Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 21

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүухийн шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга: Н.Энхтөр,

Улсын яллагч: Т.Баярмаа,

Шүүгдэгч: Б.Отгонжаргал нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймаг дахь сум дундын 1-р Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн Ач хариад овогт Бямбаагийн Отгонжаргалд холбогдох 201616010121 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Хөвсгөл аймгийн Галт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилгүй, ам бүл 1, Хөвсгөл аймгийн Галт сумын Рашаанд багт оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ач хариад овогт Бямбаагийн Отгонжаргал/РД: РД90082911/,

Холбогдсон хэргийн талаар /яллагдагчаар татах тогтоолд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Отгонжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн төвд 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед иргэн Н.Сүлдбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан түүний эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав.

D:\Ajil\Shiitgeh togtool\2017 on\2017_03_31_№21_99.1_Otgonjargal.docx

Шүүхийн хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Отгонжаргал мэдүүлэхдээ: “Би Сүлдбаатар ахыг хамгийн анх энд авчраад ажилд оруулаад машин бариулсан. Бид хоёр ах дүү хоёр шиг л машин барьж  байнга хамт явдаг байсан. Би тэр хүнийг ах шигээ хүндэлж, машин тэрэг авч өгсөн. Тэгээд 10 дугаар сарын 03-ны өдрийн амралтаар хэд хоног цуг байгаагүй, ойрд уулзаагүй байсан болохоор тухтай уулзъя гэж бодоод Жавхлант дээр уулзаад ганц хоёр шил архи уугаад унтъя гэсэн санал гаргаад уулзацгаасан юм. Тэгээд тухайн үед үл ойлголцох зүйлээс болж маргалдаж машины түлхүүрээр цохичихсон юм. Энэ нь миний буруу. Сүлдбаатар ахыг согтуугаар ачаатай машинаа бариад цаашаа явах гээд байхаар нь явуулахгүй гээд машиных нь түлхүүр, бичиг баримтыг авсан. Тэгтэл Сүлдбаатар ах би өөрөө явах чадалтайгаа байна гэсэн. Би согтуугаар машин бариад нүүрс тээврийн замаар явж болохгүй гээд түлхүүрийг нь аваад машинд нь ороод суусан юм. Тэгсэн чинь түлхүүрээ булаацалдаад маргалдсан юм. Согтуугаар машиныг нь бариулахгүй гээд түлхүүр бичиг баримтыг нь авчихсан юм. Таныг явуулмааргүй байна, согтуу тэгээд ачаатэй тэрэгтэй явж болохгүй гэж хэлсэн. Миний гарт машиных нь түлхүүр байсан. Түүгээр цохичихсон юм. Би анх Сүлдбаатар ахыг эмнэлэгт хүргэсний маргааш нь 250000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгээд хувцас хунар, ойр зуурын бүр ариун цэврийн хэрэгсэл зэргийг авч өгсөн. Үүнийг тооцоогүй. Дараа нь эмнэлгээс гарахад эхнэр нь ирчихсэн байсан. Тэр хоёр зардлын мөнгө байхгүй гэхээр нь 190000 төгрөг өгсөн юм. Дараа нь хотоос Хөвсгөл аймаг руу гэр лүүгээ явмаар нь байна гэхээр би урдаас нь 300000 төгрөгийг 1000 юань сольж шилжүүлсэн. Би хохирогч Н.Сүлдбаатар нь анх намайг зуны амралтаараа очиход “ажил төрөл байхгүй, ахыгаа авч яваад ажилд оруулаад өгөөч” гэж надаас гуйхад нь Хөвсгөл аймгаас Улаанбаатар хот авч ирсэн. Улаанбаатар хотоос ирэх зардал мөнгө юу ч байхгүй гээд байхад би зардал мөнгийг нь төлж авч ирж ажилд оруулж өгч байсан. Урд бас мөнгө төгрөггүй байхад нь 400 юанаар бичиг баримтыг нь бүрдүүлж өгч байсан. Ажилд гарч байх 14 хоногийн хугацаанд нь машин тэргийг зөөж өгдөг байсан.. Ажилд оруулж өгч байсан гэдэг утгаараа бид 2 их дотно байдаг байсан. Би түүнд их л тус болж байсан гэж бодож байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний хувьд энд 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр ирснээс хойш одоог хүртэл 6 сар шахуу болж байна. Энд байх хугацаанд ямар нэгэн чөлөө аваагүй. Байнга энд байсан. Энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Өөр хэлэх зүйлгүй” гэв.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Б.Отгонжаргал нь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн төвд 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед иргэн Н.Сүлдбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан түүний эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар, мөн шүүгдэгчийн хэргээн хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлогдож байна. Шүүгдэгч нь согтуугаар хохирогчтой хувийн таарамжгүй харилцаа үүсгэж гэмт хэрэг үйлдсэн. Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь Сүлдбаатар, Отгонжаргал нар нь уулзаад архидан согтуурснаас үүдсэн байдаг. Тэгээд машинаас явуулна явуулахгүй гэснээс болж маргалдсан байдаг. Үүнийг хувийн таарамжгүй үйлдэл гэж үзэж байгаа юм. Архи ууж согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55-р зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байдаг.

Хэргийн нөхцөлд байдалд дүгнэлт хийгээд эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонжаргалд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 1200000 төгрөгөөр торгох саналтай байна. Шүүгдэгч нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон хоноггүй. Эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зураг, амбулториор эмчлүүлэгсдийн карт зэргийг хохирогчид буцаан олгуулах саналтай байна. Битүүмжилсэн эд хөрөнгөгүй. Хохирогч нь 697750 төгрөгний шууд зардал, шууд бус зардал 910400 төгрөг гарсныг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 740000 төгрөг төлсөн гэх боловч энэ талаар баримтаа гаргаж өгөөгүй байна. Иймд улсын яллагчийн зүгээс өгсөн саналыг дагуу шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хэрэг бүртгэлтийн шатанд хохиргч Н.Сүлдбаатарын өгсөн “Отгонжаргал залгаад намайг хаана явна гэж асуухаар нь мобистоо авах гээд зогсож байна гэсэн. Тантай тухтай уулзмаар байна гэж хэлэхээр нь ямар учиртай юм бэ? Гэж асуухад ойрд уулзсангүй, машиныхаа гэрлийг холбуулмаар байна гэхээр нь за гэж хэлээд Жамъяанжав ч гэсэн энд байна, хамт гарах гэж байна, замдаа ярьж байгаад уулзъя гэж ярилцаад утсаа салгасан. Момпистоо аваад Жамъянжав бид 2 цуваанд гарцгаасан. Замд явж байхад Отгонжаргал яриад Жавхлант баг дээр уулзая, тэр хавьд таарах юм шиг байна гэхээр нь хоол захиалаад байж байгаарай гэж хэлээд утсаа салгасан. Жавхлант дээр Отгонжаргал ирсэн зогсож байсан. Тэгээд уулзахад кабин дотор нь сумаас ирсэн Мөнгөнхуяг гэх залуутай хоюулаа байсан. Тэгээд хоол цайгаа идэж уугаад байж байтал Отгонжаргал 2 шил 0.75-тай ерөөл архи гаргаж ах энийг таньд зориулж авчирлаа гээд өгсөн. Тэр өгсөн архиа задлаад 3-уулаа хувааж уугаад байж байтал Жамъянжав ирсэн. Тэгээд 4-үүлээ 2 шил архиа ууж дуусгаад Мөнгөнхуяг Отгонжаргал 2 жаахан маргалдсан. Тэгээд кабинаас буугаад машины урд гараад муудалцаад байж байх үед нь Жамъянжав салгах гээд очиход үгэнд нь ороогүй. Тэгээд би очоод салгах гэхэд Отгонжаргал над руу агсрах маягтай болсон. Гэтэл Жамъянжав машиныхаа түлхүүрийг аваад хөдлөөд явсан. Тэгэхээр нь би ч гэсэн явлаа гэсэн чинь миний кабин луу гүйж ороод бичиг баримт түлхүүр, аваад явуулахгүй гэхээр нь кабины гишгүүр дээр зогсож байгаад нэг гараараа рульнээс атгасан байхад Отгонжаргал та миний ахыг хүндэлдэггүй юм чинь би таныг хүндлэхгүй гээд шууд түлхсэн. Кабинаас унах үед Отгонжаргал миний дээр унасан. Намайг унагаачаад 2, 3-н удаа цохиж байгаад гэнэт нэг хатуу биетэй зүйлээр цохисон. Тэгээд босч ирэхэд толгойноос цус гоожиж байсан. Отгонжаргал угаая гээд миний кабин дотроос ус гаргаж өгсөн. Гэтэл ухаан алдаад унасан. Нэг сэрсэн чинь Мөнгөнхуягийн өвөр дээр явж байсан. Хаашаа явж байна гэсэн чинь эмнэлэг рүү явж байна, таны шарх чинь аймаар болсон байна гэж байсан. Тэгээд дахиад ухаан алдсан. Сүүлд нь сэрэхэд эмнэлэг дээр ирсэн суудлын автомашинаас намайг сугадаж буулгаж оруулсан. Тэгээд эмнэлэгт очоод зүүн хөмсөгний дээд талд 8-н оёдол тавиулсан.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 7-9-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд Б.Отгонжаргалын сэжигтнээр өгсөн “... БНХАУ-аас Монгол улс руугаа орж ирээд Цагаан хаднаас Сүлдбаатар ах руугаа залгаад хаана байна гэж асуухад Сүлдбаатар ах монпистаа авах гээд зогсож байна, энд Жамъянжавтай таараад уулзаад байж байна гэхээр нь замдаа уулзах уу гэж асуухад тэгье гэхээр нь тухтай уулзах уу, хоол идчихээд явах уу? гэж асуухад Сүлдбаатар, Жамъянжав хоёр тухтай уулзъя гэхээр нь Жавхлант дээр очоод хүлээж байя гэхэд тэр 2 тэгье гэж хэлсэн. Тэгээд Цагаан хаднаас 2 шил 0.75 литрийн ерөөл архи аваад Мөнгөнхуягийг кабиндаа суулгаад Жавхлант дээр түрүүлж очоод хүлээж байтал Сүлдбаатар ах хүрээд ирэхээр нь халуун савтай цай захиалсан байгаа гэхэд цайгаар яах юм бэ? шууд архиа хийчих гэхээр нь за тэгвэл машинаа эвтэйхэн газар байрлуулаад тэгээд архиа уугаад унтана шүү гэж хэлсэн. Тэгээд бараг нэг шил архи Мөнгөнхуяг Сүлдбаатар ах бид гурав уугаад дуусч байхад Жамъянжав хүрээд ирсэн. Жамъянжав хүрээд ирэхээр нь үлдсэн нэг шил архиа энийг чамд зориулж авсан юм гэж хэлээд өгсөн. Тэгээд 4-үүлээ хувааж уугаад дуусгасан. Жамъянжав машинаасаа нэг шил архи авчирсан. Тэрийг задлаад байж байхад Мөнгөнхуягтай гэр бүлийн асуудлаас болж маргаад машинаас буугаад ярилцаад зогсож байтал Сүлдбаатар ах бууж ирээд одоо болцгоо гэж хэлээд салгаад Мөнгөнхуягийг миний машин луу оруулсан чинь Мөнгөнхуяг миний машинд ороод унтаад өгсөн. Тэгээд Жамъянжав Сүлдбаатар бид гурав Сүлдбаатарын машинд ороод архинаасаа уух гээд сууж байтал Жамъянжавын эхнэр нь явъя гээд дуудахаар нь согтуу явуулахгүй гээд Сүлдбаатар, Жамъянжав хоёрын машиных нь түлхүүр, бичиг баримтыг нь авсан чинь Жамъянжав уурлаад машиныхаа түлхүүрийг би мэдэхтэйгээ байна гэж уурласаар байгаад авсан. Тэгсэн чинь Сүлдбаатар ах явна гээд бас түлхүүрийг нь булаацалдаад байхаар нь кабин дотор нь ороод жолоочийн суудал дээр нь суухад өөрөө араас хүрч ирээд бичиг баримт машиныхаа түлхүүрийг авъя гэхээр нь би таныг согтуу явуулахгүй гэсэн чинь өөдөөс би одоо явна гээд уурлаад дайраад байхаар нь явуулахгүй гээд хоорондоо маргалдсан. Би тэгээд өөдөөс уурласан чинь машиныхаа кабин дотор намайг бариад авсан. Тэгээд тэндээсээ 2 зэргээрээ машины гол руу би дээрээс нь дараад давхраараа унасан.  Тэгээд Сүлдбаатар ах босоод ирэхээр нь 2 удаа гараараа мөр лүү нь цохиод газар унасан. Тэгээд би яваад өгсөн. Тэгээд шээгээд буцаад ирэхэд машины урд талд толгой өвдөөд байна гээд сууж байхаар нь харсан чинь духных нь арьс язраад цус гоожиж байсан. Тэгээд би яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхийн тулд машиндаа орж Сүлдбаатар ахыг суулгаад шууд Жавхлантаас нүүрс тээврийн замын зургаагийн зогсоол дээр очоод машинаа тавиад Мөнгөнхуягийг машиндаа орхиод Сүлдбаатарыг машин дуудаж суулгаад Цогтцэций сумын эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэг дээр очоод жижүүр эмч гадны нөлөөтэй байна гээд цагдаа дуудсан.” гэсэн мэдээүлэг /Хавтаст хэргийн 24-26-р хуудас/,

Хэрэг бүртгэлтийн шатанд гэрч Н.Жамъянжавын өгсөн “Эрдэнэс таван толгой” ХХК-ийн уурхай дээрээс нүүрсээ ачуулаад момпистаа авах гээд очихдоо Сүлдбаатар ахтай таараад мэнд мэдээд байж байтал Отгонжаргал руу залгах гэхээр болохгүй байна, утасны нь тохиргоо алдагдсан юм шиг байна, үзээд өгөөч гэхээр нь аваад янзлаад өгсөн чинь Сүлдбаатар ах өөрийнхөө утаснаас залгаад одоо зүгээр болсон байна, зүгээр дуудлага хийж болж байна гээд ярьсан. Гэтэл Отгонжаргал ойрд уулзаагүй, хэдүүлээ тухтай уулзъя, юм ярьж хоноцгооё гэж хэлсэн чинь Сүлдбаатар ах тэгье ярьж байгаад уулзацгаая гэж тохиролцоод салцгаасан. Тэгээд би 17-н цагийн үед Жавхлант баг дээр очиход Сүлдбаатар ах, Отгонжаргал, Отгонжаргалын хадам ах нь гээд Мөнгөнхуяг гэх залуу гурвуулаа 1 шил архи уугаад дуусч байсан. Надад Отгонжаргал 1 шил ерөөл архи өгөөд энэ юмыг чамд зориулж авсан юм гэхээр нь би аваад эхнэрийгээ хоол ид гэж хэлээд цайны газар луу оруулаад буцаж машиных нь кабинд суугаад архиа тойруулж уугаад дуусч байтал Отгонжаргал Мөнгөнхуяг 2 хоорондоо Отгонжаргалын эхнэр нь шүүхэд өгсөн өгөөгүй талаар маргалдаад кабин дотроос буухаар нь би буух гэж байтал Сүлдбаатар ах ах нь салгаад ирье гэж буугаад Отгонжаргал Мөнгөнхуяг 2-ыг аваад ороод ирсэн. Дахиж тэр 2 муудалцаагүй. Тэгээд юм ярьж сууж байгаад Сүлдбаатар ах Отгонжаргал дүүдээ баярлаж явдаг шүү, сайхан ажил төрөлд оруулж өгч машины сайныг бариулж байгаад чинь сэтгэлээсээ баярлаж явдаг шүү гээд 20 000 төгрөг өгөөд хацар дээр нь үнсээд дахиад 1 шил архи дэлгүүрээс авсан байсан тэрийгээ ууж амжаагүй байж байтал Отгонжаргал Сүлдбаатар хоёр машины түлхүүрэн дээрээс болоод муудалцаад эхлэсэн. Би машинаас буугаад зогсож байтал машины кабин дотроос нь Сүлдбаатар Отгонжаргал 2 хамт унаад ойчихоор нь би та 2 одоо болиоч жаахан юм ууцгаачихаад ингэж маргалдах байсан юм бол яах гэж уулздаг юм гэж хэлтэл тэр хоёр хоорондоо юм яриад хэрэлдээд байхаар нь би яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /Хавтаст хэргийн 11-12-р хуудас/,

Гэрч Б.Ганшагайгийн өгсөн “ ...Томографийн шинжилгээнд бичихдээ тархины бор ба цагаан эдийн ялгарал буурсан бага зэрэг хавантай, зүүн талын нүдний ухархайн дотор хана 1,6 см өргөн хэсэгт дотогш этойт хөндий рүү 0,9 см гүн хэмжээтэй цөмөрсөн хугаралтай, зүүн талын этмойд хөндийн салстууд зузаарсан , мөн зүүн талд духны хөндийд шингэнтэй, дун зүүн талын нүд орчимд хаван хавдартай, хийтэй гэж байсан. Эмчийн доторхойлолтноос духны хэсэгт бохир зах ирмэг үхжиж харалсан, гүнзгий зохигдсон шархтай, цохигдож арьс язарч гавлын ям ил гарсан байдалтай өргөн нь 2-3 см урт нь 4-5 см хоёр нүд хөхөрч хавдсан нүдний салст цус хурсан гэсэн байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 10-р хуудас/,

Гэрч Д.Мөнгөнхуягийн өгсөн “...Тухайн өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын цагаан хад гэх газар манай сумын залуу Б.Отгонжаргалтай уулзсан юм. Отгонжаргал дэлгүүр ороод 2 шил 0.75 литрийн ерөөл гэх нэртэй архи авсан. Бид 2 таван толгойн нүүрсний уурхай руу явсан. Явах замдаа Б.Отгонжаргал нь Жавхлант гэх нэг суурин газарт нэг хүнтэй утсаар яриад уулзахаар тохирч байсан. Тэгээд ярьсан хүнтэй нь очиж уулзахад манай сумын Н.Сүлдбаатар гэх залуу байсан. Отгонжаргалын Норд бенз маркийн машин дотор бид 3 мах идсэн. Цай захиалах гэтэл Сүлдбаатар нь архиа шууд уучихъя гэж байсан. Бид 3 нэг шил архиа хуваагаад ууж байтал гаднаас Жаймаа гэх нэг залуу нэмэгдэж ирээд 4-лээ архи уусан. Б.Отгонжаргал нь манай эгчийн охинтой сууж байсан юм. Тэр талаар ярьж байгаад Отгонжаргалтай муудалцаад барилцаж авсан. Тэгтэл Сүлдбаатар бид 2-г болиулаад салгасан. Тэгээд би машиных нь суудалны ард байх оронд ороод унтсан. Нэг сэртэл Отгонжаргал нь машинаа асаагаад явах гэж байсан. Тэгээд Отгонжаргал нь жижиг тэрэг дуудаад Цогтцэций сумын эмнэлэг рүү явсан. Би машиныг нь сахиж үлдсэн. Тэр хоёрыг юунаас болж маргалдсаныг би мэдэхгүй. Нэг сэрсэн чинь Сүлдбаатарын зүүн хөмсөгний дээд талд арьс нь язраад нүд нь хөхөрсөн байсан” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн №444 дугаартай “...1.Сүлдбаатарын биед зүүн ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, тархины доргилт, духны зүүн хөмсөг няцарсан шарх, баруун, зүүн дээд доод зовхины цус хуралт бүхий гэмтэл тогтоогд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Цаашд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. 4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /Хавтаст хэргийн 21- р хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгч Б.Отгонжаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Өмнөговь аймгийн Ханбогд сумын Жавхлант багийн төвд 2016 оны 10 дугаар сарын 12-ны орой 19 цагийн үед иргэн Н.Сүлдбаатарыг хувийн таарамжгүй харьцааны улмаас болж маргалдан түүний эрх чөлөөнд халдаж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйлчлэл зөв байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжпэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн төлж, гэм хорыг арилгасан зэргийг хөнгөрүүлэх үндэслэл болгов.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зураг 1 ш, амбулториор эмчлүүлэгсдийн карт шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчид буцаан олгоор шийдвэрлэв.

Хохирогч Н.Сүлдбаатар нь гэмт хэргийн улмаас учирсан шууд зардал 697750 төгрөг, шууд бус зардал 910 400 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь 740000 төгрөг төлсөн нь шүүгдэгчийн мэдүүлэгээр тогтоогдож байх тул хохирчид учирсан шууд зардлыг төлж барагдуулсан гэж үзэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ач хариад овогт Бямбаагийн Отгонжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Отгонжаргалыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 /тав/ дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1 200 000 /нэг сая хоёр зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас санаатайгаар зайлсхийсэн бол шүүх торгох ялыг уг ялын хэмжээнээс хамааруулан гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Б.Отгонжаргал нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт ирээгүй бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.  

5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан томографийн зураг 1 ш, амбулториор эмчлүүлэгсдийн карт 1 ш зэргийг хохирогч Сүлдбаатарт буцаан олгосугай.

6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Отгонжаргалд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ШҮҮГЧ                                  Д.БАТТУЛГА