| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0175/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/183 |
| Огноо | 2024-07-01 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******-*******д холбогдох эрүүгийн 2439000000196 дугаартай хэргийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг Саригийн 18-17 тоот хашааны гаднаас *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Приус Альфа” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигч Г.ийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг 15 минутын үед ******* сумын 5 дугаар багийн Сариг 18-07 тоотод Манай ээж ийн танил *******тунгалаг эгчид цагаан идээ аваачиж өгөх гээд *******-******* ******* улсын дугаартай “Toyota Prius Аlpha” маркийн тээврийн хэрэгсэлтэй очоод ээж хөл муутай болохоор шууд орсон. Би савтай цагаан идээ бариад тухайн айл руу орсон. Цагаан идээ оруулж өгөөд гарч ирэх байсан болохоор машинаа асаалттай үлдээгээд орсон. Тэгээд *******тунгалаг эгчийн гэрт нь ороод цай уугаад 6 минут орчим болоод гарч ирэхэд миний *******-******* ******* улсын дугаартай “Toyota Prius Аlpha” маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд би гайхаад цагдаагийн байгуулалд дуудлага өгсөн. Миний машины голын хайрцаг дотор “Huаwei nova 11а” маркийн гар утас, төрийн банкны виза карт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ жолооны үнэмлэх байсан. Жолоочийн эсрэг талд хар өнгийн эмэгтэй хүний зурагтай гар цүнхэнд дотор талд нь миний өөрийн иргэний үнэмлэх, бэлэн 20,000 төгрөгийн дэвсгэрт, даралт, зүрхний эм, манай нөхрийн “Бонго 3” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр зэрэг эд зүйлс байсан. Намайг гарахад гудмын баруун үзүүрт машины бөгсний гэрэл асаж байсан. Тухайн машины гэрлийг миний машин мөн эсэхийг мэдээгүй. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. ... Миний автомашинаас алдагдсан эд зүйл байхгүй. Би автомашин дотор байсан эд зүйлсээ автомашиныхаа хамт бүрэн бүтэн хүлээж авсан. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн 28-29, 33-34)
Гэрч С.*******тунгалаг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед намайг гэртээ байхад охин тэй хамт цагаан идээ авчирч өгөх гээд ирэхэд нь би гарч хашааны хаалга онгойлгож өгөөд тосож авахад мөнгөлөг саарал өнгийн “prius 41” маркийн машинтай ирсэн байсан. Тэгээд , хоёр манай гэрт орж ирээд цай уугаад 6 орчим минут болоод би хашааны хаалга онгойлгож өгөх гээд бид гурав хамт гарч ирэхэд ийн машин байхгүй байсан...” гэжээ. (хх-ийн 37-38)
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр *******-******* “хүнтэй уулзаад ирье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр *******-******* хашааны хаалга онгойлгоод мөнгөлөг саарал өнгийн 23-******* ******* улсын дугаартай “Toyota Prius 41” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд гэрийн баруун талд тавьсан. Тухайн үед манай нөхөр нэлээн халамцуу архи үнэртүүлсэн ирсэн. Тэгээд би “ямар учиртай машин авчирсан юм” гэхэд “гудамжнаас авч ирсэн” гэж хэлсэн. Маргааш өглөө нь *******-******* сэрээд “Би хаанаас авсан эсэхээ саначихлаа. Түлхүүр нь хаана байна” гэхээр нь би “Чамд өгч явуулахгүй. Эзэнд нь өгнө” гэж хэлэхэд манай нөхөр гараад явсан. Тэгээд өглөө морины тэжээл өгөх гээд гарахад тухайн машины цонх нь онгорхой байхаар нь харахад машин дотор хар өнгийн гар утас байхаар нь тухайн машиныг онгойлгоод ил байсан гар утсыг эмэгтэй хүний зурагтай гар цүнх байхаар нь дотор нь хийгээд цонхыг нь хаагаад цоожилсон...” гэжээ. (хх-ийн 45-46)
Шүүгдэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ойролцоогоор 20 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг Саригийн 18-07 тоот хашааны гадаа асаалттай, хаалга нь түгжээгүй байсан *******-******* ******* улсын дугаартай “Тоёота приус 41 альфа” маркийн тээврийн хэрэгслийг хувьдаа завших зорилгогүйгээр эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан асуудал гаргасан. ... Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна....” гэжээ. (хх-ийн 60-61)
Гэрч Г.ын мэдүүлэг (хх-ийн 41-42)
Гэрч Л.ийн мэдүүлэг (хх-ийн 53-54)
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 9-11, 14-16, 12-13, 17-19),
Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох тухай прокурорын тогтоол (хх-ийн 22)
Тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл (хх-ийн 23),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 62, 73-75),
*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, автотээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 76, 77, 78, 79),
*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 82) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-******* нь 2024 оны 05 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар баг Саригийн 18-17 тоот хашааны гаднаас иргэн Г.ийн *******-******* ******* улсын дугаартай “Тоёота Приус 41 Альфа” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ойролцоогоор 20 цагийн орчимд Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар баг Саригийн 18-07 тоот хашааны гадаа асаалттай, хаалга нь түгжээгүй байсан *******-******* ******* улсын дугаартай “Тоёота приус 41 альфа” маркийн тээврийн хэрэгслийг хувьдаа завших зорилгогүйгээр эзэмшигчийнх нь зөвшөөрөлгүйгээр авч явсан асуудал гаргасан. Би ийм асуудал гаргасандаа харамсаж байна. Ахиж ийм асуудал гаргахгүй. Би өөрийн үйлдсэн хэргээ бүрэн хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч Г.ийн “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 20 цаг 15 минутын үед ******* сумын 5 дугаар багийн Сариг 18-07 тоотод Манай ээж ийн танил *******тунгалаг эгчид цагаан идээ аваачиж өгөх гээд *******-******* ******* улсын дугаартай “Toyota Prius Аlpha” маркийн тээврийн хэрэгсэлтэй очоод ээж хөл муутай болохоор шууд орсон. Би савтай цагаан идээ бариад тухайн айл руу орсон. Цагаан идээ оруулж өгөөд гарч ирэх байсан болохоор машинаа асаалттай үлдээгээд орсон. Тэгээд *******тунгалаг эгчийн гэрт нь ороод цай уугаад 6 минут орчим болоод гарч ирэхэд миний *******-******* ******* улсын дугаартай “Toyota Prius Аlpha” маркийн тээврийн хэрэгсэл байхгүй байсан. Тэгээд би гайхаад цагдаагийн байгуулалд дуудлага өгсөн. Миний машины голын хайрцаг дотор “Huаwei nova 11а” маркийн гар утас, төрийн банкны виза карт, тээврийн хэрэгслийн гэрчилгээ жолооны үнэмлэх байсан. Жолоочийн эсрэг талд хар өнгийн эмэгтэй хүний зурагтай гар цүнхэнд дотор талд нь миний өөрийн иргэний үнэмлэх, бэлэн 20,000 төгрөгийн дэвсгэрт, даралт, зүрхний эм, манай нөхрийн “Бонго 3” маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр зэрэг эд зүйлс байсан. Намайг гарахад гудмын баруун үзүүрт машины бөгсний гэрэл асаж байсан. Тухайн машины гэрлийг миний машин мөн эсэхийг мэдээгүй. Тухайн үед гадаа харанхуй болсон байсан. ... Миний автомашинаас алдагдсан эд зүйл байхгүй. Би автомашин дотор байсан эд зүйлсээ автомашиныхаа хамт бүрэн бүтэн хүлээж авсан. ...Надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх, гэрч С.*******тунгалагийн “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 20 цагийн үед намайг гэртээ байхад охин тэй хамт цагаан идээ авчирч өгөх гээд ирэхэд нь би гарч хашааны хаалга онгойлгож өгөөд тосож авахад мөнгөлөг саарал өнгийн “prius 41” маркийн машинтай ирсэн байсан. Тэгээд , хоёр манай гэрт орж ирээд цай уугаад 6 орчим минут болоод би хашааны хаалга онгойлгож өгөх гээд бид гурав хамт гарч ирэхэд ийн машин байхгүй байсан...” гэх, гэрч Б.гийн “...2024 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 16 цагийн үед манай нөхөр *******-******* “хүнтэй уулзаад ирье” гэж хэлээд гараад явсан. Тэгээд орой 20 цаг өнгөрч байхад манай нөхөр *******-******* хашааны хаалга онгойлгоод мөнгөлөг саарал өнгийн 23-******* ******* улсын дугаартай “Toyota Prius 41” маркийн тээврийн хэрэгсэлтэй ирээд гэрийн баруун талд тавьсан. Тухайн үед манай нөхөр нэлээн халамцуу архи үнэртүүлсэн ирсэн. Тэгээд би “ямар учиртай машин авчирсан юм” гэхэд “гудамжнаас авч ирсэн” гэж хэлсэн. Маргааш өглөө нь *******-******* сэрээд “Би хаанаас авсан эсэхээ саначихлаа. Түлхүүр нь хаана байна” гэхээр нь би “Чамд өгч явуулахгүй. Эзэнд нь өгнө” гэж хэлэхэд манай нөхөр гараад явсан. Тэгээд өглөө морины тэжээл өгөх гээд гарахад тухайн машины цонх нь онгорхой байхаар нь харахад машин дотор хар өнгийн гар утас байхаар нь тухайн машиныг онгойлгоод ил байсан гар утсыг эмэгтэй хүний зурагтай гар цүнх байхаар нь дотор нь хийгээд цонхыг нь хаагаад цоожилсон...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгсэл хүлээлгэн өгсөн тэмдэглэл зэрэг хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэг гэдэгт автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэм буруугийн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь хохирогч Г.ийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн тээврийн хэрэгслийг авч явсан идэвхтэй үйлдэл хийснээр тухайн гэмт хэрэг төгссөн, шүүгдэгч нь бусдын эд хөрөнгийг завших гэсэн санаа зорилго агуулаагүй байна.
Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч *******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.ийн эд хөрөнгөд хохирол учирсан бөгөөд хохирогч Г. нь мөрдөн шалгах ажиллагааны явцад “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******-*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******-*******г 500 (таван зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 (таван зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР