Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/193

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Д.Чулуунпүрэв

Шүүгдэгч А.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******д холбогдох 2439000920202 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч А.******* нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний шилжих шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багт Ц.*******ыг гэр лүү нь хүргэх замдаа түүний нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохиж, түүний эрүүл мэндэд уруулын дотор салст болон гадна хэсэгт шарх, тархи доргилт, зүүн дээд 1, зүүн доод 1-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч А.******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч Ц.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай эрүүл мэндийн төвийн шүдний эмчийн өдөрлөг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдаад тэр оройгоо 17 цагийн үед манай шүдний эмч сумын төвийн *******гийн бааранд Эрүүл мэндийн төвийн албан хаагч нарыг урьсан байсан. Тэгээд манай эрүүл мэндийн төвийн нийт 9 албан хаагч нар *******гийн бааранд очиж шүдний эмч Хонгорзулын өдөрлөгт оролцсон. Тэгээд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Тэгээд орой 23 цагийн үед би *******гийн баарнаас бие засах гээд гарах үед араас Эрүүл мэндийн төвийн уламжлалтын их эмч ******* араас нэлээн согтуу гарч ирсэн. Тэгэхээр нь би *******гээс “Эгчийгээ гэрт маань хүргээд өгөөч” гэж хэлэхэд “За тэгье. Хүргээд өгье эгч” гээд явж байгаад гэнэт харанхуй буланд ирэхэд “Эгч ээ би таньтай унтмаар байна” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би “Чи юу яриад байгаа юм. Нэг нутаг усны хүүхэд байж болохгүй шүү дээ миний дүү” гэхэд “Чи дуугүй байж бай” гээд миний нүүрэн тус газарт зүүн шанаанд 3 удаа алгадахад би манараад унаад өгсөн. Тэгээд юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Гэнэт даараад сэрэхэд миний өмсөж байсан бүх хувцсыг тайлчихсан харанхуй буланд цасан дээр чармай нүцгэн хэвтэж байсан. Тэгээд би тэр хавиар өөрийн өмсөж байсан хувцсаа хайж олоод өмсөөд байж байхад миний дотуур хувцас, 1 ширхэг өрөөсөн оймсоо олоогүй. Шууд гэртээ ирээд нөхөр *******т хэлэхэд цагдаад дуудлага өгсөн. Би гэртээ ирээд өөрийн байгаа байдлаа харахад миний хамраас цус гарчихсан, нүүр маань цус болчихсон байсан. Тэгээд миний дотуур өмд маань олдохгүй байсан чинь өмсөж байсан өмдөнд маань хавчуулагдчихсан байсан. Манай нөхөр ******* хараад татаж аваад харахад миний дотуур хувцсыг маань урчихсан байсан. Тэгээд төд удалгүй цагдаа ирээд Эрүүл мэндийн төвд ирж үзүүлсэн. Ийм зүйл болсон....” гэжээ. (хх-ийн 15-17),

 

Гэрч Ү.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай эхнэр ******* над руу 21 цагийн үед утсаар залгаад “Ажлын хамт олонтойгоо ******* эгчийн бааранд сууж байна. Оройтохгүй очно” гэж хэлсэн. Тэгээд орой 00:00 цаг өнгөрч байхад манай эхнэр ******* уйлчихсан нүүр нь цус болчихсон гадуураа өмсөж явсан куртик нь байхгүй, нимгэн цамцтай орж ирээд хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар тодруулахад “Ажлын уламжлалтын эмч болох ******* намайг зодсон. Мөн хувцсыг минь тайлаад зодсон 3 удаа алгадахад би ухаан алдсан байсан. Тэгээд гэнэт ухаан ороод сэрэхэд миний хувцсыг бүгдийг нь тайлчихаад өвлийн хүйтэнд цасан дээр хаяад яваад өгсөн байсан. Тэгээд би тэр хавиас хувцаснуудаа олж аваад өмсөөд ирлээ хайраа. Намайг уучлаарай” гээд ирсэн. Тэгээд өмссөн өмднийх нь ард талаас нь дотуур хувцас нь буюу хар өнгийн турсик нь хавчуулагдсан байдалтай байж байсан. Тэгээд би татаад гаргаад ирэхэд хар өнгийн турсик нь урагдчихсан байсан. Тэгээд би цагдаагийн байгуулагад хандаад Эрүүл мэндийн төвд ирж үзүүлэхэд их эмч *******, бага эмч ******* нар үзлэг хийж үзээд “Бэлгийн харьцаанд орсон нь бол сайн мэдэгдэхгүй байна. Зүүн талын шанаандаа алгадуулсан сорвитой, уруулан дотроо язарч хавдсан, дээд үүдэн хоёр шүд хөдөлсөн байна” гэж эмч нар үзээд хэлсэн...” гэжээ (хх-ийн 20-21),

 

Гэрч Л. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Магнай трейд” шатахуун түгээгүүр дээрээ 22 цагийн үед байж байхдаа цонхоороо харах үед гадаа хойд зүгээс урд зүг рүү манай колонкийн зүүн талаар цайруудуу хувцастай эмэгтэй, эрэгтэй хоёр хүн урагшаа гараад явж байсан. Тэгээд би ийм орой болсон хойно манай энэ хавиар юун эрэгтэй, эмэгтэй хүн явдаг билээ гээд хараад өнгөрсөн. Тэгээд нэлээн удаж байгаад урд талаас манай колонкын зүүн талаар нөгөө эрэгтэй, эмэгтэй 2 хүний эмэгтэй нь шавар шавхай болон норчихсон байдалтай булан тойроод зүүн тийшээ яваад өгсөн. Би дотроо нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүний нэг нь байна гэж бодоод үлдсэн...” гэжээ. (хх-ийн 29-30),

 

Гэрч Ж.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Манай эрүүл мэндийн төвийн шүдний өдөрлөг болоод орой нь шүдний эмч өдөрлөг амжилттай болж дууслаа гээд Эрүүл мэндийн төвийн албан хаагч нарыг *******гийн бааранд хүлээн авалтад ирээрэй гэж урьсан. Тэгээд би болон манай эмнэлгийн албан хаагч нар ирцгээж *******гийн бааранд ууж идэцгээж байгаад тухайн өдөр би алсын дуудлагын жижүүр эмч байсан болохоор архи согтууруулах ундаа нээх их хэрэглээгүй. 21 цаг гээд би тухайн баарнаас ажлынхандаа хэлээгүй гараад гэртээ ирээд амарсан юм. Тэгээд шөнийн 01:00 цагийн орчим Эрүүл мэндийн төвийн жижүүр сувилагч Гэрэлмаа залгаад “Яаралтай хүн үзэх шаардлагатай байна. Их эмчээр үзүүлэхгүй бол болохгүй юм байна” гээд би Эрүүл мэндийн төвд ирэхэд манай сумын иргэн ******* болон Эрүүл мэндийн төвийн үйлчлэгч ******* нар ирсэн байсан. Тухайн үед би *******ыг үзэхэд их хэмжээний согтолттой, даралт хэвийн, амин үзүүлэлт хэвийн байсан. Хэсэг газрын үзлэгт ам болон хамраас цус гарж хатсан, доод уруул дотор талд язарсан, өмсөж явсан хувцас нь бохирдож шороо болсон байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн эх баригч эмч А.*******ийн хамт би эмэгтэйчүүдийн дотуур үзлэгийг хийхэд *******ын дотоож нь байхгүй байсан. Тэгээд үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гадна бэлэг эрхтний хөгжил зөв, үтрээ болон умайн хүзүүнд урагдалт, язралт шарх байхгүй гар дагаж урссан шингэнгүй хэвийн байсан. Тухайн үед эмэгтэйчүүдийн эх баригч эмч ******* нь умайн хүзүүнээс арчдасын шинжилгээ авсан...” гэжээ. (хх-ийн 43-45),

 

Гэрч А.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...шөнийн 01 цаг 11 минутад Эрүүл мэндийн төвийн жижүүр сувилагч Гэрэлмаа залгаад “Яаралтай хүн үзэх шаардлагатай байна. Та их эмч *******ийг аваад хүрээд ир” гэсэн. Тэгээд би Эрүүл мэндийн төвд ирэхэд манай сумын иргэн ******* болон Эрүүл мэндийн төвийн үйлчлэгч ******* нар ирсэн байсан. Тэгээд их эмч ******* ерөнхий үзлэгийг нь хийж, би эмэгтэйчүүдийн дотуур үзлэгийг хийхэд ******* нь хар өнгийн богино ретүзэн дотоожтой байсан. Тэгээд үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гадна бэлэг эрхтний хөгжил зөв, үтрээ болон умайн хүзүүнд урагдалт, язралт шарх байхгүй. Эмэгтэйчүүдийн толинд болон гар дагаж урсаж гарсан ялгадас шингэнгүй хэвийн байсан. Тухайн үед би үтрээнээс шинжилгээний савх модоор дээж авч наацын шилэнд арчдасын шинжилгээ авч 96 процентын спиртээр бэхчүүлэн авч зориулалтын саванд хийж хадгалсан ийм зүйл болсон...” гэжээ. (хх-ийн 48-50),

 

Гэрч О.ийн мэдүүлэг (хх-ийн 33-35),

Гэрч Б.н мэдүүлэг (хх-ийн 38-40),

Гэрч Т.ийн мэдүүлэг (хх-ийн 53-55),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1425 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн Ц.*******ийн бэлэг эрхтнээс авсан гэх 2 ширхэг шилэн наац дээр эр бэлгийн эс, үрийн шингэн, цус илрээгүй. Хучуур эс илэрсэн. Шилэн наац дээрх хучуур эс нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй.

2. А.******* гэж хаягласан цусны сийвэн нь ДНХ-ийн шинжилгээнд тэнцэхгүй....” гэх дүгнэлт  (хх-ийн 60-61),

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай “...1. Ц.*******ын биед уруулын дотор салст болон гадна хэсэгт шарх, тархи доргилт, зүүн дээд 1, зүүн доод 1-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 68-70),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1424 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн Цэвэлмаа овогтой *******аас хураан авсан хар өнгийн дотоож дээр эр бэлгийн эс, үрийн шингэн, цус илрээгүй. Хучуур эс илэрсэн.

2. Хар өнгийн дотоож дээр илэрсэн хучуур эс нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эмэгтэй хүнийх байна...” гэх дүгнэлт (хх-ийн 75-76),

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1423 дугаартай “...1. Шинжилгээнд ирүүлсэн А.*******гийн урд хэсгээрээ цэнхэр өнгийн дурс бичиглэл бүхий хар өнгийн дотоожны дотор урд хэсэгт эр бэлгийн эс, үрийн шингэн илэрсэн.

2. Дотоож дээр илэрсэн эр бэлгийн эс нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүнийх байна...” гэх дүгнэлт (хх-ийн 83-84),

 

Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт (хх-ийн 67),

Хэнтий аймгийн ******* сумын багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 109),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 111, 112),

А.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хх-ийн 110, 133, 134),

А.*******гийн Хас банкны харилцах дансны хуулга (хх-ийн 113-132) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч А.*******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч ******* овогт *******гийн ******* нь согтуурсан үедээ 2024 оны 01 дүгээр сарын 31-ний шөнө 23 цагийн орчим Хэнтий аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт Ц.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж нүүрэн тус газарт гараараа 3 удаа цохиж түүний эрүүл мэндэд “уруулын дотор салст болон гадна хэсэгт шарх, тархи доргилт, зүүн дээд 1, зүүн доод 1-р шүдний 1-р зэргийн хөдөлгөөн” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч А.*******гийн “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Ц.*******ын “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр зохион байгуулагдаад тэр оройгоо 17 цагийн үед манай шүдний эмч сумын төвийн *******гийн бааранд Эрүүл мэндийн төвийн албан хаагч нарыг урьсан байсан. Тэгээд манай эрүүл мэндийн төвийн нийт 9 албан хаагч нар *******гийн бааранд очиж шүдний эмч Хонгорзулын өдөрлөгт оролцсон. Тэгээд бид нар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэцгээсэн. Тэгээд орой 23 цагийн үед би *******гийн баарнаас бие засах гээд гарах үед араас Эрүүл мэндийн төвийн уламжлалтын их эмч ******* араас нэлээн согтуу гарч ирсэн. Тэгэхээр нь би *******гээс “Эгчийгээ гэрт маань хүргээд өгөөч” гэж хэлэхэд “За тэгье. Хүргээд өгье эгч” гээд явж байгаад гэнэт харанхуй буланд ирэхэд “Эгч ээ би таньтай унтмаар байна” гээд над руу дайрсан. Тэгэхээр нь би “Чи юу яриад байгаа юм. Нэг нутаг усны хүүхэд байж болохгүй шүү дээ миний дүү” гэхэд “Чи дуугүй байж бай” гээд миний нүүрэн тус газарт зүүн шанаанд 3 удаа алгадахад би манараад унаад өгсөн...” гэх мэдүүлэг, гэрч Ү.*******ийн “...2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр манай эхнэр ******* над руу 21 цагийн үед утсаар залгаад “Ажлын хамт олонтойгоо ******* эгчийн бааранд сууж байна. Оройтохгүй очно” гэж хэлсэн. Тэгээд орой 00:00 цаг өнгөрч байхад манай эхнэр ******* уйлчихсан нүүр нь цус болчихсон гадуураа өмсөж явсан куртик нь байхгүй, нимгэн цамцтай орж ирээд хүнд зодуулчихлаа гээд орж ирсэн. Тэгээд би юу болсон талаар тодруулахад “Ажлын уламжлалтын эмч болох ******* намайг зодсон. Мөн хувцсыг минь тайлаад зодсон 3 удаа алгадахад би ухаан алдсан байсан. Тэгээд гэнэт ухаан ороод сэрэхэд миний хувцсыг бүгдийг нь тайлчихаад өвлийн хүйтэнд цасан дээр хаяад яваад өгсөн байсан. Тэгээд би тэр хавиас хувцаснуудаа олж аваад өмсөөд ирлээ хайраа. Намайг уучлаарай” гээд ирсэн...” гэх мэдүүлэг, гэрч Л.ийн “...Би 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “Магнай трейд” шатахуун түгээгүүр дээрээ 22 цагийн үед байж байхдаа цонхоороо харах үед гадаа хойд зүгээс урд зүг рүү манай колонкийн зүүн талаар цайруудуу хувцастай эмэгтэй, эрэгтэй хоёр хүн урагшаа гараад явж байсан. Тэгээд би ийм орой болсон хойно манай энэ хавиар юун эрэгтэй, эмэгтэй хүн явдаг билээ гээд хараад өнгөрсөн. Тэгээд нэлээн удаж байгаад урд талаас манай колонкын зүүн талаар нөгөө эрэгтэй, эмэгтэй 2 хүний эмэгтэй нь шавар шавхай болон норчихсон байдалтай булан тойроод зүүн тийшээ яваад өгсөн. Би дотроо нөгөө эрэгтэй, эмэгтэй хоёр хүний нэг нь байна гэж бодоод үлдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ж.*******ийн “...шөнийн 01:00 цагийн орчим Эрүүл мэндийн төвийн жижүүр сувилагч Гэрэлмаа залгаад “Яаралтай хүн үзэх шаардлагатай байна. Их эмчээр үзүүлэхгүй бол болохгүй юм байна” гээд би Эрүүл мэндийн төвд ирэхэд манай сумын иргэн ******* болон Эрүүл мэндийн төвийн үйлчлэгч ******* нар ирсэн байсан. Тухайн үед би *******ыг үзэхэд их хэмжээний согтолттой, даралт хэвийн, амин үзүүлэлт хэвийн байсан. Хэсэг газрын үзлэгт ам болон хамраас цус гарж хатсан, доод уруул дотор талд язарсан, өмсөж явсан хувцас нь бохирдож шороо болсон байсан. Тэгээд эмэгтэйчүүдийн эх баригч эмч А.*******ийн хамт би эмэгтэйчүүдийн дотуур үзлэгийг хийхэд *******ын дотоож нь байхгүй байсан. Тэгээд үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гадна бэлэг эрхтний хөгжил зөв, үтрээ болон умайн хүзүүнд урагдалт, язралт шарх байхгүй гар дагаж урссан шингэнгүй хэвийн байсан...” гэх мэдүүлэг, гэрч А.*******ийн “...шөнийн 01 цаг 11 минутад Эрүүл мэндийн төвийн жижүүр сувилагч Гэрэлмаа залгаад “Яаралтай хүн үзэх шаардлагатай байна. Та их эмч *******ийг аваад хүрээд ир” гэсэн. Тэгээд би Эрүүл мэндийн төвд ирэхэд манай сумын иргэн ******* болон Эрүүл мэндийн төвийн үйлчлэгч ******* нар ирсэн байсан. Тэгээд их эмч ******* ерөнхий үзлэгийг нь хийж, би эмэгтэйчүүдийн дотуур үзлэгийг хийхэд ******* нь хар өнгийн богино ретүзэн дотоожтой байсан. Тэгээд үзлэгийг цааш үргэлжлүүлэхэд гадна бэлэг эрхтний хөгжил зөв, үтрээ болон умайн хүзүүнд урагдалт, язралт шарх байхгүй. Эмэгтэйчүүдийн толинд болон гар дагаж урсаж гарсан ялгадас шингэнгүй хэвийн байсан. Тухайн үед би үтрээнээс шинжилгээний савх модоор дээж авч наацын шилэнд арчдасын шинжилгээ авч 96 процентын спиртээр бэхчүүлэн авч зориулалтын саванд хийж хадгалсан ийм зүйл болсон...” гэх мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 1423, 1424, 1425 дугаартай дүгнэлтүүд, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч А.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч А.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.*******гийн үйлдлийн улмаас хохирогч Ж.Оюунцэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 66 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч А.*******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч А.*******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч А.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч А.*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч А.*******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Ц.*******ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.******* нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “...Хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй...” гэж тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч А.*******г бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч А.******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ******* овогт *******гийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн *******д 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.*******гийн хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 (дөрөв) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч А.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч А.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР