Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2024/ШЦТ/182

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Н.Амгалан

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******д холбогдох эрүүгийн 2339004980134 дугаартай хэргийг 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Хэнтий аймгийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн махны цехэд Солонгос улсын иргэн КІМ *******-ыг “197 тооны бог малын махыг худалдан авья, мөнгийг нь маргааш өгье” гэж хуурч, түүнийг “мал, мах худалдах” гэсэн хэрэгцээ, шаардлагыг далимдуулан махны үнийг төлөхгүй, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготойгоор зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс хурга 87, ишиг 56, ямаа 8, хонь 46 нийт 197 толгой хонь, ямааны махыг залилан авч, улмаар 11,101,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Би ******* ******* ******* гэдэг хүнээс хонь, ямаа худалдаж авсан нь үнэн. 8 кг-тай хонь, ямаа, 6, 7 кг-тай хурга, ишиг голдуу байсан. Өөрт нь “2, 3 хоногоос өгнө” гэж хэлсэн чинь “Хамаагүй ээ. Та 2, 3 хоногоос өгөөрэй” гэж хэлсэн. гэх хүнийг ******* ******* *******той ямар холбоотой гэдгийг манай нутгийнхан мэднэ. Тэр солонгос хүнтэй сүмийн шугамаар холбогдоод Солонгос яваад суугаа байж байгаад хөл дээрээ босоод ирсэн. ******* ******* *******той цуг үйл ажиллагаа явуулдаг. Тэгээд би мөнгийг нь өгнө гээд явж байсан чинь гэх хүн анх надад хэлэхдээ “Ээжийн дүүгийн хүүхэд малыг нь малладаг байсан юм. Дүүг хөдөө ганцаараа байхад нь бүх малаа ачаад ирсэн байна. Би 100 хонины мөнгө авах ёстой” гэж хэлэхэд нь би “Та өөрөө учраа ол. Дараа нь цагдаа болбол яах вэ?” гэсэн чинь “Эгч нь цагдаагүй, өөрөө учраа олно” гэж хэлсэн. ...үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

Хохирогч ******* жүн сонг /******* *******/ мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Хэнтий аймгийн - суманд 2007 оноос өдийг хүртэл оюутнуудын сургалтын төлбөр, малчдыг малжуулах, сурагчдын тэтгэлгийн чиглэлээр сайн дурын ажлыг хийж байна. Би энэ хугацаандаа - сумын иргэдээс өөрөө бага, багаар мал худалдан авч, уг бог малаа хүмүүст өгч харуулдаг байсан юм. Тэгээд би хамгийн сүүлд 2021 оны 08 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшлийн нийт 240 тооны бог малаа Хэнтий аймгийн - сумын 3 дугаар багийн малчин *******ын гэх хүнтэй гэрээ байгуулан 2 жилийн хугацаагаар маллуулсан бөгөөд би гэрээн дээрээ гэрээ дууссаны дараа 240 тооны бог мал дээрээ нэмж 100 тооны бог мал авна гэж тусгасан ба ингээд гэрээ дууссаны дараа гэх хүнээс нийтдээ 340 тооны бог мал авахаар болсон юм. Үүнээс хойш 2 жилийн хугацаа өнгөрч би 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэх хүнээс 340 тооны бог малаа буцааж авсан бөгөөд уг 340 тооны бог малны 240 нь хонь, хурга, 100 нь ямаа, ишиг байсан. Тэгээд би гэх хүнээс 340 тооны бог малаа буцааж авсаныхаа дараа уг малуудаа зарж борлуулахаар болсон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн төвд уг 340 тооны бог малаа том машинаар ачиж авчраад уг малаа бүгдийг нь бойнд оруулж, ажиллуулаад - сумынхаа малын эмч ийн зааж өгсөн ******* гэх хүнд 133 тооны хонь, 64 тооны ямаа, нийтдээ 197 тооны бог малыг 11.101.500 төгрөгөөр худалдан борлуулсан. Харин үлдсэн 143 тооны бог малыг нь бол Хэнтий аймгийн төв дээр өөр хүнд зарж борлуулсан юм. Тэгээд би уг өдрөө ******* гэх хүнээс мал худалдан борлуулсан мөнгөө авах гэхэд уг ******* гэх хүн “Би маргааш таны данс руу шилжүүлчихье” гээд миний дансны дугаарыг авч үлдсэн. Миний хувьд тухайн үед уг ******* гэх хүнийг - сумын хүн, мөн ийн таньдаг хүн нь болохоор гайгүй байлгүй, маргааш мөнгөө шилжүүлчих байлгүй гэж бодсон боловч уг ******* гэх хүн одоог болтол миний мөнгийг маань шилжүүлэн өгөхгүй, намайг залилан мэхэлсээр өдийг хүрээд байна...” гэжээ. (хх-ийн 63-65),

 

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би пастер ******* ******* ******* гэх хүнийг мал, мах борлуулсан гэдгийг 10 дугаар сарын 28, 29-ний өдөр , , гэх - сумын төвд байдаг багш нараас мэдсэн. ... Би ******* гэгчид хэлэхдээ “Эгчийнх нь утсыг наадах хүмүүс чинь авахгүй байгаа юм. Миний үеэл дүүгээс 100 тооны хонь илүү авчихсан байсан болохоор түүнийхээ мөнгийг авах гэж байгаа юм. Наадах хүндээ махных нь мөнгийг өгөхдөө надад өгсөн гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэрнээс биш цагдаад очихдоо надад мөнгө өгсөн гэж хэлээрэй гэж хэлээгүй. ...Би ******* гэгчээс мөнгө аваагүй...” гэжээ. (хх-ийн 74-75),

 

Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сард ******* ******* гэдэг хүн нь 400 тооны бог мал борлуулаад үүнээс 200 гарныг нь Хэнтий аймагт ченж хийдэг ******* гээд ахад аваачиж өгсөн. Тэгээд ******* гэдэг хүн “мөнгийг нь араас нь шилжүүлнэ” гэж хэлээд 4 хоногийн дараагаас нөгөө ******* ******* нь “Чиний зааж өгсөн хүн чинь мөнгийг чинь хийхгүй байна” гэхээр нь би ******* ахаас асуухад удахгүй хийнэ л гэж хэлж байсан. Тэгээд ойролцоогоор 14 хоногийн дараа гэж бодож байна “******* нь гэж хүн рүү хийсэн байна” гээд нөгөө солонгос ******* ******* нь над руу хэлэхээр нь би дахин ******* ахаас тодруулахад “ гэж хүн нь би энэ мөнгийг авах ёстой гэж хэлэхээр нь би тэр хүн рүү шилжүүлсэн” гэж хэлсэн. Би тухайн үед тэр малыг ******* ахад зарж борлуулахад би өөрөө хамт яваад борлуулсан хүн нь байгаа юм. Тэгээд би тэр үедээ “******* ******* бид хоёр танд тэр малыг зарж борлуулсан байхад та яагаад шал өөр хүн рүү мөнгийг нь хийж байгаа юм бэ?” гэхэд ******* ах “За ах нь өөрөө зохицуулчихна” гэж хэлсэн. Би тухайн үедээ тэр КІМ ******* гэдэг солонгост яагаад ******* гэдэг ченжийг зааж өгсөн гэхээр манай сумаас Хэнтий аймагт ченж хийж байгаа таньдаг хүн учраас аваачаад зааж өгөөд өгүүлчихсэн юм. Тэрнээс би ******* ахтай нийлээд хуйвалдаад тэр ******* *******-ийг луйвардаад мөнгийг нь авчихсан, өгүүлэхгүй байгаа асуудал бол байхгүй гэдгийг хэлмээр байна. ...Тухайн үед ******* ******* нь ******* ахад нийтдээ 197 тооны хонь, ямаа бүхий бог малыг нийтдээ 11.101.500 төгрөгөөр зарж борлуулсан. Би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 200 гаран тооны мал гээд тоог нь андуураад буруу хэлчихсэн байна лээ. Тухайн үед ******* ******* нь ******* ахад нийтдээ 197 тооны хонь, ямаа зарж борлуулсан. ******* ******* нь том ямаагаа 5200 төгрөгөөр, жижиг ямаагаа 3000 төгрөгөөр, том хонио 5800 төгрөгөөр, жижиг хонио 4500 төгрөгөөр тус тус зарж борлуулсан...” гэжээ. (хх-ийн 88-89),

 

Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 170-171),

 

Гэрч Г.ы мэдүүлэг (хх-ийн 78-79),

Гэрч М.ийн мэдүүлэг (хх-ийн 94-95),

Гэрч Д.ын мэдүүлэг (хх-ийн 97-98),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 14),

            Үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 21),

            *******ы Төрийн банкны харилцах дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  Хас банкны депозит дансны хуулга (хх-ийн 25-30, 117-118, 34-40, 120-130, 41-50),

            Мөрдөгчийн хууль бус шийдвэрийг хүчингүй болгох тухай прокурорын тогтоол (хх-ийн 51),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 99, 172-173),

*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 101, 103, 104), хохирлын баримтууд (хх-ийн 135, 137-140), шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн хохирол төлсөн баримтууд болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Бүгд Найрамдах Солонгос Улсын Улсын иргэн КІМ *******-ийг Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, Хэнтий аймгийн шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн махны цехэд “197 тооны бог малын махыг худалдан авья, мөнгийг нь маргааш өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж,  түүнээс хурга 87, ишиг 56, ямаа 8, хонь 46 нийт 197 толгой хонь, ямааны махыг залилан авч, 11,101,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч ******* *******-ийн “...би гэх хүнээс 340 тооны бог малаа буцааж авсаныхаа дараа уг малуудаа зарж борлуулахаар болсон бөгөөд 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн төвд уг 340 тооны бог малаа том машинаар ачиж авчраад уг малаа бүгдийг нь бойнд оруулж, ажиллуулаад - сумынхаа малын эмч ийн зааж өгсөн ******* гэх хүнд 133 тооны хонь, 64 тооны ямаа, нийтдээ 197 тооны бог малыг 11.101.500 төгрөгөөр худалдан борлуулсан. Харин үлдсэн 143 тооны бог малыг нь бол Хэнтий аймгийн төв дээр өөр хүнд зарж борлуулсан юм. Тэгээд би уг өдрөө ******* гэх хүнээс мал худалдан борлуулсан мөнгөө авах гэхэд уг ******* гэх хүн “Би маргааш таны данс руу шилжүүлчихье” гээд миний дансны дугаарыг авч үлдсэн. Миний хувьд тухайн үед уг ******* гэх хүнийг - сумын хүн, мөн ийн таньдаг хүн нь болохоор гайгүй байлгүй, маргааш мөнгөө шилжүүлчих байлгүй гэж бодсон боловч уг ******* гэх хүн одоог болтол миний мөнгийг маань шилжүүлэн өгөхгүй, намайг залилан мэхэлсээр өдийг хүрээд байна....” гэх, гэрч Г.гийн “...Би ******* гэгчид хэлэхдээ “Эгчийнх нь утсыг наадах хүмүүс чинь авахгүй байгаа юм. Миний үеэл дүүгээс 100 тооны хонь илүү авчихсан байсан болохоор түүнийхээ мөнгийг авах гэж байгаа юм. Наадах хүндээ махных нь мөнгийг өгөхдөө надад өгсөн гэж хэлээрэй” гэж хэлсэн. Тэрнээс биш цагдаад очихдоо надад мөнгө өгсөн гэж хэлээрэй гэж хэлээгүй. ...Би ******* гэгчээс мөнгө аваагүй...” гэх, гэрч Б.ийн “...2023 оны 10 дугаар сард ******* ******* гэдэг хүн нь 400 тооны бог мал борлуулаад үүнээс 200 гарныг нь Хэнтий аймагт ченж хийдэг ******* гээд ахад аваачиж өгсөн. Тэгээд ******* гэдэг хүн “мөнгийг нь араас нь шилжүүлнэ” гэж хэлээд 4 хоногийн дараагаас нөгөө ******* ******* нь “Чиний зааж өгсөн хүн чинь мөнгийг чинь хийхгүй байна” гэхээр нь би ******* ахаас асуухад удахгүй хийнэ л гэж хэлж байсан. Тэгээд ойролцоогоор 14 хоногийн дараа гэж бодож байна “******* нь гэж хүн рүү хийсэн байна” гээд нөгөө солонгос ******* ******* нь над руу хэлэхээр нь би дахин ******* ахаас тодруулахад “ гэж хүн нь би энэ мөнгийг авах ёстой гэж хэлэхээр нь би тэр хүн рүү шилжүүлсэн” гэж хэлсэн. Би тухайн үед тэр малыг ******* ахад зарж борлуулахад би өөрөө хамт яваад борлуулсан хүн нь байгаа юм. Тэгээд би тэр үедээ “******* ******* бид хоёр танд тэр малыг зарж борлуулсан байхад та яагаад шал өөр хүн рүү мөнгийг нь хийж байгаа юм бэ?” гэхэд ******* ах “За ах нь өөрөө зохицуулчихна” гэж хэлсэн. Би тухайн үедээ тэр КІМ ******* гэдэг солонгост яагаад ******* гэдэг ченжийг зааж өгсөн гэхээр манай сумаас Хэнтий аймагт ченж хийж байгаа таньдаг хүн учраас аваачаад зааж өгөөд өгүүлчихсэн юм. Тэрнээс би ******* ахтай нийлээд хуйвалдаад тэр ******* *******-ийг луйвардаад мөнгийг нь авчихсан, өгүүлэхгүй байгаа асуудал бол байхгүй гэдгийг хэлмээр байна. ...Тухайн үед ******* ******* нь ******* ахад нийтдээ 197 тооны хонь, ямаа бүхий бог малыг нийтдээ 11.101.500 төгрөгөөр зарж борлуулсан. Би урьд гэрчээр мэдүүлэг өгөхдөө 200 гаран тооны мал гээд тоог нь андуураад буруу хэлчихсэн байна лээ. Тухайн үед ******* ******* нь ******* ахад нийтдээ 197 тооны хонь, ямаа зарж борлуулсан. ******* ******* нь том ямаагаа 5200 төгрөгөөр, жижиг ямаагаа 3000 төгрөгөөр, том хонио 5800 төгрөгөөр, жижиг хонио 4500 төгрөгөөр тус тус зарж борлуулсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, үзлэг хийсэн тэмдэглэл, *******ы Төрийн банкны харилцах дансны хуулга, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  Хас банкны депозит дансны хуулга болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч ******* нь бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс хуурч мэхлэх аргаар зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж илээр өөрийн эзэмшил, өмчлөлд шилжүүлэн авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Түүнчлэн шүүгдэгч ******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

 

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ******* жүн сонг /******* *******/ -д 11,101,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******д 1000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР