Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/177

 

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.*******зул 

Улсын яллагч Г.Анхбаяр

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн      ******* овогт *******гийн *******т холбогдох эрүүгийн 2439000000192 дугаартай хэргийг  2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь Хэнтий аймгийн *******- сумын Дуурлиг 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн түрээсийн байранд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай маргалдаж, улмаар хохирогчийн зүүн нүд хэсэгт 1 удаа, баруун шанаа хэсэгт 1 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд "зүүн дээд доод зовхи, зүүн чих, баруун хацар, шанаа, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...дахиж ийм алдаа гаргахгүй. Харамсаж байна” гэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь Хэнтий аймгийн *******- сумын Дуурлиг 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах сургуулийн түрээсийн байранд 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 21 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ *******тай маргалдаж, улмаар хохирогчийн зүүн нүд хэсэгт 1 удаа, баруун шанаа хэсэгт 1 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн дээд доод зовхи, зүүн чих, баруун хацар, шанаа, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч *******ын шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2024 оны 04-р сарын 15-ны өдөр ажлынхаа *******сүх ахынд байхдаа *******тай маргалдаж *******гийн биед гэмтэл учруулсан явдлаа хүлээн зөвшөөрч байна. Мөн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг  (хх-ийн 49-50),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч *******гийн “...2024 оны 04 дүгээр сарын 15-ний орой 19 цагийн цагийн үед намайг гэртээ амарч байхад манай салбарын бүлгийн дарга, дэслэгч О.*******-очир миний дугаар луу өөрийнхөө 86040508 дугаараас залгаад “Би *******сүхийн гэрт байна. Хоол хийх усгүй байна. Ус байвал авчраад өгөөч” гээд ярихаар нь *******сүхийн гэрт нь ус аваад очиход *******сүх, *******, - гурав архи уугаад сууцгааж байсан. Миний одоогийн амьдардаг хашаа миний өвөөгийн хашаа юм. Тэгтэл бүлгийн дарга *******-очир надад “Наад амьдарч байгаа хашаанаасаа нүүгээрэй” гэж хэлэхэд нь би “Хаашаа нүүх вэ дээ” гэж хэлээд бид хоёр маргалдсан. Тэр үед би нэлээн согтолттой байсан учраас яг юу болсон талаар сайн санахгүй байна. Тэгтэл бүлгийн дарга *******- очир миний зүүн талын нүд рүү нэг удаа цохьсон. Тэгээд би нэлээн манаралттай байж байтал дахиад баруун шанаа тус газар луу нэг удаа цохих шиг болсон. Тэгтэл *******сүх, -эрдэнэ хоёр бид хоёрыг салгаад тэгээд би нэлээн орой 11 цагийн үед ажил дээр ирээд ажлын залуу ыг дагуулаад эмнэлэг очоод үзүүлэх гэтэл жижүүр эмч нь байхгүй байсан. Тэгээд би сумын хэсгийн төлөөлөгч рүү залгаад зодуулсан талаар гомдол гаргасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 8-9),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр өөрийн ажил дээрээ 24 цагийн үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан юм. Орой 22 цагийн орчим ажил дээр надтай хамт ажилладаг аврагч ажилтай ******* нь нэлээн халамцуу, согтуу байдалтай ганцаараа орж ирсэн. Орж ирэхдээ “Хүнд зодуулчихлаа. Найз нь ангийн дарга *******сүхийн гэрт хоол хийх ус аваачиж өгөөд архи уусан юм. Тэгээд бүлгийн дарга *******той хувийн таарамжгүй байдлаас болоод маргасан юм. Тэгтэл ******* намайг дээрэлхэж, зодчихлоо. Би гомдолтой байна. Чи цагдаа, хэсгийн төлөөлөгчийн дугаар байвал өгчих” гэхээр нь би өөрийн 93052121 дугаараар хэсгийн төлөөлөгчийн дугаар луу залгахад “Биндэр суманд хэрэг шалгаж байна. Одоо эмнэлэг орж жижүүр эмчид үзүүлээд байж бай” гэхээр нь 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 22 цаг 10 минутын орчимд эмнэлгийн хүлээн авах дээр очиход жижүүр эмч Батсүрэн ирж үзээд “Ямар айхтар болчихсон юм” гэж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-15)

 

Гэрч С.*******сүхийн мэдүүлэг (хх-ийн 24-26)

Гэрч А.ийн мэдүүлэг (хх-ийн 67-68)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 194 дугаартай “...1.2. *******гийн биед зүүн дээд доод зовхи, зүүн чих, баруун хацар, шанаа, дээд уруулд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2 болон түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

4.5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

6. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 30-31)

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 231 дугаартай “...1. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

2. Тархи доргилт гэмтлийг багажийн шинжилгээгээгээр баталгаажуулаагүй мөн эмчийн үзлэгээс бодит үзлэг нь бүрэн батлахгүй байгаа учир тархи доргилт гэмтэл үүссэн гэж үзэхгүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 34-35) гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 1), хохирогч *******гийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 76), шүүгдэгч *******ын Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 75) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруугаа  хүлээн  зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...ямар нэгэн гомдол, тэмцэл, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******т 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч ******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР