Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 101/ШШ2021/02150

 

 

2021 07 21 101/ШШ2021/02150

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Сарангүн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3-р хороо, 5-р хороолол, 8-р байр, 85 тоотод оршин суух, Ринчингийн *******ийн /РД: ХН42010506/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Их тойруу гудамж, 47 тоот хаягт оршин суух, Жүгдэрийн******* /РД:*******/ холбогдох,

30.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр,

Хариуцагч Ж.Жаргалсайхан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Хатантуул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Р.*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Мөнхдэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ж.Жаргалсайхан нь Р.*******ээс 2019 оны 6 сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлсэн. Гэрээний хугацааны буюу 3 сарын хүү 2.850.000 төгрөгийг төлж барагдуулсан.

Зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Ж.Жаргалсайхан нь мөнгөө өгөхгүй, 2 жил болж байна. Ж.Жаргалсайхан нь зээлийн гэрээний үүрэгт өөрийнхөө өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Их тойруу гудамж, 47 тоот хаягт байршилтай, 182 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан болохоо зөвшөөрч баримт үйлдсэн.

Иймд хариуцагч Ж.Жаргалсайханаас зээлийн гэрээний үүрэгт 30.000.000 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Жаргалсайхан шүүхэд гаргасан тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Р.******* нь миний багш бөгөөд би багшаасаа 2019 оны 6 сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлж авсан нь үнэн. Зээлийн хүү 2.850.000 төгрөгийг төлсөн.

Би зээл аваад Солонгос улсаас бараа оруулж ирэн зарах байсан ч чадаагүй. Ингээд байраа зараад мөнгийг нь өгье гээд зар өгсөн ч зарж чадаагүй. Багш бид хоёр хамт байрыг маань зарах гээд явж байсан. Багшийнхаа мөнгийг өгнө гэв.

 

 

Зохигчдын тайлбар, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Ж.Жаргалсайханд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 30.000.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Нэхэмжлэгч Р.******* нь хариуцагч Ж.Жаргалсайханд 2019 оны 6 сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөгийг 2019 оны 9 сарын 25-ны өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 3.5 хувийн хүүтэй зээлдүүлсэн болох нь талуудын тайлбар болон мөнгө зээлэн авсан тухай баримтаар тогтоогдож байна.

/ХХ-ийн 3, 3 дугаар хуудасны ар тал /

 

Зээлдэгч Ж.Жаргалсайхан 2019 оны 6 сарын 25-ны өдөр 30.000.000 төгрөгийг хүлээн авсан болон 3 сарын хугацааны зээлийн хүүгийн төлбөрт 2.850.000 төгрөгийг төлсөн талаар талууд хэн аль нь маргаагүй болно.

 

Зээлийн гэрээний үндсэн шинж нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр тодорхойлогдох бөгөөд хариуцагч Ж.Жаргалсайхан 30.000.000 төгрөгийг хүлээн авсан нь зохигчийн тайлбар болон түүний мөнгө хүлээн авсан баримт зэргээр тогтоогдож байх тул талуудын хооронд зээлийн харилцаа үүссэн гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж заажээ.

 

Зээлдүүлэгч Р.******* нь 30.000.000 төгрөгийг зээлдэгч Ж.Жаргалсайханд хүлээлгэн өгсөн бөгөөд талуудын тохиролцоо ёсоор Ж.Жаргалсайхан уг мөнгийг 2019 оны 9 сарын 25-ны өдөр төлөх байсан ба уг үүргээ биелүүлээгүй тул зээлдүүлэгч Р.******* нь зээлдэгч Ж.Жаргалсайханаас зээлээ буцаан шаардсан нь үндэслэлтэй.

 

Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-т Барьцааны гэрээг бичгээр байгуулна, 156.2Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг, улсын бүртгэлд бүртгүүлэх бөгөөд гэрээнд талуудын нэр, оршин суугаа /оршин байгаа/ газар, барьцаагаар хангагдах шаардлага, түүний хэмжээ, үүргийг хангах хугацаа, барьцааны зүйл, түүний байгаа газар, үнийг заана, 156.3Энэ хуулийн 156.1, 156.2-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж тус тус заасан байна.

Хариуцагч Ж.Жаргалсайхан нь 2020 оны 1 сарын 7-ны өдөр Багш Р.*******ээс 30.000.000 төгрөг аваад буцаан өгөх хүртэл өөрийн нэр дээр байгаа 182 м.кв талбайтай орон сууцны зориулалттай байрыг барьцаанд тавих хүсэлтэй байна. ... гэх баримт үйлдсэн нь дээр дурдсан шаардлага хангасан барьцааны гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Талуудын хооронд хуульд заасан шаардлага хангасан үл хөдлөх эд хөрөнгө барьцаалсан барьцааны гэрээ байгуулаагүй, бүртгэлд бүртгүүлээгүй тул нэхэмжлэгч Р.*******ийн хариуцагч Ж.Жаргалсайханы өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Их тойруу гудамж, 47 тоот хаягт байршилтай, 182 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204012935 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах боломжгүй.

/ХХ-ийн 5 дугаар тал/

 

Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.Жаргалсайханаас 30.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Их тойруу гудамж, 47 тоот хаягт байршилтай, 182 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204012935 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.3-т заасныг баримтлан хариуцагч Ж.Жаргалсайханаас 30.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүрэг, 3-р хороо, Их тойруу гудамж, 47 тоот хаягт байршилтай, 182 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Y-2204012935 дугаарт бүртгэлтэй, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Р.*******ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 307.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Жаргалсайханаас 307.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.*******т олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН