| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Э.Хосбаяр |
| Хэргийн индекс | 180/2024/0189/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/197 |
| Огноо | 2024-07-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Д.Чулуунпүрэв |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******өд холбогдох 2439001750233 дугаартай эрүүгийн хэргийг 2024 оны 07 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Б.******* 2024 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 23 цагийн орчим өдөр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ийн 02-06 тоотод байх өөрийн гэр болон гадна хэсэгт, гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.*******тай маргалдаж улмаар хохирогчийн үснээс зулгаах, толгойн ар хэсэг болон нүүр хэсэг рүү гараараа олон удаа алгадаж, цохих, хөлөөрөө гэдэс хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний булгарал, зүүн ухархайн дээд хананы цууралт, дээд баруун 1, зүүн 2-р шүдний эмтрэл, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.
Хохирогч Г.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажлынхаа газрын хүмүүстэй хамт Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” гээд газарт ортол манай нөхөр ******* нь тэнд бас хүмүүсийн хамт архи уучихсан байсан. Тэгээд намайг тэнд байгааг хараад нөхөр бид хоёр 00 ороод уулзтал нөхөр намайг элдвээр хэлээд ална гээд уурлаад байхаар нь “За ерөөсөө бүтэхгүй юм байна” гээд би шууд нөхрөө дагуулж тэндээс гараад гэр лүүгээ явсан. Тэгээд орой ойролцоогоор 23 цагийн үед гэртээ очоод орох гэтэл нөхөр гэнэт миний үснээс зулгаагаад толгойны ар хэсэг рүү 1 удаа цохихоор нь “Яаж байгаа юм бэ?” гэж хэлээд би газарт унасан. Тэгээд намайг газарт хэвтүүлж байгаад миний толгойны ар хэсэгт 2-3 удаа, нүүр хэсэгт 5-6 удаа гараараа цохиж алгадаж, хөлөөрөө миний гэдэс, хөл хэсгүүд рүү мөн 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд намайг зодчихоод шууд гэр лүүгээ оролгүй хашаанаас эргэж гараад явахдаа “Эргэж ирээд ална аа” гэж хэлээд явахаар нь би буцаж ирээд согтуудаа намайг дахиад зодчих вий гэж айгаад хашаанаасаа гараад баруун 4 зам хавьцаа ганцаараа алхаад явж байхад нөхөр зам дээр машинтай ирж зогсоод намайг “Хаачих гэж байгаа юм бэ?” гэж хэлээд нэг удаа дахин нүүр хэсэгт цохиод, хөлөөрөө гэдэс рүү өшиглөхөөр нь би орилоод хашхирч байтал манай нөхрийн найз ******* машинаас бууж ирээд нөхрийг аваад машинд суулгаад явахаар нь би дахиад харанхуй гудамжид ороод зогсож байтал яаж ч намайг олсон юм, дахиж ирээд хэрүүл хийгээд миний үснээс зулгаагаад намайг машинд суулгаад хэрүүл хийтэл тэр машины жолооч эмэгтэй “цагдаа дуудлаа шүү” гэхэд нөхөр машинаас буугаад явчихсан. Тэгээд би тэр таксины жолоочоор найз *******ийн гэрт нь хүргүүлж тэндээ хоноод маргааш нь өөрийн төрсөн эгч *******гийн гэрт очтол манай эгч байж байсан. Тэгээд цагдаа руу дуудлага өгчихсөн юм...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэжээ. (хх-ийн 18-20),
Гэрч Г. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 10 цагийн орчим ******* сумын 4 дүгээр баг ийн 21-03 тоотод том эгч Сувдын гэрт нь байж байтал манай дүү ******* над руу танихгүй дугаараас залгаж “Та хаана байгаа юм бэ?” гэсэн юм. Тэгээд би эгчийнд байгаа талаар хэлсэн чинь “би ахиад залгахаар гараад ирээрэй” гэж ярьсан. Харин удалгүй над руу залгахаар нь би эгчийн гадаа гараад очтол манай дүү ******* нэг машинтай найзтайгаа ирээд байж байсан. Тэгээд би тухайн машинд суугаад уулзсан чинь манай дүү *******гийн нүүр хэсэг нь хавдсан хамар хэсэг дээрээ халзарсан, дух хэсэгт нь зулгарсан бие нь өвдсөн байдалтай зовуурьтай, надтай юм ярьж бараг чадахгүй байсан юм. Тэгээд би дүү *******гаас болсон асуудлын талаар асуухад манай дүү ******* урьд шөнө нөхөр *******өд зодуулсан талаараа хэлсэн. Тэгээд манай дүү ******* надад “Эгч ээ би хот явлаа” гэсэн юм. Тэгэхээр нь яагаад гэж асуусан чинь “Нөхөр *******өөс айгаад байна. Аймагт байх юм бол ахиад намайг зодно” гэхээр нь би “Юу яриад байгаа юм” гэж хэлээд эгчийн гэр лүү авч ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм....” гэжээ. (хх-ийн 28-29),
Гэрч Э.******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай найз ******* миний утас руу нэг танихгүй дугаараас залгаад “одоо очлоо” гэж ярьсан. Харин удалгүй манай найз ******* манай гэрт хүрээд ирсэн. Тухайн үед манай найз ******* манай гэрт ирэхдээ нүүр болон гар хэсэг нь нэлэнхийдээ цус болсон хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Харин тухайн үед би найз *******гийн зургийг дарж аваад юу болсон талаар асуухад манай найз ******* надад нөхөр *******ийг сая ийм болтол зодлоо гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би найздаа “цагдаа дуудаж өгье” гэхэд манай найз ******* “яах юм бэ? өглөө болъё” гээд цустай нүүр, гараа угааж манай гэрт амарсан...” гэжээ. (хх-ийн 30-31),
Шүүгдэгч Б.******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би тухайн хэрэг болдог өдөр өөрийн эхнэр *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж эхнэрийнхээ нүүр болон бие хэсгүүд рүү өшиглөж гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байгаа. Тийм учраас гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэжээ. (хх-ийн 111)
Гэрч Г.-Эрдэнийн мэдүүлэг (хх-ийн 33),
Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184 дугаартай “...1.2. Г.*******гийн биед хамар ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний булгарал, зүүн ухархайн дээд хананы цууралт, дээд баруун 1, зүүн 2-р шүдний эмтрэл, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
3. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
5. Зүүн дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 11.52.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 5 хувь алдагдуулна...” гэх дүгнэлт (хх-ийн 40-41),
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 3),
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 4-5, 6-14),
Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн онош зүйн тасгийн эмчийн дүгнэлт (хх-ийн 38-39),
Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 45, 46),
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 100-102),
Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 49),
Б.*******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа (хх-ийн 47, 50-54), Хаан банкны депозит дансаны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 55-84) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч Б.*******өд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.
Шүүгдэгч ******* овогт *******ын ******* нь 2024 оны 04 дүгээр сарын 20-ны шөнө 23 цагийн орчим өдөр Хэнтий аймгийн ******* сумын 1 дүгээр баг *******ийн 02-06 тоотод байх өөрийн гэр болон гадаа гудамжинд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Г.*******тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хохирогчийн үснээс зулгаах, толгойн ар хэсэг болон нүүр хэсэг рүү гараараа олон удаа алгадаж, цохих, хөлөөрөө гэдэс хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд “хамар ясны хугарал, зүүн дээд 1-р шүдний булгарал, зүүн ухархайн дээд хананы цууралт, дээд баруун 1, зүүн 2-р шүдний эмтрэл, баруун, зүүн дээд, доод зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамар, баруун шуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч Б.*******ийн “...Би тухайн хэрэг болдог өдөр өөрийн эхнэр *******тай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж эхнэрийнхээ нүүр болон бие хэсгүүд рүү өшиглөж гэмтэл учруулснаа бол хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч Г.*******гийн “...2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр ажлынхаа газрын хүмүүстэй хамт Хэнтий аймгийн ******* сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” гээд газарт ортол манай нөхөр ******* нь тэнд бас хүмүүсийн хамт архи уучихсан байсан. Тэгээд намайг тэнд байгааг хараад нөхөр бид хоёр 00 ороод уулзтал нөхөр намайг элдвээр хэлээд ална гээд уурлаад байхаар нь “За ерөөсөө бүтэхгүй юм байна” гээд би шууд нөхрөө дагуулж тэндээс гараад гэр лүүгээ явсан. Тэгээд орой ойролцоогоор 23 цагийн үед гэртээ очоод орох гэтэл нөхөр гэнэт миний үснээс зулгаагаад толгойны ар хэсэг рүү 1 удаа цохихоор нь “Яаж байгаа юм бэ?” гэж хэлээд би газарт унасан. Тэгээд намайг газарт хэвтүүлж байгаад миний толгойны ар хэсэгт 2-3 удаа, нүүр хэсэгт 5-6 удаа гараараа цохиж алгадаж, хөлөөрөө миний гэдэс, хөл хэсгүүд рүү мөн 1-2 удаа өшиглөсөн. Тэгээд намайг зодчихоод шууд гэр лүүгээ оролгүй хашаанаас эргэж гараад явахдаа “Эргэж ирээд ална аа” гэж хэлээд явахаар нь би буцаж ирээд согтуудаа намайг дахиад зодчих вий гэж айгаад хашаанаасаа гараад баруун 4 зам хавьцаа ганцаараа алхаад явж байхад нөхөр зам дээр машинтай ирж зогсоод намайг “Хаачих гэж байгаа юм бэ?” гэж хэлээд нэг удаа дахин нүүр хэсэгт цохиод, хөлөөрөө гэдэс рүү өшиглөхөөр нь би орилоод хашхирч байтал манай нөхрийн найз ******* машинаас бууж ирээд нөхрийг аваад машинд суулгаад явахаар нь би дахиад харанхуй гудамжид ороод зогсож байтал яаж ч намайг олсон юм, дахиж ирээд хэрүүл хийгээд миний үснээс зулгаагаад намайг машинд суулгаад хэрүүл хийтэл тэр машины жолооч эмэгтэй “цагдаа дуудлаа шүү” гэхэд нөхөр машинаас буугаад явчихсан...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Г.Солонгын “...Би 2024 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө 10 цагийн орчим ******* сумын 4 дүгээр баг ийн 21-03 тоотод том эгч Сувдын гэрт нь байж байтал манай дүү ******* над руу танихгүй дугаараас залгаж “Та хаана байгаа юм бэ?” гэсэн юм. Тэгээд би эгчийнд байгаа талаар хэлсэн чинь “би ахиад залгахаар гараад ирээрэй” гэж ярьсан. Харин удалгүй над руу залгахаар нь би эгчийн гадаа гараад очтол манай дүү ******* нэг машинтай найзтайгаа ирээд байж байсан. Тэгээд би тухайн машинд суугаад уулзсан чинь манай дүү *******гийн нүүр хэсэг нь хавдсан хамар хэсэг дээрээ халзарсан, дух хэсэгт нь зулгарсан бие нь өвдсөн байдалтай зовуурьтай, надтай юм ярьж бараг чадахгүй байсан юм. Тэгээд би дүү *******гаас болсон асуудлын талаар асуухад манай дүү ******* урьд шөнө нөхөр *******өд зодуулсан талаараа хэлсэн. Тэгээд манай дүү ******* надад “Эгч ээ би хот явлаа” гэсэн юм. Тэгэхээр нь яагаад гэж асуусан чинь “Нөхөр *******өөс айгаад байна. Аймагт байх юм бол ахиад намайг зодно” гэхээр нь би “Юу яриад байгаа юм” гэж хэлээд эгчийн гэр лүү авч ороод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн юм...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Э.*******ийн “...манай найз ******* миний утас руу нэг танихгүй дугаараас залгаад “одоо очлоо” гэж ярьсан. Харин удалгүй манай найз ******* манай гэрт хүрээд ирсэн. Тухайн үед манай найз ******* манай гэрт ирэхдээ нүүр болон гар хэсэг нь нэлэнхийдээ цус болсон хүнд зодуулсан байдалтай орж ирсэн. Харин тухайн үед би найз *******гийн зургийг дарж аваад юу болсон талаар асуухад манай найз ******* надад нөхөр *******ийг сая ийм болтол зодлоо гэж хэлсэн. Тэгээд тухайн үед би найздаа “цагдаа дуудаж өгье” гэхэд манай найз ******* “яах юм бэ? өглөө болъё” гээд цустай нүүр, гараа угааж манай гэрт амарсан...” гэх мэдүүлгүүд, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 101 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, хувийн таарамжгүй сэдэлтээр, шууд санаатай үйлдлээр, өөрийн эхнэр Г.*******гийн үснээс зулгаах, толгойн ар хэсэг болон нүүр хэсэг рүү гараараа олон удаа алгадаж, цохих, хөлөөрөө гэдэс хэсэг рүү нь өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг нь мөн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байхыг шаардах бөгөөд шүүгдэгч Б.*******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэх шинжийг хангасан гэж үзнэ.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг;” хэлнэ гэж, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “энэ хуулийн үйлчлэлд дараахь этгээд хамаарна” мөн зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “эхнэр, нөхөр...” гэж зааснаар Б.******* нь тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд байх бөгөөд шүүгдэгч Б.*******, хохирогч Г.******* нар нь эхнэр, нөхөр болох нь тэдний мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч Б.******* нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 184 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Б.*******өд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Б.*******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.*******өд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын санал гаргасан бөгөөд шүүхээс шүүгдэгч Б.*******ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Г.*******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.******* нь “...Гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэж шүүхийн мэдэгдэх хуудсанд тэмдэглүүлсэн байх тул шүүгдэгч Б.*******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ын *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын *******өд 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.*******өд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ХОСБАЯР