| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0181/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/190 |
| Огноо | 2024-07-19 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Амгалан |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 19 өдөр
Дугаар 2024/ШЦТ/190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.
Улсын яллагч Н.Амгалан
Иргэний нэхэмжлэгч Э.*******
Иргэний нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.******* (онлайнаар)
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.*******
Шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд хаалттай явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******н *******т холбогдох эрүүгийн 2339003710180 дугаартай хэргийг 20 оны 06 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Н.******* нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 11-12 цагийн орчим Хэнтий аймгийн сумын 2 дугаар баг, гэх газар Grand mark II маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалаар хөдөлгөөнд оролцож явсан Г.ын жолоодож явсан Toyota Fielder маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан, ийнхүү зам тээврийн осол гаргасны улмаас Toyota Fielder маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч А.гийн бие, эрүүл мэндэд “зүүн шаант ясны далд хугарал” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл, насанд хүрээгүй зорчигч О.ын бие, эрүүл мэндэд “зулай ясны хугарал, тархи дарагдал, тархины эдийн няцрал, тархи доргилт, толгойн хуйхны баруун хэсэгт шарх гэмтэл” бүхий хүнд зэргийн гэмтэл тус тус учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Иргэний нэхэмжлэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...машины хохиролд 12,800,000 төгрөг, эмчилгээний зардалд 500,000 төгрөг, замын зардалд 100,000 төгрөг, машин ачилтын төлбөр 250.000 төгрөг нийт 13,650,000 төгрөг нэхэмжилсэн. Шүүгдэгчийн зүгээс 5,300,000 төгрөг өгсөн. Одоо 8,350,000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчимд Хэнтий аймгийн төвөөс хар өнгийн Пийлдэр маркийн тээврийн хэрэгслээр бага охин , хүү хоёрын хамт болон өөр танихгүй хүмүүсийн хамт тавуулаа Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед би хоёр хүүхдийнхээ хамт арын суудалд нь суугаад явж байсан. Харин урд талын суудал дээр жолооч хажуудаа нэг хүнтэй сууж явсан юм. Гэтэл өдөр нь 13 цагийн орчимд сумын 2 дугаар баг “ хужрын ” гэх газарт явж байх үед бидний өөдөөс нэг цагаан өнгийн суудлын машин урсгал сөрж ирээд зам тээврийн осолд орсон. ...миний хүү О. нь толгойдоо гэмтэл авч 6 оёдол тавиулсан. Охин О. нь хөлийн шагай хэсгээрээ хугарч гэмтсэн байсан. Харин би толгойдоо нэг ширхэг оёдол тавиулсан...” гэжээ. (хх-ийн 38-39),
Иргэний нэхэмжлэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Энэхүү зам тээврийн ослын улмаас миний эзэмшлийн -85 улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд орж ирсэн “Фийлдэр” маркийн тээврийн хэрэгсэл дахин ашиглагдахгүй болтлоо эвдэрсэн тул би автомашиныхаа мөнгө, төлбөрийг нэхэмжилнэ. Өөрөөр энэ хэрэгтэй холбоотой надад нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй...” гэжээ. (хх-ийн 45-46),
Иргэний нэхэмжлэгч Ө. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн тээврийн хэрэгслийг 2017 онд Н.******* нь хүнээс худалдаж авсан. Тухайн үед Н.******* нь Улаанбаатар хотын харьяат байсан болохоор өөрийн нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй миний нэр дээр худалдан авсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь Н.*******ийн өөрийн эзэмшлийн машин. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. 2023 оны 03 дугаар сараас хойш нэрээ шилжүүлэх гээд холбогдож чадахгүй байгаа. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн 58-59),
Гэрч Б. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд найз Оюунзулын эзэмшлийн - улсын дугаартай “Приус ” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн сум орж явсан чинь тус сумын 3 дугаар багийн нутагт 12 цагийн орчимд зүүн буюу буруу талын толиндоо харахад ард явсан цагаан /саарал/ өнгийн жижиг суудлын машин миний ард явж байсан Альфард маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан хар өнгийн автомашинтай мөргөлдөж осол гаргахдаа миний унаж явсан улаан өнгөтэй “Приус ” маркийн тээврийн хэрэгслийн буруу талын 2 хаалгыг давхар мөргөж эвдэлсэн. ...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн *******-64),
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний бие 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эхнэрийн төрсөн дүү *******гийн эзэмшлийн хар өнгийн “Фийлдэр” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, ******* болон үл таних эмэгтэй хүнийг хоёр хүүхдийнх нь хамт аваад бид нар тавуулаа Хэнтий аймгийн төвөөс 09 цагийн орчимд Улаанбаатар хот руу гарч явсан бөгөөд өдөр 12-13 цагийн орчимд байх гэж бодож байна сумын 3 дугаар баг “ хужрын ” гэх газарт явж байх хугацаанд өөдөөс улаан өнгийн тээврийн хэрэгсэл ирж байсан ба түүний араас гэнэт цагаан саарал өнгийн “Марк 2” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд бидний унаж явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Түүнээс яг яаж мөргөснийг нь мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь л бид замын хажуу хэсэгт гарчихсан байсан...” гэжээ. (хх-ийн 68-69),
Шүүгдэгч Н.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...2023 оны 06 сард Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ажиллаж байх хугацаандаа 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамт ажилладаг ахтайгаа хамт 1 шил 0.7 граммын шилтэй архийг хоёулаа хувааж уучихаад өөрийн эзэмшлийн “Гранд марк 2” маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа Хэнтий аймаг руу явсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Багануур дүүргээс гараад Хэнтий аймгийн сумын “ хужрын ” гэх газарт явж байгаад урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж, түрүүлэх үйлдэл хийж байтал өөрийн явж байсан эгнээнд буцаж орж амжилгүй өөдөөс ирж байсан хар өнгийн “Фийлдэр” маркийн тээврийн хэрэгслийг чанх урдаас нь мөргөж, мөргөлтийн улмаас араас ирж явсан улаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийн зүүн гар талын хаалга хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гаргасан...” гэжээ. (хх-ийн 187-189),
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 400 дугаартай “...1.2. Э.*******гийн биед баруун шилбэнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 74-75),
Э.*******гийн өвчний түүх (хх-ийн 76-88)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 397 дугаартай “...1.2. Д.ын биед тархи доргилт, ухархайн дотор хананы хугарал, духны баруун талд шарх, цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 91-92)
Д.ын өвчний түүх (хх-ийн 94-109)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 398 дугаартай “...1.2. О.ын биед зулай ясны хугарал, тархи дарагдал, тархины эдийн няцрал, тархи доргилт, толгойн хуйхны баруун хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой.
5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.
6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 112-113)
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт (хх-ийн 114)
О.ын өвчний түүх (хх-ийн 116-133)
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 399 дугаартай “...1.2. О.гийн биед зүүн шаант ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед үүссэн байх боломжтой. 5. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварыг тогтонги алдагдуулахгүй.
6. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 136-137)
Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06/122 дугаартай “...- улсын дугаартай, улаан өнгийн Toyota Prius маркийн автомашины жолооч Б. нь МУ-ын ЗХД-ийн 11.14-р заалт буюу “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэснийг зөрчсөн гэж үзэж байна.
- улсын дугаартай, хар өнгийн Тоyota Fielder маркийн автомашины жолооч Г. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн нь шинжээчид ирүүлсэн материалаас тогтоогдохгүй байна.
*******-******* ******* улсын дугаартай, цагаан өнгийн Grand mark 2 маркийн автомашины жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”-р заалт буюу “Жолоочид ... согтууруулах ундаа.. хэрэглэсэн...үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг ... хориглоно” 3.7 “в”-р заалт буюу “Жолоочид ... тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй ... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцохыг ... хориглоно”, 11.3-р заалт буюу “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэж байна.
*******-******* ******* улсын дугаартай, цагаан өнгийн Grand mark 2 маркийн автомашины жолооч Н.******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а” болон 11.3-р заалтыг зөрчсөн нь “А” цэг дээрх зам тээврийн ослын шалтгаан болсон байна.
- улсын дугаартай, улаан өнгийн Toyota Prius маркийн автомашины жолооч Б. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р заалтыг зөрчсөн нь 2 дахь мөргөлдөлтийн шалтгаан болсон гэж үзэж байна.
Дээрх автомашинуудын хурдыг тогтоох боломжгүй байна...” гэх дүгнэлт (хх-ийн 1*******-144),
Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн 20/ШД-135 дугаартай “...*******-******* ******* улсын дугаартай “Toyota mark 2” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 11 сарын байдлаар 4,749,356.16 төгрөгийг бүхэлчлэн 4,750,000.0 /дөрвөн сая долоон зуун тавин мянга/ төгрөг, “Toyota fielder” тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2023 оны 11 сарын байдлаар 12,789,000.00 төгрөгийг бүхэлчлэн 12,800,000.0 /арван хоёр сая найман зуун мянга/ төгрөг, 2012 онд үйлвэрлэгдсэн Prius маркийн тээврийн хэрэгслийн зүүн талын 2 хаалга 1,500,000.0 /нэг сая таван зуун мянга/-н төгрөг нийт 19,0,000.0 /арван есөн сая тавин мянга/-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх дүгнэлт (хх-ийн 150-158),
Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 20 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай “...1. *******-******* ******* улсын дугаартай гранд марк 2 тээврийн хэрэгсэлд тус эвдрэл гэмтэл учирсан байна.
-Урд 2 их гэрэл хагарсан. Гэрлийн жааз хэв гажилтанд орсон
-Урд буфер хагарсан
-Урд нүүр хагарсан.
-Урд хөндлөн бэхэлгээ хэв гажилтанд орсон.
-Копут хэв гажилтанд орсон. шил хагарсан.
-Салхины шил хагарсан
-Хөргөлтийн болон Эйр кондешны радиатор хагарсан
-Радиатор бэхлэгддэг босоо болон хөндлөн бэхэлгээ хэв гажилтанд орсон
-Сэнс сэнсний хүрээ хагарсан.
-Эйр кондешны хоолой хугарсан
-Эйр кондешны мотор хагарсан
-Эйр кондешны хавхлаг хагарсан
-Сигнал эвдэрсэн
-Зүүн урд кирла, шанаа хойш задарсан
-Урд 2 лонжром хэв гажилтанд орсон
-Яндан хэв гажилтанд орсон
-Урд 2 амортизатор гулзайсан, суурь хэв гажсан
-Урд 2 тиаг шарнер хэв гажилтанд орсон
-Урд 2 Босоо хэвтээ тэнцүүлэгч хэв гажилтанд орсон
-Дээд доод өндгөн тулгуур гулзайсан
-Хөдөлгүүрийн оруулах хоолой хагарсан
-Холимгийн хаалт эвдэрсэн
-Хөдөлгүүрийн блок хагарсан
-Духны ремэн тасарсан
-Жолооны гидро шингэний сав хагарсан
-Урд 2 ABS ны утас тасарсан
-Гал хамгаалагчийн хайрцаг хагарсан
-Агаар шүүгч хагарсан
-Шил арчигчийн сав хагарсан
-Салон задарсан.
-Аккумулятор хагарсан.
-Хөдөлгүүрийн лапнууд хэв гажилтанд орсон.
2. - улсын дугаартай хар өнгийн Toyota Fielder тээврийн хэрэгсэлд тус эвдрэл гэмтэл учирсан байна.
-Урд 2 их гэрэл хагарсан. Гэрлийн жааз хэв гажилтанд орсон
-Урд буфер хагарсан
-Урд нүүр хагарсан.
-Урд хөндлөн бэхэлгээ хэв гажилтад орсон.
-Копут хэв гажилтад орсон.
-Салхины шил хагарсан.
-Радиатор бэхлэгддэг босоо болон хөндлөн бэхэлгээ хэв гажилтад орсон
-Сэнс, сэнсний хүрээ хагарсан.
-Сигнал эвдэрсэн
-Зүүн урд кирла, шанаа хойш задарсан
-Урд 2 лонжром хэв гажилтад орсон
-Зүүн амортизатор гулзайсан, суурь хэв гажсан
-Зүүн тиаг шарнер хэв гажилтад орсон
-Зүүн Босоо хэвтээ тэнцүүлэгч хэв гажилтад орсон
-Өндгөн тулгуур гулзайсан
-Гал хамгаалагчийн хайрцаг хагарсан
-Салон задарсан.
-Зүүн урд гар угаараа мултарсан
-Зүүн урд хагас гол мултарч гулзайсан.
-Урд 2 хийн дэр гарсан
-Зүүн толь хугарсан.
3. Тээврийн хэрэгслүүдийн гэмтлүүд нь ослын үед үүссэн байх боломжтой.
4. Дээрх тээврийн хэрэгслүүдийг дахин ашиглах боломжгүй.
5. - улсын дугаартай Toyota Prius маркийн тээврийн хэрэгслийг олоогүй тул дүгнэлт гаргаагүй болно...” гэх дүгнэлт (хх-ийн 163-166),
Зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (хх-ийн 1-2),
Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч (хх-ийн 26),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 7-9, 31-32),
Жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хх-ийн 30),
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 192),
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хх-ийн 193),
Нас тоолох ажиллагаа хийсэн тэмдэглэл (хх-ийн 202, 203),
О.гийн төрсний гэрчилгээний хуулбар, О.ын төрсний гэрчилгээний хуулбар (хх-ийн 204, 2),
Э.*******гийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 215-218),
Н.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хх-ийн 194, 195, 196, 197)
Н.*******ийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 199-201), шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гаргаж өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хүсэлт, Н.*******ийн ажлын газрын тодорхойлолт, хохирол төлсөн баримт /4 хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Н.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт *******н ******* нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11-12 цагийн орчим согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “ ” гэх газарт “Гранд марк 2” маркийн *******-******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а “Жолоочид ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, мөн дүрмийн 11.3. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд орж Г.ын жолоодож явсан “Тоёота филдер” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас “Тоёота филдер” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй зорчигч А.гийн эрүүл мэндэд “зүүн шаант ясны далд хугарал” бүхий хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй зорчигч О.ын эрүүл мэндэд “зулай ясны хугарал, тархи дарагдал, тархины эдийн няцрал, тархи доргилт, толгойн хуйхны баруун хэсэгт шарх гэмтэл” бүхий хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Н.*******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2023 оны 06 сард Улаанбаатар хотын Багануур дүүрэгт ажиллаж байх хугацаандаа 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хамт ажилладаг ахтайгаа хамт 1 шил 0.7 граммын шилтэй архийг хоёулаа хувааж уучихаад өөрийн эзэмшлийн “Гранд марк 2” маркийн *******- ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон ганцаараа Хэнтий аймаг руу явсан. Тухайн үед цаг хэд болж байсныг мэдэхгүй байна. Багануур дүүргээс гараад Хэнтий аймгийн сумын “ хужрын ” гэх газарт явж байгаад урдаа яваа тээврийн хэрэгслийг гүйцэж, түрүүлэх үйлдэл хийж байтал өөрийн явж байсан эгнээнд буцаж орж амжилгүй өөдөөс ирж байсан хар өнгийн “Фийлдэр” маркийн тээврийн хэрэгслийг чанх урдаас нь мөргөж, мөргөлтийн улмаас араас ирж явсан улаан өнгийн Приус маркийн тээврийн хэрэгслийн зүүн гар талын хаалга хэсэг рүү мөргөж зам тээврийн осол гаргасан...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.ын “...Би 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 11 цагийн орчимд Хэнтий аймгийн төвөөс хар өнгийн Пийлдэр маркийн тээврийн хэрэгслээр бага охин , хүү хоёрын хамт болон өөр танихгүй хүмүүсийн хамт тавуулаа Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед би хоёр хүүхдийнхээ хамт арын суудалд нь суугаад явж байсан. Харин урд талын суудал дээр жолооч хажуудаа нэг хүнтэй сууж явсан юм. Гэтэл өдөр нь 13 цагийн орчимд сумын 2 дугаар баг “ хужрын ” гэх газарт явж байх үед бидний өөдөөс нэг цагаан өнгийн суудлын машин урсгал сөрж ирээд зам тээврийн осолд орсон. ...миний хүү О. нь толгойдоо гэмтэл авч 6 оёдол тавиулсан. Охин О. нь хөлийн шагай хэсгээрээ хугарч гэмтсэн байсан. Харин би толгойдоо нэг ширхэг оёдол тавиулсан...” гэх, иргэний нэхэмжлэгч Э.*******гийн “...Энэхүү зам тээврийн ослын улмаас миний эзэмшлийн -85 улсын дугаартай 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2019 онд орж ирсэн “Фийлдэр” маркийн тээврийн хэрэгсэл дахин ашиглагдахгүй болтлоо эвдэрсэн тул би автомашиныхаа мөнгө, төлбөрийг нэхэмжилнэ...” гэх, иргэний нэхэмжлэгч Ө.гийн “...Тухайн тээврийн хэрэгслийг 2017 онд Н.******* нь хүнээс худалдаж авсан. Тухайн үед Н.******* нь Улаанбаатар хотын харьяат байсан болохоор өөрийн нэр дээрээ шилжүүлж авч чадаагүй миний нэр дээр худалдан авсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь Н.*******ийн өөрийн эзэмшлийн машин. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. 2023 оны 03 дугаар сараас хойш нэрээ шилжүүлэх гээд холбогдож чадахгүй байгаа. ...надад нэхэмжлэх зүйл байхгүй...”, гэрч Б.ийн “...Би 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр 10 цагийн орчимд найз Оюунзулын эзэмшлийн - улсын дугаартай “Приус ” маркийн тээврийн хэрэгсэлтэй ганцаараа Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн сум орж явсан чинь тус сумын 3 дугаар багийн нутагт 12 цагийн орчимд зүүн буюу буруу талын толиндоо харахад ард явсан цагаан /саарал/ өнгийн жижиг суудлын машин миний ард явж байсан Альфард маркийн тээврийн хэрэгслийг гүйцэж түрүүлээд эсрэг урсгалд орж өөдөөс нь ирж явсан хар өнгийн автомашинтай мөргөлдөж осол гаргахдаа миний унаж явсан улаан өнгөтэй “Приус ” маркийн тээврийн хэрэгслийн буруу талын 2 хаалгыг давхар мөргөж эвдэлсэн...” гэх, гэрч Г.ын “...2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эхнэрийн төрсөн дүү *******гийн эзэмшлийн хар өнгийн “Фийлдэр” маркийн - улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож, ******* болон үл таних эмэгтэй хүнийг хоёр хүүхдийнх нь хамт аваад бид нар тавуулаа Хэнтий аймгийн төвөөс 09 цагийн орчимд Улаанбаатар хот руу гарч явсан бөгөөд өдөр 12-13 цагийн орчимд байх гэж бодож байна сумын 3 дугаар баг “ хужрын ” гэх газарт явж байх хугацаанд өөдөөс улаан өнгийн тээврийн хэрэгсэл ирж байсан ба түүний араас гэнэт цагаан саарал өнгийн “Марк 2” маркийн тээврийн хэрэгсэл урсгал сөрж орж ирээд бидний унаж явсан тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасан. Түүнээс яг яаж мөргөснийг нь мэдэхгүй байна. Нэг мэдсэн чинь л бид замын хажуу хэсэгт гарчихсан байсан...” гэх мэдүүлгүүд, зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 398, 399 дугаартай дүгнэлтүүд, Техникийн шинжээчийн 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 06/122 дугаартай дүгнэлт, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 20 оны 04 дүгээр сарын -ний өдрийн 20/ШД-135 дугаартай дүгнэлт, Хэнтий аймгийн Автотээврийн төвийн шинжээчийн 20 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 07 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Н.******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн байхаас гадна шүүгдэгч Н.*******, түүний өмгөөлөгч Л.******* нар нь шүүх хуралдаанд шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч тэр талаар маргаагүй болно.
Шүүгдэгч нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж А.гийн эрүүл мэндэд хүндэвтэр, О.ын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 398, 399 дугаартай дүгнэлтүүдээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийг өөрчлөн найруулсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан “согтуурсан, мансуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулж үйлдсэн бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж /хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн/ өөрчлөн найруулж 20 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.
Гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж буй Эрүүгийн хуулиар тодорхойлдог бөгөөд шүүгдэгч Н.*******ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь 2023 оны 06 дугаар сарын 25-ны өдөр үйлдэгдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж заасныг баримталж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Н.*******т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Н.*******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж нэг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчлагдсан бөгөөд шүүх хуралдаанд улсын яллагч Н.Амгалан нь шүүгдэгч Б.Сумъяагийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг тус тус гаргасан.
Шүүхээс шүүгдэгч Н.*******ийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, иргэний нэхэмжлэгч Э.*******д гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт 5,300,000 төгрөгийг төлж, 8,350,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., Ө. нарт төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шүүгдэгч Н.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж үзлээ.
Шүүгдэгч Н.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч насанд хүрээгүй хохирогч А.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч О.ын эрүүл мэндэд хүнд хохирол, иргэний нэхэмжлэгч Э.*******, Ө. нарын эд хөрөнгөд хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., иргэний нэхэмжлэгч Ө. нар нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул түүнийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., иргэний нэхэмжлэгч Ө. нарт төлөх төлбөргүй гэж үзэв.
Иргэний нэхэмжлэгч Э.******* нь тээврийн хэрэгслийн хохиролд 12,800,000 төгрөг, эмчилгээний зардалд 500,000 төгрөг, замын зардалд 100,000 төгрөг, машин ачилтын төлбөр 250.000 төгрөг нийт 13,650,000 төгрөг нэхэмжилнээс шүүгдэгч Н.******* нь 5,300,000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэх 8,350,000 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497,1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас 8,350,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.*******д олгох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., иргэний нэхэмжлэгч Ө. нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******н *******ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******н *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 (нэг) жил 6 (зургаа) сарын хугацаагаар тэнссүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Н.*******т тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.*******т мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******аас гэм хорын хохиролд 8,350,000 (найман сая гурван зуун тавин мянга) төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Э.*******д олгосугай.
7.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдоогүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д., иргэний нэхэмжлэгч Ө. нарт төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоох хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР