Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/192

 

 

 

 

 

 

 

 

 

  2024           07           22                                             2024/ШЦТ/192

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.*******

Шүүгдэгч Х.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* ******* овогт *******гийн *******т холбогдох 2339004580425 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Х.******* нь Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах ******* буюу муурын *******гийн гадна хэсэгт 2023 оны 10 дугаар сарын 14-ны шөнийн 05 цаг 30 минутын орчим Э.тай "автомашины хаалга чанга хаасан" гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар Э.ын нүүрэн хэсэгт 1-2 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн дээд 1-р шүдний цөгцний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Х.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Э. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ найзуудын хамтаар архи ууж байгаад үүрээр 05-06 цагийн хооронд такси дуудаж муурын ******* руу явсан. Тэгээд муурын *******гийн гадаа очоод манай эхнэр машинаас буухдаа хаалгыг нь чанга хаачихсан чинь тухайн таксины жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан нэг ах “хаалга яаж хаагаад байгаа писда вэ” гэж хэлэхээр нь би тухайн үедээ бол дуугүй л байсан. Тэгсэн чинь манай эхнэр уурлаад буугаад “наад машинаа явуул, үйлчилгээ үзүүлж байж ингэж явна гэж юу байсан юм” гэж хэлэхээр нь би машинаас нь буухдаа бас хаалгыг нь чанга хаачихсан юм. Тэгтэл тэр жолоочийнх нь хажууд сууж байсан ******* гээд ах машинаас бууж ирээд үгийн зөрөөгүй намайг зүүн нүдний доод хэсэгт 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалах зорилгоор тэр *******тай барьцалдаж авсан чинь тэр хүн дахин миний ам хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би арагшаа газарт унасан...” гэжээ. (хх-ийн 9-11)

 

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би ******* ахыг аваад Саригийн 14-07 тоотоос мөн таксинд явна гэсэн 4 хүнийг аваад муурын *******гийн гадаа очоод зогстол нэг эмэгтэй нь түрүүлээд машинаас буухдаа миний машины хаалгыг саваад буучихсан юм. Тэгэхээр нь би “Хүний эд хөрөнгө шүү дээ. Аятайхан зөөлхөн хааж болохгүй юу” гэж хэлсний дараа нөгөө эмэгтэй эргэж ирээд миний машинд сууж байсан 3 хүнийг дагуулаад буухдаа дахин хаалга чанга хаагаад буухаар нь би араас нь буугаад машин дахиад чанга хаалаа гэхэд миний машинд сууж байсан эрэгтэй хүн “чи яагаад миний эхнэр лүү уурлаад байгаа юм бэ” гэж хэлтэл ******* ах машинаас бууж ирээд тэр эхнэрээ өмөөрөөд байсан залуутай маргалдаад барьцалдаж авахаар нь би тэр хоёрыг салгах гэж боль боль гэж хэлтэл тэр эхнэрээ өмөөрөөд байсан залуу нь миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би машиндаа суучихсан юм. Ямар ч байсан ******* ах тэр залуутай маргалдаж барьцалдаж байсан нь үнэн. Гэхдээ зодож цохисон эсэхийг нь би бол нүдээрээ хараагүй...” гэжээ. (хх-ийн 20-21)

 

Гэрч М. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би хамаатны ах болох ын гэрт очоод байж байсан. Тэгээд 2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үүрийн 05-06 цагийн хооронд ах, эгч хоёр “муурын ******* орох ажилтай байна” гээд ах, эхнэр , мөн нэг найз нь гэх эмэгтэй дөрвүүлээ хамтдаа такси дуудаад суугаад муурын *******гийн гадаа очсон. Тэгтэл түрүүлээд эгч машинаас буугаад хаалгыг нь хаатал жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан /сүүлд нэрийг нь мэдсэн/ ******* гэдэг хүн машинаасаа “яаж хаалга хаагаад байгаа писда вэ?” гэж баахан хараалын үг хэлээд бууж ирэхэд ах бид хоёр хамт машинаас нь буусан. Тэгтэл тэр ******* гэдэг хүн манай ах ын нүүр хэсэг 2 удаа гараараа цохиход ах газарт унасан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд байж байтал машины жолооч бууж ирэхээр нь би цааш нь түлхэх гэж байгаад хальт шүргэчихсэн. Тэгээд тэр жолооч ах ч машиндаа суугаад ах газарт унахаар нь би нөгөө зодсон ахын араас гүйхэд ******* гэх хүн нь зугтаад алга болсон. Тэгээд эргэж ирээд ахыг харахад амнаас нь их цус гарч байсан. Тэгээд ах наад залууг чинь таньдаг хүн байна. Маргааш олж уулзъя гээд бид нар харьцгаасан...” гэжээ. (хх-ийн 24-25)

 

Гэрч Н. зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05-аас 06 цагийн хооронд би ******* сумын 5 дугаар баг Сариг 14-07 тоотод гэртээ байж байгаад утсаар такси дуудсан. Тэгээд нээх удалгүй манай гэрийн үүдэнд такси ирсэн гэхээр нь би нөхөр, нөхрийн дүү Оргил, манай нөхрийн найз бид 4 тэр машинд суугаад ******* ******* явсан. Тэнд очоод би машинаас буухад намайг “машины хаалга чанга хаалаа писда” гэж ууралхаар нь би нөхөр найз хоёрыг “Машинаас буу. Ингэж явна гэж юу байсан юм” гээд машинаас нь буулгасан. Манай нөхөр машинаас нь буухдаа хаалгыг нь чанга хаагаад буухад урд талын суудалд сууж байсан гэдэг хүн бууж ирээд “хаалга яаж хаагаад байгаа писда вэ?” гэж хэлээд манай нөхрийг 2 удаа цохисон. Эхний цохиж байгааг нь би хараагүй. 2 дахь удаагаа цохиж байхыг нь хархад манай нөхөр арагшаа саваад унаж байсан. Тэгээд манай нөхрийн дүү Оргил нь г холдуулаад барьцалдаад авсан чинь гэдэг хүн зугтаад явчихсан...” гэжээ. (хх-ийн 26-27)

 

 Шүүгдэгч Х.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би хүн зодож биед нь гэмтэл учруулсан асуудал байхгүй учраас энэ зүйл ангийн энэ яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэжээ. (хх-ийн 84-85)

 

Гэрч Х.ын мэдүүлэг (хх-ийн 16-17),

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 500 дугаартай “...1. Э.ын биед зүүн дээд 1-р шүдний цөгцний хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.4. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

6. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй болно.

7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 153-155),

 

Зөрчлийн хэрэг нээсэн шийдвэрийг хүчингүй болгож, эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол (хх-ийн 1-2),

Э.ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 5),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 42, 45),

Эмчийн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 38, 39),

Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 44),

Х.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 43) Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 56-74) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Х.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн ******* нь 2023 оны 10 дугаар сарын 14-ний шөнийн 05 цаг 30 минутын орчим Хэнтий аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “*******” буюу муурын *******гийн гадна хэсэгт Э.тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь 1-2 удаа гараараа цохиж, түүний эрүүл мэндэд “зүүн дээд 1-р шүдний цөгцний хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Х.*******ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Э.ын “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр би гэртээ найзуудын хамтаар архи ууж байгаад үүрээр 05-06 цагийн хооронд такси дуудаж муурын ******* руу явсан. Тэгээд муурын *******гийн гадаа очоод манай эхнэр машинаас буухдаа хаалгыг нь чанга хаачихсан чинь тухайн таксины жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан нэг ах “хаалга яаж хаагаад байгаа писда вэ” гэж хэлэхээр нь би тухайн үедээ бол дуугүй л байсан. Тэгсэн чинь манай эхнэр уурлаад буугаад “наад машинаа явуул, үйлчилгээ үзүүлж байж ингэж явна гэж юу байсан юм” гэж хэлэхээр нь би машинаас нь буухдаа бас хаалгыг нь чанга хаачихсан юм. Тэгтэл тэр жолоочийнх нь хажууд сууж байсан ******* гээд ах машинаас бууж ирээд үгийн зөрөөгүй намайг зүүн нүдний доод хэсэгт 1 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхээр нь би биеэ хамгаалах зорилгоор тэр *******тай барьцалдаж авсан чинь тэр хүн дахин миний ам хэсэг рүү нэг удаа цохисон. Тэгээд би арагшаа газарт унасан...” гэх, гэрч М.ы “...Тухайн өдөр би ******* ахыг аваад Саригийн 14-07 тоотоос мөн таксинд явна гэсэн 4 хүнийг аваад муурын *******гийн гадаа очоод зогстол нэг эмэгтэй нь түрүүлээд машинаас буухдаа миний машины хаалгыг саваад буучихсан юм. Тэгэхээр нь би “Хүний эд хөрөнгө шүү дээ. Аятайхан зөөлхөн хааж болохгүй юу” гэж хэлсний дараа нөгөө эмэгтэй эргэж ирээд миний машинд сууж байсан 3 хүнийг дагуулаад буухдаа дахин хаалга чанга хаагаад буухаар нь би араас нь буугаад машин дахиад чанга хаалаа гэхэд миний машинд сууж байсан эрэгтэй хүн “чи яагаад миний эхнэр лүү уурлаад байгаа юм бэ” гэж хэлтэл ******* ах машинаас бууж ирээд тэр эхнэрээ өмөөрөөд байсан залуутай маргалдаад барьцалдаж авахаар нь би тэр хоёрыг салгах гэж боль боль гэж хэлтэл тэр эхнэрээ өмөөрөөд байсан залуу нь миний нүүр хэсэг рүү 1 удаа цохисон. Тэгээд би машиндаа суучихсан юм. Ямар ч байсан ******* ах тэр залуутай маргалдаж барьцалдаж байсан нь үнэн. Гэхдээ зодож цохисон эсэхийг нь би бол нүдээрээ хараагүй...” гэх, гэрч М.ын “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдөр үүрийн 05-06 цагийн хооронд ах, эгч хоёр “муурын ******* орох ажилтай байна” гээд ах, эхнэр , мөн нэг найз нь гэх эмэгтэй дөрвүүлээ хамтдаа такси дуудаад суугаад муурын *******гийн гадаа очсон. Тэгтэл түрүүлээд эгч машинаас буугаад хаалгыг нь хаатал жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан /сүүлд нэрийг нь мэдсэн/ ******* гэдэг хүн машинаасаа “яаж хаалга хаагаад байгаа писда вэ?” гэж баахан хараалын үг хэлээд бууж ирэхэд ах бид хоёр хамт машинаас нь буусан. Тэгтэл тэр ******* гэдэг хүн манай ах ын нүүр хэсэг 2 удаа гараараа цохиход ах газарт унасан. Тэгээд би тэр хоёрыг салгах гээд байж байтал машины жолооч бууж ирэхээр нь би цааш нь түлхэх гэж байгаад хальт шүргэчихсэн. Тэгээд тэр жолооч ах ч машиндаа суугаад ах газарт унахаар нь би нөгөө зодсон ахын араас гүйхэд ******* гэх хүн нь зугтаад алга болсон. Тэгээд эргэж ирээд ахыг харахад амнаас нь их цус гарч байсан...” гэх, гэрч Н.гийн “...2023 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 05-аас 06 цагийн хооронд би ******* сумын 5 дугаар баг Сариг 14-07 тоотод гэртээ байж байгаад утсаар такси дуудсан. Тэгээд нээх удалгүй манай гэрийн үүдэнд такси ирсэн гэхээр нь би нөхөр, нөхрийн дүү Оргил, манай нөхрийн найз бид 4 тэр машинд суугаад ******* ******* явсан. Тэнд очоод би машинаас буухад намайг “машины хаалга чанга хаалаа писда” гэж ууралхаар нь би нөхөр найз хоёрыг “Машинаас буу. Ингэж явна гэж юу байсан юм” гээд машинаас нь буулгасан. Манай нөхөр машинаас нь буухдаа хаалгыг нь чанга хаагаад буухад урд талын суудалд сууж байсан гэдэг хүн бууж ирээд “хаалга яаж хаагаад байгаа писда вэ?” гэж хэлээд манай нөхрийг 2 удаа цохисон. Эхний цохиж байгааг нь би хараагүй. 2 дахь удаагаа цохиж байхыг нь хархад манай нөхөр арагшаа саваад унаж байсан...” гэх мэдүүлгүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 500 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч Х.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч Х.*******ын үйлдлийн улмаас хохирогч Э.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 500 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Х.*******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Х.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Х.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Э.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Э. нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...гомдолтой, хохирлоо нэхэмжилнэ” гэж тэмдэглүүлсэн боловч хэрэгт хохиролтой холбоотой баримт гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Х.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч Э. нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Х.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* ******* овогт *******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******т 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хохирогч Э. нь өөрт учирсан хохирлоо холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Х.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Х.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Х.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.ХОСБАЯР