| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарантуяагийн Сарангүн |
| Хэргийн индекс | 101/2021/02579/И |
| Дугаар | 101/ШШ2021/02244 |
| Огноо | 2021-07-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 28 өдөр
Дугаар 101/ШШ2021/02244
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Цэрэнбатын *******, Жамганы******* нарын гэрлэлтийг цуцласугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2014 оны 7 сарын 12-ны өдөр төрсөн хүү, 2016 оны 5 сарын 25-ны өдөр төрсөн хүү нарыг эх Ц.*******н асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр хариуцагч Ж.Даваадоржоос сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан 2014 оны 7 сарын 12-ны өдөр төрсөн хүү, 2016 оны 5 сарын 25-ны өдөр төрсөн хүү нарыг тус тус тэжээн тэтгүүлсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгч Ц.*******н улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 145.930 төгрөгөөс 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх хэсэг болох 75.730 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Ц.*******д, хариуцагч Ж.Даваадоржоос 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.*******д тус тус олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ж.Даваадоржийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих тэтгэлгийн нийлбэр дүнгээс улсын тэмдэгтийн хураамж тооцож 60.780 төгрөгийг хариуцагч Ж.Даваадоржоос гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Гэрлэгсэд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдсугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6 дахь хэсэгт зааснаар хүүхдийн эрх, ашиг, сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эх Ц.*******, эцэг Ж.Даваадорж нар нь харилцан дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд бие биедээ саад учруулахгүй байх үүрэгтэй бөгөөд хариуцагч Ж.Даваадоржийг дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхэд нь саад болохгүй байхыг нэхэмжлэгч Ц.*******д даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
\
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.САРАНГҮН