Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/181

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

 Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2439000000184 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь согтуугаар 2024 оны 04 дүгээр сарын 15-аас -ныг шилжих шөнө 00 цагийн үед Хэнтий аймгийн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна Цагдаагийн газрын 102 дугаарт ирсэн дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.*******, М.*******, ахлагч Х.******* нарын “*******-*******аас гаргасан гомдлын дагуу болон *******-******* нарыг сумын 3 дугаар багийн төв рүү авч явж хэсгийн байцаагчтай уулзуулж, гаргасан зөрчлийн гомдлыг шийдвэрлүүлэх”-ээр тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, ыг өгч явуулахгүй гэх шалтгаанаар баарны гадна Б.*******ын цээж хэсэг рүү 1 удаа гараараа цохисон, цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.*******ийн хөл рүү нь өшиглөх, зүүн хацар хэсэг рүү нь алгадсан,

 

Мөн тухайн газраас сумын 3 дугаар багийн төв рүү явж байхдаа буюу Цагдаагийн газрын - улсын дугаартай Sonata-7 маркийн автомашин дотор *******ийн баруун хацар хэсэг рүү алгадсан, сумын 3 дугаар багийн төвийн гадна дэд ахлагч Б.*******ын хацар, цээж хэсэг рүү нь тус бүр 1 удаа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, эсэргүүцсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 15-аас -ыг шилжих шөнө 00 цагийн орчим согтуурсан үедээ, Цагдаагийн газрын 102 дугаарт ирсэн дуудлагын дагуу албан үүргээ гүйцэтгэж явсан цагдаа, цагдаагийн дэд ахлагч Б.*******, М.*******, ахлагч Х.******* нарын “*******-*******аас гаргасан гомдлын дагуу болон *******-******* нарыг авч явж гаргасан зөрчлийн гомдлыг шийдвэрлүүлэх” зорилгоор тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, ыг өгч явуулахгүй гэх шалтгаанаар Хэнтий аймгийн сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадна цагдаагийн дэд ахлагч Б.*******ын цээж хэсэг рүү 1 удаа гараараа цохисон, цагдаа, цагдаагийн дэд ахлагч М.*******ийн хөл рүү нь өшиглөх, зүүн хацар хэсэг рүү нь алгадсан,

мөн тухайн газраас сумын 3 дугаар багийн төв рүү явж байхдаа буюу Цагдаагийн газрын - улсын дугаартай Соната-7 маркийн тээврийн хэрэгсэл дотор цагдаагийн ахлагч Х.*******ийн баруун хацар хэсэг рүү алгадаж, сумын 3 дугаар багийн төвийн гадна цагдаагийн дэд ахлагч Б.*******ын хацар, цээж хэсэг рүү нь тус бүр 1 удаа цохих зэргээр хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 04 дүгээр сарын 15--нд шилжих шөнө ойролцоогоор 00 цагийн үед Хэнтий аймгийн сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” гэх нэртэй баарны гадаа цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, биед нь халдсан асуудал гаргасан. Мөн би цагдаагийн алба хаагчийн унаж явсан автомашин дотор болон сумын 3 дугаар багийн төвийн гадна хэсэгт цагдаагийн алба хаагчдын тавьсан хууль ёсны шаардлагыг нь эсэргүүцэж, биед нь халдсан асуудал гаргасан байна лээ. Би тухайн үед нэлээн согтолттой байсан бөгөөд зарим үйл явдлаа яг сайн санахгүй байгаа юм. ...Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна....” гэх мэдүүлэг (хх-ийн 96-98),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Б.*******ын: “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу өдрийн 15 цагаас 18 цаг, орой 21 цагаас -ны шөнийн 01 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2024 оны 04 дүгээр сарын -ны шөнө 00 цагийн үед Цагдаагийн газрын 102- н жижүүрийн туслах цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Золбоо “” бааранд согтуу иргэд хэрүүл маргаан үүсгээд байна” гэсэн дуудлага өгсөн. *******, ******* бид гурав дуудлагын дагуу цагдаагийн албаны - улсын дугаартай соната-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй “” баарны гадаа очиход “” баарны үүдний коридор хэсэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн 2 эмэгтэй нэг эрэгтэй байсан. Өөрийгөө *******- ******* гэх эмэгтэй гэх хүнтэй маргалдаж хэрүүл маргаан үүсгэсэн байх бөгөөд *******-******* нь нь “Манай найз *******ийг цохиж зоддог. Мөн намайг хэл амаар доромжилсон. Түрүүнд гаргасан зүйлээ гаргаач” гэхэд гэх залуу салаавч гаргасан байдалтай байсан. Баарны коридор хэсгээс гадагшаа гарч иргэний гаргасан гомдлын дагуу шалгах шаардлагатай байгаа талаар хэлж иргэн , *******-******* нарыг машинд суулгах гэхэд ******* гэх эмэгтэй ыг тэврээд машинд суулгахгүй, түлхэж, татаж чангаагаад авч явах гээд байсан. Иргэн гомдол гаргасан тул зөрчлийн шинжтэй гомдлыг шалгах шаардлагатай талаар удаа дараа хэлсэн боловч ******* нь бид хоёр асуудалгүй гэж хашхираад ыг машинд суулгахгүй, албан үүрэг гүйцэтгэхэд удаа дараа хүндрэл, саад учруулж шаардлага эсэргүүцэж байгаад миний цээж хэсэгт баруун гараараа нэг удаа цохисон. ******* цагдаа *******ийг оос татаж салгахад ******* ******* цагдаагийн зүүн хөлд хөлөөрөө өшиглөж, зүүн хацарт нь алгадсан. Үүний дараа ******* гэх эмэгтэй машины жолооч талын арын хаалгаар түлхэж эсрэг талаас нь ******* цагдаа татаж машинд албадаж хүчээр суулгасан. Жолооч талын ар талын суудал дээр , *******-Araap нарыг суулгаж, эсрэг талаас нь цагдаа ******* суугаад ******* машинаа жолоодоод би жолоочийн хажууд нь суугаад “” баарны гадна талаас сумын 3 дугаар багийн төв рүү хөдөлсөн. ******* машин дотор байхдаа хашхирч 2 гараа савчаад байсан бөгөөд ******* зүгээр суух талаар шаардлага тавихад биелүүлээгүй. Гараа савчиж байгаад *******ийн баруун хацарт алгадсан бөгөөд энэ үед ******* цагдаа *******ийн 2 гарын хөдөлгөөнийг хязгаарлаж 3 дугаар багийн төв хүртэл 2 гарыг нь барьж явсан. Явах замд ******* “гар тавь” гэж хашхирсаар байсан. Гуравдугаар багийн төвийн гадаа ирээд ******* цагдаа *******ийн гарыг тавиад буухад ******* нь *******ийг зүүн хацарт нь алгадаж, зүүн гар дээр нь 1 удаа цохисон. Үүний дараа мөн миний нүүр хэсэгт сарвууны ар хэсгээрээ алгадсан гуравдугаар багийн төвийн гадаа ******* машинаас буугаад мөн л ыг явуулахгүй гээд татаж чангаагаад саад учруулсан бөгөөд , *******-******* нарыг дэслэгч д хүлээлгэж өгөх явцад ******* баруун гараараа миний зүүн хацар хэсэгт 1 удаа алгадаж, мөн цээж хэсэгт удаа цохисон. Тэгээд би *******ийн 2 гарыг холбож урд гавлаад машинд суулгаад цагдаагийн газрын 102-н жижүүр дээр авчирсан. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 23-25),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч М.*******ийн: “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу өдрийн 15 цагаас 18 цаг, орой 21 цагаас -ны шөнийн 01 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2024 оны 04 дүгээр сарын -ны шөнө 00 цагийн үед цагдаагийн газрын 102- н жижүүрийн туслах цагдаа, цагдаагийн дэд ахлагч О.Золбоо утсаар “” бааранд яваад очоорой согтуу иргэд маргалдаж муудаад байна” гэж хэлсэн. Дуудлагын дагуу албаны - улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ миний бие, цагдаагийн дэд ахлагч Б.*******, ахлагч Х.******* нарын хамт сумын 4 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” баарны гадаа очиход “” баарны үүдний коридор хэсэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн 2 эмэгтэй, нэг эрэгтэй байсан. Бид гурав уг иргэдээс юу болсон талаар асуухад өөрийгөө *******-******* гэх иргэн гэх залууг найз хүүхэн *******ийг цохиж зоддог, зодох гээд байна. Мөн намайг хэл амаар доромжилсон гэж гомдол гаргасан. Уг гаргасан гомдлын дагуу иргэн *******-*******, , ******* нарыг зөрчлийн хэрэг бүртгэгч цагдаагийн дэслэгч Г.д хүлээлгэн өгөхөөр албаны - улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгсэлд сууж хамт явах талаар тайлбарлаж хэлэхэд ******* гэх эмэгтэй найз залуу болох ыг явуулахгүй гээд ыг хэвлийгээр нь гараараа тэврээд машинд суулгахгүй эсэргүүцэж албан үүрэг гүйцэтгэхэд саад учруулж эхэлсэн. Иргэн *******т албан үүрэг гүйцэтгэхэд саад учруулж болохгүй, машинд суух шаардлагыг удаа дараа тавьсан боловч шаардлага биелүүлэхгүй ыг машинд суулгахгүй ноцолдож шаардлага эсэргүүцээд байхаар нь би оос иргэн *******ийг татаж салгахад ******* намайг баруун хөлөөрөө миний зүүн хөлийн шилбэ хэсэгт нэг удаа өшиглөж, мөн баруун гараараа зүүн хацарт нэг удаа алгадахад нь би Б.*******, Х.******* нарын хамт албадлага хэрэглэж албаны машины арын суудалд иргэн *******ийг суулгасан. Мөн машины арын суудалд иргэн *******-*******, нарыг хамт суулгаад би машин жолоодоод, ******* жолоочийн хажуу талын урд суудалд суугаад, арын суудалд ******* суугаад “” баарны гадна талаас сумын 3 дугаар багийн төвийн гадна талд ирээд , *******-*******, ******* нарыг машинаас буулгахад ******* нь машинаас буугаад “ыг авч явна” гээд цагдаагийн дэд ахлагч Б.*******ын цээж хэсэгт нь нэг удаа гараараа цохисон. Иргэн *******-*******, нарыг зөрчлийн хэрэг бүртгэгч цагдаагийн дэслэгч Г.д хүлээлгэж өгөөд ******* нь эрх чөлөөнд халдаж цохих гээд байсан тул бугуйн гав хэрэглэж, цагдаагийн газрын 102-н жижүүр дээр ирээд миний бие иргэн ******* нь албан үүрэг гүйцэтгэх явцад шаардлага эсэргүүцэж, эрх чөлөөнд халдсан гэж гомдол гаргасан. 102-н жижүүр дээр иргэн *******ийг цагдаагийн ахлагч Х.*******тэй үлдээгээд Б.******* бид хоёр дараагийн дуудлагад явсан. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-32),

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Х.*******ийн “...2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр цагдаагийн газрын даргын баталсан хуваарийн дагуу өдрийн 15 цагаас 18 цаг, орой 21 цагаас -ны шөнийн 01 цаг хүртэл хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. 2024 оны 04 дүгээр сарын -ны шөнө 00 цагийн үед цагдаагийн газрын 102- н жижүүрээс цагдаа цагдаагийн дэд ахлагч Б.*******тай утсаар холбогдсон. ******* цагдаа “” бааранд дуудлага гарсан байна” гээд *******, ******* бид гурав дуудлагын дагуу цагдаагийн албаны - улсын дугаартай Сонота-7 маркийн тээврийн хэрэгсэлтэй “” баарны гадаа очиход “” баарны үүдний коридор хэсэгт архи согтууруулах ундаа хэрэглэсэн 2 эмэгтэй, 1 эрэгтэй байсан. Тухайн иргэдээс юу болсон талаар асуухад өөрийгөө *******-******* гэх эмэгтэй “ гэх энэ залуу найз хүүхэн *******ийг цохиж зоддог, одоо цохиж зодох гээд байна. Мөн намайг хэл амаар доромжилсон” гэж гомдол гаргасан. Уг гаргасан гомдлын дагуу иргэн *******-*******, нарыг зөрчлийн хэрэг бүртгэгч цагдаагийн дэслэгч Г.д хүлээлгэн өгөхөөр албаны - улсын дугаартай “Сонота-7” маркийн тээврийн хэрэгсэлд суулгаад авч явах гэхэд иргэн ******* гэх эмэгтэй найз залуу болох ыг явуулахгүй гээд хэвлийгээр нь тэвэрчихээд машинд суулгахгүй гэж эсэргүүцэж албан үүрэг гүйцэтгэхэд саад учруулж эхэлсэн. Энэ үед дэд ахлагч ******* *******ийг оос татаж салгахад ******* баруун гараараа ******* цагдаагийн зүүн хацарт нэг удаа алгадсан. Энэ үед *******, ******* бид гурав албадлагын арга хэмжээ хэрэглэж *******ийг машины арын суудал дээр зүүн талаас нь түлхэж, баруун талаас нь татаж хүчээр суулгасан. Үүний дараа мөн арын суудал дээр , *******- ******* нарыг суулгаад би жолоочийн эсрэг талаар арын суудалд суугаад ******* жолоо бариад, ******* урд суугаад “” баарны гаднаас хөдөлж сумын 3 дугаар багийн төвийн гадаа ирсэн. “” баарны гаднаас сумын 3 дугаар багийн төвийн гадаа ирэх хүртэлх хугацаанд ******* нь машин дотор хашхирч, 2 гараа савчаад миний баруун хацарт нэг удаа алгадаж эрх чөлөөнд халдсан бөгөөд би багийн төв дээр ирэх хүртэл *******ийн 2 гарыг гараараа барьж байсан юм. 2 гараа савчихгүй чимээгүй суух талаар шаардлага тавьсан ч биелүүлэхгүй байсан юм. Гуравдугаар багийн төвийн гадаа ******* нь машинаас буугаад , *******-******* нарыг зөрчлийн хэрэг бүртгэгч д хүлээлгэн өгөх гэтэл “ыг явуулахгүй” гээд ******* цагдаагийн зүүн хацарт нь нэг удаа алгадаж, цээж хэсэгт нь гараараа нэг удаа цохиж халдсан. , *******-******* нарыг зөрчлийн хэрэг бүртгэгч д хүлээлгэн өгөөд алба хаагчийн эрх чөлөөнд халдсан *******т бугуйн гав хэрэглэж гаргаж байгаа үйлдлийг хязгаарлах арга хэмжээ авч цагдаагийн газрын 102-н жижүүрт авчирсан. *******, ******* нар дараагийн дуудлагад явж би *******ийг харгалзан 102- жижүүр дээр үлдсэн. ...Надад гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 37-39),

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч О.ын “...Би “” баарны гадаа очоод орох гэтэл үүдний коридор хэсэгт *******, *******-******* нартай таарсан. Би “Тоглоомтой юм. Хүн нааш цааш нь явуулаад” гэхэд *******-******* уурлаж “Чи *******ийг зоддог. Эрхшээлдээ байлгадаг. Гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Чамайг цагдаад өгнө” гээд дуудлага өгсөн. Удалгүй 3 цагдаа ирээд *******-******* бид хоёрын маргалдаж муудсан асуудлаас болж авч явах гэтэл ******* цагдаа нарыг эсэргүүцээд намайг явуулахгүй гээд намайг машинд суулгахад саад учруулаад цагдаа нарыг эсэргүүцээд байсан бөгөөд цагдаагийн машинд *******ийг албадаж суулгаад, *******-******* бид хоёрыг мөн суулгаад 3 цагдаагийн хамт сумын 3 дугаар багийн төвийн гадаа ирсэн. “” баарны гаднаас сумын 3 дугаар багийн төв хүртэл ******* 2 гараа савчаад байхаар нь цагдаагийн алба хаагч 2 барьж хөдөлгөөнийг нь хязгаарлаж явахад “гap тавь” гэж ******* хашхирч явсаар байгаад ирсэн. сумын 3 дугаар багт гэх цагдаад *******-******* бид хоёрыг хүлээлгэж өгөөд нөгөө 3 цагдаа *******ийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 46-48),

 

            Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Д.*******-*******ын “... орж ирээд найз *******ийг авч явах гэхээр нь би “*******ийг өгч явуулахгүй” гэхэд намайг гичий, пизда минь гэж хэлээд салаавч гаргаад байсан. Тэгэхээр нь цагдаад дуудлага өгсөн. Удалгүй 3 цагдаа ирээд миний гаргасан гомдлын дагуу бид хоёрыг машинд суулгаад авч явах гэтэл ******* “бид хоёр зүгээр” гэж хашхираад ыг цагдаагийн машинд суулгахгүй авч явах гээд ыг татаж түлхээд, хэвлий хэсгээр нь 2 гараараа тэвэрчихээд машинд суулгахгүй цагдаа нарт саад учруулаад ноцолдоод байсан. Би “Монголын цагдаа хүн юм хэлж байна. Үгэнд нь ор” гэж хэлсэн боловч огт тоохгүй байсан. Тэгж байгаад *******ийг цагдаа нар машинд албадаж суулгаад мөн бид хоёр суугаад цагдаагийн 3 алба хаагчийн хамт сумын 3 дугаар багийн төвийн гадаа ирсэн. “” баарны гаднаас сумын 3 дугаар багийн төвийн гадаа ирэх хүртэл ******* машин дотор 2 гараа савчаад байсан бөгөөд *******ийн хажууд суусан цагдаа *******ийн 2 гарыг нь гараараа барьчихсан чинь “гар тавь” гэж орилж байгаад л ирсэн. сумын 3 дугаар багийн төвийн гадаа машинаас буугаад ******* бас л ыг авч явна гэж цагдаа нартай ноцолдож байгаад нэг цагдааг алгадсан. 3 дугаар багийн хэсгийн байцаагч д бид хоёрыг хүлээлгэж өгөөд нөгөө 3 цагдаа *******ийг аваад явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-53),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 9 дугаартай “...1.2.3.4.5.6. Х.*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 61-62),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 8 дугаартай “...1.2.3.4.5.6. М.*******ийн биед гэмтэл тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 69-70),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын -ны өдрийн 7 дугаартай “...1.2.3.4.5.6. Б.*******ын биед гэмтэл тогтоогдсонгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 77-78),  гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 8), Хэнтий аймгийн Цагдаагийн газрын даргын 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Б/41 дугаар тушаалын хуулбар, Цагдаагийн ерөнхий газрын дэд даргын 2021 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Б/04 дугаар, 2022 оны дүгээр сарын 04-ний өдрийн Б/43 дугаар тушаалын хавсралтын хуулбарууд, Цагдаагийн газрын шуурхай удирдлагын жижүүрийн хэргийн газрын үзлэг хийж шалгах багийн болон цагдаагийн эргүүл, жижүүрийн томиолтын хуулбарууд, шүүгдэгч *******ийн Хэнтий аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт (хх-ийн 143) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч ******* нь цагдаагийн албан хаагчийг албан үүргээ биелүүлэхтэй холбогдуулан биед нь халдаж хүч хэрэглэн эсэргүүцсэн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч ******* нь гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруугаа  хүлээн  зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас нийтийн албаны ашиг сонирхол зөрчигдөж, хууль сахиулагчийн биед халдсан байх боловч мөрдөн шалгах ажиллагааны шатанд цагдаагийн албан хаагч Б.*******, М.*******, Х.******* нар нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах эрүүгийн хариуцлагын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Иймд шүүгдэгч *******т прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгчид тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул  Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийн *******ийг хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******т тэнссэн 1 жилийн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн DVD-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч Б.*******, М.*******, Х.******* нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР