хүмүүсийг тараая гээд би *******ийг аваад аймгийн төв рүү гэр лүү нь хүргэж өгсөн...” гэжээ. (хх-ийн 39-40)

 

Гэрч О. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ах ******* бид гурав гэрийн гадаа бүжиглэж байсан. Тэгтэл гэрийн хойноос нөгөө гэрээс гардаг 2 арван жилийн залуучууд ******* ахыг дуудсан. ******* очсон чинь араас нь ах очоод тэр хэд муудалцаад нэг залуу нь ******* ахыг унагаах шиг болсон. Тэр хэдийн байгаа газар нь нэлээн тоос шороо бужигнасан байсан болохоор нь би сайн хараагүй. Удалгүй ах ирээд “Нүүр яачихсан байна” гэхээр нь хартал шороо цустайгаа холилдсон байсан. Тэгээд ах машин руугаа ороод араас нь ороод нүүр болон хамрыг нь нойтон салфеткаар арчиж өгсөн. Тэгээд би *******ийн машинд суугаад байж байтал удалгүй найз ирээд аваад явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед ******* ахтай уулзтал нүүр нь битүү хаван, шалбаралттай, хамар нь хавдсан байсан. Тэгээд ах надаас нүдний шил аваад явсан. ...******* ах ирэхдээ бацаан намайг цохичихлоо гэж хэлсэн...” гэжээ. (хх-ийн 49-50)

 

Гэрч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...Жижиг биетэй шардуу хүүхэд байсан. Эхлээд Үйлс-Төгөлдөр, 2 нь бид нартай муудалцаж эхэлсэн. Үйлс-төгөлдөр нь бордуу, өндөр, урт үстэй, туранхай хүүхэд байсан. Тэгээд би г бол хараад шууд таньсан. Содон шинж байдлыг нь бол мэдэхгүй ээ, жижиг шар залуу л байсан...” гэжээ. (хх-ийн 53-54)

 

Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...******* ахын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 132-133)

 

Гэрч Э.ийн мэдүүлэг (хх-ийн 32-33)

Гэрч Б.*******ийн мэдүүлэг (хх-ийн 36-37)

Насанд хүрээгүй гэрч Л.ын мэдүүлэг (хх-ийн 41-42)

Насанд хүрээгүй гэрч М.ийн мэдүүлэг (хх-ийн 43-44)

Насанд хүрээгүй гэрч С.гийн мэдүүлэг (хх-ийн 45-46)

Гэрч Б.ийн мэдүүлэг (хх-ийн 57-58)

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6)

М.*******ийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 7-8)

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл (хх-ийн 10-12)

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өдрийн 426 дугаартай “...1. М.*******ийн биед хамар ясны хугарал, хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-2 удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.....” гэх дүгнэлт  (хх-ийн 66-67)

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 76, 80)

Нас тоолсон тухай тэмдэглэл (хх-ийн 78-79)

Суралцагчийн хувийн хэргийн хуулбар (хх-ийн 96-106)

М.*******ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 136)

Б.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 77, 93, 94) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2023 оны 08 дугаар сарын 23-ны шөнө согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр морь барианы газарт М.*******той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн нүүр хэсэгт 1 удаа цохиж эрүүл мэндэд нь “хамар ясны хугарал, хамарт зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.*******гийн “...******* ахын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М.*******ийн “...2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр би Залуучуудын чуулганд оролцож орой 21 цагийн үед төв цэнгэлдэх хүрээлэнд шоу болоод тэрийг 1 цаг гаран үзэж байгаад морь барианы газар байрлаж байгаа гэр хотхонд очиж ******* сумынхан нэг гэрт сууцгаагаад архи, согтууруулах ундааны зүйл тойруулж уусан. Ингээд *******, ******* гэх нэртэй 2 хүүхэд бид нарыг сууж байхад ирсэн. Тэгээд тэр хоёрыг ******* гэх ах “насанд хүрээгүй байж ууж идэж болохгүй эртхэн гэртээ харьж амраарай” гэж хэлсэн. Би тухайн үед гэрт орж гараад байнга тэр гэрт бол байгаагүй. Тэгээд тэр хоёр хүүхэд нэг харсан чинь яваад өгсөн л юм шиг байна лээ. Тэгээд би гадаа байж байтал - дарга ирээд надаас “Та хэд хүнтэй муудсан юм уу?” гэхээр нь “Үгүй ээ. Бид нар муудаж барьсан юм байхгүй ээ” гэтэл “та хэдийг баахан хүүхдүүд “Баянхутгийхан хаана байна” гээд асуугаад яваад байна” гэхээр нь би “Мэдэхгүй ээ. Гэр хайж байгаа байлгүй дээ” гэж бодоод хэлсэн. Тэгтэл - дарга “Асуудал гарвал хэлээрэй” гэж хэлсэн. Тэгээд гэрийн гадаа *******, , бид дөрөв дуу сонсоод пиво уугаад сууж байтал гэрийн араас *******ийг дуудсан. Тэгээд гийн цаанаас 2, 3 хүүхэд байсан байх харанхуй байсан болохоор сайн хараагүй. Ямар ч байсан бол өөрөө байсан. Тэгээд ******* хоёр барьцалдаад байж байхаар нь би очсон. Очоод би г салгаад *******ээс холдуулсан. Тэгтэл намайг “Манай ахыг чи мэдэх үү?” гэхээр нь “Би юу гэж ахыг чинь мэдэх вэ дээ. Хэн юм ах чинь” гэсэн чинь “Билгээ гэдэг” гэхээр нь “За одоо больж үз” гэтэл шууд миний хамар луу цохисон. Тэгээд миний хамраас цус гараад доошоо газарт унасан. Унахдаа нүүрээ халзалсан юм. Тэгээд тэр хэд муудалцаад байхаар нь би гэрийн баруун урд үүдэнд цусаа арилгаад тогтохгүй байхаар нь машин руу ороод хэвтсэн. ...Намайг баруун гараа зангидаж хамар хэсэгт нэг л удаа цохисон...” гэх, гэрч О.ын “...гэрийн баруун урд зүгт гэнэт ******* хоёр муудалцсан. Тэгээд ******* ах гүйж ирээд гэдэг хүүхдийг цохих гэхээр нь би тэр хоёрыг салгасан. Нөгөө муудалцаж байсан хүүхдүүд тараад зугтаад байж байтал тэр хэд дахиад л муудалцаж байсан. Тэгээд би аас “ ах хаачсан юм сэргэлэн гар зодоон болсон үед нуугдаж дээ” гээд хэлсэн чинь нь “Машинд байгаа. Зодуулчихсан” гэхээр нь би очсон чинь нүүр нь цус нөж болчихсон хэвтэж байсан. Тэгээд би *******ийн машинаас нь нойтон салфетка авч шарх болон цусыг нь арчсан. Би ахыг “Хүүе ах аа. Яасан юм бэ?” гэсэн чинь тухайн үед юу ч дугараагүй. Дээшээ харсан байдалтай байсан...” гэх, гэрч Э.ын “... гэдэг залуу нэг танихгүй залуутай хамт ирсэн. “*******ийг уулзъя” гээд нь дуудаад гэрийн урд тэр хоёр уулзаад муудалцаад байсан. Намайг ирэхээс өмнө тэр хоёр муудалцсан гэсэн. Тэгээд ******* нь түрүүлж тэр хоёр дээр очоод муудалцуулахгүйн тулд салгаад г аваад явсан. Тэгсэн чинь гийн урдаас “Чи манай ахыг мэдэх үү?” гээд орилоод байсан. тэр үед “Ахыг чинь би яаж мэддэг юм” гэсэн чинь шууд урдаас нь нүүрэн тус газар нь цохиод авсан. Тэгээд газар унаад ардаас нь бас унаад өгсөн. Тэгээд Алтангэрал, г барьж авах гэтэл тэр хэд зугтаагаад яваад өгсөн. Тэгээд газар унаад үлдсэн...” гэх, гэрч О.ын “...******* ах ******* бид гурав гэрийн гадаа бүжиглэж байсан. Тэгтэл гэрийн хойноос нөгөө гэрээс гардаг 2 арван жилийн залуучууд ******* ахыг дуудсан. ******* очсон чинь араас нь ах очоод тэр хэд муудалцаад нэг залуу нь ******* ахыг унагаах шиг болсон. Тэр хэдийн байгаа газар нь нэлээн тоос шороо бужигнасан байсан болохоор нь би сайн хараагүй. Удалгүй ах ирээд “Нүүр яачихсан байна” гэхээр нь хартал шороо цустайгаа холилдсон байсан. Тэгээд ах машин руугаа ороод араас нь ороод нүүр болон хамрыг нь нойтон салфеткаар арчиж өгсөн. Тэгээд би *******ийн машинд суугаад байж байтал удалгүй найз ирээд аваад явсан. Үүнээс хойш юу болсон талаар мэдэхгүй байна. Тэгээд маргааш нь буюу 2023 оны 08 дугаар сарын 24-ний өглөө 09 цагийн үед ******* ахтай уулзтал нүүр нь битүү хаван, шалбаралттай, хамар нь хавдсан байсан. Тэгээд ах надаас нүдний шил аваад явсан. ...******* ах ирэхдээ бацаан намайг цохичихлоо гэж хэлсэн...” гэх, гэрч Б.*******ийн дахин өгсөн “...Жижиг биетэй шардуу хүүхэд байсан. Эхлээд Үйлс-Төгөлдөр, 2 нь бид нартай муудалцаж эхэлсэн. Үйлс-төгөлдөр нь бордуу, өндөр, урт үстэй, туранхай хүүхэд байсан. Тэгээд би г бол хараад шууд таньсан. Содон шинж байдлыг нь бол мэдэхгүй ээ, жижиг шар залуу л байсан...” гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өдрийн 426 дугаартай дүгнэлт, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.*******гийн үйлдлийн улмаас хохирогч М.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн өдрийн 426 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.*******гийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.******* нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1710 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсан хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг шинээр үйлдсэн байна.

 

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна”, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна.” гэж зааснаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1710 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******, М. нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус авсугай.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.*******, М. нарт ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.” гэсэн 2, 3 дахь заалтын Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх 360 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч М.*******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч М.******* нь Хэнтий аймгийн Прокурорын газарт шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй талаарх хүсэлтийг бичгээр гаргасан (хх-ийн 136) байх тул шүүгдэгч Б.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******д 240 (хоёр зуун дөч) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/1710 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******, М. нарт ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ тус тус авсугай.”, “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтыг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.*******, М. нарт ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авсугай.” гэсэн 2, 3 дахь заалтын Б.*******д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

 

4.Өсвөр насны шүүгдэгч *******ын *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 (нэг зуун хорь) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 120 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 360 (гурван зуун жар) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын эдлээгүй үлдсэн найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР