Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 2024/ШЦТ/191

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул  

Улсын яллагч Н.Амгалан

Хохирогч Г.*******

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.*******

Шүүгдэгч Э.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******т холбогдох 2439000000081 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Э.******* нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг Жавхлантын 15 тоотод хохирогч Г.*******ыг гэзгийн хүүхдүүдийг доромжлолоо гэх шалтгааны улмаас түүний нүүр хэсэгт өшиглөх, алгадах зэргээр зодож хохирогч Г.*******ын эрүүл мэндэд баруун доод 7 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Г.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Анх заал авах гээд *******-*******, *******-******* бид 3 уулзсан. Заал өгдөг хүн нь байхгүй байсан. Тэгээд манай эмээгийнх эзгүй байсан учраас пиво уух гээд суусан. ******* ах орж ирэхэд ууж эхэлсэн. *******-******* бид хоёр хоорондоо юм ярьж маргалдсан. *******-Эрдэнийн ах бид 2 найзууд. *******-*******, *******-******* хоёр маргалдсанаас болоод зодоон болсон. Гадаа *******-*******, *******-******* бид 3 тамхи татчихаад *******-******* тоглоод юм уу яасан юм мэдэхгүй намайг хавсарчхаад орж ирээд муудсан. Тэгээд ******* ах уурлаад зодсон гэв....” гэв.

Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой нутгийн залуучууд болох *******-*******, *******- ******* нартай спорт зааланд сагсан бөмбөг тоглохоор төлөвлөсөн байсан боловч тухайн үед спорт заал хариуцсан хүн нь сумын төв дээр байхгүй байсан болохоор Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг Жавхлантын 15 тоотод байх манай гэрт очиж 2 ширхэг “Сэнгүр” нэртэй 2.5 литрийн пиво хувааж уугаад унтацгаахаар болсон. Тэгээд тухайн 2 том савтай пивоо *******-*******, *******-******* нартай хувааж уух гээд сууж байсан чинь *******-*******, *******-******* нар хамаатны ах болох гэх ахыг дуудсан. Тэгсэн чинь гаднаас ах, эхнэр , нарын хамтаар 2 том савтай пиво бариад манай гэрт орж ирсэн. Тухайн үед би гэрээс *******-*******, *******-******* нартай гараад “ ах олуулаа ирчихсэн юм чинь явуулсан дээр байхаа гурвуулаа үлдээд авсан 2 пиво хувааж уугаад амаръя” гэсэн чинь *******-******* хэлэхдээ “ ах 1 савтай пивоо уучихаад буцаад яваад өгнө. Санаа зоволтгүй” гэж хэлсэн. Тухайн үед би 4 том савтай пивоноос 3 аягыг л уусан. Харин *******-*******, *******- *******, ах, нар 4 том савтай пивыг хувааж уугаад дууссан чинь дахин дэлгүүрээс 2 том савтай пиво 1 шил 0.75 граммын савлагаатай “Эдэн” нэртэй архи авч ирээд уусан. Тухайн үед би архи болон пивоноос уугаагүй. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 20-ны үүрийн 04 цагийн үед би юм яриад сууж байхдаа *******-*******д хандан “Танай ах чинь миний ч найз. Ахын чинь эхнэр ч гэсэн миний найз. Тэр хоёр ч сайхан амьдарч байгаа шүү” гэсэн чинь *******-******* гэнэт уурлаад “Чи тэгээд атаархаад байгаа юм уу?” гээд над руу дайраад байхаар нь би тухайн үедээ уучлалт гуйгаад байдлыг намдаасан. Тэгээд би гэрээс тэй гараад тамхи татаад зогсож байсан чинь миний зүүн хацар, уруул хэсэгт алгадсан чинь *******-******* намайг ардаас ирээд хавсраад унагаасан. Тухайн үед би ганцаараа байсан болохоор айгаад дуугүй өнгөрөөсөн. Тэгээд гэрт ороод сууж байсан чинь , *******-*******, *******-******* нар хамаатнууд болохоороо хоорондоо “Гэзгийн хүүхдүүдийг хэн доромжлоод байгаа юм бэ?” гээд ярилцаж байснаа гэнэт над руу дайраад ах миний зүүн дух хэсэгт цохисон чинь *******-******* босож ирээд миний зүүн нүд хэсэгт гараараа цохисон. Тэгсэн чинь *******-******* миний толгойны ар дагз хэсэг рүү цохиод, миний толгойг доош дараад байж байхад миний баруун шанаа, хацар хэсэгт ах гуталтай хөлөөрөө өшиглөсөн чинь миний баруун шүд хугарчих шиг болсон. Мөн толгой эргээд ухаан алдах дөхсөн. Тэгээд би өндийгөөд “За одоо больё. Та нар олуулаа би ганцаараа” гээд би хөнжлөө нөмрөөд орон дээрээ буруу хараад хэвтсэн чинь *******-*******, ах, , нар манай гэрээс гараад гэр гэр лүүгээ явсан. Харин *******-******* манай гэрт суугаад үлдсэн. Тухайн үед толгой өвдөөд байсан болохоор би унтчихсан. Тэгсэн чинь гаднаас *******-*******, ах, нар манай гэрт буцаад ороод ирсэн чинь *******-******* гэнэт намайг сэрээгээд “Чи эрүүл болохоор нь уулзаарай. Би гүйцээгээд чамайг ална” гэсэн чинь цаанаас нь “*******-******* ээ хөгшөөн наад муугаа гүйцээчих. Би хэргийг нь хаана” гээд байсан. Тэгээд үлдсэн архиа ууцгаагаад *******-*******, *******-*******, , ах 4 манай гэрээс гараад явсан. Тэгээд дараа нь эв зүйгээ олоод уулзаад уучлалт гуйчихвал асуудал болгохгүй өнгөрөөе гэж бодоод уулзсан чинь намайг доромжлоод “Манай эхнэр ч чам шиг арчаагүй юмыг зодно” гэх мэтээр доромжлоод байсан...” гэжээ. (хх-ийн 7-8),

Гэрч Д.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сард амралтаараа гэртээ ирээд байхад буюу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний орой *******-*******, ******* хоёртой спорт зааланд тоглох гэхэд заал цоожтой байхаар нь больсон. Тэгээд *******-*******, ******* бид 3 пиво уухаар болж 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво авч *******ын гэрт очиж уусан. Тэгтэл над руу ******* залгаад “Зааланд тоглох юу болсон бэ?” гэхээр нь “Хүн нь байхгүй тоглохоо больсон. *******ын гэрт *******-******* бид гурав пиво ууж байна. Хүрээд ирэх үү?” гэж хэлэхэд удалгүй ******* 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй пиво аваад ирсэн. Тэгээд *******-******* утсаар рүү залгаад “Завтай бол хүрээд ир ээ. Бид нар пиво ууж байна” гэхэд 2,5 литрийн “Сэрүүн” нэртэй 1 сав пиво авч ирээд бүгд уугаад согтсон. Тухайн үед ******* арай илүү согтоод *******, цэцэг хоёрын дунд элдвийн юм яриад тэр хоёрыг хооронд нь маргалдуулаад цэцэг явлаа гээд гарахад нь араас нь гарсан. Тэгтэл уух юм дуусаад *******, цэцэг, *******, *******-******* нар дахин дэлгүүр явж 2,5 литрийн “Сэнгүр” нэртэй пиво, 0,75 литрийн “Эдэн” нэртэй архи авч ирээд уусан. Тэгж байхад *******, нар гарч тамхилна гээд гарахаар нь араас нь бид нар бүгдээрээ гарахад тэр хоёр гадаа тэврэлдээд зогсож байхаар нь би “За бүгдээрээ оръё” гэж хэлээд гэрт ороод *******-*******тэй юм яриад сууж байхад ******* гаднаас орж ирээд *******-Эрдэнийг хөлөөрөө жийгээд дараа нь цохих гэхэд нь *******-******* бултаад *******ыг барьж аваад хөмөрч унагаасан. Тэгэхэд нь ******* *******ыг салгаад зүүн орон дээр аваачиж дарсан. Би *******-Эрдэнийг салгасан. Тэгээд *******ыг ******* орон дээр босгохгүй дараад хэвтэж байхад нь ******* *******ын зүүн шанаа хэсэг рүү гараа хагас атгаад 1 удаа цохисон. Тэгэхэд нь ******* уурлаад *******ыг зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгтэл ******* шүүгээнээсээ хутга авах гэхэд нь би тэгж болохгүй гээд хутгыг нь нуусан...” гэжээ. (хх-ийн 11-13),

Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...бид нар 2 дахь пивоо ууж дуусаад ******* намайг “Гарч тамхилах уу?” гээд бид хоёр гараад тэврэлдээд зогсож байхад гэрээс бүгд гараад ирсэн. Тэгтэл ******* бид хоёрыг хоорондоо зодолдож байна гэж ойлгосон уу, яасан *******-******* ирээд бид хоёрыг салгаад бүгд гэртээ ороод үлдсэн пивоо ууж дуусгаад дахин дэлгүүрээс архи, пиво авч ирэхээр *******, цэцэг, *******, *******-******* нар яваад гэрт *******-******* бид хоёр үлдсэн. Тэгтэл тэр хэд дараахан нь 2,5 литрийн пиво 2 савыг, 0,5 литрийн “Эдэн” гэдэг нэртэй архи авч ирээд *******, *******, *******-*******, *******-******* нар хувааж уусан. Би маргааш хадмындаа очно гээд эхний 2 пивоноос уугаад дахиж уугаагүй. цэцэг архи пивоноос огт уугаагүй. Тэгээд би цэцэгтэй гэрийн гадаа машин халаах зуураа юм ярьж байгаад орж ирэхэд *******-Эрдэнийг ******* сандал дээр сууж байхад нь өшиглөсөн гээд муудчихсан *******ыг зүүн орон дээр ******* дараад хэвтэж байсан. *******-******* сандал дээр сууж байсан. Тэгээд намайг харж байхад ******* *******ын дээрээс дараад суучихсан “Чи болиоч” гээд зүүн гараараа *******ын баруун хацар хэсэг рүү зөөлхөн алгадаж байсан. Дараа нь баруун гараараа зүүн хацар хэсэг рүү нь 1 удаа алгадсан. Тэгээд би эргээд цэцэгтэй гарч машин дотор хэсэг юм ярьж байгаад орж ирэхэд ******* “Та нарын хэн намайг өшиглөсөн бэ?” гээд гэрийнхээ зүүн орон дээр *******т даруулаад орилоод хэвтэж байсан. Тэгээд би цаг хартал 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өглөөний 03 цаг өнгөрч байхаар нь “За за би харьлаа” гээд ганцаараа гэр лүүгээ явсан. Гэрт *******-*******, *******-*******, *******, цэцэг, ******* нар үлдсэн. Маргааш өглөө нь *******ын аав манай гэрт ирээд “Миний хүүг хэн зодсон бэ?” гээд асуугаад явж байхаар нь “Би түрүүлээд гэртээ ирсэн. Намайг байхад нэг их сүртэй зодоон маргаан болоогүй” гэж хэлээд явуулсан...” гэжээ. (хх-ийн 16-18),

Гэрч Б.цэцэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...нөхрийгөө аваад явах гэхэд тэд нар дахин архи, пиво авч ирж уух юм яриад намайг “Машинаа бариад дэлгүүр явж өгөөч” гэхээр нь би *******-*******, *******, ******* гуравтай хамт явж 2 том пиво, 1 шил архи аваад эргэж очоод тэд нартай хамт хэсэг суусан. Тэгтэл ******* манай нөхөр бид хоёрт хандаж “Би танай эхнэрийг авч суух байсан юм. Та хоёр яаж яваад суучихдаг юм” гээд миний өмнө болоод өнгөрсөн амьдралыг яриад манай нөхөр бид хоёрыг муудалцуулаад манай нөхөр над руу уурлаад байхаар нь би гараад машинаа асаагаад явах гэхэд араас гарч ирээд надтай хэсэг юм яриад сууж байгаад эргээд гэрт орсон. Тэгтэл , ******* хоёр тамхи татна гээд гараад явсан. Араас нь *******-******* гараад удалгүй орж ирэхдээ ******* *******-Эрдэнийг сандал дээр сууж байхад нь хөлөөрөө жийгээд унагаасан. Тэгтэл *******-******* уурлаад *******ыг тонгорч унагаагаад хувцасны шүүгээний наана унасан. Тэгэхээр нь ******* *******ыг салгаж гэрийнх нь зүүн талын орон дээр дарж хэвтсэн. *******-******* нь *******-Эрдэнийг салгаж холдуулсан. Тэгтэл манай нөхөр *******ыг ******* хараагаад баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нь 1 удаа алгадсан. Тэгэхээр нь ******* уурлаад “Чи ахыгаа яаж байгаа юм бэ?” гээд зөрүүлээд зүүн хацар хэсэг рүү нь 1 удаа алгадаад хоорондоо зүүн орон дээр даралцаж байгаад ******* босоход араас нь ******* “Би та нарыг эрүүлдээ ална. Цэрэгт байхдаа 50 цэрэгт зодуулж байгаагүй. Яахаараа та нар намайг дээрэлхээд байгаа юм бэ?” гээд шүүгээнээсээ хутга авахад нь *******-******* “тэгж болохгүй” гээд хутгыг нь цаашаа хийлгэсэн. Тэгээд би нөхрийгөө “явъя” гэхэд “Би дүүгээ ийм байдалтай орхиж явахгүй. Унтуулчихаад гэрт нь амраагаад явна” гээд байхаар нь би хариад амарч байхад над руу залгаад “Би харьлаа. Чи ирж нөхрийгөө аваарай. Тасарчихлаа” гэж хэлэхээр нь би очиж *******-*******, *******-******* хоёроор сугадуулаад машинд суулгаж аваад гэртээ ирсэн...” гэжээ. (хх-ийн 21-22),

Гэрч Б.*******-******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* согтоод ******* ахыг эхнэртэй нь муудалцуулах гээд дунд нь сонин сонин юм яриад байсан. Тэгсэн чинь ******* ах эхнэртэйгээ маргалдаад эхнэр нь уурлаад гараад явчихсан. Тэгээд уух юм дууссан чинь ******* ах эхнэртэйгээ, ******* бид нар дэлгүүр орж 1 шил 0.75 граммын архи, 1 том савтай пивотой авч ирээд *******ын гэрт ууж байсан чинь ******* 2 гарч тамхилаад орж ирээд ******* намайг сандал дээр сууж байхад савж унатал жийгээд цохих гэхээр нь би бултаж босож ирээд *******ыг барьж аваад тонгорч унагаасан чинь ******* ах ******* бид хоёрыг салгаад *******ыг орон дээр дараад хэвтүүлсэн чинь ******* ахыг ******* гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхээр нь ******* ах зөрүүлээд 1 удаа алгадаж байх шиг байсан. Тэгсэн чинь ******* шүүгээнээсээ хутга гаргаад ирсэн чинь *******-******* болохгүй гээд хутгыг нь нуусан. Ер нь *******, ******* ахыг цэцэгтэй суусан. “Та 2 яаж яваад суусан юм. Салгах гэж би зөндөө үзсэн” гэх мэт зүйлс яриад байсан...” гэжээ. (хх-ийн 91-92),

Шинжээч эмч Ц. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тухайн гэмтэл нь алгадуулах үед үүсэх боломжтой. Учир нь гарын алганы дотор чигчий хуруу талын зузаан булчин хүний шүд хэсэгт цохих юм бол хүний шүд хугарах боломжтой...Цөгц хэсгийн хугарал гэдэг нь амны хөндийд ил харагдахуйц буйлны ирмэгээс доош байрласан хэсгийн шүдний хугаралыг хэлнэ...Тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэжээ. (хх-ийн 132),

Шүүгдэгч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 129-130),

Гэрч Б.ын мэдүүлэг (хх-ийн 87-88),

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай “...1.2. Г.*******ын биед баруун доод 7-р шүдний цөгц хэсгийн хугарал, зүүн нүдний алимд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4.5. Дээрх гэмтлүүдээс баруун доод 7-р шүдний цөгц хэсгийн хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр 5 хувь тогтмол алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, зүүн нүдний алимд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй....” гэх дүгнэлт  (хх-ийн 33-34),

Г.*******ын Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 02),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 94, 50-51)

Э.*******ын иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, (хх-ийн 49, 52)

Э.*******ын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 53-85), хохирогч Г.*******ын шүүх хуралдаанд гаргаж өгсөн хохирлын баримт 2 хуудас болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Э.*******т холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 01 дүгээр сарын 20-ны шөнө 04 цагийн орчим согтуурсан үедээ Хэнтий аймгийн ******* сумын 6 дугаар баг Жавхлантын 15 тоотод хохирогч Г.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт өшиглөх, алгадах зэргээр зодож эрүүл мэндэд нь “баруун доод 7 дугаар шүдний цөгц хэсгийн хугарал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Э.*******ын “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.*******ын “...гэрт ороод сууж байсан чинь , *******-*******, *******-******* нар хамаатнууд болохоороо хоорондоо “Гэзгийн хүүхдүүдийг хэн доромжлоод байгаа юм бэ?” гээд ярилцаж байснаа гэнэт над руу дайраад ах миний зүүн дух хэсэгт цохисон чинь *******-******* босож ирээд миний зүүн нүд хэсэгт гараараа цохисон. Тэгсэн чинь *******-******* миний толгойны ар дагз хэсэг рүү цохиод, миний толгойг доош дараад байж байхад миний баруун шанаа, хацар хэсэгт ах гуталтай хөлөөрөө өшиглөсөн чинь миний баруун шүд хугарчих шиг болсон. Мөн толгой эргээд ухаан алдах дөхсөн...” гэх, гэрч Д.*******-Эрдэнийн “...*******-*******тэй юм яриад сууж байхад ******* гаднаас орж ирээд *******-Эрдэнийг хөлөөрөө жийгээд дараа нь цохих гэхэд нь *******-******* бултаад *******ыг барьж аваад хөмөрч унагаасан. Тэгэхэд нь ******* *******ыг салгаад зүүн орон дээр аваачиж дарсан. Би *******-Эрдэнийг салгасан. Тэгээд *******ыг ******* орон дээр босгохгүй дараад хэвтэж байхад нь ******* *******ын зүүн шанаа хэсэг рүү гараа хагас атгаад 1 удаа цохисон. Тэгэхэд нь ******* уурлаад *******ыг зүүн шанаа хэсэг рүү нь баруун гараараа 1 удаа алгадсан. Тэгтэл ******* шүүгээнээсээ хутга авах гэхэд нь би тэгж болохгүй гээд хутгыг нь нуусан...” гэх, гэрч Г.гийн “...Тэгээд намайг харж байхад ******* *******ын дээрээс дараад суучихсан “Чи болиоч” гээд зүүн гараараа *******ын баруун хацар хэсэг рүү зөөлхөн алгадаж байсан. Дараа нь баруун гараараа зүүн хацар хэсэг рүү нь 1 удаа алгадсан. Тэгээд би эргээд цэцэгтэй гарч машин дотор хэсэг юм ярьж байгаад орж ирэхэд ******* “Та нарын хэн намайг өшиглөсөн бэ?” гээд гэрийнхээ зүүн орон дээр *******т даруулаад орилоод хэвтэж байсан...” гэх, гэрч Б.цэцэгийн “...манай нөхөр *******ыг ******* хараагаад баруун гараараа зүүн шанаа хэсэг рүү нь 1 удаа алгадсан. Тэгэхээр нь ******* уурлаад “Чи ахыгаа яаж байгаа юм бэ?” гээд зөрүүлээд зүүн хацар хэсэг рүү нь 1 удаа алгадаад хоорондоо зүүн орон дээр даралцаж байгаад ******* босоход араас нь ******* “Би та нарыг эрүүлдээ ална. Цэрэгт байхдаа 50 цэрэгт зодуулж байгаагүй. Яахаараа та нар намайг дээрэлхээд байгаа юм бэ?” гээд шүүгээнээсээ хутга авахад нь *******-******* “тэгж болохгүй” гээд хутгыг нь цаашаа хийлгэсэн...” гэх, гэрч Б.*******-Эрдэнийн “...******* намайг сандал дээр сууж байхад савж унатал жийгээд цохих гэхээр нь би бултаж босож ирээд *******ыг барьж аваад тонгорч унагаасан чинь ******* ах ******* бид хоёрыг салгаад *******ыг орон дээр дараад хэвтүүлсэн чинь ******* ахыг ******* гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхээр нь ******* ах зөрүүлээд 1 удаа алгадаж байх шиг байсан. Тэгсэн чинь ******* шүүгээнээсээ хутга гаргаад ирсэн чинь *******-******* болохгүй гээд хутгыг нь нуусан...” гэх, шинжээч эмч Ц.ын “...Тухайн гэмтэл нь алгадуулах үед үүсэх боломжтой. Учир нь гарын алганы дотор чигчий хуруу талын зузаан булчин хүний шүд хэсэгт цохих юм бол хүний шүд хугарах боломжтой. ...Цөгц хэсгийн хугарал гэдэг нь амны хөндийд ил харагдахуйц буйлны ирмэгээс доош байрласан хэсгийн шүдний хугаралыг хэлнэ. ...Тухайн гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар хөнгөн зэрэгт хамаарна...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Шүүгдэгч Э.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Э.******* болон түүний өмгөөлөгч Г.******* нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Э.*******ын үйлдлийн улмаас хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 70 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч Э.*******т холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Э.*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 550,000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Э.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Э.*******ын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.******* нь “...гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэж мэдүүлж байх боловч тэр талаар баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгч Э.*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Харин хохирогч Г.******* нь өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Э.*******аас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******т 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4.Хохирогч Г.******* нь өөрт учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд Э.*******аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчийн оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.*******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Э.ХОСБАЯР

  2024           07           22                                             2024/ШЦТ/191

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн 1999 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн 3 дугаар хороо Баганарангийн 19-19 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* (СД99112517).