| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0145/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/160 |
| Огноо | 2024-06-07 |
| Зүйл хэсэг | 27.10.4.1., |
| Улсын яллагч | Г.Анхбаяр |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 2024/ШЦТ/160
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.зул
Улсын яллагч Г.Анхбаяр
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Жавхлан
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.*******
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох эрүүгийн 2339004440035 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын *******-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* нь согтуурсан үедээ 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг *******ийн 1303 тоот хашаанд *******-******* ******* улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а заалт буюу “Жолооч согтууруулах ундаа... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэсэн заалтыг зөрчин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн дүрмийн 10.1 дэх хэсэгт заасан “... жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана...” гэх заалт, 10.14 дэх хэсэгт заасан “...Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө, шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй...” гэх заалтуудыг зөрчин ухрах үйлдэл хийж замын хөдөлгөөнд оролцсоны улмаас буюу хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Ц.г дайрч амь насыг нь хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* шүүх хуралдаанд: “...Найзыгаа ийм болгосондоо маш их харамсаж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эхнэр бид хоёр *******тай хамт хөрзөн бэлдсэн. Тухайн үед хөрзөн бэлдэж байсан чинь айлын зуслангийн хөрзөн байж таараад багахан хөрзөнг гэртээ авч очин буулгасан. Харин ******* өөрийн машинаа гэх хамаатны дүүгээрээ бариулаад сумаас хойд зүгт гараад 1 пиво гаргаж ирээд *******тай эхнэр, бид хоёр хувааж уусан. Тэгээд ******* эхнэр бид хоёрыг гэрт буулгаад өөрийн гэртээ харьж амрахаар явсан. Харин эхнэр бид 2 дэлгүүрээс 1 том пиво, 1 “Хараа” нэртэй архи худалдан аваад *******г дуудсан боловч унтаж амарлаа гэсэн. Тэгсэн чинь манай эхнэр дахин залгаад *******г “Хүрээд ир ээ” гээд дуудсан чинь хэсэг хугацааны дараа ******* өөрийн найз ын хамтаар манай гэрт ирсэн. Тухайн үед 22 цагийн орчимд манай эхнэр , *******, нар хувааж уусан. Харин архинаас манай эхнэр , ******* нар хувааж уусан. Тэгээд архи, пивоо дуусгаад сууцгааж байснаа дахиад нэмж ууцгаая гэж ярилцаж байсан чинь ын машинд найранд хэрэглэхэд зориулсан архи байгаа талаар мэдээд *******ы Приус-30 маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, харин *******, эхнэр, бид 3 зорчигч талын суудал дээр суугаад ын машинаас очиж архи авсан. Тэгээд буцаж манай гэрт орж ирээд архиа задлаад ууцгаасан. Тухайн үед авч ирсэн архинаас нь талыг нь уугаад тасраад унтаад өгсөн. Харин маргааш өглөө нь эхнэр гаа машинд мөргүүлээд нас барчихсан талаар мэдсэн. Надад гомдол, санал, хүсэлт байхгүй. Б.******* нь нөхрөө алдсанаасаа хойш 2 хүүхдээ тэжээх гэж их зовлон үзсэн эмэгтэй. Мөн эхнэр бид 2 найзлаад их олон жил болж байна. Би Б.*******д гомдлоо гээд эхнэр минь босоод ирэхгүй. Мөн Б.*******ы 2 хүүхдийг нь бодсон ч, эхнэр бид 2 *******г дуудаад архи уусан нь ч гэсэн буруу болохоор гомдол тээгээд, өс санаад байх эрх байхгүй байх гэж бодсоны үүднээс гомдож чадахгүй байгаа...” гэжээ. (хх-ийн 21-22)
Насанд хүрээгүй гэрч Б.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны оройн 22 цагийн орчимд аав, ээж хоёр *******, эгч нарын хамтаар архи, пиво уусан. Тэгээд аав, ээж *******, эгч 4 гарч дахиад архи авч ирж уусан. Тухайн үед аав тасраад унтаад өгсөн. Харин ээж, ******* эгч, эгч гурав нэлээн согтсон байсан. Тухайн үед би аавынхаа хажуугаар ороод унтах гээд нүдээ аниад хэвтэж байсан чинь эхлээд ******* эгч гараад явсан. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа манай -Эрдэнийг эгч “Гараад ******* эгчийгээ машинаас нь дуудаад оруулаад ир” гэж байсан. Тэгсэн чинь - гарч ирээд буцаж орж ирээд “******* эгч таныг өөрийг чинь дуудаж байна” гэж хэлж байсан. Тэгсэн чинь эгч “*******ыг дуудчих” гээд дахиад -Эрдэнийг явуулсан чинь - гарч орж ирээд “Удахгүй орж ирлээ” гэж байна гэж хэлж байсан. Тэгсэн чинь ээж, эгч 2 цугтаа гараад явсан. Тэгээд би хэсэг зуур унтчихсан байсан чинь манай дүү - намайг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагийн орчимд сэрээгээд “Ээж машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь цугтаа гараад харсан чинь ******* эгч өөрийнхөө цагаан өнгийн приус-30 маркийн машины жолооч талын хаалгаар дөнгөж бууж байсан. Харин манай ээж нь машин доогуур нь нугалраад орчихсон хөдлөхгүй байсан. Тэгсэн чинь эгч -Эрдэнийг дагуулаад “Цагдаа дуудна” гээд яваад өгсөн. Харин ******* эгч юу болж байгааг ч мэдэх сөхөөгүй “Хоёулаа машинд орж унтъя” гэхээр нь “Ээж таны машины доор байна ш дээ” гэсэн чинь “Тэгвэл ээжийгээ аваач” гээд байсан. Харин манай дүү -, эгч хоёр ахыг аваад манайд ирэх үед ******* эгч буцаад машиныхаа жолооны хүрдтэй суудал дээр суугаад байж байсан...” гэжээ. (хх-ийн 24-25)
Насанд хүрээгүй гэрч Б.- мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийг шилжих шөнийн 03 цагийн орчимд ******* эгч гараад явсан. Харин ээж, эгч хоёр гэрт үлдсэн. Тэгсэн чинь эгч “******* эгчийгээ дууд” гэхээр нь би гарсан чинь ******* эгч өөрийнхөө цагаан өнгийн приус-30 маркийн *******-******* ******* улсын дугаартай машинаа асаачихсан жолооны хүрдээ барьчихсан согтуу сууж байхаар нь би “Таныг эгч дуудаж байна” гэсэн чинь харья гэж байна гээд өөрийг нь дууд гэсэн. Тэгэхээр нь эгчид хэлсэн чинь байж байгаад дахиад “******* эгчийгээ дууд” гээд гаргасан. Тэгээд ******* эгчид очиж хэлэхээр “ эгчийгээ дууд” гээд байсан. Тэгсэн чинь эгч ээжид хэлэхдээ “За за бид 2 харьж унтъя” гэсэн чинь ээж эгчийг гаргаж өгөхөөр гарсан. Тэгээд удалгүй юм мөргөх шиг болохоор нь гараад харсан чинь манай ээж хашааны хаалгаа онгойлгож байснаа буцаагаад хааж байсан. Харин ******* эгч машинтайгаа зүүн хойшоо харчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би ******* эгчийг хашаа мөргөчихсөн юм болов уу гэж бодсон. Тэгсэн чинь харин ээж хашааны хаалгаа хаагаад наашаа явах гэж байх шиг болохоор нь би орж ирэх гэж байгаа юм байна гэж бодоод гэртээ буцаж ороод байж байсан чинь эгч орж ирээд “Ээж нь хаана байна” гэж асуухаар нь би эгчтэй цуг гарсан чинь манай ээж ******* эгчийн машин доогуур нугалраад дайруулчихсан. Харин ******* эгч машины руль дээр сууж байсан. Тэгэхээр нь буцаж гэртээ ороод эгчийгээ сэрээгээд эгчийн хамтаар ахын гэр лүү очоод дуудсан. Тэгээд ах ирж ээжийн гарын судсыг нь барьж үзээд цагдаа дуудахаар явсан. Мөн ******* эгчийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 27-28)
Гэрч Т. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 04 цагийн орчимд манай байшингийн цонхыг хүн тогшихоор нь сэрсэн чинь , нарын хүү - /10 настай/ нь ын хамтаар явж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад - хэлэхдээ “Ээжийг минь аварч өгөөч. ******* эгчийн машин доор манай ээж байгаа. Данхраадаа аваад доороос нь гаргаж өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сандраад , - нарыг машиндаа суулгаад машинаа асаагаад гийн гэр болох ******* сумын 6 дугаар баг *******ийн 1303 тоотод очиход нь Цагаан өнгийн приус-30 маркийн *******-************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн доогуур урагш хагас нугаларч бөгсөөрөө газарт суусан байдалтай зүүн гар нь ил харагдаж байхаар нь судсыг нь гараараа барьж үзэхэд цохилохгүй мөн гар нь хүйтэн болчихсон байхаар нь машины жолооч талын хаалгыг онгойлгоод харахад ******* машиныхаа жолооны хүрдийг дэрлээд унтаж байсан. Тэгэхээр нь *******ыг чирч буулгаад түшээд өөрийн гэртээ авч очиж унтуулсан. Харин хашааныхаа айлын тэй цуг эмнэлэг болон цагдаагийн байгууллагад дуудлага очиж өгсөн. Эхлээд эмнэлэг дээр очиж дуудлага өгсөн. Харин цагдаа дээр очиход цагдаагийн байгууллагад эмнэлгээс эмч утсаараа дуудлага өгчихсөн байсан...” гэжээ. (хх-ийн 31-32)
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд дахин мэдүүлэхдээ: “...гийн гэрт *******, , бид 4 архи ууж байх үед тасраад унтчихсан. Тэгээд , ******* бид 3 үлдсэн архийг нь хувааж ууж байсан чинь ******* “гэртээ харья” гээд байсан. Харин “Жоохон сууж байгаад дуусгаад яваач” гээд байсан. Тэгсэн чинь ******* гэрээс гараад машиндаа ороод суучихсан. Тэгэхээр нь бид 2 хүүхдийг нь гүйлгээд *******г дуудсан боловч ******* гэрт орж ирэхгүй болохоор нь бид 2 дуудах гээд гэрээс гарсан чинь ******* машиндаа сууж байсан. Тухайн үед хашааныхаа том хаалгыг татаж хаагаад машин руу ирж байх шиг байсан. Тухайн үед би *******ы жолоочийн хажуу талын хаалгыг онгойлгоод шагайгаад *******ыг “оръё” гэсэн чинь “үгүй” гээд байсан. Тэгэхээр нь би машин руу тонгойж шагайж харахаа болиод харсан чинь байхгүй байсан. Тэгэхээр нь би буцаж гэрт ороод “ байна уу?” гэсэн чинь хүүхдүүд нь “байхгүй” гэхээр нь хашаан дотор харагдахгүй байсан юм чинь бие засахаар нойлд сууж байгаа юм байх даа гэж бодоод хэсэг суусан чинь орж ирэхгүй болохоор нь би буцаж гэрээс гараад харсан чинь ******* машинаа асаагаад ухарсан бололтой гэмээр рулээ дэрлээд байж байхаар нь би татаж чангайгаад сэрээх гээд байж байсан чинь , нарын хүүхдүүд нь “Ээжийг мөргөчихсөн байна ш дээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь харсан чинь суугаагаараа нугалраад *******ы машин доогуур орчихсон байсан. Харин дараа нь бодоход *******ы машины ард нь сууж эсвэл хэвтэж байсныг нь би харалгүй гэр лүү нь ороод хүлээгээд байсан юм шиг байна лээ. Хэрэв босоод зогсож байсан бол би г харах байсан. намайг харахад хашааныхаа хаалгыг хаагаад над руу ирж байх үед нь би тонгойгоод *******тай юм ярилцсан. Тэгээд яриад дуусахад байхгүй болчихсон байсан. Намайг *******тай ярилцаж байх үед машин нь унтраастай хянах самбарных нь гэрэл унтраатай байсан чинь дараа нь очоод *******г татаж чангаах үед машин нь асчихсан хянах нь асаалттай байсан...” гэжээ. (хх-ийн 53-54)
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг *******ийн 1303 тоотод найз , , нарын хамтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед би архи уугаад тасарчихсан байсан болохоор сайн санахгүй байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн *******2-*******3)
Гэрч Б.ийн мэдүүлэг (хх-ийн 35-36)
Гэрч П.ын мэдүүлэг (хх-ийн 39-40)
Гэрч Ю.ын мэдүүлэг (хх-ийн 138-139)
Гэрч Х.ын мэдүүлэг (хх-ийн 141-142)
Гэрч Ж.ы мэдүүлэг (хх-ийн 144-145)
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 65)
Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаартай “...1. Талийгаач Ц.гийн цогцост хүзүүний 6, 7-р нугалам яснуудын үйрч бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, нугасны тасрал, өвчүү ясны хугарал, зүүн мөрний дотор дээд ар хэсэг, баруун өвдөгний хэсгүүдийн зулгаралт, цээжний зүүн урд дунд хэсгийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хүзүүний 6, 7-р нугалам яснуудын үйрч бяцарсан хугарал, зөөлөн эдийн няцрал, нугасны тасрал бүхий гэмтлүүд нь учрах үедээ амь насанд аюултай хүнд зэргийн, үхэлд нөлөөлсөн гэмтлүүд болно.
3. Талийгаач нь нас барах үедээ хүнд зэргийн согтолттой байжээ.
4. Дээрх тохиолдолд үүсэх боломжтой.
5. Талийгаачийн цус нь гуравдугаар бүлгийн харьяалалтай байна.
6. Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.
7. Талийгаач нь дээрх хүзүүний нугаламын үйрч бяцарсан хугаралын улмаас нугас тасарч гэмтлийн шокоор нас баржээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 73-76, 66-72)
Техникийн шинжээч Г.Пүрэвдоржийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай “....1. Цагаан өнгийн приус-30 маркийн *******-******* ******* улсын дугаартай машины жолооч Б.******* /СА78062609/ нь:
1.2 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд) эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;
1.3 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмне зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.
1.4 Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.14. Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.
Дээрх Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчснөөс уг осол гарсан байна...” гэх дүгнэлт (хх-ийн 58-59)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5)
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 6-8, 10-14)
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 9)
Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 102, 103)
Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тамгын газрын даргын тодорхойлолт (хх-ийн *******9, 123)
Хэнтий аймгийн ******* сумын Баянбулаг багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 120, 121-122)
Хэнтий аймгийн ******* сумын Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 124)
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У., түүний өмгөөлөгч Б.Жавхлан нарын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт, хохирлын баримтууд (хх-ийн 159-186)
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаярын гаргасан хохирлын тооцоо (хх-ийн 194-201)
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 146)
Б.*******ы Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 131-136)
Б.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, жолоодох эрхийн лавлагаа (хх-ийн *******6, 127), шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.гийн шүүхэд гаргасан хүсэлт, хохирол төлсөн баримт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн орчим согтуурсан үедээ Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг *******ийн 1303 тоот хашаанд *******-******* ******* улсын дугаартай “Приус 30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а. “Жолооч согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” мөн дүрмийн 10.1. “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана”, мөн дүрмийн 10.14. “Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэх заалтуудыг зөрчин, ухрах үйлдэл хийхдээ Ц.г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.*******ы шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээн “...Би 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг *******ийн 1303 тоотод найз , , нарын хамтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тухайн үед би архи уугаад тасарчихсан байсан болохоор сайн санахгүй байгаа. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.гийн “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр эхнэр бид хоёр *******тай хамт хөрзөн бэлдсэн. Тухайн үед хөрзөн бэлдэж байсан чинь айлын зуслангийн хөрзөн байж таараад багахан хөрзөнг гэртээ авч очин буулгасан. Харин ******* өөрийн машинаа гэх хамаатны дүүгээрээ бариулаад сумаас хойд зүгт гараад 1 пиво гаргаж ирээд *******тай эхнэр, бид хоёр хувааж уусан. Тэгээд ******* эхнэр бид хоёрыг гэрт буулгаад өөрийн гэртээ харьж амрахаар явсан. Харин эхнэр бид 2 дэлгүүрээс 1 том пиво, 1 “Хараа” нэртэй архи худалдан аваад *******г дуудсан боловч унтаж амарлаа гэсэн. Тэгсэн чинь манай эхнэр дахин залгаад *******г “Хүрээд ир ээ” гээд дуудсан чинь хэсэг хугацааны дараа ******* өөрийн найз ын хамтаар манай гэрт ирсэн. Тухайн үед 22 цагийн орчимд манай эхнэр , *******, нар хувааж уусан. Харин архинаас манай эхнэр , ******* нар хувааж уусан. Тэгээд архи, пивоо дуусгаад сууцгааж байснаа дахиад нэмж ууцгаая гэж ярилцаж байсан чинь ын машинд найранд хэрэглэхэд зориулсан архи байгаа талаар мэдээд *******ы Приус-30 маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод, харин *******, эхнэр, бид 3 зорчигч талын суудал дээр суугаад ын машинаас очиж архи авсан. Тэгээд буцаж манай гэрт орж ирээд архиа задлаад ууцгаасан. Тухайн үед авч ирсэн архинаас нь талыг нь уугаад тасраад унтаад өгсөн. Харин маргааш өглөө нь эхнэр гаа машинд мөргүүлээд нас барчихсан талаар мэдсэн...” гэх, насанд хүрээгүй гэрч Б.-Эрдэнийн “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны оройн 22 цагийн орчимд аав, ээж хоёр *******, эгч нарын хамтаар архи, пиво уусан. Тэгээд аав, ээж *******, эгч 4 гарч дахиад архи авч ирж уусан. Тухайн үед аав тасраад унтаад өгсөн. Харин ээж, ******* эгч, эгч гурав нэлээн согтсон байсан. Тухайн үед би аавынхаа хажуугаар ороод унтах гээд нүдээ аниад хэвтэж байсан чинь эхлээд ******* эгч гараад явсан. Тэгсэн чинь хэсэг хугацааны дараа манай -Эрдэнийг эгч “Гараад ******* эгчийгээ машинаас нь дуудаад оруулаад ир” гэж байсан. Тэгсэн чинь - гарч ирээд буцаж орж ирээд “******* эгч таныг өөрийг чинь дуудаж байна” гэж хэлж байсан. Тэгсэн чинь эгч “*******ыг дуудчих” гээд дахиад -Эрдэнийг явуулсан чинь - гарч орж ирээд “Удахгүй орж ирлээ” гэж байна гэж хэлж байсан. Тэгсэн чинь ээж, эгч 2 цугтаа гараад явсан. Тэгээд би хэсэг зуур унтчихсан байсан чинь манай дүү - намайг 2023 оны 09 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагийн орчимд сэрээгээд “Ээж машинд дайруулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь цугтаа гараад харсан чинь ******* эгч өөрийнхөө цагаан өнгийн приус-30 маркийн машины жолооч талын хаалгаар дөнгөж бууж байсан. Харин манай ээж нь машин доогуур нь нугалраад орчихсон хөдлөхгүй байсан. Тэгсэн чинь эгч -Эрдэнийг дагуулаад “Цагдаа дуудна” гээд яваад өгсөн. Харин ******* эгч юу болж байгааг ч мэдэх сөхөөгүй “Хоёулаа машинд орж унтъя” гэхээр нь “Ээж таны машины доор байна ш дээ” гэсэн чинь “Тэгвэл ээжийгээ аваач” гээд байсан. Харин манай дүү -, эгч хоёр ахыг аваад манайд ирэх үед ******* эгч буцаад машиныхаа жолооны хүрдтэй суудал дээр суугаад байж байсан...” гэх, насанд хүрээгүй гэрч Б.-Эрдэнийн “...2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 29-ний өдрийг шилжих шөнийн 03 цагийн орчимд ******* эгч гараад явсан. Харин ээж, эгч хоёр гэрт үлдсэн. Тэгсэн чинь эгч “******* эгчийгээ дууд” гэхээр нь би гарсан чинь ******* эгч өөрийнхөө цагаан өнгийн приус-30 маркийн *******-******* ******* улсын дугаартай машинаа асаачихсан жолооны хүрдээ барьчихсан согтуу сууж байхаар нь би “Таныг эгч дуудаж байна” гэсэн чинь харья гэж байна гээд өөрийг нь дууд гэсэн. Тэгэхээр нь эгчид хэлсэн чинь байж байгаад дахиад “******* эгчийгээ дууд” гээд гаргасан. Тэгээд ******* эгчид очиж хэлэхээр “ эгчийгээ дууд” гээд байсан. Тэгсэн чинь эгч ээжид хэлэхдээ “За за бид 2 харьж унтъя” гэсэн чинь ээж эгчийг гаргаж өгөхөөр гарсан. Тэгээд удалгүй юм мөргөх шиг болохоор нь гараад харсан чинь манай ээж хашааны хаалгаа онгойлгож байснаа буцаагаад хааж байсан. Харин ******* эгч машинтайгаа зүүн хойшоо харчихсан зогсож байсан. Тэгэхээр нь би ******* эгчийг хашаа мөргөчихсөн юм болов уу гэж бодсон. Тэгсэн чинь харин ээж хашааны хаалгаа хаагаад наашаа явах гэж байх шиг болохоор нь би орж ирэх гэж байгаа юм байна гэж бодоод гэртээ буцаж ороод байж байсан чинь эгч орж ирээд “Ээж нь хаана байна” гэж асуухаар нь би эгчтэй цуг гарсан чинь манай ээж ******* эгчийн машин доогуур нугалраад дайруулчихсан. Харин ******* эгч машины руль дээр сууж байсан...” гэх, гэрч Т.ийн “...2023 оны 09 дүгээр сарын 29-ний шөнө 04 цагийн орчимд манай байшингийн цонхыг хүн тогшихоор нь сэрсэн чинь , нарын хүү - /10 настай/ нь ын хамтаар явж байсан. Тэгээд юу болсон талаар асуухад - хэлэхдээ “Ээжийг минь аварч өгөөч. ******* эгчийн машин доор манай ээж байгаа. Данхраадаа аваад доороос нь гаргаж өгөөч” гэж хэлсэн. Тэгэхээр нь би сандраад , - нарыг машиндаа суулгаад машинаа асаагаад гийн гэр болох ******* сумын 6 дугаар баг *******ийн 1303 тоотод очиход нь Цагаан өнгийн приус-30 маркийн *******-************** улсын дугаартай тээврийн хэрэгслийн доогуур урагш хагас нугаларч бөгсөөрөө газарт суусан байдалтай зүүн гар нь ил харагдаж байхаар нь судсыг нь гараараа барьж үзэхэд цохилохгүй мөн гар нь хүйтэн болчихсон байхаар нь машины жолооч талын хаалгыг онгойлгоод харахад ******* машиныхаа жолооны хүрдийг дэрлээд унтаж байсан. Тэгэхээр нь *******ыг чирч буулгаад түшээд өөрийн гэртээ авч очиж унтуулсан...” гэх, гэрч Б.ын “...гийн гэрт *******, , бид 4 архи ууж байх үед тасраад унтчихсан. Тэгээд , ******* бид 3 үлдсэн архийг нь хувааж ууж байсан чинь ******* “гэртээ харья” гээд байсан. Харин “Жоохон сууж байгаад дуусгаад яваач” гээд байсан. Тэгсэн чинь ******* гэрээс гараад машиндаа ороод суучихсан. Тэгэхээр нь бид 2 хүүхдийг нь гүйлгээд *******г дуудсан боловч ******* гэрт орж ирэхгүй болохоор нь бид 2 дуудах гээд гэрээс гарсан чинь ******* машиндаа сууж байсан. Тухайн үед хашааныхаа том хаалгыг татаж хаагаад машин руу ирж байх шиг байсан. Тухайн үед би *******ы жолоочийн хажуу талын хаалгыг онгойлгоод шагайгаад *******ыг “оръё” гэсэн чинь “үгүй” гээд байсан. Тэгэхээр нь би машин руу тонгойж шагайж харахаа болиод харсан чинь байхгүй байсан. Тэгэхээр нь би буцаж гэрт ороод “ байна уу?” гэсэн чинь хүүхдүүд нь “байхгүй” гэхээр нь хашаан дотор харагдахгүй байсан юм чинь бие засахаар нойлд сууж байгаа юм байх даа гэж бодоод хэсэг суусан чинь орж ирэхгүй болохоор нь би буцаж гэрээс гараад харсан чинь ******* машинаа асаагаад ухарсан бололтой гэмээр рулээ дэрлээд байж байхаар нь би татаж чангайгаад сэрээх гээд байж байсан чинь , нарын хүүхдүүд нь “Ээжийг мөргөчихсөн байна ш дээ” гэж надад хэлсэн. Тэгэхээр нь харсан чинь суугаагаараа нугалраад *******ы машин доогуур орчихсон байсан. Харин дараа нь бодоход *******ы машины ард нь сууж эсвэл хэвтэж байсныг нь би харалгүй гэр лүү нь ороод хүлээгээд байсан юм шиг байна лээ. Хэрэв босоод зогсож байсан бол би г харах байсан. намайг харахад хашааныхаа хаалгыг хаагаад над руу ирж байх үед нь би тонгойгоод *******тай юм ярилцсан. Тэгээд яриад дуусахад байхгүй болчихсон байсан. Намайг *******тай ярилцаж байх үед машин нь унтраастай хянах самбарных нь гэрэл унтраатай байсан чинь дараа нь очоод *******г татаж чангаах үед машин нь асчихсан хянах нь асаалттай байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, техникийн шинжээч Г.Пүрэвдоржийн 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 136 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч С.******* нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Б.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж /хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн/ өөрчлөн найруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог бөгөөд шүүгдэгч Б.*******ы үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У.гийн шүүхэд гаргасан хүсэлт, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч Б.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.*******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас Ц.гийн амь нас хохирсон бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч У. нь шүүхэд гаргасан хүсэлтдээ “...******* нь над дээр ирж уучлалт гуйж, бид харилцан ойлголцсоны дүнд би хуулийн байгууллагад хандаж урьд гаргасан байсан талийгаачийн буяны ажлын зардал, сэтгэл санааны хохирол, хүүхдүүдийн тэтгэлэг, өмгөөллийн хөлсний нэхэмжлэл дээрээ харилцан тохиролцож Д.*******аас 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр ... 40,000,000 төгрөгийг хохирол төлбөртөө хүлээн авлаа. Би Б.*******аас цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол, санал байхгүй болно..” гэсэн, мөн шүүгдэгч Б.******* нь хохирол төлбөрт 45,000,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхийг тогтоолд дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******гийн *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******д оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн *******.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР