Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 2024/ШЦТ/162

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2339001230440 дугаартай хэргийг 2023 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* тосгоны “*******” гэх газарт согтуугаар 00-64 ХЭҮ улсын дугаартай “Fielder” маркийн тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а” дугаар заалт буюу “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ”, 3.7.а дугаар заалт буюу “Жолоочид согтууруулах ундаа... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4 дүгээр заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна цагт 80 км... -ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж суурийн газрын гадна стандартад нийцэхгүй дугуйтай, тээврийн хэрэгслийн хурдыг 80 км/цагаас дээш буюу суурин газрын гадна хурд хэтрүүлэн явсны улмаас тойрог замд эргэлт хийх үедээ замаас гарч шон мөргөн зам тээврийн осол гаргаж, Г.ийн эрүүл мэндэд дух ясны зүүн хэсэг, зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархины духны зүүн дэлбэнгийн эпидураль цусан хураа бүхий хүнд хохирол учруулж, ийн амь насыг хохироосон гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Ээж бид хоёр Хэнтий аймгийн төвд 2022 оны 09 дүгээр сараас хойш “” дэлгүүрийн баруун талын байрны подволыг түрээсэлдэг байсан. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 07 цагт сум руу аавынхаа ахтай золголт хийхээр явсан. Оройдоо ирэх ёстой байсан. 2023 оны 03 дугаар сарын 03-ны шөнө Оюун-Эрдэнэ эгчийн нөхрийнх нь ах Одончимэд ах утсаар зам тээврийн осол гарч ээжийг маань нас барсан талаар хэлсэн. ... ******* гэх хүн оршуулгын зардалд 7.000.000 төгрөгийг ээжийн төрсөн дүү болох Алтангэрэл ахын дансанд шилжүүлсэн байсан. Миний ээж нас барах үедээ Хаан банкинд тэтгэврийн 1.300.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд зээлийг нь би төлж барагдуулсан. Мөн ээжийн оёдолын цехийн эд зүйлийг Хэнтий аймгийн ******* сумын төвөөс сум руу тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн зардал болох 400.000 төгрөг болсон. Одоо нийт 1.700.000 төгрөг нэхэмжилж байна. Би гомдолтой байна...” гэжээ. (1-р хх-ийн 45-46, 55-56),

 

Хохирогч  Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний аавын төрсөн дүүгийн хүүхэд болох бид хоёр 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр ярилцаж байгаад Хэнтий аймгийн суманд байгаа миний аавын төрсөн дүү болох Нацагдоржийг очиж эргэж уулзахаар болсон. Авга ах Нацагдоржийн бие нь бага зэрэг тааруу байсан юм. Тэгээд “машин унаа яах билээ” гэхэд ээж “*******д хэлээд үзье” гээд *******тэй утсаар яриад ******* машинаараа Хэнтий аймгийн сум руу 2023 оны 03 дугаар сарын 02-ны өглөө явж өгөхөөр болсон. ******* бол миний ээж ийн дүү ын хүүхэд байгаа юм. Бид нар эгч дүүсийн хүүхдүүд байгаа юм. 2023 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн орчим ******* өөрийнхөө хар өнгийн машинтай намайг гэрээс ирж аваад дараа нь ийг аваад шууд сум руу явсан. Би ******* дүүгийн машины марк, улсын дугаарыг санахгүй байна. , ******* бид гурав 02-ны өдөр 13 цагийн орчим сумын төвд ирээд Нацагдорж ахын гэрт бид хоёр бууж үлдээд ******* машинтайгаа явсан. Хэнтий аймгаас сум хүртэл ******* машинаа жолоодсон. Би утсаар *******г дуудаад 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим , ******* бид гурав сумын төвөөс Хэнтий аймгийн төв рүү хөдөлсөн. ******* машинаа жолоодож явсан. Бид гурав явсаар Хэнтий аймгийн төвөөс зүүн хойд зүгт тавигдсан асфальтан зам ороод аймгийн төв рүү явж байсан. Би хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Миний нойр хүрээд унтаад явж байхад ******* “ эгч ээ дугуй хагарчихлаа” гэж хашгирсан. Тэгээд машин дайвалзаад замын урагш унасан. Тэгээд сэрэхэд би газар хэвтэж байсан. ******* “ эгч ээ, эгч ээ гайгүй юу?” гээд гүйгээд байсан. ******* машин зогсоох гээд зам дээр гараад гар өргөөд байсан. Тэгээд нэг машин зогсоод , ******* бид гурав Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Осол гарахад ******* машинаа жолоодоод, би хажууд нь суугаад арын суудал дээр сууж явсан юм. ******* бид хоёр хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан. хамгаалах бүсээ хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэжээ. (1-р хх-ийн 50-52),

 

Гэрч Б.Мөнгөнцэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Цагаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагчаар ажлын хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан. Энэ орой Хэнтий аймгийн ******* сумын төвөөс зүүн хойд зүгт 24 км зайд зам тээврийн осол гарсан дуудлаганд ажилласан. Ослын газар 00-64 ХЭҮ улсын дугаартай “Fielder” маркийн тээврийн хэрэгсэл замын урд талд онхолдсон байсан. Ослын газарт жолооч болон зорчигч нар байгаагүй. Ослын газарт ажлын бүрэлдэхүүний хамт үзлэг хийгээд цагдаагийн газарт ирэхэд осолд орсон машины жолооч ******* ажил дээр ирсэн байсан бөгөөд *******гийн хамт Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд драгер багаж үлээлгэн согтолтын зэргийг шалгахад 1.13 хувьтай гарсан. Драгер багаж үлээлгэхээс өмнө *******гээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар асуухад “essa” нэртэй пивыг 16 цагийн үед замд явж байхдаа багаар шимж уусан гэж хэлж байсан. Уг пивыг сумаас Хэнтий аймгийн төв рүү гарахдаа дэлгүүрээс авсан гэж хэлж байсан...” гэжээ. (1-р хх-ийн 72-73),

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлэг өгсөн. Гэрчээр өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй...” гэжээ. (1-р хх-ийн 170-171),

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай “...1.2. Талийгаач ийн цогцост хүзүүний нэгдүгээр нугалмын шаантагласан хугарал, өвчүү ясны хугарал, цээжний хөндийн цусан хураа /500 мл/, зүүн эгэм, баруун 2,3,4,5,6,7,8,9,10,11, зүүн 2,3,4,5,6,7-р хавирганы хугарал, бүсэлхийн 1-2 нугалмын хугарал, нугасны тасрал, үнхэлцэг хальсны урагдал, элэгний баруун дэлбэнгийн язарсан шарх, дотор эрхтнүүдийн холбоос хоорондын цус хуралт, зүүн хацар, зүүн гарын эрхий хуруунд шарх, баруун чамархай, хацар, дух, хамар, эрүү, баруун мөр, цээжний баруун урд хэсэг, зүүн урд хэсэг, зүүн бугалганы гадна хэсэг, дотор доод хэсэг, баруун ташаа, баруун гуяны дотор дээд хэсэг, гадна дунд хэсэг, баруун шилбэний урд доод хэсэг, зүүн гуяны урд доод хэсэг, гадна дээд хэсэгт цус хуралт, дух, баруун чамархай, баруун хацар, эрүүний доод хэсэг, цээжний баруун урд хэсэг, зүүн урд хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

5. Химийн шинжилгээгээр спиртийн зүйл талийгаачийн цусанд илрээгүй. Талийгаач нь нас барах үедээ согтолтгүй ба нэгдүгээр бүлгийн цустай байжээ.

6. Талийгаач нь хүзүү, гавал тархины битүү, цээж хэвлийн хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ....” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 93-96, 99-104),

 

Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 516 дугаартай “...1.2. Г.ийн биед дух ясны зүүн хэсэг, зүүн нүдний ухархайн хана, хамрын ясны хугарал, тархины духны зүүн дэлбэнгийн эпидураль цусан хураа, хамрын таславчийн мурийлт, тархи доргилт, духны зүүн хэсэг, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, нүүрний зүүн хэсэг, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүссэн байх боломжтой.

5. Дээрх гэмтлүүдээс дух ясны зүүн хэсэг, зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархины духны зүүн дэлбэнгийн эпидураль цусан хураа нь 3.1.2, 3.1.3-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, хамрын ясны хугарал, тархи доргилт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаap сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, хамрын таславчийн мурийлт, духны зүүн хэсэг, зүүн нүдэнд зөөлөн эдийн няцрал, нүүрний зүүн хэсэг, духанд зулгаралт нь 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, өвчний эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 129-131),

 

Техникийн шинжээч С.гийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай “....1. Corolla Fielder маркийн 00-64 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйны хээний гүнийг шалгаж үзэхэд 0,6мм-1,2мм хооронд байна. Энэ нь стандартад нийцэхгүй байна.

2. Corolla Fielder маркийн 0064 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 дугуйны баруун урд төмөр дугуй хагарсан. Зөөлөн дугуй цохилтоос болж язарч хагарсан. Мөн зүүн урд талын төмөр дугуй цуурсан байна.

3. Corolla Fielder маркийн 0064 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнд гарсан гэмтэл нь зам тээврийн осолд нөлөөлсөн эсэх нь тогтоогдох боломжгүй байна.

4. Хэрэв Corolla Fielder маркийн 0064 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн дугуйнд учирсан гэмтэл нь зам тээврийн осол гарах явцад үүссэн, эсвэл осол гарахаас өмнө үүссэн гэдгийг тогтоох боломжгүй байна....” гэх дүгнэлт (1-р хх-ийн 112-113),

 

Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06/118 дугаартай “...00-64 ХЭҮ улсын дугаартай Fielder маркийн тээврийн хэрэгслийн жолооч *******ийн ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. ... Toyota Fielder маркийн автомашины хамгийн бага хурд 99.25 км/цаг байна. Өөрөөр хэлбэл уг автомашин 99.25 км/цагаас дээш хурдтай явж байжээ.

Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 “а”-р заалт буюу “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ”, 3.7.а заалт буюу “Жолоочид... согтууруулах ундаа... хэрэглэсэн... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4-р заалт буюу “Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна цагт 80 км...-ээс хэтрүүлэхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн байна. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн дугуй хагарсан нь нөлөөлсөн эсэхийг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (1-р хх-ийн 156-157),

 

Гэрч Б.Баттулгын мэдүүлэг (1-р хх-ийн 64-65),

Гэрч гийн мэдүүлэг (1-р хх-ийн 68-69),

Гэрч С.ын мэдүүлэг (1-р хх-ийн 76-77),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 8, 19-25),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 13-16, 19-25),

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2-р хх-ийн 33-35, 37-38),

Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал (1-р хх-ийн 17),

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (1-р хх-ийн 18, 2-р хх-ийн 36),

Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 26-28, 29-30),

Согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1-р хх-ийн 32, 33),

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн дарга Д.ийн 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01/161 дугаартай албан бичиг (1-р хх-ийн 129-131),

Г.ийн өвчний түүх (1-р хх-ийн 136-151),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (1-р хх-ийн 175, 218-220),

*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, (1-р хх-ийн 174, 178, 182, 183),

*******гийн Хас банкны харилцах дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (1-р хх-ийн 187, 188-201), шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон байх тул гэмт хэрэг гэж үзэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн ******* сумын 8 дугаар баг ******* тосгоны “*******” гэх газарт “Fielder” маркийн 00-64 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а. “Жолооч энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргийг хүлээнэ”, 3.7.а. “Жолоочид согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 12.4. “Тээврийн хэрэгслийн хурдыг ... суурин газрын гадна цагт 80 км ... -ээс хэтрүүлэхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, Г.ийн эрүүл мэндэд “дух ясны зүүн хэсэг, зүүн нүдний ухархайн хананы хугарал, тархины духны зүүн дэлбэнгийн эпидураль цусан хураа” бүхий хүнд хохирол учруулж, ийн амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гийн “...2023 оны 03 дугаар сарын 02-ны өглөө 07 цагт сум руу аавынхаа ахтай золголт хийхээр явсан. Оройдоо ирэх ёстой байсан. 2023 оны 03 дугаар сарын 03-ны шөнө Оюун-Эрдэнэ эгчийн нөхрийнх нь ах Одончимэд ах утсаар зам тээврийн осол гарч ээжийг маань нас барсан талаар хэлсэн. ... ******* гэх хүн оршуулгын зардалд 7.000.000 төгрөгийг ээжийн төрсөн дүү болох Алтангэрэл ахын дансанд шилжүүлсэн байсан. Миний ээж нас барах үедээ Хаан банкинд тэтгэврийн 1.300.000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд зээлийг нь би төлж барагдуулсан. Мөн ээжийн оёдолын цехийн эд зүйлийг Хэнтий аймгийн ******* сумын төвөөс сум руу тээврийн хэрэгсэл ашиглаж зөөсөн зардал болох 400.000 төгрөг болсон. Одоо нийт 1.700.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг, хохирогч  Г.ийн “..., ******* бид гурав 02-ны өдөр 13 цагийн орчим сумын төвд ирээд Нацагдорж ахын гэрт бид хоёр бууж үлдээд ******* машинтайгаа явсан. Хэнтий аймгаас сум хүртэл ******* машинаа жолоодсон. Би утсаар *******г дуудаад 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 15 цагийн орчим , ******* бид гурав сумын төвөөс Хэнтий аймгийн төв рүү хөдөлсөн. ******* машинаа жолоодож явсан. Бид гурав явсаар Хэнтий аймгийн төвөөс зүүн хойд зүгт тавигдсан асфальтан зам ороод аймгийн төв рүү явж байсан. Би хэдэн цаг болж байсныг мэдэхгүй байна. Миний нойр хүрээд унтаад явж байхад ******* “ эгч ээ дугуй хагарчихлаа” гэж хашгирсан. Тэгээд машин дайвалзаад замын урагш унасан. Тэгээд сэрэхэд би газар хэвтэж байсан. ******* “ эгч ээ, эгч ээ гайгүй юу?” гээд гүйгээд байсан. ******* машин зогсоох гээд зам дээр гараад гар өргөөд байсан. Тэгээд нэг машин зогсоод , ******* бид гурав Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн төв эмнэлэгт хүргэгдсэн. Осол гарахад ******* машинаа жолоодоод, би хажууд нь суугаад арын суудал дээр сууж явсан юм. ******* бид хоёр хамгаалах бүсээ хэрэглэсэн байсан. хамгаалах бүсээ хэрэглэсэн эсэхийг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг, гэрч Б.Мөнгөнцэцэгийн “...Би 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Хэнтий аймгийн Цагаагийн газрын Замын цагдаагийн тасагт зохицуулагчаар ажлын хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан. Энэ орой Хэнтий аймгийн ******* сумын төвөөс зүүн хойд зүгт 24 км зайд зам тээврийн осол гарсан дуудлаганд ажилласан. Ослын газар 00-64 ХЭҮ улсын дугаартай “Fielder” маркийн тээврийн хэрэгсэл замын урд талд онхолдсон байсан. Ослын газарт жолооч болон зорчигч нар байгаагүй. Ослын газарт ажлын бүрэлдэхүүний хамт үзлэг хийгээд цагдаагийн газарт ирэхэд осолд орсон машины жолооч ******* ажил дээр ирсэн байсан бөгөөд *******гийн хамт Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд драгер багаж үлээлгэн согтолтын зэргийг шалгахад 1.13 хувьтай гарсан. Драгер багаж үлээлгэхээс өмнө *******гээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн талаар асуухад “essa” нэртэй пивыг 16 цагийн үед замд явж байхдаа багаар шимж уусан гэж хэлж байсан. Уг пивыг сумаас Хэнтий аймгийн төв рүү гарахдаа дэлгүүрээс авсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,  техникийн шинжээч С.гийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 18 дугаартай дүгнэлт, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 06/118 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 41 дугаартай, 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 516 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.       

 

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байх бөгөөд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.******* нар нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т заасан “Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг найман жилээс дээш арван хоёр жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж /хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн/ өөрчлөн найруулж 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

 

Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас ийн амь нас хохирсон, хохирогч Г.ийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч Г. нь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй” гэж тэмдэглүүлсэн, мөн шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч д хохирол төлбөрт 8,700,000 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн  4.1-д зааснаар шүүгдэгч *******ийн *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 (тав) жилийн хугацаагаар хасаж, 1 (нэг) жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах ялыг хорих ял эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр хураагдан ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Э.ХОСБАЯР