Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/02148

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Мижиддоржийн Батмөнх, Лхагвын Лхагвадулам нарын гэрлэлтийг цуцласугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 6 сарын 28-ны өдөр төрсөн хүү Б.Мөнх-Оргил, 2013 оны 2 сарын 23-ны өдөр төрсөн охин Б.Уранбайгаль нарыг эх Л.Лхагвадуламын асрамжинд үлдээсүгэй.

3. Нэхэмжлэгч Л.Лхагвалдулам хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүйг болон гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаан үүсгээгүй, нэхэмжлэгч Л.Лхагвадулам нь хүүхдүүдтэй холбоотой нэмэлт зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Л.Лхагвадулам, эцэг М.Батмөнх нар бие биедээ харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд хариуцагч М.Батмөнхөд дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Л.Лхагвадулам, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Бямбасүрэн нарт даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Лхагвадуламын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчлан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Батмөнхөөс 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.Лхагвадуламд олгосугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН